Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/03362

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... даргалж, шүүгч ..., ерөнхий шүүгч ... нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:...

 

Хариуцагч:...

 

Гэм хорын хохиролд 208 толгой малын үнэ 100 413 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шинжээч ... иргэдийн төлөөлөгч... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ... тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах ... ... тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн хажууд цурав тавьж байгаад гал алдсаны улмаас Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумын нутагт байгаль экологи болон сумдын иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан.Дээрх хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн ...дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад:Галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр...... тасгийн ажилчид цурам тавьсан ба цурамаас оч үсэрч гал үүсвэрлэн гарсан...,...гал үүсвэрлэн гарсан газар өвс, аргал, адууны хомоол ихтэй, салхитай хуурайшилт өндөр байсан...,...хээрийн түймэр гарсан хэргийн материалуудыг шинжлэн үзэхэд ... ... тасгийн төмөр замын дагуу цурам тавих үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан болон хээрийн түймэр үүсвэрлэн гарсан цэгийн орчмоор цурав тавих ажлыг явуулсан удирдах ажилтнууд буруутай...гэжээ.Мөн Галын шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтээр ...байршил тогтоогч GPS төхөөрөмжөөр гал гарсан газрын солбилцлыг тогтооход өргөрөг 480 04I446|| уртраг 114032|522|| цэгээс анх түймэр гарсан...гэж тус тус дүгнэжээ.Түүнчлэн эрүүгийн хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, галын шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар ... ... тасгийн төмөр замын дагуу цурам тавих үйл ажиллагааны улмаас гал түймэр алдаж, байгаль экологи, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан нь бүрэн тогтоогдсон боловч Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3-д Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч ...208 толгой мал шатаж, 103 500 000 төгрөгөөр хохирсон байх тул түүний гэм хорын хохирлыг ... ... гаргуулж өгнө үү гэжээ./хх-1, 2/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 208 толгой малын үнэлгээг зах зээлийн үнэ цэнэд тулгуурлан, олон улсын үнэлгээний 2017 оны стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргийг ашиглан хараат бусаар бодитой үнэлж 160 650 000 төгрөг гэж үнэлсэн байна.Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өнөөгийн үнэ цэнэд нийцсэн, бодитой байх тул 208 толгой малын үнэлгээний зөрүү 57 150 000 төгрөгийг ... ... гаргуулж өгнө үү гэжээ./хх-88, 89/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...208 толгой малын үнэлгээг Дорнод аймгийн Чойбалсан сумын 2012 оны 4 дүгээр сарын зах зээлийн үнэ цэнэд тулгуурлан, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргийг ашиглан хараат бусаар бодитой үнэлж 100 413 000 төгрөг гэж үнэлсэн байна.Иймд... гаргасан үнэлгээ нь өнөөгийн үнэ цэнэд нийцсэн, бодитой байх тул 208 толгой малын үнэ 100 413 000 төгрөгийг ...

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Дорнод аймгийн Чойбалсан суманд ... ... тасгийн тасгийн дарга ... ахлуулсан нэр бүхий 23 ажилчин 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тал хээрийн түймэр тавьж, онц их хэмжээний хохирол учруулсан, тодруулбал улсад болон ард иргэдэд 760 000 000 гаруй төгрөгийн хохирлыг учруулсан байдаг.Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ... тасгийн ажилчдын буруутай үйлдлийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд явуулж, ... иргэний хариуцагчаар татагдаж тайлбар, мэдүүлгээ өгч явсан.... даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Хэрлэн-Хавирга зөрлөг хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан ... тасгийн дарга ...зэрэг хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар цалин хөлсийг нэгээс хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.Мөн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт, прокурорын шатанд иргэний хариуцагчаар шалгагдаж байсан 23 нэр бүхий этгээдүүд гадаадад томилолтоор явах, байгаа газар нь тодорхойгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэж, хэд хэдэн удаа хэрэг түдгэлзсэн.Мөрдөн байцаалтын зохих шатанд зайлшгүй ажиллагаанууд хийгдэх ёстой гэдэг байдлаар удаан хугацаагаар сунжирсаар байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 буюу хүндэвтэр хэргийн зүйлчлэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрч байна.Мөн хэрэгт галын шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан, Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 2-3 удаа бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гарсан энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгч ...208 толгой адуу ... ажилчдын улмаас гал түймэрт өртсөн гэдгийг хангалттай нотолсон.Галын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр томилогдсон мэргэжлийн дадлага туршлагатай шинжээч нар гаргасан.Иймд эдгээр баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байгаа тул Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ... тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан хээрийн түймэрт шатсан ...азарга 5, гүү 112, морь 10, соёолон 4, хязаалан 5, унага 9 нийт 208 толгой адууны хохирлыг ...100 413 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэстэй тул хариуцагчаас 100 413 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан тайлбартаа:...нэхэмжлэлтэй ... гэм хорын хохиролд 100 413 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна, 2012 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн зарим сумд хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас эхтэй ой хээрийн түймэр гарсан байдаг.Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумуудыг хамран дайрсан байдаг бөгөөд ... тасгийн ажилчид дэр мод, төмөр зам, холбооны шугамаа галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн.Энэхүү ой хээрийн түймрийн эзэн холбогдогчоор ... мөрдөн байцаалтаар тогтоож Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Сум дундын шүүхээр хянан хэлэлцэгдэж, хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн байдаг.Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд нийт 194 031 040 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг.Иймээс 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт ... ... тасгийн ажилчид буруутай гэж Дорнод аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан галын нотломжийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй.Өөрөөр хэлбэл ... тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэх нөхцөл байдал ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй.Уг ой хээрийн түймрийн эхэлсэн цэг нь Гурванзагал, Дашбалбар сумдын нутаг дэвсгэрт ...ийн тавьсан түймрээс эхтэй ба Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрийг хамарсан байдаг.Энэхүү нутаг дэвсгэрээр ... 239 км урт зам нэвтрэн өнгөрдөг бөгөөд ой хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шонгийн модоо хамгаалах үүднээс ... тасгийн ажилчид цурав тавьж хамгаалах зурвас татаж авсан.Энэ талаар галын дүгнэлт, нотломж гаргахдаа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Гурванзагал, Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг шинжлэн судлалгүйгээр зөвхөн ... тасгийн ажилтнууд гал алдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийт 208 толгой мал шатсан гэж хохирлоор 100 413 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн байна.Гэвч ямар тоо баримт, үнийн эх сурвалж, жишиг ханшийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, зэргэлдээх түймэрт өртсөн сумын малчдын ижил насны малын жишиг үнэлгээнээс хол зөрүүтэй, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр үнэлсэн байгаа тул шатсан гэх малын үнэлгээг дахин албан ёсны үнэлгээчин, шинжээчдээр магадлан шинжилгээг бодитойгоор хийлгэх шаардлагатай гэж үзэж байна.Мөн эдгээр 208 толгой шатсан гэх малаас хэд нь үхсэн, хэд нь амьд үлдсэн зэрэг үхсэн хорогдсон малыг устгасан талаар тодорхойлолтгүй.Дорнод аймгийн Чойбалсан сумын Мал эмнэлгийн газраас шатсан малыг устгасан тухай актгүй зэрэг тодорхой баримтгүйгээр хохирол гэх 208 толгой малын төлбөр нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй.Тухайлбал ... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтээ ...42 толгой адуу амьдаар нь олж авсан...25 толгой адууг огт олж чадаагүй гэж мэдүүлснээс үзэхэд 25 толгой адууг түймэрт өртөн үхсэн гэх баримтгүйгээр нэхэмжилж байна. ... ... тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад ... тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ.Иймд ...нэхэмжлэлтэй, ... холбогдох гэм хорын хохиролд 100 413 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.... ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гал алдсан нь тогтоогдоогүй....нэхэмжлэлтэй хэрэгт авагдсан удаа дараа шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, үнэн зөв гарсан нь эргэлзээтэй байгаа тул ... ажилтнуудын буруутай үйл ажиллагаа тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.Нэхэмжлэгч ... нь хэрэг авагдсан баримтаар 208 толгой адуутай байсан болох нь тогтоогддоггүй, 208 толгой адуугаа 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих үед галд шатаж гэм хор учирсан нь хавтаст хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдоогүй.Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ганц баримт байгаа энэ нь 2012 оны 7 дугаар сард хохирогчоор өгсөн мэдүүлэг.Мөн гар бичмэл байгаа гэвч энэ гар бичмэлийг хэн, хэзээ, яаж бичсэн нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй, бичсэн зүйл нь уншигдахгүй, малын бүртгэл хийж үйлдсэн, эрүүгийн хэргийг шалгах явцад хохирлоо тооцох гэж гаргаж ирсэн баримт юм уу зэрэг нь ойлгомжгүй.Үнэхээр ... өөрийн малаа ...д тавьж байсан юм бол ямар нэгэн хүлээж авсан баримт үйлдэгдсэн байх ёстой.Гэтэл энэ баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй.Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй учир нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.Нөгөө талаас хохирогчоор 2012 оны 7 сарын 02-ны өдөр мэдүүлсэн миний 208 толгой адуу шатсан гэх баримт хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн төв архиваас хавсарган ирүүлсэн ... жилийн эцсийн мал тооллогын баримт, 2011 оны мал тооллогын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.2 дугаар хавтас хэргийн 27 дахь талд авагдсан 2012 оны 5 сарын 31-ний өдрийн Дорнод аймгийн ... ... тасгийн даргын тушаалаар томилогдсон асуудал судлах комиссын ажлын тайланд Чойбалсан сумын Засаг дарга...уулзахад манай сумын засаг дарга ... 130-аад адуу олдохгүй байгаа гэсэн, Баруун Хяратад нутаглаж байгаа байх.... уулзахад Цагдаа болон Онцгой байдлын албан тушаалтнууд ирээгүй, бид өөрсдөө сэг зэмээ хайж, фото зургаар баталгаажуулсан гэдэг.... хайлган тухайн адууны сэг зэмийг хайн ажлын хэсэг тооллого хийхэд нийт 77 адуу, 7 унага тоологдсон.... адууг тоолоход нэлээд тооны адуу байсан. ... цуг явж тоолъё гэхэд би завгүй гээд яваагүй гэдэг.Мөн ажлын хэсгийн 2012 оны 5 сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлд түймэр гарсан гэх газар ... мал шатсан гэх газрыг заалган сэгийг тоолж үзлээ 80 гаруй адууны сэг байсан.Чулуунхороот болон бусад сум халдварт өвчнөөс сэргийлэн комисс гарган, акт үйлдэж, зураг авч баталгаажуулан малын сэг зэмийг устгал хийж булсан байна.Нэхэмжлэгч Чойбалсан суманд харьяалагддаг, гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргаж Дорнод аймгийн мал эмнэлгийн газар болон мэргэжлийн хяналтын газарт ... болон ...нэхэмжлээд байгаа 420 гаруй тооны адууг устгал хийн акт хийсэн талаарх лавлагааг авахад мал устгалын акт үйлдэгдээгүй гэсэн.Мөн Дорнод аймгийн төв архиваас ... нэр дээр мал устгалын акт үйлдсэн гэх баримт байхгүй гэж хариу ирүүлсэн.Нэхэмжлэгч шатсан адуу нэхэмжилж байгаа боловч тухайн шатсан адууны зураг байхгүй.Нэхэмжлэгчийн зүгээс 5 боодол зураг байсан тэр зураг устсан гэх бичгийг прокурорын газраас явуулсан энэ нь хангалттай баримт биш.Бидний зүгээс Дорнод аймаг явж, Эрүүгийн хэргийн материалтай танилцсан, түүнд 70 гаруй хохирогчийн 14-15 хэргийн материал байдаг, хохирогч бүрдээ шатсан малын хашаа хороо, зураг авагдсан байдаг.Харин ... болон ...д ямар нэгэн баримт байхгүй.Мөн хэргийн 63 дах талд ... 2012 оны жилийн эцсийн мал тооллогын баримт дээр 2009 онд 208 адуутай, худалдаж авсан буюу шилжиж ирсэн нь 51 адуу, 65 төл гарсан байсан, үүнээс төллөх насны 120 нь гүү байсан, 2011 оны жилийн эцэст 440 адуу түүний 170 гүү, 118 унага байсан.Хэрэгт авагдсан баримтаар ... холбогдох шүүхийн шийдвэрт ... 110 гүү нэхэмжлэн үүнийг нь хангасан.Гэтэл бодит байдал дээр 170 гүү байсан гэтэл нэхэмжлэгч 104 гүү нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.Мөн хэд хэдэн удаа үнэлгээ дээр маргаж хамгийн сүүлд...үнэлгээ гаргасан, энэ үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан гаргадаг.Шүүгчийн захирамжид 207 толгой адууны 2012 оны зах зээлийн үнэлгээг гарга гэдэг гэтэл хөрөнгийн үнэлгээг хийсэн газрын аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайлан дээр тодорхойгүй байсан.Статистикийн төв газраас гаргасан малын зах зээлийг тогтоосон нийтэд илэрхий үйл баримт байдаг гэтэл үнэлгээгээ гаргахдаа илүү өндөр үнээр үнэлсэн тухайн үнэлгээний эх сурвалжаа тодорхойлоогүй байсан, 2012 оны зах зээлийн ханшаар тодорхойлох ёстой атал 2020 оны үнэтэй харьцуулсан байсан, иймд хариуцагчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, шинжээчийг гэрчээр оролцуулж байна.Иймд үнэлгээ бодит бус, хөрөнгийн үнэлгээнд заасан шаардлагыг хангаагүй учраас тухайн үнэлгээ нь хууль зүйн үндэслэлгүй.Мөн нэхэмжлэгч талаас сахилгын шийтгэл авахуулсан тул энэ нь хариуцагч талыг гал алдсан гэдгийг батална гэдэг.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Дорнод аймагт 2012 оны 4 сард анх удаа гараагүй, Дорнод аймаг өөрөө гал гарах өндөр эрсдэлтэй нутагт хамаардаг, галын улмаас төмөр замд 2011 онд 300 000 000 төгрөг, 2012 онд 285 000 000 төгрөгийн хохирол учирсан, үүнтэй холбогдуулан төмөр замын ажилтнуудад галаас сэргийлэх, цурав тавих ажиллагааг хангалтгүй хийсний улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчид шаардах эрх байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй.Нэхэмжлэлээс харахад гэм хорын шаардлагад 100 413 000 төгрөг гэсэн байна.Гэм хорын эрх зүйн үүднээс авч үзвэл гэм хорыг санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй тогтоогдсон байх ёстой.Хохирогчид хор уршиг, хор хохирол учирсан байхыг шаарддаг, нэхэмжлэгч ... хохирогч мөн эсэхийг анхаарах хэрэгтэй.Хохирогч мөн эсэхийг тодорхойлохын тулд ... малчин ... малаа тавьсан эсэхийг нотлох хэлцэл байдаггүй, 2012 онд Эрүүгийн хэргийг хянах явцад нэхэмжлэгч ... мөн адил хохирогчоор тогтоогдоогүй.Хэргийн 11 дүгээр талд хохирогчоор байцаасан тэмдэглэл авагдсан энэ баримт Иргэний ч тэр Эрүүгийн хохирогч гэх томьёоллыг илэрхийлэхгүй.Тухайн үед хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйл болон одоо хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан мөрдөгч, прокурор хохирогч болон иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо мөрдөгчийн болон иргэний тогтоолыг гаргана гэх процесс үйлчилдэг.Хуульд заасан аргачлалаар хохирогчоор тогтоогдоогүй тул хохирогч гэж үзэх үндэслэлгүй.Нэхэмжлэгч хохирогч биш учраас шаардах эрх хэрэгжихгүй.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шинжээчийн дүгнэлт болон сүүлд Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын зүгээс дүгнэлт гаргасан үүнд 9 асуулт бүхий шүүгчийн захирамжийг хүргүүлсэн бөгөөд 9 асуултын 3-т хариулсан.Энэ асуултад нэхэмжлэгчийн шатсан 208 толгой адуу хаана байсан, бэлчээрт байсан газарт 2 эх үүсвэртэй галын аль нь очсон юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой байсан гэтэл иргэний хэрэгт ч тэр эрүүгийн хэрэгт ч тэр тухайн үеийн шинжээчийн дүгнэлтэд ч тэр нэхэмжлэгч ...мал бэлчиж байсан газраар бус малчин ... мал нутаглаж байсан газраар ч бус оршин суух байршлаар л галын шинжээчийн дүгнэлт гардаг, мал нь хаана байсныг тодорхойлох гэхээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гараад байдаг. Шинжээчид тавьсан Д асуулт 2012 оны 4 сарын 22-ны өдөр тавьсан гал иргэн ... нутаглаж байсан газраас хэдэн км-ийн зайтай вэ гэхэд тогтоох боломжгүй гэх хариу өгсөн.Ж асуулт дээрх 2 галын аль нь ...байршиж байсан газар хүрсэн бэ гэхэд шинжээч хээрийн түймэр гарсан хэргийн материалыг шинжилж үзэхэд Чойбалсан сумын Энгэр шандад байрлах ... ... тасгийн баруун тийш ... тасгийн ажилчид гал тавьсан байсан ба цураваас оч үсрэн гал гарсан байна гэх дүгнэлт хавтаст хэргийн 63, 64-т ... хохирогчоор байцаасан тэмдэглэл 4 дүгээр сарын 22-нд Гурванзагал сумын урдаас хойш түймэр орж байсан, тэр түймэр явсаар салхины эрчээр манайхыг дайран уг түймэрт малаа алдсан гэх мэдүүлгээс үзэхэд ... ажилтны цогоос үүдсэн гал ...мал нутаглаж байсан Хөх нуур гэх газар хүрсэн.Хөх Нуур гэх газарт ... гэр байсан мал нь нутаглаж байгаагүй.Хавтаст хэрэгт ... хохирогчоор асуусан мэдүүлэгтээ өөрөө мэдүүлсэн.Тэгэхээр адуу байсан газрыг шинжлэн судлаагүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, асуулт хариулт нь өөр хоорондоо үндэслэлгүй.... мэдүүлгийг үндэслэн асуусан З асуулт дээр Дорнод аймгийн хилийн цэргийн 132 дугаар ангийн 5 дугаар заставаас ... ажиллаж байсан Хөх Нуур хүртэл хэдэн км юм бэ гэхэд тогтоох боломжгүй гэсэн.Өмнөх асуулт дээрээ ... гэрийг тогтоосон байж энэ асуулт дээр тогтоох боломжгүй гэж өөр хоорондоо үгүйсгэсэн хариулт өгч байсан.Засгийн газрын 254 дүгээр тогтоол буюу Ойн хээрийн түймрээс үүссэн хохирлыг тооцох журмын 1.3-т ойн хээрийн түймрийг тооцох, тодорхойлох ажлыг Ойн хээрийн түймрээс хамгаалах тухай зүйлийн 8.2-т заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэсэн байдаг.Хэрэгт Цагдаагийн газраас ...шатсан малын үнэлгээг гаргасан байдаг энэ нь дээр дурдсан ажлын хэсэг биш, энэ баримт албан ёсны биш тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй.Мөн Энгэр Шанд багын Засаг даргын тодорхойлолт 1 дүгээр хавтас хэргийн 21 дэх талд малчин ... тус нутагт 440 тооны адуу тоологдсон байна гэх тодорхойлолт байдаг.Энэ нь 440 адуу тоологдсон гэдгийг нотлохоос 423 адуу шатсан гэдгийг нотлохгүй.Мөн мал эмнэлгийн газар, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газар мэргэжлийн хяналтын газар зэргээс үнэхээр эдгээр малыг түймэрт алдсан эсэхийг тодорхойлохоор тухай бүрд шүүгчийн захирамжаар баримт гаргуулахаар гаргаж байсан.Гэтэл мал алдсан талаарх баримт байдаггүй.Мөн 1 дүгээр хавтас хэргийн 11 дүгээр талд ...г хохирогчоор байцаасан тэмдэглэл байдаг уг тэмдэглэлд 2011 оны жилийн эцсийн мал тооллогод 172 тооны адууг малчин ... хүлээлгэн өгсөн.Сүүлд 2012 оны 3 сард 58 тооны адуу буюу нийт 230 тооны адууг аваачин өгсөн байна.230 адуунаас 208 адуу түймэрт шатсан гэж үзвэл ...д 22 адуу үлдэж байна, 208 адуу түймэрт өртсөн гэх атлаа 42 адууг амьдаар олсон гэдэг.Ийм ойлгомжгүй мэдүүлэг өгдөг Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ... гэм хорын хохиролд 208 толгой малын үнэ 100 413 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах ... ... тасгийн ажилчдын Хавирга өртөөнөөс баруун тийш 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчимд тавьсан цуравнаас үүсэлтэй гал түймэр 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан болох нь Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ... дугаартай тогтоол, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгнэлтүүд, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр Шанд баг Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Ажлын хэсгийн ой хээрийн түймрийн хохирлын 002 тоот акт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1хх-5, 6, 7, 8, 13, 14, 141, 142 /

 

Дээрх Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ... дугаартай тогтоолд:...яллагдагч ... нарт холбогдох эргүүгийн ...дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад олсон нь ... ... тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах ... ... тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гэл түймэр алдаж Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт экологийн 80 478 087 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680 502 470 төгрөгийн буюу нийт 760 980 557 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэжээ./1хх-5/

 

... ... ажилчид нь Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймэрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хийх явцдаа гал алдсан болох нь хариуцагч байгууллагын даргын 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн ... тасгийн дарга ..., орлогч дарга... цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн дарга... орон сууцны хэсгийн дарга... замын 5 дугаар хэсгийн мастер...нарт Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-II-64 тоот тушаалаар нотлогдож байна./1хх-9/

 

Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Гэрч ...нарын мэдүүлэг, Дашбалбар сумын байгаль орчны байцаагч ... нарын мэдүүлгээс үзэхэд ...ийн үйлдлийн улмаас 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан гал түймэр нь Чулуунхороот сум руу чиглэн явсан ... цуравнаас гарсан түймэрт нийлж унтарсан байна.Дашбалбар сумын байгаль орчны байцаагч ... нарын мэдүүлгээс үзэхэд ...ийн үйлдлийн улмаас гарсан Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сум орчмын гал унтарсан байж байгаад дахин бууцнаас цогшиж асан нэр бүхий айлуудыг шатаан урд шөнө нь Гурванзагал сумын чиглэлээс ирсэн түймрийн цурамд хүрч унтарсан байна.Хэргийн 584-585 дугаар авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн 85, 86 дах талд авагдсан ... хохирогчоор байцаасан тэмдэглэлээс үзэхэд ... ажилчдын цуравнаас гарсан гал түймэр ...мал нутаглаж байсан Хөх Нуур гэх газарт түрүүлж хүрсэн байна.Цаг уур орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/918 дугаар албан бичгийн хавсралт цаг агаарын мэдээллээс харахад 2012 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Чойбалсан сумын нутгаар салхины хамгийн их хурд 12-17 м/с, Дашбалбар суманд салхины хамгийн их хурд 10.4-14.5 м/с, Гурванзагал сумын нутгаар салхины хамгийн их хурд 14.0-13.8 м/с байсан нь тухайн гал түймэр тархах нөхцлийг бүрдүүлсэн байна гэжээ./1-хх 46-49/

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот дүгнэлтэд:Хэрэгт ...г гэрчээр байцаасан мэдүүлэг, Дашбалбар сумын байгаль орчны байцаагч ...ыг байцаасан мэдүүлэг, гэрч Д.Билгүүнийг байцаасан мэдүүлэг зэргээс үзэхэд ...ийн үйлдлийн улмаас 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан гал түймэр нь Чулуунхороот сум руу чиглэн явсан ... цуравнаас гарсан түймэрт нийлж унтарсан байна, б, в, д асуултыг тогтоох боломжгүй, (Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт), Гал түймрийн тархалтын талбайг 18, 19, 22, 23-ны өдрийн байдлаар тогтоосон зураглалыг Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/918 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаас харж болно, хэргийн 32-34 тал дээрх зургаас харахад Чойбалсан сумын нутаг төмөр зам орчмоос анх үүсвэрлэн Гурванзагал сумын төвийг дайрч хойшоо чиглэлд фронтоор тархан Дашбалбар сумын нутгийн зүүн хэсгийг дайран улмаар салхины чиглэл өөрчлөгдөн хойш эргэж Чулуунхороот сумын төвийн хэсэг, зүүн хэсгийг бүрэн хамарч шатсан байна.Галын шинжээчийн дүгнэлтэд хэргийн 30, 7 дугаар хуудас, Хээрийн түймэр гарсан хэргийн материалыг шинжлэн үзэхэд Чойбалсан сумын Энгэр шанд багын нутаг дэвсгэрт байрлах ... ... тасгийн хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын хойд талаар ... тасгийн ажилчид цурав тавьсан байсан ба цуравнаас оч үсэрч гал үүсвэрлэн гарсан байна... гэх дүгнэлт, ... хохирогчоор байцаасан тэмдэглэл, 04 дүгээр сарын 22-ны оройхон нар ороох үед Гурванзагал сумын нутаг руу урдаасаа хойшоо түймэр орж байхыг галын туяагаар харсан.Тэр түймэр явсаар салхины эргэлтэнд нь манайхыг ирж дайрснаас уг түймэрт малаа алдсан гэх мэдүүлгээс үзэхэд ... ажилчдын цуравнаас гарсан гал түймэр ...мал нутаглаж байсан Хөх Нуур гэдэг газар түрүүлж хүрсэн байна, 3 асуултад тогтоох боломжгүй (Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт) гэжээ./ 1-хх 245, 246/

Дээрх гал түймрийн улмаас ...эд хөрөнгөд хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон тухай 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн тогтоол, мөн өдрийн хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр Шанд багийн малчин ...д тавьсан ...түймэрт өртсөн адууны бүртгэл, 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Чойбалсан сумын Энгэр Шанд багийн нутагт гарсан түймэрт шатсан малын үнэлгээ,... үнэлгээ, хохирогч ... мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна./1-хх 10, 11, 12, 18, 19, 20, 22, 23, 63, 64,173-185/

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар ... нь шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар ... Улаанбаатар төмөр зам нь ...д учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч ... гэм хорын хохиролд 100 413 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч ... дүгнэлтдээ хариуцагч ... буруу байхгүй, байгалийн гамшиг болжээ, гал алдсаныг гэрчлэх баримтгүй хэргийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэжээ.

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан гал түймэр нь ... Дорнод аймаг дахь ... тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан, уг түймэрт нутгийн иргэдийн эд хөрөнгө өртөж хохирол учирсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ... ... 100 413 000 /нэг зуун сая дөрвөн зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулан ...

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 119 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ... 660 015 /зургаан зуун жаран мянга арван таван/ төгрөгийг гаргуулан ...д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ...

 

ШҮҮГЧ ...

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ...