Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/01119

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/01119

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, Булаг баг 33-5 тоотод оршин суух, Бүргэд овогт *******гийн ******* /РД:ФБ99032678/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6 387 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ2905119650 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,700,000 /Долоон сая долоон зуун мянган/ төгрөгийн зээлийг, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 35 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ2905119650 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4 389 749.09 төгрөг, зээлийн хүү 1 894 244.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 243.70 төгрөг, бүгд 6 387 237.14 /Зургаан сая гурван зуун наян долоон мянга хоёр зуун гучин долоон төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг ******* овогтой *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү зээл авсан хугацаанаас хойш өөрийн чадах хэмжээнд төлсөн байгаа. Энэ зээлийг би өөрөө хариуцан төлнө. Үндсэн зээлийг төлнө, харин ажилгүй болохоор хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ямар ч боломжгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4 389 749 төгрөгийг 6 сарын хугацаандаа төлөх саналтай байна. Хүү маань энэ зээлийг миний хагалгааны зардалд зарцуулсан юм. гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 387 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

М.******* 7 700 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатайгаар цалингийн зээл авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******-тай ЗГ2905119650 дугаартай зээл болон барьцааны гэрээг байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч М.*******ын нэр дээр нээсэн 2905119650 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд М.******* зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Зээлдэгч М.******* Голомт банк ХХК-аас нийт 7 700 000 төгрөгийн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээл 4 389 749 төгрөг, хүү 1 894 244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 243 төгрөг, нийт 6 387 237 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө, 3.1.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хавсралт 1-д заасан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч 2019 оны 08 дугаар хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, 2021 оны 11 дүгээр сар хүртэл төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 389 749.09 төгрөг, зээлийн хүү 1 894 244.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 243.70 төгрөг, бүгд 6 387 237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй, хасч өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2., 3.1.1, Иргэний 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамж 117 145 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Бүргэд овогт *******гийн *******аас 6 387 237 төгрөгийг гаргуулж *******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 145 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 117 145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА