Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2021/03069

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 2 дугаар хороо, .... гудамж, ...... төвийн 709 тоот хаягт байрлах, М.Ф ХХК /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 23 дугаар хороо, ..... гудамж, ...... тоот хаягт оршин суух, Б овогт Д.А /РД: ...../-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,360,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б........., хариуцагч Д.А......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ф ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б.........ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Ф ХХК нь Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 0000 тоот лангууг түрээсэлж ажиллуулдаг байсан Д.А......тэй 2017 онд хамтарч ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр холимог жимс 4,800 төгрөг, лимоны кремль 4,800 төгрөг, вишны кремль 9,600 төгрөг, слива кремль 7,200 төгрөг, яблоконы кремль 12,000 төгрөг, шоколадны кремль 28,800 төгрөг, вишны кремль 16,800 төгрөг, ананас 14,000 төгрөг, холимог жимс 14,000 төгрөг, подушки 21,600 төгрөг, шоколадтай булчик 4,200 төгрөг, булчик 26,400 төгрөг, давстай булчик 26,400 төгрөг, шагшуурга 23,100 төгрөг, крем дель 17,820 төгрөг, цахлай далавчтай 20,700 төгрөг, холимог жимсний кремль 36,000 төгрөг, бүгд 575,620 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөөг 105,600 төгрөг, абракосны кремль 36,000 төгрөг, шагшуурга 42,000 төгрөг, бүгд 183,600 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр мөөг 121,800 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр абракосны кремль 72,000 төгрөг, шоколадны кремль 16,000 төгрөг, бүгд 88,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр чихэр 54,000 төгрөг, шагшуурга 79,200 төгрөг, подушки 27,000 төгрөг, мөөг 162,400 төгрөг бүгд 303,112 төгрөг, нийт 1,288,132 төгрөгийн барааг зээлээр худалдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй болно. Манай компанийн зүгээс 2019 онд шүүхэд хандсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 3 сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрээр .... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс эрэн сурвалжилж байсан. Тиймээс Д.А......гээс барааны төлбөр болох 1,288,132 төгрөг, эрэн сурвалжлах тухай шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,360,832 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А......н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байхдаа Монре транс фүүдс ХХК-г худалдан авдаг байсан, тооцоог тухай бүр компанийн борлуулалтын ажилтнаар дамжуулан хийж байсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 575,620 төгрөгийг одоо энэ шүүх хуралдаанд орж байгаа залуу яаралтай 2-3 хоногийн дотор төл шахсаны дагуу төлж барагдуулсан, мөн энэ баримт дээрх гарын үсэг минийх биш байна. Олон жилийн өмнө тооцоог нь төлсөн падаануудыг зээл гэж бичээд одоо төлбөрийг нь нэхээд байна, 00000 гэсэн дугаартай залуутай хамгийн сүүлчийн тооцоог нийлээд акт үйлдээд явуулсан. Гэрт байсан баримтуудаа ухаж үзэхэд хоёр падаан гарч ирсэн, ямар ч зээл гэсэн бичиг байгаагүй, зээл гэсэн бичгийг нэмж бичсэн байна. Би Бөмбөгөр худалдааны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Компаниуд сар дамжуулж зээл өгдөггүй, хув хүнээс хүүтэй мөнгө зээлээд хүүний дарамжт сүрдүүлгээс болоод хорь гаран сая төгрөгийн бараатай лангуугаа бараатай нь орхисон гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ф ХХК нь хариуцагч Д.А......д холбогдуулан гэрээний үүрэгт 1,360,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 575,620 төгрөгийн баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Компаниуд хэзээ ч сар дамнуулан зээлээр бараа өгдөггүй, би авсан барааныхаа тооцоог бүгдийг хийж дуусгасан гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Монре транс фүүд ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний оноосон нэрээ М.Ф ХХК болгон өөрчилжээ. /Хавтаст хэргийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.Ф ХХК, хариуцагч Д.А...... нар нь 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд холимог жимс, лимоны кремль, вишны кремль, слива кремль, яблоконы кремль, шоколадны кремль, вишны кремль, ананас, холимог жимс, подушки, шоколадтай булчик, булчик, давстай булчик, шагшуурга, цахлай далавчтай, холимог жимсний кремль, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдагч нь худалдагч авагчид нийлүүлэх, худалдан авагч нь үнийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Ф ХХК нь гэрээний үүрэгт хариуцагч Д.А......д 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр холимог жимс 4,800 төгрөг, лимоны кремль 4,800 төгрөг, вишны кремль 9,600 төгрөг, слива кремль 7,200 төгрөг, яблоконы кремль 12,000 төгрөг, шоколадны кремль 28,800 төгрөг, вишны кремль 16,800 төгрөг, ананас 14,000 төгрөг, холимог жимс 14,000 төгрөг, подушки 21,600 төгрөг, шоколадтай булчик 4,200 төгрөг, булчик 26,400 төгрөг, давстай булчик 26,400 төгрөг, шагшуурга 23,100 төгрөг, крем дель 17,820 төгрөг, цахлай далавчтай 20,700 төгрөг, холимог жимсний кремль 36,000 төгрөг, бүгд 575,620 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөөг 105,600 төгрөг, абракосны кремль 36,000 төгрөг, шагшуурга 42,000 төгрөг, бүгд 183,600 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр мөөг 121,800 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр абракосны кремль 72,000 төгрөг, шоколадны кремль 16,000 төгрөг, бүгд 88,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр чихэр 54,000 төгрөг, шагшуурга 79,200 төгрөг, подушки 27,000 төгрөг, мөөг 162,400 төгрөг бүгд 303,112 төгрөг, нийт 1,288,132 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.А...... нь ... 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 575,620 төгрөгийн үнэ бүхий падаан дээрх гарын үсэг минийх биш, мөн авсан барааныхаа төлбөрийг тэр даруй борлуулагч нарт төлдөг байсан гэх татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээгүй биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй ба .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Д.А......г эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Д.А......гээс гэрээний үүрэгт 1,288,132 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 1,360,832 гаргуулж нэхэмжлэгч М.Ф ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.4-д заасныг баримтлан хариуцагч Д.А......гээс 1,360,832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ф ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР