Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2021/01948

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01948

Улаанбаатар хот

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С............... дүүрэг .. дүгээр хороо С............... ХХК

Хариуцагч: Б............... дүүрэг ... дугаар хороо .... дугаар хороолол .... дугаар байр ....тоотод оршин суух, ... онд төрсөн ... настай, М овогт Б гийн П

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З , хариуцагчийн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С............... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С............... ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд гадаад улсаас автомашин, тээврийн хэрэгслүүдийг зуучлан борлуулдаг үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд 2012 оноос хойш эрхлэн явуулж байна. Гүйцэтгэх захирлын албан тушаал бол байгууллагын нууцад хамаарах, түүний эрхлэн явуулдаг үйл ажиллагааны бүхий л мэдээ, мэдээлэл, санхүүгийн болон үр ашгийн тооцоолол, арга барил, технологи зэрэг бүх нууцтай шууд харьцдаг бүх харилцагч үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл бүхий өгөгдлийн сангаас мэдээ, мэдээллийг татаж үзэх эрхтэй, байгууллагын өмнөөс худалдаа, арилжааны гэрээ хэлцэл байгуулах эрх мэдэл бүхий өндөр хариуцлагатай асар их эрх мэдэлтэй албан тушаал юм. Ийм онцлогтой албан тушаал эрхэлдэг тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай , Өрсөлдөөний хуулийн хүрээнд байгууллагын нууцыг хамгаалах, гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эзэмшиж, ашиглаж байсан нэхэмжлэгчийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл баримт бизнесийн үйл ажиллагааны арга барил харилцагчийн хувийн мэдээллийн сан зэргийг гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж буй хүн компаниас гараад тодорхой хугацаанд хувийн зорилгод ашиглахгүй байх түүгээр өөртөө болон бусдад давуу байдал олгохгүй байх, шударга бус ашиг хонжоо олохгүй байх зорилгын үүднээс гэрээгээр үүрэг хүлээлгэсэн. Б.П г 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл Б.П автомашины сэлбэг, эд ангийн худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өөрийн бүрэн эзэмшлийн Э...............с ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж Япон улсаас автомашины зуучлан борлуулах үйл ажиллагааг эрхэлснээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг шууд зөрчсөн үйлдэл хийсэн. Хөдөлмөрийн гэрээ гадаад хэл дээр хийгдсэн боловч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Б.П г хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т з гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.П нь С............... ХХК-ийг М улсад үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүйн 8 жил ажилласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т з хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчтэй шууд өрсөлдөхүйц компанид ажиллахгүй байх гэсэн үүргийг хүлээлгэсэн гэжээ. Хавтаст хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хавсаргаж, гэрээнд ажил олгогчийг төлөөлж Т............... гэдэг хүн гарын үсэг зурсан. Т............... нь нэхэмжлэгч талыг бүрэн эрхтэй төлөөлөх этгээд биш. Учир нь улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд 020 оны 08 сарын 04-ний өдөр Т...............г гүйцэтгэх захирлаар томилсон тул хөдөлмөрийн гэрээнд энэ хүн гарын үсэг зурсан нь ойлгомжгүй байна. Т...............г томилогдохоос өмнө 1 сар 10 хоногийн өмнө Б.П г ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө тус компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр чөлөөлсөн. Тухайн чөлөөлсөн шийдвэрийн орчуулгыг харахад нөхөн төлбөргүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгасан. Б.П гээс тамга, тэмдэг, бусад өмч хөрөнгийг хүлээн авсан гэсэн байна. Хариуцагчийг ажлаас нь чөлөөлөөд, тамга тэмдэг бүх зүйлээ хүлээж авсан байж, яагаад үүргийн гүйцэтгэл хангуулах талаар нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Б.П 8 жилийн хугацаанд менежер, ахлах менежер, борлуулалтын менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. Нэхэмжлэгч компани амжилттай ажиллахад нь ихээхэн хувь нэмрээ оруулсан байгаа. Нэхэмжлэгч тал Үндсэн хуулийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, мөн хувийн хөдөлмөр эрхлэх гэсэн үндсэн эрхийг нь зөрчиж байна. С............... ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани боловч М улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гэрээ контракт, албан бичгүүд нь м хэл дээр архивт нь хадгалагдах ёстой. М хэл дээр гэрээ байгуулсан гэж байгаа боловч баримтгүй, гадаад хэл дээр гэрээ байгуулсанг хариуцагч ойлгосон эсэх нь эргэлзээтэй. М улсад ямар ч хүн компани байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч компанийн нууцлал алдагдсан, нууцлалыг задруулсан талаар баримт байхгүй байна.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С............... ХХК нь хариуцагч Б.П д холбогдох хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т з хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

С............... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 03/196 тушаалаар Б.П г худалдааны зөвлөх үйлчилгээний албаны ахлах менежерийн албан тушаалаас чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалд туршилтын 3 сарын хугацаанд томилж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч нь автомашины сэлбэг эд ангийн худалдаа худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн компанийг үүсгэн байгуулж нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т з ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 3 жилийн дотор компаний шууд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байх үүргээ зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлан маргасан байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 3 жилийн дотор компаний шууд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байхаар тохиролцож гэрээг байгуулсан боловч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т М улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж з тул гэрээгээр хөдөлмөрлөх эрхтэй нь холбоотой ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон, хөдөлмөрийн гэрээний уг заалт нь хүчин төгөлдөр бус, хуульд нийцээгүй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой байхад нэхэмжлэгч нь Япон улсаас ирүүлсэн гадаад хэл дээр хийгдсэн гэрээг ажилтантай байгуулсан нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэхэд учир дутагдалтай тул хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т з хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Б.П д холбогдох хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т з хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч С............... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар хариуцагч Б.П д холбогдох нэхэмжлэгч С............... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА