Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2022/00402

 

 

 

 

 

 

 

 

  2022          02         15                                     182/ШШ2022/00402

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Ц

 

Нэхэмжлэгч: А.О нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г.Дхолбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газрын талийгаач Ц.Гэрэлд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Р.Цэнд-Аюуш, Ц.Бадамгэрэл нарыг тогтоож, 2800 000 төгрөгийг гаргуулах, тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гражид оруулсан хөрөнгө 25,028,000 төгрөг гаргуулах, 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газрын өөрт оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гражийн өмчлөгчөөр тогтоолгох,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Шар хоолой хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү,

ХариуцагчГ.Д, хэлмэрч Г.Нинжбадам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

     

       ТОДОРХОЙЛОХ нь :

           

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Р.Цнь 7 хүүхэд төрүүлж өсгөсөн, 4 дэх хүү нь талийгаач Ц.Гэрэл юм. Ц.Гэрэл нь 2015 оны 7 сараас Солонгос  улсад ажиллаж амьдарч байгаад ходоодны хорт хавдар өвчний улмаас 2017 оны 7  дугаар сард нутагтаа ирээд мөн оны 10 дугаар сард хагалгаанд орж, химийн болон туяа эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байгаад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нас барсан юм.

Химийн болон туяа эмчилгээ өндөр хоруу чанартай учраас уг эмчилгээний үед агаарт байлгах шаардлагатай гэж эмч нар зөвлөсөн мөн түүний ээж Р.Цөндөр настай, цаашид ээжийгээ агаарт байлгах шаардлагаар Ц.Гэрэл болон  төрсөн ах, эгч дүү нар бүхий л хөрөнгө мөнгийг гаргаж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байршилтай 307 м.кв газрыг иргэн Б.Батжаргалаас 8,400,000 төгрөгөөр худалдан авч Ц.Гэрэлийн нэр дээр бүртгүүлэн уг газар дээр 8х10м.кв хэмжээтэй, дотроо нойлтой, халаалт, дулааныг цахилгаанаар шийдвэрлэсэн хувийн сууцыг 50,000,000 гаруй сая төгрөгөөр 2018 онд барьж ашиглалтад оруулсан. 

Талийгаач Ц.Гэрэл нь Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа Г.Дтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг.

ХариуцагчГ.Д нь  уг газар болон хувийн сууц, түүн доторхи эд хөрөнгийг бий болгоход хөрөнгө мөнгө гаргаагүй боловч одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа юм.

Талийгаач Ц.Гэрэл нь одоогийн гэр бүлГ.Дтэй гэрлэхээс өмнө 2002-2010 онуудад А.Отэй гэрлэлтээ бүртгүүлэн 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Гэрэлийн Бадамгэрэлийг төрүүлсэн.

Нэхэмжлэгч Р.Цболон 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн Г.Бадам-Гэрэл нар нь талийгаач Ц.Гэрэлийн хууль ёсны өв залгамжлагч учир түүний нэр дээр бүртгэлтэй эзэмшил газраас өөрт оногдох хэсгийг авах зорилгоор 2019 оны 08 сарын 16-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Д.Одгэрэлд өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн.

 

Ц.Гэрэлийг нас барсны дараа өв хөрөнгөтэй холбоотой маргаан эхэлж, хоорондоо ярилцах боломжгүй болсон тул шүүхэд хандсан юм.

 

Иймд Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газар нь талийгаач Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй тул Иргэний хуулийн 520.1.1, 520.6-д зааснаар талийгаачид оногдох хэсгийгГ.Д, Р.Цэнд-Аюуш, Г.Бадамгэрэл нар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй тул газрыг хариуцагчийн эзэмшилд үлдээж, худалдаж авсан үнэ 8 600 000 төгрөгөөр газрыг үнэлж, Р.Цэнд-Аюуш, Г.Бадамгэрэл нарт 2800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

 

Дээрх газар дээр баригдсан хувийн сууцыг өндөр настан Р.Ц дтүүний хүүхдүүд бүх мөнгө, хөрөнгийг гарган 50 гаруй сая төгрөг зарцуулан барьж өгсөн тул өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч шаардлагыг өөрчилж, түүний оруулсан хөрөнгө нь нотлох баримтаар 25 028 000 төгрөг болж тогтоогдож байгаа юм.

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна...” гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Мөн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т “...Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна...”, 119.2-т “...Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна...” гэж тус тус заасан учраас тухайн хувийн орон сууцны хамтран өмчлөгч нь Р.Цюм.

Гэвч цаашид уг сууцыгГ.Дтэй хамтран эзэмшиж, ашиглах боломжгүй учраас Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хувийн сууцанд гарсан зардал, Иргэний хуулийн 119 дүгээр 119.1, 119.2-т зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж зааснаар оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газар дээр баригдсан 8х10 м.кв талбайтай хувийн сууцанд оруулсан 25 028 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Миний бие нь нөхөр Ц.Гэрэлтэй 2012 оны хавар 5 дугаар сард барилга дээр ажиллаж байхдаа танилцан дотносоод 2015 оны 07 сар хүртэл Дарь-Эх дэх хашаа байшинд амьдарсан. Бид Солонгос улсад ажиллах шийдвэр гаргаж 2015 оны 7 дугаар сард явсан бөгөөд миний бие 3 сарын хугацаатай визээ дуустал хоолны газарт ажиллаж  байгаад Монгол руу буцсан...эргэж Солонгос руу гараад бид хоёр хамтдаа 4 сарын турш төмрийн үйлдвэр, цаасан хайрцагны үйлдвэр, эмийн үйлдвэр, попкорны үйлдвэр, усан үзмийн талбайд ажиллаж хажуугаар нь цагийн ажил хийж 2 өрөө байрны мөнгө хуримтлуулсан. Энэ үед нөхөр маань эмнэлэгт үзүүлж ходоодны хорт хавдартай гэдгээ мэдээд буцаж ирсэн.

 

Солонгосоос ирээд бид хоёрт банкны ямар нэгэн данс байхгүй байсан учир өөрсдийн мөнгөө нөхрийн дүү Ц.Одонгэрэлийн Голомт банкны дансанд хийж байсан. Гэтэл удалгүй нөхрийн бие муудаж хавдар судлалын эмнэлэгт хэвтэж, эмчилгээнд шаардагдах эм тарианы мөнгийг цувуулан авч, асарч байлаа.  Бид хоёр хүнд хэцүү үеийг давахын төлөө, өөрсдийн амьдралыг босгох чин хүслээр сайн мууг туулж ирсэн юм.

 

Бид өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслан байрлалтай 307 м.кв газрыг иргэн Батжаргалаас 7,000,000 төгрөгөөр худалдан авч 7х8 хувийн орон сууцыг 35,000,000 төгрөг зарцуулан барьж 2018 оны 10 сард  шинэ байшинтай болсон. Мөн энэ байшинг  босгохын тулд нөхөр бид хоёр нийгмийн халамжийн тэтгэвэрийн зээл авч  өөрсдийн үнэт эдлэлээ барьцаанд тавьж байж бараа материалыг худалдаж авч байсан.

 

Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ эд хөрөнгө нь Ц.Гэрэл бид нарын дундын өмч хөрөнгө юм. Иймд Р.Цэнд-Аюуш, А.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. ХариуцагчГ.Дгээс нэхэмжлэгч Р.Ц дхолбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун модны задгайд байрлах газар, түүн дээр баригдсан зуслангийн байшин,

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хоолойн амд байрлалтай 1333009542 нэгж талбарын дугаарт газар, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад байрлалтай газрыг миний нөхөр Ц. Гэрэл,Г.Д бид нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсэг 31,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг  нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

Миний бие нь нөхөр Ц.Гэрэлтэй 2012 оны хавар танилцаж нэг гэрт амьдарч байгаад 2015 оны 07 сард Солонгос улс руу ажил хийхээр хамт явсан. Бид Солонгос ажиллаж амьдарч байгаад нөхөр маань шинжилгээ хийлгэхэд ходоодны хорт хавдараар өвдсөн тул ажил хийх боломжгүй болж 2017 оны 07 сард гэрлэлтээ бүртгүүлээд эх орондоо ирсэн. Бидэнд банкны данс байхгүй байсан тул Солонгост ажиллаж олсон цалин мөнгөө нөхрийн дүү Ц.Одонгэрэлийн дансанд хийж, нөхрийн эмчилгээ, эм тарианы болон хагалгааны зардал зэргийг цувуулан авдаг байсан.

2018 оны 06 сард Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун модны задгайд байрлах газар худалдаж аваад хувийн сууц барьж 10 сард бэлэн болж байсан, энэ хугацаанд нөхөр маань олон төрлийн эмчилгээ хийлгэж байлгаад 2019 оны 06 сард нас барсан юм.

Нөхрийн маань өвчин хүндэрч байх үеэс эд хөрөнгийн маргаан эхэлж, сүүлдээ цагдаа сэргийлэх дээрээ тулсан.

Газар эзэмших эрхийг нөхөр Ц.Гэрэлийн нэр бүртгүүлсэн, хувийн сууц маргаантай байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй байгаа, миний бие энэ сууцандаа амьдарч байгаа юм.

 

Нөхөр маань нас барсан тул энэ газрын хууль ёсны өвлөгч болох ээж Р.Цохин Ц.Бадамгэрэл нарт оногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин шүүхээр тогтоосон үнэлгээ болох 3 сая төгрөгийн хэмжээнд газрыг үнэлж оногдох хэсгийг өгнө үү.

 

Уг газар дээрх хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө нөхөр маань нас барсан тул уг сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү.

 

Нөхөр Ц.Гэрэлтэй гэрлэлтээ бүртгүүлсэн тул түүний нэр дээр бүртгэлтэй  Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хоолойн амд байрлалтай газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Харин Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад байрлалтай газрын шаардлагаас татгалзаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ:

 

Маргаж буй газрыг 8 400 000 төгрөгөөр худалдаж авсан, энэ нь банкны дансны шилжүүлэгээр тогтоогдож байгаа тул шинжээчийн үнэлгээгээр үнэлж, оногдох хэсгийг өгнө гэсэн  шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

Ц.Гэрэл нь 2017 оны 09 сард хагалгааны дараа химийн болон туяа эмчилгээ хийлгэхэд эмнэлэгт ойрхон гээд 2017 оны 12 сараас эхлэн 2018 оны 6 сар хүртэл Баянзүрх дүүргийн 14 хорооны 64 дүгээр байрны 62 тоотын хоёр өрөө байр түрээслэн амьдарсан, Солонгос улсад ажиллаж олсон цалин мөнгөө эмнэлгийн шинжилгээ, хагалгаа, эм тарианы мөнгө болон байр хөлслөх төлбөр болон бусад хэрэглээнд хэрэглэсэн байдаг.

ХаринГ.Д энэ хувийн сууцыг бий болгоход ямар ч хөрөнгө мөнгө оруулаагүй энэ талаар шүүхэд нэг хуудас нотлох баримт ч өгөөгүй. 

Уг газар дээр барьсан хувийн сууцыг өндөр настай эхийгээ агаар салхинд байлгах зорилгоор түүний хүүхдүүд нь бүгд хөрөнгө мөнгөө нийлүүлж байж босгосон хөрөнгө юм. Энэ сууцанд оруулсан хөрөнгө нь барилгын материал худалдан авсан зарлагын баримт болон охин Ц.Одонгэрэлийн банкны дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр нийт 25028000 төгрөг болж байгаа юм. Иймд уг сууц нь дангаарааГ.Дгийн өмч гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хооройн амд байрлалтай газрыг Ц.Гэрэл нь Солонгосын виз даруулахын тулд өөрийн төрсөн дүү Ц.Одонгэрэлээс шилжүүлж өөрийн нэр дээр болгосон энэ нь гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө тул энэ газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад байрлалтай газрын талаар шаардлагаас татгалзсан гэсэн тул үүнд тайлбар үгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Ц.Гэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлт, иргэний газар эзэмших эрхийн №000008505 дугаарт гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №478/011173 дугаартай Ц.Гэрэлийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Д.Одонгэрэлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, Ц.Гэрэл,Г.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Бараа материалын борлуулалтын падаан, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Голомт банкны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Голост банкны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зарлагын баримт, Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Ц.Гэрэлийн нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар, Хаан банкны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, Төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, эмчилгээний төлбөрүүд, Д.Одонгэрэлийн Хаан банкны депозит дансны хуулга, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, Голомт банкны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримтууд, Ц.Гэрэл,Г.Д нарын гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувийн сууц бэлэглэлийн гэрээний хуулбар, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000619564 дугаартай гэрчилгээний хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар. /1хх-5-9, 1хх12-48, 1хх56-58, 1хх74-107, 1хх183-197, 1хх204, 2хх21-29/

Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар. /1хх126-135, 1хх141-152/

 

Шүүхийн журмаар Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавсралт 50 хуудас/, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 50/1739 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 399 дугаартай тоотын хариу, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 50/3490 дугаарт 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1071 дугаартай тоотын хариу, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Гэрэл,Г.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г.Ганбаяр,Г.Д нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Гэрэл, А.О нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/8590 дугаарт хариу. /1хх161-171, 1хх175, 1хх223-224, 1хх227-229, 2хх16/ нотлох баримтуудыг бүрдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, шаардлагын хэмжээг ихэсгэж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар тодруулж, тодруулсан шаардлагыг тус тус дэмжиж оролцсон болно. /2хх3,6, 2хх40-41,/

 

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:  Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш, А.О нар хариуцагчГ.Дд холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газрын талийгаач Ц.Гэрэлд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Р.Цэнд-Аюуш, Ц.Бадамгэрэл нарыг тогтоож, оногдох хэсэг 2,800,000 төгрөгийг гаргуулах,

Уг хаягт баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гражид оруулсан хөрөнгө 25,028,000 төгрөг гаргуулж Р.Ц долгох” тухай,  

 

3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Р.Ц дхолбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газрын өөрт оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоож, газрын үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 3 сая төгрөгөөс нэхэмжлэгч нарт олгох,  уг хаягт баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гражийн өмчлөгчөөр тогтоолгох,

Ц.Гэрэлийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хоолойн амд байрлалтай газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох” тухай гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Ц.Гэрэл,Г.Д нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2017 оны 07 сарын 31-ний өдөр гэр бүл болсныг Өмнөд Солонгос улсын Сөүл хотод бүртгүүлсэн гэрлэгчид энэ хугацаанд Өмнөд Солонгос улсад хамтын хөдөлмөр эрхэлж байсан болох нь гэрлэлтийн гэрчилгээ, зохигч талуудын тайлбар, Хил хамгаалах Ерөнхий газрын 2-5а/242 тоот лавлагаагаарГ.Д Буянт-Ухаа агаарын боомтоор 2016.05.14-нд гарч 2017.09.23-нд улсын хилээр орсон тухай лавлагаагаар /1хх140/,

 

-гэрлэгчид нь тус улсад хөдөлмөр эрхэлж бий болгосон мөнгөн хуримтлал болох 12400 ам долларыг 2017.09.25-ны өдөр Ц.Гэрэлийн нэр дээр Хаан банкинд шинээр данс нээж  хугацаагүй хадгаламжид хийсэн болох нь банкны лавлагаагаар /хх169/, 

 

-Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших 307 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 8 400 000 төгрөгийн үнээр  худалдан авч Ц.Гэрэлийн нэр дээр 2019.01.24-ний өдөр бүртгүүлсэн болох нь газар эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээ, Ц.Одонгэрэлийн Хаан банкны данснаас 2018 оны 06 сарын 25-ны өдөр газрын үнэ 8 400 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар, /1хх7,13/

 

-Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй уг газар дээр 8х10 хэмжээтэй хувийн сууц, гражийг шинээр барьж 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан...Ц.Гэрэл  хүнд өвчнөөр 2017.11.10-ны өдрөөс эмчлэгдэж байгаад 2019.06.27-нд нас барсан болох нь нас барсаны гэрчилгээ, тэтгэмжийн дэвтэр, зохигч талуудын тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх57,6/

 

6.  Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага, үнийн дүн дээр бүхэлд нь маргаж байх тул шаардлага тус бүрийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

6.1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

6.1.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Р.Цэнд-Аюуш, Ц.Бадамгэрэл нар талийгаач Ц.Гэрэлийн хууль ёсны өвлөгч тул түүний эзэмшлийн газрын талийгаачид оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоож 2800 000 төгрөг гаргуулах, уг газар дээр баригдсан хувийн сууцанд Р.Цэнд-Аюушийн оруулсан хөрөнгө болох баримтаар тогтоогдсон  25 028 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...талийгаач нөхөр Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй газрын хууль ёсны өвлөгчөөр Р.Цэнд-Аюуш, Ц.Бадамгэрэл нарыг тогтооход татгалзах зүйлгүй, харин газрын үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 3 сая төгрөөр тооцно ... уг газар дээр баригдсан хувийн сууц нь нөхөр бид хоёрын хамтын хөрөнгөөр бий болсон тул Р.Цэнд-Аюушийн нэхэмжилсэн 25 028 000 төгрөг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

6.1.2. Ц.Гэрэл 2019 оны 06 сарын 27-нд нас барснаар өв нээгдсэн байна.

 

6.1.3. Талийгаач Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар өвлөгдөх хөрөнгө гэж үзнэ.

 

6.1.4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх...хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”  гэж заажээ.

 

6.1.5. Ц.Гэрэл ньГ.Дтэй 2017.07.31-нд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө төрсөн Г.Бадамгэрэл нь Ц.Гэрэлийн төрсөн охин, мөн Р.Цтүүний төрсөн эх болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар талийгаачид оногдох өвлөгдөх хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг шаардах эрхтэй байна.

 

6.1.6. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Г.Бадамгэрэл насанд хүрээгүй байсан тул түүний нэрийн өмнөөс төрсөн эх А.О нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 32 дугаар зүйлд заасантай нийцнэ.

 

6.1.7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д “ гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ гэж заажээ.

 

6.1.8. Иймд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газар нь Ц.Гэрэл,Г.Д нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхээр байна.

 

6.1.9. Ц.Гэрэл нь 2018.06.25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газрыг  8 400 000 төгрөгөөр худалдан авсан болох нь гэрээ, Ц.Одонгэрэлийн Хаан банкны данснаас тухайн өдөр 8 400 000 төгрөгийг газрын үнэ утгаар шилжүүлсэн байдлаар тогтоогдож байх тул уг газрын үнэ 8 400 000 төгрөг гэж үнэлсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

6.1.10. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “ Өвлөгдсөн эр хөрөнгийг өв залгалжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэжээ. 

 

6.1.10. Иймд уг газрыг 50 хувийг эхнэрГ.Д өвлөх эрхтэй бөгөөд талийгаачид оногдох 50 хувийн хэсэгт эхнэрГ.Д, охин Г.Бадамгэрэл, эх Р.Цнар адил өвлөх эрхтэй байх тул газрын эзэмшлийг эхнэрт үлдээж, газрын үнэ 8 400 000 төгрөгийн 50 хувь буюу талийгаач Ц.Гэрэлд оногдох 4 200 000 төгрөгийг өвлөх эрхтэй 3 этгээдэд хувааж, хариуцагчаас 2 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

6.1.11. Хариуцагч тал нэхэмжлэгч нарт оногдох хэсгийн талаар маргаагүй харин газрын үнэлгээний хувьд маргаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр үнэлнэ гэж байгаа боловч хариуцагчаас гаргасан Фейр валуэшн ХХК нь зөвхөн сууц үнэлсэн, шинжээчээр ажилласан Лэндс ХХК нь газар, сууц, гражийг бүхэлд нь 57 сая төгрөгөөр үнэлсэн, дүгнэлтэд газрын үнийг тухайлан тусгаагүй байх тул анх худалдаж авсан үнэлгээгээр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

6.2. Зохигч талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй уг газар дээр 8х10 хэмжээтэй хувийн сууц, гражийг шинээр барьж 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд тухайн сууцны өмчлөх эрх, үнэ, оруулсан хөрөнгийн хэмжээний тухайд маргаж байна. 

 

6.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байна.

 

6.2.2. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээр 8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гражийг Ц.Гэрэл,Г.Д нар нь гэрлэлтээ бүртгүүлж, хамтын хөдөлмөр эрхэлж бий болгосон мөнгөн хуримтлал болох 12400 ам.доллар болон нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушийн оруулсан хөрөнгөөр 2018 оны 10 сард шинээр барьж ашиглалтанд оруулсан болох нь Ц.Гэрэлийн дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, зарлагын баримтаар тогтоогдож байна. /1хх169, 20-48/

 

6.2.3. Маргаан бүхий уг сууц бий болоход өөр өөр этгээдүүдийн эд хөрөнгө нийлж, холилдсоны дүнд дундын хөрөнгөөр бий болсон бөгөөд тухайн хөрөнгийн өмчлөгчид шинээр бий болсон хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзнэ.

 

6.2.4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхтэй”  гэжээ. 

 

6.2.5. Иймд нэхэмжлэгч Р.Цнь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар өөрт оногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

6.2.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий сууцны үнэлгээг нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 50 гаруй сая төгрөг гэж, хариуцагч тайлбартаа 35 сая төгрөг гэж мөн уг сууцыг дангаар нь Фейр валуэшн ХХК-иар үнэлүүлж 27 725 700 төгрөг гэж, нэхэмжлэгч талаас шинжээч томилж үнэлүүлэхэд газар, сууц, гражийг нийтэд 57 748 671төгрөг гэж  тус тус үнэлсэн байдаг. /хх/

 

6.2.7. Иймд шүүх талуудын гаргасан өөр өөр үнэлгээгээр сууцны үнийг тогтоох үндэслэлгүй бөгөөд харин Ц.Гэрэлийн 2017.10.18-ны өдөр банкны зарлагаар гаргасан 12400 ам.доллар /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 2465 төгрөг/ буюу 30 566 000 төгрөг гэж үнэлж, үүнээс нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтаар тогтоогдсон 13 754 700 төгрөг буюу уг сууцны 45 хувьд ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.   

 

6.2.8. Нэхэмжлэгчээс гаргасан 25 028 000 төгрөгийн шаардлага нь барилгын материалын баримт болон охин Ц.Одонгэрэлийн Хаан банкны данснаас шилжүүлсэн үнийн дүнг хамтатган нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан барилгын зарлагын баримтаар 13 754 700 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

 

6.2.10. Харин Ц.Одонгэрэлийн Хаан банкны данснаас шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжлэх эрхийг Р.Ц долгосон талаар баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 11 273 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “ Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.

 

7.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид гаргасан шаардлага бүрийг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөдГ.Дгийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэлийг татгалзсан тайлбар эсхүл сөрөг шаардлага эсэхийг шүүх тогтоож хуульд зааснаар шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

7.3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...талийгаач нөхөр Ц.Гэрэлтэй гэрлэлтээ бүртгүүлсэн...Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлалтай 307 м.кв газрын өөрт оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгож, газрын үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 3 сая төгрөгөөр үнэлж, талийгаачид оногдох хэсгийг хууль ёсны өвлөгч нарт  өгнө, 

уг хаягт баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гражийг нөхөр бид хоёрын хамтын хөрөнгөөр бий болсон...сууцыг бүртгүүлэхээс өмнө нөхөр нас барсан тул дангаараа өмчлөгч болохыг тогтоолгох,

нөхөр Ц.Гэрэлийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хооройн амд байрлалтай газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох” гэж,

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ...газрыг 8400 000 төгрөгөөр худалдаж авсан тул уг үнэлгээгээр үнэлнэ...хувийн сууц барихад оруулсан хөрөнгө нь нотлох баримт болон дансны хуулгаар тогтоогдож байгаа тул оруулсан хөрөнгөө гаргуулах үндэслэлтэй гэж...гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө нь хуваарьт хөрөнгөд хамаарах тул Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацууртын Шар хооройн амд байрлалтай газрын өвлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэж  маргаж байна.

 

7.5. ХариуцагчГ.Д нь Ц.Гэрэлийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбай бүхий газрын талийгаачид оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр охин Г.Бадамгэрэл, эх  Р.Цнарт тогтоох талаар маргаагүй.

Харин уг газрын үнэлгээ дээр маргаж Лэндс ХХК-ийн шинжээчийн үнэлсэн 3.982.228,57 төгрөгөөр үнэлж, оногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн татгалзал буюу тайлбар гэж үзэхээр байна.

 Иймд уг газрын хууль ёсны өвлөгчийн тухайд мөн өвлөгч тус бүрд оногдох хэсэг, газрын үнэлгээний талаар үндсэн нэхэмжлэлээр нэгэнт шийдвэрлэсэн тул дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

7.6. Ц.Гэрэл,Г.Д нар нь гэрлэлтээ бүртгүүлж, хамтын хөдөлмөр эрхэлж мөнгөн хуримтлалтай болсон уг хуримтлал болон нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушийн оруулсан хөрөнгөөр маргаан бүхий сууцыг шинээр бий болгосон гэж дүгнэсэн.

 

7.7. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу мөнгөн хуримтлал болох 12400 ам доллар буюу 30 566 000 төгрөгийг маргаан бүхий сууцыг бий болоход бүхэлд нь зарцуулсан гэх дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэргийн бусад үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ.

 

7.9. Иймд хуульд зааснаарГ.Д уг сууц, гражийн дангаар өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй бөгөөд уг сууцыг дундаар хэсгээр өмчлөх эрхтэй байх тул түүнд оногдох 55 хувийн өмчлөгчөөр тогтоож, үлдэх 45 хувийн өмчлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7.10. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Шар хоолой хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газрыг  Ц.Гэрэл эзэмших эрхтэй болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн А/98 тоот захирамжаар олгосон 2016 оны 04 сарын 05-ны 000619564 тоот эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Уг газар нь гэрлэгчдийн гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө болох нь гэрчилгээ олгосон огноо болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасан хуваарьт хөрөнгө байх тул хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.

 

8. Тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэжээ.

 

 8.1. Нэхэмжлэгч 58 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад 429293 төгрөг+38536 төгрөг нийт 467829 төгрөг төлсөн, ажиллагааны явцад шаардлагыг өөрчилсөн бөгөөд шүүх 2800 000 төгрөг, 13 754 700 төгрөгийн шаардлагыг тус хангасан тул хариуцагчаас  59750 төгрөг + 226 723 төгрөг, нийт 286473 төгрөг гаргуулж, 181 356 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж,

 

8.2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 348 818 төгрөг+ нэмэгдүүлсэн шаардлагад 387 627 төгрөг, нийт 736 445 төгрөг төлсөн, ажиллагааны явцад шаардлагыг өөрчилсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16 811 300 төгрөгийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс 242006 төгрөг гаргуулж, 494 439 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газрын талийгаач Ц.Гэрэлд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөрГ.Д, Г.Бадамгэрэл, Р.Ц нарыг тогтоож, хариуцагчГ.Дгээс 2 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О, Р.Цнарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээрх  8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гражийн  45 хувьд оногдох хэсэг 13 754 700 төгрөгийг хариуцагчГ.Дгээс гаргуулж нэхэмжлэгч  Р.Ц долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 273 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээрх  8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гражийн 55 хувийн өмчлөгчөөрГ.Дг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар Ц.Гэрэлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Шар хоолой хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай, 000619564 тоот эрхийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохГ.Дгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 181 356 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчГ.Дгээс тэмдэгтийн хураамж 59750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О, Г.Цнарт, 226 723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушид,

Хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 494 439 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж,  нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушаас 242 006 төгрөг гаргуулж хариуцагчГ.Дд тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН