Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/00440

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/00440

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* хотхон хаягт байрлах *******-******* Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* хотхон,******* байр, 11 давхар хаягт байрлах ******* ******* ******* Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн /ТӨААТҮГ, РД:/

Хариуцагч: ******* дүүрэг, 4 ******* хороо, Б.Доржийн гудамж, хаягт байрлах /РД:/

615 278 879 төгрөгийн засварын ажлыг өөрийн зардлаар хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ, т даалгах, гэм хорын хохирол 2 800 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Өлзийбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч ******* цэргийн ******* ******* йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтбаатар, хариуцагч ******* цэргийн ******* ******* йн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, иргэдийн төлөөлөгч Э.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* СӨХ нь хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ, т холбогдуулан 615 278 879 төгрөгийн засварын ажлыг өөрсдийн зардлаар хамтран хийж гүйцэтгэхийг даалгах, ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гэм хорын хохирол 2 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

*******-******* СӨХ нь 2015 оны 05 сарын 08-нд байгуулагдаж, ******* дүүргийн 8 хороонд байрлах ******* ******* ******* йн барьсан *******-******* хотхоны 100а, 100б, 102, 104, 106, 108 тоот байрны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус хотхоны захиалагч нь , гүйцэтгэгч нь ******* ******* ******* ТӨААТҮГ бөгөөд Барилгын тухай, Иргэний хуулиар хотхоны барилгын чанарыг хариуцах үүрэгтэй. *******-******* СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг , орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй. газрын захиалсан ******* ******* ******* гүйцэтгэсэн барилгад засварын ажил хийх шаардлагатай, үүнийг хариуцагч нар зөвшөөрсөн болох нь дараах баримтаар тогтоогдсон. Үүнд:

- Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 02-07-388/1133 тоот барилгын дээвэр, гадна фасадыг засварлаж, суурь зоорийн давхрыг хөрсний уснаас , барилга байгууламжийг барих арга хэмжээг авч эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх дүгнэлт гарсан.

- газрын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 4/12024 тоот албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 3/5842 тоот албан бичгээр орон сууц автомашины дулаан зогсоол, техникийн давхрын дээврээс ус гоождог хэсэг, 108, 106 байрны гадна фасадны хууларч унасан хэсэг, 108, 106, 104, 102, 100б байрны 10 давхрын тагтны саравчны дээд хэсгийг засварлах, /10-1 давхрын айлын орон сууцны тагтны хаалтаар ус гоождог хэсгийг тус тус засварлахыг харилцан тохиролцсон.

-******* ******* ******* йн 2019 оны 05 сарын 23-ны 88 тоот албан бичгээр актад тусгагдсан засварын ажлын график, хугацааг харилцан тохиролцоор шийдвэрлэсэн.

- ******* ******* ******* йн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 300 тоот албан бичгээр актад тусгагдсан засварын ажлыг багтаамж, төсвөөс шалтгаалж 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлүүлэх боломжтой бөгөөд засварын графикт хугацааг харилцан тохиролцож гаргах сан******* тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг.

Засвар хийхийг хариуцагч нар болон дээд шатны байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам зөвшөөрсөн нь дээрх албан бичгээр тогтоогдсон, 2020 оны 03 сарын 25-26-ны өдрүүдэд ******* ******* ******* йн барилгын инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс дээр нь ирж 102, 104, 106, 108 байрнуудын дээвэр, фасадны ажлын зураг болон хэмжилт хийж барилгын засварын ажлуудыг эхлүүлэхээр тохиролцсон боловч дээрх ажил гүйцэтгээгүй болно. Барилгын засвар хийгээгүйгээс оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд нөхөж баршгүй хохирол учирж байна.

Одоогоор тус хотхоны 104, 108, 106 байрны дээвэр, фасадны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд 104 байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130 698 865 төгрөг, дээврийг засварлахад 55 795 571 төгрөг, 106 байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130 698 865 төгрөг, дээврийг засварлахад 55 795 571 төгрөг, 108 байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130 698 865 төгрөг, дээврийг засварлахад 55 795 571 төгрөг, 102 байрны дээврийг засварлахад 55 795 571 төгрөг нийт 615 278 879 төгрөг шаардлагатай болохыг мэргэжлийн төсөвчин тогтоосон. Иймд хариуцагч нарт 615 278 879 төгрөгт багтаан засварын ажил өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Мөн 100б байрны засварын ажлыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс 2021 оны 02 сард 100б байрны техникийн өрөөний дээврээс цасны ус гоожиж, лифтны МРК-708 маркийн компьютер шатсан бөгөөд шинэ компьютер 2 800 000 төгрөгөөр зээлээр худалдан авч лифтэнд суурилуулсан бөгөөд компьютерийн төлбөрт 1 680 000 төгрөг төлсөн болно. *******-******* СӨХ-ны эд хөрөнгөд 2 800 000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас хохирол гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Хууль зүйн яам /тухайн үеийн нэрээр/ болон газрын Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны захиалгаар нийслэлийн ******* дүүргийн 8 дугаар хороонд байрлах *******-******* хотхоны барилга угсралтын ажлыг ******* ******* ******* ТӨААТҮГ гүйцэтгэж, орон сууцны 106, 108 дугаар барилгыг "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс-ын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 16/2013 дугаар актаар, орон сууцны 104 ******* барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс-ын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн 16/2013 дугаар актаар орон сууцны 102 дугаар барилгыг "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс-ын 2014 оны 11 ******* сарын 10-ны өдрийн 2014/589 ******* актаар тус тус байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна, 15 дугаар зүйлийн 15.1.7-д захиалагч нь Барилга, байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй гэж заасан. 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 ******* зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, 37 дугаар зүйлийн 37.1.14-т Барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцна гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.3, 14.6-д заасан хугацаа дууссан тул захиалагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлыг хариуцах боломжгүй.

Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаа дууссан хэдий ч *******-******* СӨХ-оос ирүүлсэн хүсэлтийн дагуу тус СӨХ-нд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилийн ******* ******* нь орон сууц, автомашины дулаан зогсоол, техникийн давхрын дээврээс ус гоождог хэсгийг хэсэгчлэн, 108, 106 дугаар байрны гадна фасадны хууларч унасан хэсэг, 108, 106, 104, 102 дугаар байрны 10 дугаар давхрын тагтны саравчны дээд хэсэг зэргийг засварлахаар шийдвэрлэж, 40 000 000 төгрөгийг засвар хийсэн байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 ******* зүйлийн 14.3-т заасан хугацаа өнгөрсний дараа буюу барилга ашиглалтад орсноос хойш 6 жилийн дараа гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ хариу тайлбартаа: ******* дүүргийн 8 дугаар хороонд байрлах 106, 108 дугаар орон сууцны барилгыг Хууль зүйн яам /тухайн үеийн нэрээр/ болон газрын Хөрөнгө оруулалт барилга захиалагчийн албаны захиалга санхүүжилтээр 2012 оны 04 сараас 2012 оны 12 сарын 18-ны хооронд шинээр барьсан. Улмаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 16/2013 дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж гаргасан хууль тогтоомжийн дагуу холбогдох хяналт шалгалтыг хийж чанарын шаардлага хангасан, байнгын ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж улсын комисс хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл 7 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байна.

*******-******* СӨХ нь 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдөр байгуулагдсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Сууц өмчлөгчдийн холбооны үндсэн чиг үүрэг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.1.3-т заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах явдал юм. *******-******* СӨХ нь өөрийн хариуцаж буй 106, 108 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээвэр болон гадна фасадны ашиглалт, хамгаалалтыг хариуцаж засвар үйлчилгээг тухай бүр хийж хэвийн ашиглалтын шаардлагыг хангаж ажиллаж байх үүрэгтэй ба барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар хойш 7 жилийн дараа ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Барилгын тухай хууль, Иргэний хуульд нийцэхгүй байна.

*******-******* СӨХ-ны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл нь юу болох, нэхэмжлэлийн шаардлага нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой бичих ёстой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж зааснаар тодорхойлогддог. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш байгаа нь нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэдгийг нотолно.

Барилгын тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.7-д заасны дагуу барилгын хэвийн ашиглалтын хугацаанд гарсан зөрчлийг арилгах, хохирлыг барагдуулах эрх бүхий этгээдэд Сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууц өмчлөгч хамаарна. Сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууц өмчлөгч нь эзэмшигч гэсэн нэрээр энэхүү зохицуулалтад хамаарч үүрэг хүлээж байна. Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.7-д заасан захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, ззэмшигчийн хэний буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил гарсан гэдгийг хэрхэн тодорхойлж, нотолж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: *******-******* хотхоны гадна фасадын ажил чанар муутай хийгдсэн учир ******* ******* ******* засварлана, гэм хор болон бусад засварт СӨХ хариуцлага муу байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч нь *******-******* СӨХ нь *******-******* СӨХ-ны 206 дугаар гэрчилгээ, газрын ******* ******* ******* йн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 300 дугаар албан бичиг, *******-******* СӨХ-ны 2020 оны 03 сарын 20-ны өдрийн Барилгын засварын ажлыг эхлүүлэх тухай 312 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн Барилгын төсөв байдлын тухай 02-07-388/1133 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн Хариу өгөх тухай 1-3/5842 дугаар албан бичиг, газрын ******* ******* ******* йн 2019 оны 05 сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 88 дугаар албан бичиг, *******-******* хотхоны 104, 106, 108 дугаар байрны гадна фасад болон дээврийн ажлын төсөв, оршин суугч нарын өргөдөл, гэрэл зураг, *******-******* СӨХ-ны 2021 оны 02 сарын 19-ний өдрийн Уулзалт хийх тухай 58, 59, 60 дугаар албан бичиг, *******-******* хотхоны 106, 108 дугаар байрны одоо үеийн гэх 12 хуудас гэрэл зураг, газрын ******* ******* ******* йн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн *******-******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Өлзийбуян танаа гэх 176 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, 100Б байрны лифтны компьютер шатсан гэх гэрэл зураг, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, *******-******* хотхоны 102 дугаар байрны дээврийн ажлын төсөв /гэрэл зургийн хамт/, *******-******* СӨХ 2019-2020 он гэх нийт 41 хуудас гэрэл зураг, /1 ******* хавтаст хэргийн 7-111, 142-159, 201-206, 2 дугаар хавтаст хэргийн 25-44, 64-77, 109-127 тал/

Хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ нь газрын ******* ******* ******* йн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох тухай 244 ******* албан бичиг, ******* ******* ******* йн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын ******* ******* ******* йн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай 231 ******* албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 16/2013 дугаар акт, *******-******* хотхоны 106, 108 дугаар байруудын дээврийн засвар хийсэн тухай 2020 оны 06 сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, гэрэл зургийн хамт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн 201/409 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 2014/689 дугаар акт, газрын ******* ******* ******* йн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай 12 дугаар албан бичиг /1 ******* хавтаст хэргийн 119-120, 125, 131-134, 201-206, 2 дугаар хавтаст хэргийн 46-49, 136-141, 230 тал/

Шүүх *******-******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 08 сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 03 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, *******-******* СӨХ-ны Гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ, Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, *******-******* СӨХ-ны 2020 оны 08 сарын 21-ний өдрийн Итгэмжлэл олгох тухай албан бичиг, *******-******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл, 2019 оны Монгол улсын Засгийн газрын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай 21 дугаар тогтоол, газрын даргын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 41 ******* тушаал, газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус бүрдүүлсэн. /1 ******* хавтаст хэргийн 219-227, 2 дугаар хавтаст хэргийн 9-14, 61-63, 174-212 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

*******-******* СӨХ-ны нэхэмжлэлтэй ******* ******* ******* Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн , т холбогдох 615 278 879 төгрөгийн засварын ажлыг өөрсдийн зардлаар хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ, т даалгах, гэм хорын хохирол 2 800 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******-******* СӨХ нэхэмжлэлээ дэмжиж: *******-******* хотхоны захиалагч нь , гүйцэтгэгч нь ******* ******* ******* ТӨААТҮГ бөгөөд орон сууцны барилга чанар муутай барьснаас засвар хийх шаардлагтай, чанар муугаас дээврээс ус гоожиж эд хөрөнгөд хохирол учирсан гэж,

Хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ татгалзлаа дэмжиж: Барилгын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: Барилгын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 16/2013 дугаар акт, 2013 оны 12 сарын 03-ны өдрийн 2013/409 ******* актаар *******-******* хотхоны 106, 108 дугаар орон сууцны барилгыг 2013 оны 01 сарын 14-ний өдөр, 104 ******* орон сууцны барилгыг 2013 оны 12 сарын 03-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн. /1 х.х-ийн 131-134, 2 х.х-ийн 46-49 тал/

*******-******* СӨХ нь 2015 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдаж бүртгүүлсэн нь 206 дугаар гэрчилгээгээг тогтоогдсон. /1 х.х-ийн 7 тал/

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 02-07-388/1133 дугаар Барилгын төлөв байдлын тухай дүгнэлтээр 102, 104, 106 дугаар байр нь Барилгын тухай хуулийн 11 ******* зүйлийн 11.1.1-д заасан барилга, байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх, тогтвортой байх заалтыг хангахгүй гэж дүгнэсэн. /1 х.х-ийн 12-14 тал/

*******-******* хотхоны оршин суугчид нь 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд орон сууцанд засвар хийх тухай өргөдөл, хүсэлт, баримтыг ******* ******* ******* ТӨААТҮГ, *******-******* СӨХ-д гаргаж байсан. /1 х.х-ийн 50-111, 2 х.х-ийн 28-44 тал/

Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 1-3/5842 дугаар албан бичгээр орон сууцны дээврээс ус гоождог хэсэг, 106, 108 дугаар байрны гадна фасадны хууларч ховхорсон хэсэг, техникийн давхрын дээврээс ус гоождог хэсэг, 106, 108 дугаар байрны дундах автомашины дулаан зогсоолын дээврээс ус гоождог хэсэг, 102, 104, 106, 108 дугаар байрны 10 давхрын тагтны дээд талын засварын ажлыг тус тус үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. /1 х.х-ийн 15 тал/

******* ******* ******* ТӨААТҮГ нь 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 88, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 300 дугаар албан бичгээр засварын ажлыг 2019 оны 05 сарын 15, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэх санал гаргасан. /1 х.х-ийн 8-9, 16-17 тал/

Мэргэшсэн төсөвчин нь *******-******* хотхоны 106 дугаар байрны гадна фасадын засварын ажлын төсөв 130 698 865 төгрөг, дээврийн засварын ажлын төсөв 55 795 571 төгрөг, 108 дугаар байрны гадна фасадын засварын ажлын төсөв 130 698 865 төгрөг, дээврийн засварын ажлын төсөв 55 795 571 төгрөг, 102 дугаар байрны дээврийн засварын ажлын төсөв 55 795 571 төгрөг гэж тус тус тогтоосон. /1 х.х-ийн 18-49, 2 х.х-ийн 120-127 тал/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 521 ******* шинжээчийн дүгнэлтээр *******-******* хотхоны 104, 106, 108 дугаар орон сууцны фасадын засварын зардал 672 398 100 төгрөг, 102, 104, 106, 108 дугаар орон сууцны дээврийн засварын зардал 78 880 800 төгрөг, МРК 708С маркийн лифтны компьютерийг 2 849 000 төгрөг гэж үнэлсэн. /2 х.х-ийн 175-212 тал/

******* ******* ******* ТӨААТҮГ-ын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн илтгэх хуудсаар 106, 108 дугаар байрны 10 дугаар давхрын тагтны саравч, дээврийг засварласан. /1 х.х-ийн 201-206 тал/

*******-******* СӨХ нь МРК 708С маркийн лифтны компьютер худалдан авч, 1 680 000 төгрөг төлсөн болох нь 2021 оны 02 сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, Худалдаа, хөгжлийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. /2 х.х-ийн 109-113 тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг , орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог,

15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч ..., машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар тус тус заажээ.

Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд Сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй.

Иргэний хуулийн 9 ******* зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхээ сэргээхээр заасан бөгөөд учруулсан хохирлыг арилгуулах арга нь гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанд нэгэн адил үйлчилдэг.

Дээр дурдсанаар *******-******* СӨХ нь дундын өмчлөлийн эд зүйл болох орон сууцны байшингийн гадна хана /фасад/, дээврийн засвар, тоног төхөөрөмжид /МРК 708С маркийн лифтны компьютер/ учирсан хохирлыг СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээх эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-ын гэрээний үүрэг үүсээгүй тул засвар хийх үндэсгүй гэх тайлбар нь орон сууцны байшингийн засвар хийх хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичиг, засвар хийсэн тухай илтгэх хуудсаар няцаагдаж байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн /2008 оны 02 сарын 05-ны өдөр баталсан/ 12 дугаар зүйлийн 12.4-т барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна, 15 дугаар зүйлийн 15.1.7-д захиалагч, хөрөнгө оруулагч нь барилга, байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй, 16.1.3-д барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгахаар тус тус заажээ.

*******-******* хотхоны 102, 100б ******* орон сууцны барилга сүүлд ашиглалтад орсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, хамгийн сүүлийн байрыг 2015 онд хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар болон 102, 100б ******* орон сууцны барилга 2015 онд ашиглалтад орсон тухай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарсан тул 102, 100б ******* орон сууцны хувьд Барилгын тухай хуульд /2008 он/ заасан барилгын чанарын баталгаат гурван жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж, 79 ******* зүйлийн 79.1, 79.7-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолохоор зохицуулжээ.

Тодруулбал, хариуцагч нар нь 2018-2020 онуудад орон сууцны засвар хийх хүсэл зоригоо албан бичгээр илэрхийлж, засвар хийж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ба хугацааг шинээр тоолох тул хариуцагч газрын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой нь тогтоогдвол гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл буй болно.

Нэхэмжлэгч *******-******* СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны байшинг захиалагч , гүйцэтгэгч ******* ******* ******* ТӨААТҮГ нь чанарын шаардлага хангахгүй барьснаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон баталгаат хугацаа дуусаагүй байхад гадна фасад, дээврийн хэсэгт засвар хийх шаардлага бий болсон түүнчлэн чанарын шаардлага хангаагүй байшингийн дээврээс ус гоожиж эд хөрөнгөд /компьютер/ хохирол учирсан хооронд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар нь барилгын захиалагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд 242.2-д зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг тул гэм хор учруулахад нөлөөлсөн хариуцагч нарын оролцоог үл харгалзан хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцагч нар хуваан хариуцах үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч *******-******* СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох компьютер шатсан, түүний үнэлгээ 2 849 000 төгрөг бөгөөд компьютерийн үнэ 1 680 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол байх тул хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1 680 000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгчийн *******-******* хотхоны гадна фасадын ажил чанар муу учир ******* ******* ******* засварлана, гэм хор болон бусад засварт СӨХ хариуцлага муу гэх агуулга бүхий дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гэж үзэх үндэстэй байна.

Иймд Иргэний хуулийн 9 ******* зүйлийн 9.4.4, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар *******-******* хотхоны орон сууцанд 243 852 700 төгрөг /19,720,000+224,132,700/-ийн засварын ажил хийж гүйцэтгэхийг хариуцагч , хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-т тус тус даалгаж, хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1 680 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-******* СӨХ-д олгож, үлдэх 370 866 179 төгрөг /615,278,879-243,852,700/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 243 852 700 төгрөгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 113 334.36 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 1 377 213 төгрөгийн тал хувь 688 606.5 төгрөгийг хариуцагч газраас, тал хувь 688 606.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас, гэм хорын хохирол 1 680 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 41 830 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-******* СӨХ-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн ажлын хөлс 4 000 000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн тул 1 592 000 төгрөгийг хариуцагч , ******* ******* ******* ТӨААТҮГ-аас хувь тэнцүүлэн, үлдэх 2 408 000 төгрөгийг нэхэмжлэгч *******-******* СӨХ-оос тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116. 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 ******* зүйлийн 9.4.4, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар *******-******* хотхоны орон сууцанд 243 852 700 төгрөгийн засварын ажил хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч , хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-т тус тус даалгаж, хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1 680 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-******* СӨХ-д олгож, үлдэх 370 866 179 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 113 334.36 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамж 1 385 613 төгрөгийн тал хувь 692 806.5 төгрөгийг хариуцагч газраас, тал хувь 692 806.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас, мөн 41 830 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ТӨААТҮГ-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-******* СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 ******* зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн зардал 1 592 000 төгрөгийг хариуцагч , ******* ******* ******* ТӨААТҮГ-аас хувь тэнцүүлэн, үлдэх 2 408 000 төгрөгийг нэхэмжлэгч *******-******* СӨХ-оос гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

Л.ОЮУНЦЭЦЭГ