Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/03078

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03078

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..........дүүрэг  дугаар хороо ..........  банк ХХК.

Хариуцагч: .......... дүүрэг  дүгээр хороо .......... дугаар гудамж .......... оршин суух, ......... онд төрсөн .......настай,......... овогт С.Д

Хариуцагч: .......... дүүрэг  дүгээр хороо .......... дугаар гудамж .......... оршин суух, ......... онд төрсөн .......настай,......... овогт Ш.Д

Хариуцагч: ..........д дүүрэг  дүгээр хороо ........ ........тоотод бүртгэлтэй.......... ХХК

Гэрээний үүрэг 170.730.124 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэл, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У , П.О , хариуцагч нарын төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .......... ХХК нь.......... ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ...........дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 175.000.000 төгрөгийг жилийн 17.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар зээлдүүлсэн. Банк 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч.......... ХХК-ийн .......... дахь ...........тоот дансанд 175.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар үндсэн зээлд 42.294.347.52 төгрөг, зээлийн хүүд 24.839.284.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139.447.94 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нар банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 526 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь зээлийн барьцаанд С.Д ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаар, үл хөдлөх хөрөнгийн ....... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг  дугаар хороо  дугаар   дүгээр байр  тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ........... дугаартай барьцааны гэрээгээр Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000132023 дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг  дүгээр хороо .......... дугаар гудамжны  тоот хаягт байршилтай 52 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ........... дугаартай барьцааны гэрээгээр Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-........ дугаар үл хөдлөх эд хөрөнгийн .......... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг  дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ......... дугаартай барьцааны гэрээгээр С.Д ын эзэмшлийн эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээтэй ........... дүүрэг 13 дугаар хороо ........... хаягт байршилтай 39968 мкв талбайтай үйлдвэр барилга байгууламж зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж зааснаар гүйцэтгэх захирлаас тушаал гарган холбогдох этгээдүүдийг томилсон. Салбарын захирал Б.Д....... 2021 оны А/314 тушаалаар .......... ХХК-ийг төлөөлөн шүүхэд төлөөлөх эрх олгогдсон. Мөн тушаалын 3 дугаар зүйлд зааснаар уг эрхээ бусдад шилжүүлэх боломжтой талаар дурдсан. Хуулийн хэлтсийн захирлын 2019 оны А/998 тушаалаар эрх олгож, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар энэхүү эрхээ бусдад олгож болох тул төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлээс илүүтэй Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлүүдэд зээлдэгчийн дансанд зээлийг олгосноор зээлийг шилжүүлсэнд тооцно гэж заасан. Иймд хариуцагч.......... ХХК-наас гэрээний үүрэгт үндсэн зээл 132.705.652........төгрөг, хүү 35.696.051.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.328.420 төгрөг нийт 170.730.124 төгрөгийг гаргуулж, С.Д , Ш.Д нарын барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч.......... ХХК, С.Д , Ш.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Д , Ш.Д бид.......... ХХК-ийн нэр дээр 2019 оны 03 дугаар сарын 13-нд зээлийн гэрээ байгуулан 175.000.000 төгрөгийн зээл авч ажлын байр нэмэгдүүлж ашиглалтад 2020 оны 01 дүгээр сард орж үйл ажиллагаа хэвийн явуулах байсан боловч дэлхий нийтэд цар тахал гарч хөл хорио тавьж ажиллах боломжгүй болсон. Ажлын байр маань бэлэн болж үйл ажиллагаа явуулахад эргэлтийн болон цалин хөлс тавих санхүүгийн дутагдалтай байгаа. Дахин санхүүжүүлж өгөх боломж төр засгийн төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлт удаа дараа гаргасан боловч боломжгүй хариу өгсөн. Өөрийн бүх хөрөнгөө банканд тавьж ажлын байр бий болгосон боловч ажиллаж чадахгүй өнөөг хүрч байна. Иймд цар тахлын үеийн болон үйл ажиллагаа явуулаагүй хугацааны хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлд хавсаргасан .......... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирал Г.Ц гэж хүн байна. Гэтэл нэхэмжлэлийг салбарын захирал Б.Д....... гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан нь тогтоогдож байна. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрх болон итгэмжлэлд тавигдах шаардлагыг тусгасан байна. Гэтэл нэхэмжлэгч талаас төлөөлж байгаа этгээдүүд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна. Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар бичгээр олгосон итгэмжлэл дараах шаардлагыг хангасан байвал зохистой. 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэх гэж байгаа гарын үсэг зурсан хуулийн этгээд ямар үйлдэл хийх ёстой гэдэг нь байхгүй. н.М эрх бүхий этгээд биш, улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар Г.Ц гэдэг хүн итгэмжлэл олгох ёстой байсан ч бичгийн нотлох баримтаас харахад н.М хуулийн хэлтсийн дарга итгэмжлэл олгосон байсан. Компаний болон Иргэний хуульд зааснаар хуулийн этгээдийн эрхийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх болохоос салбар, хэлтсийн захирал хэрэгжүүлэх үүрэг тусгагдаагүй. Итгэмжлэл тушаалаар олгогдох ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. 175.000.000 төгрөгийг жилийн 17.5 хувийн хүүтэй С.Д зээлж үндсэн зээлд 42.000.000 төгрөг, хүү 24.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139.447 төгрөг тус тус үндсэн зээлд төлсөнг зориулалтын өөр болгон хувиарлаж хариуцагчийг хүнд байдалд оруулсан. Ш.Д зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах нөхцөлд Ш.Д хариуцагч мөн боловч зээлийн 175.000.000 төгрөгийг Ш.Д т шилжүүлээгүй тул түүний барьцаа хөрөнгө бүгд сулрах ёстой. .......... ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан хуулийн этгээд нь.......... ХХК болохоос С.Д биш. Эдгээр хариуцагчийн хэнээс нь зээл нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Д нь .......... ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж өмчлөлийн .......... дүүрэг  дүгээр хороо .......... дугаар гудамж ..... тоот хаягт байршилтай хувийн орон сууц, 5051 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 23.100.000 төгрөгт үнэлж барьцаалсан. Гэтэл .......... ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон мөнгөө Ш.Д т шилжүүлж өгөөгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн тул 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр .......... ХХК, Ш.Д нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч .......... ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .......... ХХК.......... ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээлийн мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч Ш.Д ..........тай энэ өдөр батлан даалтын гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ.......... ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс буюу хамтран хариуцахаар баталсан. Мөн барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалуулсан. Хариуцагч Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн гэж тайлбарлан 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагддаг тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч.......... ХХК-наас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 170.730.124 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч Ш.Д нэхэмжлэгчид холбогдуулж 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ............ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

.......... ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №А-998 тушаалаар хуулийн хэлтсийн захирал Э.М д шүүхэд банкийг төлөөлж нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, хүсэлт, гомдол гаргах, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох ажилтанд итгэмжлэл олгох зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх эрхийг 3 жилийн хугацаагаар,

2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №........тушаалаар ..........ийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх эрхийг тусгай активын газрын захирал, гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд байгууллагын банк хариуцсан захирал, салбар тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд олгож, тушаалын 1 дэх заалтаар олгосон төлөөлөх эрхийг тухай бүр албан бичгээр шилжүүлэхийг дээрх эрх бүхий албан тушаалтнуудад 3 жилийн хугацаагаар тус тус олгосон, төв салбарын захирал Б.Д......., хуулийн хэлтсийн захирал Э.М нар шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5- заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлдэгч.......... ХХК нь .......... ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн №...........дугаартай гэрээ байгуулж 175.000.000 төгрөгийг жилийн 17.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай холимог зориулалтаар зээлдэж, зээлийн барьцаанд С.Д ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........, үл хөдлөх хөрөнгийн ....... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ........... дугаартай барьцааны гэрээгээр Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.........., үл хөдлөх эд хөрөнгийн 000132023 дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 9 дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 52 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ........... дугаартай барьцааны гэрээгээр Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-........ үл хөдлөх эд хөрөнгийн .......... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 9 дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ......... дугаартай барьцааны гэрээгээр С.Д ын эзэмшлийн эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээтэй ........... дүүрэг  дугаар хороо ........... хаягт байршилтай 39968 мкв талбайтай үйлдвэр барилга байгууламж зориулалттай, эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болох нь зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн санхүүжилт эргэн төлөлтийн хуваарь,.......... ХХК-ийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-10-37/

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч .......... ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч.......... ХХК гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зээлдүүлэгч .......... ХХК нь зээлийн гэрээний 3.1.1 банк гэрээний 1.8 дахь хэсэгт заасан гэрээний хүчин төгөлдөр эх хувийг хүлээн авсаны дараа зээлдүүлэгчид зээлийг олгох үүргийн дагуу Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зээлийн данс нээж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар.......... ХХК-ний .......... дахь харилцах ...........дансанд зээлийн 175.000.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь Зээлийн дансны хуулгаар тогтоогджээ.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч.......... ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.1 зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг зөрчсөн буруутай байна.

Хариуцагч Д........... ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 42.294.347.52 төгрөг, хүү 24.839.284.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139.447.94 төгрөг төлсөн ба гэрээний 3.2.8-д зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү, гэрээний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч төлөх үүрэг хүлээсэн, 4.2 зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн гаргасан цар тахлын үеийн болон үйл ажиллагаа явуулаагүй хугацааны хүү, алданги хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн төлсөн төлбөрийг зориулалтыг нь өөр болгон хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож хариуцагчийг хүнд байдалд оруулсан гэх тайлбарууд үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 452.2-д заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 132.705.652........төгрөг, зээлийн хүү 35.696.051,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.328.420 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Харин хариуцагч гэрээний 3.2.4-т зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгч уг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн хохирогч болсноо нотлох замаар зээлийн нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлт тавих эрхтэй байна.

Зээлийн гэрээний 5.3, барьцааны гэрээний 4.1.7-д тус тус зааснаар банк барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба зээлдэгч, барьцаалуулагч, батлан даагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч.......... ХХК-наас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 170.730.124 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө С.Д ын өмчлөлийн .......... дүүрэг  дугаар хороо  дугаар  ..............дүгээр байр .............. тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ш.Д ийн өмчлөлийн .......... дүүрэг 9 дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 52 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Д ын эзэмшлийн эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээтэй ........... дүүрэг 13 дугаар хороо ........... хаягт байршилтай 39968 мкв талбайтай газраар хангуулах нь зүйтэй.

Хариуцагч Ш.Д нь зээлийн мөнгийг шилжүүлж аваагүй гэх үндэслэлээр .......... ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тэрээр .......... ХХК,.......... ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахыг зөвшөөрч барьцаа, батлан даалтын гэрээ байгуулсан байна.

Зээлдэгч .......... ХХК нь барьцаалуулагч Ш.Д т.......... ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, зээлийн гэрээ буюу хуулиар .......... ХХК нь зээлдэгч.......... ХХК-нд зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр .......... ХХК, Ш.Д нарын хооронд байгуулагдсан ............ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс 1.081.801 төгрөг, хариуцагчаас 258.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөнг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч.......... ХХК-аас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч.......... ХХК-наас 170.730.124 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Д ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........, үл хөдлөх хөрөнгийн ....... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С.Д ын эзэмшлийн эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээтэй ........... дүүрэг 13 дугаар хороо ........... хаягт байршилтай 39968 мкв талбайтай газар, Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.........., үл хөдлөх эд хөрөнгийн 000132023 дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 9 дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 52 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ш.Д ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-........ дугаар үл хөдлөх эд хөрөнгийн .......... дугаар гэрчилгээтэй .......... дүүрэг 9 дүгээр хороо .......... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-нд холбогдох 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр .......... ХХК, Ш.Д нарын хооронд байгуулагдсан ............ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хариуцагч Ш.Д ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 1.081.801 төгрөг, хариуцагчийн төлсөн 258.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч.......... ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 1.081.801 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА