Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2021/00047/И |
Дугаар | 102/шш2021/01938 |
Огноо | 2021-08-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/шш2021/01938
2021 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2021/01938 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б............... дүүрэг .. дугаар хороо ...тоотод оршин суух, Ц-ийн М .
Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо ... дугаар хороолол .... дугаар байр ...тоотод оршин суух, Ч-ын Ү
Хариуцагч: Ч............... дүүрэг .... дугаар хороо ............... тоот Ж............... ХХК
111.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б , хариуцагчийн төлөөлөгч Ү.Б , Н.Н , өмгөөлөгч Д.Б , гэрч Д.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж............... ХХК-ийн захирал Ч.Ү нь 2012 оны 04 дүгээр сард Б............... дүүргийн 7 дугаар хорооны далангийн эрмэг дээр компанийн нэрээр 4000 мкв газартай бөгөөд энэ газар дээрээ хоёулаа хамтарч барилга баръя чи хөрөнгө оруулалт хийчих би одоогоор мөнгөгүй байна, эхний ээлжинд хөрсний шинжилгээ хийлгэмээр байна гэсний дагуу Б............... ХХК-нд 2.200.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэхэд хариу нь барилга барьж болно гэсэн дүгнэлт гарсан. Ч.Ү нэгэнт барилга барих хариу гарсан учир чи барилгын зураг төслийг хийлгэх мөнгийг гаргаач гэснээр Т............... ХХК-ийн захирал Д.П той уулзахад зургийн нийт үнэ 139.121.444 төгрөг болно гэсэн. Энэ талаар Ч.Ү тай уулзаж хэлэхэд миний найз яаж ийгээд төлчих цаашид гарах зардлыг би хариуцаад явна гэсэн. Ингээд миний бие Т............... ХХК-ийн захирал Д.П ид 109.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр бэлэн баримтаар болон дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг Д.П нэхэж өгөөгүй тохиолдолд цагдаад хандана гэх болсон. Энэ талаар Ч.Ү ад хэлэхэд чи яаж ийгээд тэр төслийг аваад өгөөч гэж гуйсны дагуу Т............... ХХК-ийн захирал Д.П той уулзаж нөхцөл байдлаа учирлаж гуйсаар барилгын зураг төслийг Ч.Ү ад авч өгсөн. Ч.Ү нь Ц.М ын өгсөн мөнгөний баталгаа болгож 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр компанийн кадастрын зурагт байгаа 15х20 хэмжээтэй зоорьтой 4 давхар үйлчилгээний барилгыг иргэн Ц.М барихад татгалзах зүйлгүй бөгөөд ашиглалтад ороход үл хөдлөх болон тус барилгыг газрын хамт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн компанийн тамга, өөрийн гарын үсэг бүхий 45 тоот тодорхойлолт гаргаж өгч байсан. Ч.Ү нь сүүлдээ төлбөр гаргаж өгөхгүй зугтаах болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хугацаанд Ч.Ү , Ц.М хоёрын хооронд ийм яриа болоогүй, би мэдэхгүй гэх зан авир гаргаж улмаар өөрийгөө хэрэг хариуцах чадваргүй этгээд мэтээр мэдүүлж эхэлсэн тул шинжээч томилоход хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарч байсан. Прокурор хэрэгсэхгүй болгосон т оолдоо 111.200.000 төгрөгийн төлбөрийг Ч.Ү ын өмнөөс Т............... ХХК-нд төлсөн болох нь т оогдсон, иргэд хоорондын маргаан байна гэж шийдвэрлэсэн. Ц.М , Ч.Ү нарын дунд ямар нэгэн гэрээ байхгүй гэж хариуцагч нар ярьж байгаа боловч энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа тодорхой тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасан хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэл гаргасан. Ч.Ү нь Т............... ХХК-ийн захиралтай зураг төслийн ажлаар удаа дараа уулзаж байсан, дээр нь барилгын зураг төслийг аваад ашиглаад явж байгаа. Хамтраад ажиллах талын юм бол биш. Ц.М бусдын өмнөөс өр төлбөрийг төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Ж............... ХХК, Ч.Ү нараас 111.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Ү ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.М , Ч.Ү нарын хооронд Б............... дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 мкв газар дээр баригдах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барих асуудлаар хамтран ажиллах талаар ямар нэгэн яриа тохиролцоо хийгдээгүй. Ц.М т Ж............... ХХК-ийг төлөөлөн Т............... ХХК-тай Барилгын зураг төслийг хийлгэх гэрээ байгуулах ямар нэгэн эрх олгогдоогүй. Мөн Т............... ХХК болон Ж............... ХХК-ийн захирал Ч.Ү нарын хооронд ч ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, байгуулагдсан гэрээ байхгүй. Харин Ж............... ХХК-ийн захирал Ч.Ү өөрийн компанийн эзэмшил газраас 15х20 хэмжээтэй газарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих, газар эзэмших эрхийг салгаж, үйлчилгээний барилгын хэмжээгээр шилжүүлэх зорилгоор Ц.М ын харилцан хамаарал бүхий Х.Ц- гэх хүнтэй Бусдын газар дээр барилга барих тухай гэрээг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Энэхүү тохиролцоо нь Ж............... ХХК-ийн эзэмшлийн нийт талбай буюу 4000 мкв газарт бүхэлд нь хамааралгүй бөгөөд тохиролцсон тухайн хэсэгтээ л хамааралтай юм. Барилгын тухай хуулийн /2008 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шаардлагын дагуу Ж............... ХХК нь өөрийн эзэмшлийн Б............... дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 4000 мкв газрын хууль ёсны эзэмшилд байдаг газар дээр 13 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЭЗТ ХХК-тай Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан. Ж............... ХХК-ийн хувьд нэгэнт зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг байгуулсан байсан тул Т............... ХХК-тай гэрээ байгуулах шаардлага байгаагүй. Ц.М нь Т............... ХХК-ийн захирал Д.П ид 109.000.000 төгрөгийг гардуулж өгсөн гэх үйл баримт нь бодит байдалд нийцээгүй. Тухайлбал Ц.М аас Т............... ХХК-ийн захирал Д.П ид 109.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтууд болон тэдгээрийн хооронд хийгдсэн мөнгө хүлээн авсан, өгсөн гэх баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн боловч энэхүү баримтуудыг энэ хоёр хүн тохиролцож, хэдийд ч үйлдэх боломжтой тул тэдгээр баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс байхгүй байгуулагдаагүй гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ц.М аас Т............... ХХК-нд төлсөн гэх мөнгийг Ч.Ү хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж............... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж............... ХХК-ийн зүгээс Ц.М т компанийг төлөөлөн Т............... ХХК-тай Барилгын зураг төслийг хийлгэх гэрээ байгуулах ямар нэгэн эрх олгоогүй. Т............... ХХК болон Ж............... ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, байгуулагдсан гэрээ байхгүй. Харин Ж............... ХХК нь өөрийн эзэмшлийн Б............... дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 мкв газрын хууль ёсны эзэмшилд байдаг газар дээр 13 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЭЗТ ХХК-тай зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан. Ж............... ХХК-ийн хувьд нэгэнт зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээд болох ЭЗТ ХХК-тай зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг байгуулсан байсан тул Т............... ХХК-тай гэрээ байгуулах шаардлага байхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс байхгүй, байгуулагдаагүй гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ц.М аас Т............... ХХК-нд төлсөн гэх мөнгийг Ж............... ХХК-ийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ч.Ү , Ж............... ХХК-нд холбогдох 111.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.М , хариуцагч Ж............... ХХК-ийн захирал Ч.Ү нар компанийн эзэмшлийн Б............... дүүргийн 7 дугаар хороонд байрлах 4000 мкв талбай бүхий газарт үйлчилгээтэй 13 давхар 2 орон сууц, 3 давхар 1 барилга барих, үүний 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг Ц.М өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож, Ж............... ХХК нь Б............... ХХК-тай Б............... дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын талбайн байр зүйн зураг ба инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ц.М Б............... ХХК-нд хөрсний шинжилгээний төлбөр 2.200.000 төгрөг, Т............... ХХК-наар барилгын зураг төсөл хийлгэх ажлын хөлсөнд 109.000.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, Т............... ХХК-ийн захирал Д.П ид зураг төслийн төлбөр хүлээлцсэн баримтад Ж............... ХХК-ний үйлчилгээтэй орон сууцны зураг төслийн үнэ гэж төлсөн баримт, Т............... ХХК-ийн захирал Д.П ийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ж............... ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зураг төслийг 139.121.44 төгрөгөөр гэрээ хийсэн, Ж............... ХХК-аас менежер Ц.М зураг төслийн үнэ болох 109.121.000 төгрөгийг өөрийн биеэр төлж барагдуулсан. Зураг төслийн үнийн үлдэгдэл 30.000.000 төгрөгийн төлбөрийг Ж............... ХХК-иас бүрэн авсны дараа ажлын зургийг магадлангаар оруулж өгнө гэх тодорхойлолт, Т............... ХХК-иас Ж............... ХХК-нд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12/08 дугаартай барилгын зураг төслийн үнийн санал хүргүүлсэн албан бичиг,
Б............... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрч Н.А-ийн 4000 мкв газар дээр 13 давхар 1 орцтой 2 байр, 3 давхар үйлчилгээний 1 байр тухайн зураг төсөл дээр төсөвлөгдсөн байсан. Ч.Ү 2 орон сууцны барилгыг намайг барь, харин үйлчилгээний барилга нь Ц.М гэж хүнийх, Ц.М өөрөө тэр барилгаа барина гэж хэлсэн. Юун Ц.М гэж хүн гараад ирэв ээ гэхэд бичиг баримт, зураг төслийг бүгдийг нь бүрдүүлж өгсөн хүн байгаа юм гэсэн, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрч Г.Тунгалагийн 4000 мкв газрын үйлчилгээний барилга барих 15х20 мкв газрыг Ц.М т 50.000.000 төгрөг өгөөд аваарай гэж Ч.Ү хэлсэн гэдэг боловч гэрээ хийсэн зүйл байхгүй. Тэгээд Ц.М газраа авах гээд энэ зургийг хийлгэсэн гэж би бодсон, Ч.Ү ын Би Ц.М аас манай газар дээр барих барилгын зургийг зурсан Т............... ХХК-ийн зургийг эх хувиар нь авч н.А-т өгсөн, он сараа санахгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.А-тэй Ж............... ХХК-ийн нэр дээрх 4000 мкв талбай дээр барилга хамтран барихаар Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Барилгын зураг төслийг Ц.М ын зуруулсан зургаар барихаар болсон, 2018 оны 06 дугаар сарын19-ний өдөр гэрч П.П ийн 2012 онд шиг санагдаж байна Ц.М гэдэг хүнтэй Б............... дүүргийн 7 дугаар хороо далангийн ирмэг дээр 4000 мкв нийт 3 тусдаа Ж............... ХХК-ийн найз Ч.Ү гэж хүнтэй хамтран орон сууц барих гэж байгаа гэж анх танилцаж, орон сууц үйлчилгээний зориулалтаар барилгын ажлын зураг хийлгэхээр 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үнийн саналын тохиролцоог хийж би ажлын зургаа хийж эхэлсэн. Зургийг 139.000.000 төгрөгөөр хийхээр тохирч, урьдчилгаанд 15.000.000, 20.000.000, 29.000.000, 45.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Ч.Ү 2014 оны сүүлээр байх ажил дээр ганцаараа ирж Ц.М ын хийлгэсэн зургийг авч магадлангаар оруулж барилгын ажлаа эхэлмээр байна гэхлээр нь үлдсэн мөнгөө өг гэсэн шаардлага тавьсан, 2015 оны сүүлээр өөрөө дахин ирж уулзаад Ц.М тай хамтран хийх барилгын ажлын зургаа Барилгын хөгжлийн төвд шалгуулж магадлангаар оруулж зөвшөөрлөө авах гэсэн юм, танайхаас нэг хүн орохгүй бол болохгүй байна гэхэд нь үлдсэн мөнгөө өгөхгүй бол тэгж оруулахгүй гэдгийг хэлсэн. Барилгын зураг Ч.Ү гэж хүнтэй хамтран ажиллаж байгаа ч юм уу зарсан ч юм уу бүү мэд н.А- гэдэг хүнд зургийн эх хувь байгаа гэсэн. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг энэ хүмүүс төлөөгүй гэсэн мэдүүлгээр тус тус т оогдож байна. /хх-71, 79, 82 /
Ц.М , Ч.Ү нар дээрх 4000 мкв газарт эхлүүлэх барилгын ажлын зургийн төлбөрийг гүйцэт төлөөгүйгээс Барилгын хөгжлийн төвөөр магадлан баталгаажуулагдаагүй, барилгын ажил эхлээгүй, хариуцагч Ч.Ү тус газарт үргэлжлүүлэн барилгын ажлыг Т............... ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслөөр хийж гүйцэтгэхээр 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Х.Ц-тэй Бусдын газар дээр барилга барих тухай гэрээг байгуулж Х.Ц- нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж газар эзэмших эрхийг салгаж үйлчилгээний барилгын хэмжээгээр шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээ хэрэгжээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.А-, Ч.А нартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /хх-104-109, 113-115/
Гэрээгээр А тал буюу Ж............... ХХК нь Б............... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 мкв газар, Б тал буюу Н.А, Ч.А нар орон сууцны зориулалттай 13 давхар /зоорьтой/ барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Ж............... ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж Н.А- 25%, Ч.А 25% тус тус эзэмшиж байхаар хувьцааг шилжүүлэх ба төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар энэхүү шилжүүлсэн хувьцааг Ч.Ү ад буцаан шилжүүлэх, Ж............... ХХК нь газар эзэмших эрх, техникийн нөхцөлүүд, эрх бүхий байгууллагаас авах эскиз ажлын зургийг экспиртизээр батлуулж барилга барихад бэлэн болгохоор тохирч, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчээр Н.А-, Ч.А нар нэмж бүртгэгдсэн байна. /хх-218-221/
Хариуцагч Ч.Ү нь Ц.М , Х.Ц-, Н.А-, Ч.А нартай Ж............... ХХК-ийн эзэмшлийн 4000 мкв газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар дээрх гэрээг байгуулж байсан боловч Т............... ХХК-иар гүйцэтгүүлсэн барилгын зураг төслийн мөнгө гүйцэт төлөгдөөгүй, зургийг экспиртизээр оруулж батлуулаагүйгээс дээрх гэрээнүүд хэрэгжээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.П барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй Ж............... ХХК-ийн захиалгаар 139.121.444 төгрөгөөр хийсэн. Ж............... ХХК нь ЭЗТ ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг 37.000.000 төгрөгөөр буюу бага үнээр магадлангаар оруулах гэж сүүлд нөхөж хийсэн гэрээ. ЭЗТ ХХК-ийн захирал Д.Ц нь миний багш бөгөөд бид хамтарч ажилладаг. Тухайн үед манай компанийн тусгай зөвшөөрөл 9 хүртэл давхрын зураг төсөл хийх зөвшөөрөлтэй байсан тул Д.Ц багшийн ЭЗТ ХХК-тай дээрх гэрээг нөхөн байгуулж манай Т............... ХХК зургийг хийж гүйцэтгэсэн юм. Манай гаргаж өгсөн эскиз зураг төсөл нь 13 давхар 2 барилга, 3 давхар 1 барилгын зураг гэж мэдүүлсэн болно.
Нэхэмжлэгч нь Ж............... ХХК-иас орон сууц, үйлчилгээний төвийн барилгын зураг төслийн үнийг төлөх байсныг Ц.М өрийг нь төлснөөр Ч.Ү үүргээсээ чөлөөлөгдсөн гэж тайлбарлан зардлаа Ж............... ХХК, захирал Ч.Ү нараас шаардсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заажээ.
Ц.М аас Т............... ХХК-нд ажлын зураг төслийн төлбөрийг төлсөн явдал нь хариуцагч Ж............... ХХК, Ч.Ү нарын Т............... ХХК-нд төлөх ёстой байсан өр төлбөрийг нь мэдсээр байж сайн дураараа төлж буй үйлдэл биш тул энэ үндэслэлээр шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагч Ж............... ХХК, Ч.Ү нарт холбогдох 111.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Т ООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Ж............... ХХК, Ч.Ү нарт холбогдох 111.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА