Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/02247

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02247

Улаанб- хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д........................... аймаг С........................... сум .. дугаар баг .. дугаар байр .. тоотод оршин суух, Б-ын Э

Хариуцагч: Б........................... дүүрэг .. дугаар хороо М........................... ХХН

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7.355.808 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ؿ нэхэмжлэгч Б.Э , өмгөөлөгч М.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Н.Б , Н.А .

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э миний бие 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн У........................... С........................... өртөөний гэрээт техникчээр ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1.125.300 төгрөгний сарын үр дүнгийн шагналт цалин 50 хувь төгрөгийн цалинтай тус өртөөний Хүний нөөцийн менежерээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 1.299.650 сарын үр дүнгийн шагналт цалин 50 хувь төгрөгийн цалинтай албан тушаалын нэршил өөрчлөгдөн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Миний хувьд байгууллагын даргын хууль дүрэм, журам зөрчсөн үйлдэлтэй эвлэрч чадахгүй үнэнээр нь хэлдэг байсан. Би ажил авсан цагаас хууль эрх зүйн хүрээнд, нийгэмлэгээс мөрдөгдөж буй дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. Би идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн ба 2020 оны 11 дүгээр сарын үр дүнгийн шагналт цалингаа үндэслэлгүйгээр тэглүүлсэнд гомдолтой байсан учир байгууллагын хурлын үеэр үнэнийг хэлснийг хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосонд гомдолтой байгаа. Тухайн үед миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж С.Б дарга захиргааны бусад ажилтнуудад тэдний ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсаныг цагдаад намайг очиж матсан мэтээр буруу ойлгуулж миний нэр хүндийг унагаасан. Миний хувьд байгууллагын дарга С.Б ы бэлгийн дарамтад удаа дараа өртөж байсан ба тухайн үед холбогдох албан тушаалтан болох одоо энэ хуралд оролцож байгаа Хүний нөөцийг хариуцсан Н.Б эгч, Хүний нөөцийн албаны дарга н.П даргад удаа дараа хэлж байсан. Намайг ажилд орсон өдрөөс хойш С.Б дарга шөнө орой шалтгаангүйгээр дуудах, гарын үсэг зуруулах гээд өрөөнд нь орохоор би чамд санал тавиад байгаа шүү гээд чихэн дээр амьсгаадах, энд тэндээс барьж аваад байдаг. Энэ байдал дахин давтагдаж байсан тул удирдах газарт 2020 оны 12 дугаар сарын 25-нд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлээд байна, ажлын байрны дүрэм, журмыг зөрчсөн асуудал хэрээс хэтэрлээ ирж шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Дараа нь манай ажлын охидуудаас маш их гомдол гаргасан. Ажилчидын гомдлыг программаар Ц.Л даргад явуулсан. Гэтэл Ковидын нөхцөл байдал, карантины үе таарсан байсан тул утсаар Н.Б эгчтэй холбогдож уйлаад надад С.Б дарга сонин ааш гаргаад байгааг хэлэхэд хүний нөөцийн албаны дарга н.П ид хэлсэн үү гэж асууж байсан. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд хамтарсан шалгалт ирж хурлын дундуур намайг дуудаж 11 хурлын тэмдэглэл яагаад дутуу байгааг асуухад нь шаардлага тавьж нэхдэг гаргахгүй болохоор нь даргад хэлдэг. Дарга хэнд нь арга хэмжээ авахаа би өөрөө мэдье гэдэг гэж хэлсэн. Сонгон шалгаруулалт зарлаж ажилтан авахгүй байгаа талаар асуусан. Уг нь зарын дагуу авах ёстой боловч манай байгууллага дүрэм журмаа зөрчөөд өнгө, мөнгө хараад хүмүүсээ ажилд авдаг юм. Миний хувьд сонгон шалгаруулалт шударга бус хийгддэг, үнэн зөв хийгддэггүйтэй холбоотой байгууллагын даргатай зөрчилдөн энд зогсож байгаагаа хэлсэн. Ингээд энэ хурлаар намайг ажлаас халж, тушаал гаргасан юм. Би тушаал гарч халагдаад уйлаад сууж байхад Н.Б над руу ярьж Б.Э ээ тайван байгаарай битгий тэнэг юм хийгээрэй чамайг хохироосон байна. Чи н.Б-тай солигдчих, хүсэлтээ бичээд зургийн дараад явуулчих гэхээр нь би хурлын шийдвэр гарчихсанш дээ гээд уйлсан чинь зүгээрээ бичээд өгчих гэхээр нь бисэн. Гэтэл намайг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгааг мэдчихээд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдээллийн текникчээр туршилтын 3 сарын хугацаатайгаар авч ажиллуулах тухай Замын даргын тушаал гаргасан байсан. Уг нь энэ тушаалыг Замын дарга биш салбар нэгжийн дарга гаргах ёстой албан тушаал юм. Миний ажлыг авсан н.Б- нь Н.Б инженерийн хүн. Надад өмнө нь ч н.Б-тай солигдчих гэж хэлж байсан. Намайг түр хугацаанд ажилд авсан нэртэй аргацааж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгачихъя гэсэн үүднээс түр хугацаатай тушаал гаргасан байна. Надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулагдаагүй, намайг мэдээгүй байхад тушаал гаргасан байсан. Иймд С........................... өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан 72 хоногийн хугацааны олговорт 7.355.808 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч М........................... шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , Б.Б нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Э нь тус нийгэмлэгийн С........................... өртөөний Хүний нөөцийн менежерээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд тус өртөөний орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хүний нөөцийн мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдсон. У........................... хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын 1 дүгээр орлогч даргын төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтын удирдамж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарч, удирдамжийн хүрээнд С........................... өртөөний үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, нийт ажилтнуудын сахилга, ёс зүйн байдал, өртөөний санхүү орлого бүрдүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааны талаар төлөвлөгөөт бус удирдамж гарч ажилласан. Шалгалтаар Дотоод хяналт шалгалтын орлогч дарга, албаны байцаагч нар болон хууль зүйн албанаас хүний нөөцийн асуудал хариуцсан байцаагч нар гээд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. С........................... өртөөнд хэд хэдэн асуудал хөндөгдсөн, тайланд тусгагдсан байгаа. Б.Э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, сэлгүүцдэг, хэл ам хийж маргаан шуугиан хийдэг гэсэн асуудал үндсэндээ хөндөгдсөн. Дуу хураагуурт энэ талаар дурдаад өнгөрсөн. Нийт 10 дуу хураагуурт хураагдсан бичлэгээс 2 нь сахилгын шийтгэл оногдуулах хугацаанд хамаарч байгаа тул СД-нд үзлэг хийлгэсэн. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд багтаж байгаа тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т зааснаар цуцалсан. Б.Э нь ажилд орсноосоо хойш ажлынхаа удирдлагын удирдах удирдуулах, захирах захирагдах зарчимд баригдаж ажиллаагүй. Энэ талаар нэг бус удаа над дээр ирж уулзаж, зөвлөгөө авч байсан. Байгууллагын даргатайгаа байнга хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилдог талаар хурлын тайланд дурдсан байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлж гүйцэтгээгүй гээд гаргасан зөрчилүүдийг нь бүгдийг тайланд дурдсан байна. Б.Э өөрөө ажлаасаа халагдчихлаа ямар ч хамаагүй ажил өгөөч би тасралтгүй ажиллах хүсэлтэй байна гэсэн хүсэлтээ Хүний нөөцөд тавьсан тул ажилд томилсон тушаал гарсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн. Өөрөө өмнөх ажлаасаа халагдсанаа хүлээн зөвшөөрч дахин ажилд орох өргөдөл гаргасан. Нэхэмжлэгч нь одоо албан ёсоор С........................... татах хэсгийн мэдээллийн техникчээр ажиллаж байна. Албан ёсоор тушаал гарсан боловч ажилдаа очихгүй байгаа тул цалин гараагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М...........................д холбогдох С........................... өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан 72 хоногийн хугацааны олговорт 7.355.808 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

М...........................ын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/ll/53 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанб- төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.3, 14.2.7, 14.2.13, хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14, Дотоод аудит хяналт шалгалтын албаны ТБ-81/01/14 тоот шалгалтын тайлан, Замын 1 дүгээр орлогч дарга И.В.М удирдан хийсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн С........................... өртөөний хүний нөөцийн мэргэжилтэн Б.Э ийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй болон удаа дараа ажлын байранд танхайрч, хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу Дотоод хяналт шалгалтын албаны байцаагч нарын бүрэлдэхүүнтэй С........................... өртөөнд ажилласан. Б.Э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, сэлгүүцдэг, хэл ам хийдэг, маргаан шуугиан хийдэг гэсэн асуудал хөндөгдөж энэ байдал нь дуу хураагуурт хураагдсан. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т заасан ноцтой зөрчилд тооцогдож байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан байна.

Талууд Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.7-д ажлын байранд /хувцас солих өрөө, амрах өрөө, ажилдаа ирэх буцах ажилтуудын автобус унаанд болон байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээний үед гэх мэт ажлын байрны орчин буюу түүнтэй адилтгах орчинд/ танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ажилтан албан хаагчдыг өөрийн эрхшээлд байхыг шаардах, ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлэх зэрэг зөрчил гаргасан, 5.3.14-т ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль дүрэм, журам заавар болон алба салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахаар тохиролцжээ.

УБТЗ-ын ХНН-ын Замын нэгдүгээр орлогч дарга И.В.М баталсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтын удирдамжийн дагуу шалгасан шалгалтын тайлангийн нэгтгэлээр С........................... өртөөний эмэгтэй ажилтнуудаас гаргасан өргөдөл, тайлбар, утасны мессеж, дуудлага, холбогдох баримтаар тус өртөөний дарга С.Б нь ажилтан Э.З-д ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, бэлгийн харьцаанд орсон, ажилтан С.М , Б.Э , З.Б , О.С нарт ажлын байрны бэлгийн дарамт учруулсан үйлдэл тогтоогдож байна. Өртөөний дарга С.Б , хүний нөөцийн менежер Б.Э нар хоорондоо удаа дараа хүндэтгэлгүй харилцаж, хэрүүл маргаан үүсгэж байсан нь утасны бичлэгээр нотлогдсон. Тус өртөөний дарга С.Б , хүний нөөцийн менежер Б.Э нарын үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.2, 5.3.7, Хөдөлмөрийн дотоод журмын 13.3, 13.3.2-т заасныг зөрчсөн. С.Б ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлтэй байна. Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Э.Сэлэнгэ, хүний нөөцийн менежер Б.Э , өртөөний дарга С.Б нар нь давуу байдал олгосон гэж дүгнэгдэж байна гэсэн зөрчил, дутагдал байгааг тэмдэглээд, УБТЗ-ын ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 2.2.6-г үндэслэн зөвлөмж өгсөн байна. Зөвлөмжөөр: зардлыг хэмнэн үргүй зардал гаргахгүй байх, орлого нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж гэрээ дүгнэсэн акт үйлдэж хэвших, ажилчдын ээлжийн амралт, ажлын жилийг дахин хянаж үзэх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдол бүрт ээлжийн амралтын тооцоог хийж хэвших, хүний нөөцийн мэргэжилтэн нараас тавих хяналтыг сайжруулах гэх мэт болон тус өртөөний ажилчидын ажил үүрэгтэй холбоотой, тайланд дурдсан зөрчлүүдийг арилгах, давтан гаргахгүй байх, цаашид учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмжилсөн байна. /хх-33-45/

Хариуцагчаас нотлох баримтаар С........................... өртөөний дарга С.Б , хүний нөөцийн менежер Б.Э нарын хоорондын маргааны бичлэгийг дуу хураагуурт бичиж ирүүлсэнг үзлэгээр бэхжүүлэхэд тэдний хоорондын таарамжгүй харьцааны маргааны яриа бичигдсэн байх бөгөөд энэ нь Б.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т заасан танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ажилтан, албан хаагчдыг өөрийн эрхшээлд байхыг шаардах, ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлэх, ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль дүрэм, журам заавар болон алба салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахаар заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэлгүйгээс гадна, тус баримт нь хуульд заасан аргаар нотлох баримтыг цуглуулсан гэж үзэн шүүхээс үнэлэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтын удирдамжийн дагуу шалгасан шалгалтын тайлангийн хурлаар цуцлахаар шийдвэрлэсэн хэмээн тайлбарласан боловч тайлангаар С........................... өртөөний эмэгтэй ажилчидаас гаргасан өргөдөл гомдлын дагуу шалгалт явуулж тус өртөөний дарга С.Б нь эмэгтэй ажилчидад бэлгийн дарамт үзүүлж, бэлгийн харилцаанд орсон, ажилчдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан үйлдэл нь тогтоогдсон гэж дүгнэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэж, тайланд дурдсан зөрчлүүдийг арилгах, давтан гаргахгүй байх, цаашид учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмжилсөн, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зөрчлийг гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанб- төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22-т Замын дарга тушаал шийдвэр гаргах, ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах эрхтэй бөгөөд энэ эрхийг Замын орлогч даргад шилжүүлсэн баримтгүй, тус дүрмээр Замын орлогч даргад дээрх эрх олгогдоогүй байх тул Б.Э т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Нэгдүгээр орлогч дарга И.В.М гаргасан М...........................ын даргын тушаал хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Э ийг С........................... өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн томилж, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 27-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх 68 хоногийн олговорт /5.280.277:3=1.760.092:21=83.814х68=5.699.352/ 5.699.352 төгрөг гаргуулж, үлдэх 1.656.456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч М...........................аас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр тооцож төлбөр гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ийг С........................... өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч М...........................аас 5.699.652 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож, үлдэх 1.656.456 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М...........................д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М...........................аас 106.140 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар ш тэй , , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд х эрхтэйг .

 

 

 

 

 

 

 

 

, د Ж.КУЛЬДАНА