Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/03094

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

.......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .......дүүрэг, 10 хороо, 24а-22 тоотод оршин суух, Б овогтой Л.С /РД: ..... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......дүүрэг, 9 хороо, 44-...тоотод оршин суух, О овогтой Ц.Г /РД: ......./-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хариуцач дураараа захиран зарцуулснаас өөрт болон хүүхдүүдэд учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С , хариуцагч Ц.Г , хариуцагчийн өмгөөлөгч Б.Д , Д.Наранхүү, гэрч М.Ц , нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О овогтой Ц.Г /РД:......./, Б овогтой Л.С /РД:...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Г.У , охин Г.С , охин Г.М нарыг эх Л.М ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Г.У , охин Г.С , охин Г.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Г аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар хариуцагч Ц.Г аас 71,707,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.М , охин Г.У , Г.С , Г.М нарт олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 8,292,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар зааснаар хариуцагчийн охин Г.У , Г.М , Г.С нарыг өөрийн асрамжид авч, эх Л.М аас тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Г ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Л.М ад даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 548,150 төгрөгийг, хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 586,686 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР