Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01215

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр                    Дугаар 102/ШШ2021/01215                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч 0  дүүрэг, 0дугаар хороо 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Ц.Б-н нэхэмжлэлтэй

 

 

 

        Хариуцагч 0  дүүрэг, 0дугаар хороо 0 дугаар байрны 0 тоотод байрлах БГЭМТд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

         Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ц.Бг итгэл хүлээлгэн тус эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр томилон ажиллуулсан.

 

          Ц.Б эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллах хугацаандаа байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүрэгт ажлын онцлогийг ойлгож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй.

 

          Өөрийн эрхэлсэн ажлыг зөвхөн нэг тасгийн эрхлэгчийн хэмжээнд сэтгэж ажилдаа хариуцлагагүй хандан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэл байхгүй, үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг амаар болон илтгэх хуудсаар танилцуулдаггүй, төвийн 1 дүгээр орлогчийн хувьд даргын өмнө хариуцлага хүлээх чадваргүй, ажлын чиглэлийг зөв ойлгож гүйцэтгэлээ хянадаггүй, багаар ажилладаггүй, үүрэг даалгаврын биелэлт байхгүй шаардахаар үргэлж тайлбар маягаар эсэргүүцэл тавьдаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдож байгааг үл тоон докторын зэрэг хамгаалах ажлаа хийж байсан нь ёс зүйн хувьд үндсэн үүрэг чиглэлээ үл хүндэтгэн сэтгэл дутсан гэж үзэж байна.

 

1.Ц.Бд ажил үүрэгтэй холбоотой асуудлаар “Удирдлагын зөвлөлийн хурал”-аар удаа дараа үүрэг даалгавар өгөгдөж байсан.

 

 Үүнд:

 

           Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн салшгүй нэг хэсэг болох ЭМД-ын орны эргэлтийн талаар Удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар “2020 оны 8 сараас эхлэн ЭМД-ын гүйцэтгэлийг нөхөн хийж ажиллах төлөвлөгөө гаргах, хүүхдийн эмнэлгийн хэвтэлтэд онцгой анхаарах” зэрэг үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Бд удаа дараа өгч байсан боловч төлөвлөгөө, тайлан, хэрэгжилтийн талаар тодорхой хийсэн ажил байхгүй.

 

           2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Бд НЭМГ-ын даргын 2019 оны А/59 дугаартай тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэл өгч, тус тушаалд 2020 онд Уламжлалт анагаах ухааны тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг, тархины харвалт шигдээсийн нэгж, нярайн эмгэгийн тасаг, нян судлалын лаборатори стандарт, лабораторийн олон улсын магадлан итгэмжлэл авах зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх чиглэл өгөгдсөн боловч биелэлт хангалтгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад мэдээ, мэдээллээ өгдөггүй зэрэг алдаа дутагдлаас үүдэн дээрх тасгуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээгээр нээн ажиллуулаагүй байна.

 

         Хавдрын мэс засал болон хүүхдийн мэс заслын үйл ажиллагааг тасаг нэгжийн эрхлэгч нарын хүрээнд эхлүүлсэн боловч жигдрүүлээгүй.

 

         2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хүүхдийн эмнэлгийн орны ачаалалд зохицуулалт хийж орны эргэлтийг нэмэгдүүлэх үүрэг өгөгдсөн боловч ажил хийгдээгүйгээс орны эргэлт буурч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл үүссэн.

 

         2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар Хавдар судлалын үндэсний төвөөс түр хугацаагаар хавдрын мэс заслын хагалгааны тасаг шилжин ирж ажиллаж байгаатай холбоотойгоор хавдрын хагалгаанд мэс заслын эмч, сувилагчийг дадлагажуулах, “Ковид-19” эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны штабын бэлэн байдал, хамгаалах хувцас өмсөх, тайлах сургалтыг тасаг нэгж бүрт хэрэгжүүлэх, орны зохицуулалт дээрээ анхаарах зэрэг үүрэг даалгавруудыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Бд удаа дараа өгч байсан боловч хэрэгжилт хангалтгүй.

 

        ЭМТөвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар “Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги байгуулах тухай” тушаалаар ЭЭО дарга Ц.Бг Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны штабын даргаар томилж, штаб болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, шаардлагатай хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахыг штабын дарга Ц.Бд үүрэг болгосон боловч гүйцэтгэл хагас дутуу төвийн даргыг мэдээ мэдээллээр хангаж ажиллаагүй.

 

       НМХГ-аас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Коронавирусын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хянах шалгалт ирсэн, тус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах албан шаардлага ирсэн.

 

        Тус албан шаардлагад дурдагдсан коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хяналт тавьж ажиллаагүй ба төлөвлөгөөнд тодотгол хийх ажлыг бүрэн гуйцэтгээгүй.

 

         ЭЭОрлогч дарга тасаг нэгжийн ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах, ажил үүрэгт нь хяналт тавих, арга зүйгээр хангах, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны штабын даргын эрх хэмжээний хүрээнд хариуцан нэгтгэн удирдаж ажиллах чиглэлийг барьж ажиллаагүй.

 

       1.Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлээгүй буцаасан үйлчлүүлэгч гэртээ хариад нас барсан асуудал гарсан зэрэг олон олон дутагдал гарч байгаа нь цаашид энэ байгууллагын гол тулгуур болох эмнэлгийн тусламжийн асуудал эрхэлсэн даргыг өөрчлөх шалтгаан болсон.

 

        2.Хүнд өвчтөний эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношлогоо, эмчилгээг тодруулах зорилгоор холбогдох дээд шатны байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг цаг алдалгүй явуулж шуурхай шийдвэрлэх зөвлөх эмч нарыг томилон ажиллуулдаг. Энэ ажлын хүрээнд зөвлөх эмч нар болон өөрийн байгууллагын эмч нарын уялдаа холбоог нэгтгэн ажиллуулах, зөвлөн туслуулах, сургах, эмч нараа чадавхижуулах, зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг заалгах, туршлага солилцуулах талаар санаачлага гарган ажиллаагүй.

 

       3.Ц.Бд удаа дараа ажлын хариуцлага алдаж байгааг анхааруулж удирдлагын зүгээс цаашид мэргэжлийн чиглэлийн дагуу харвалтын нэгжийн эрхлэгчээр ажиллаж үйл ажиллагааг нь жигдрүүлэх санал болгосныг татгалзсан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрээ дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч БГЭМТд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

       

 

         Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

         Учир нь:

 

 

 

         Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр БГЭМТийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд Ц.Бг томилон, ТҮ-2-7-3 ангиллаар, сарын 912.097 төгрөгийн цалинтай ажиллуулахаар харилцан тохиролцож, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, ажиллуулсан талаар зохигчид маргахгүй байна.

 

 

 

         Тэрээр нэхэмжлэгч Ц.Бг, хариуцагч БГЭМТийн дарга 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/67 дугаартай тушаалаар гэрээнд заасан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзан, багаар ажиллах чадваргүй, “Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 5.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.9, 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.3 “д” заалтуудыг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлан, ажлаас халжээ.

 

 

 

        Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ “албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүрэгт ажлын онцлогийг ойлгож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэл байхгүй, үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг амаар болон илтгэх хуудсаар танилцуулдаггүй, ажлын чиглэлийг зөв ойлгож гүйцэтгэлээ хянадаггүй, багаар ажилладаггүй, үүрэг даалгаврын биелэлт байхгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдож байгааг үл тоодог, ёс зүйн хувьд үндсэн үүрэг чиглэлээ үл хүндэтгэн сэтгэл дутсан. Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02-03078/785 дугаартай Албан шаардлагын тодорхой заалтууд нэхэмжлэгчийн хийх ажилтай хамааралтай байснаас харагдаж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гарсан”,

 

 

 

       Нэхэмжлэгч “энэ бүхэн Эрүүл мэндийн төвийн даргын эрх хэмжээний мөнгө санхүүтэй холбоотой асуудал, би санхүү мэдэх эрхгүй, ажилчид хамгаалалтын хувцсаа өмсөж чадаагүй, хэвшээгүй, сургалт зохион байгуулах нь нийгмийн эрүүл мэнд, байгууллагын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргын чиг үүрэгт харъяалагдах асуудал байдаг. Бүх зүйлийг надтай холбож байгаа явдал анхнаасаа төлөвлөж, намын эрх ашгийг хамгаалсан, хэд хэдэн удаа дуудаж ажлаа өгөхийг шаардах, үүнийг нь зөвшөөрөөгүй учраас ажлаас халах, намын хүнээ ажилд томилсон байгаа нь үнэн. Би үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

 

 

        Дээрх талуудын тайлбар, бичгийн баримтуудаас харахад, хариуцагч байгууллага тайлбартаа дурдсан нэхэмжлэгчийн мэдлэг ур чадварыг шалгасан шалгалтыг аваагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан 103-ын дуудлагын эмч авч явсан өвчтөн нас барж, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хүний амь эрсдэж, талийгаачийн ар гэрийнхэний зүгээс тус эмнэлэг, холбогдох хуулийн байгууллагуудад хандсан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн хийгээгүй үйлдэлд, өөр хүний тогтоогдоогүй үйлдлийг хамаатуулсанаа нотлоогүй түүнчлэн ёс зүйн хувьд үндсэн үүрэг чиглэлээ үл хүндэтгэх сэтгэл дутсан, хариуцлага хүлээх чадваргүй, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд заасан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй алдаа зөрчил гарган, өгсөн үүрэг даалгаврыг хийгээгүй, ажилчдаа шаардлага, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, “Удирдлагын зөвлөлийн хурал”-аас чиглэл, үүрэг өгч шаардсанаас юу нь биелэгдээгүй, ажлыг нь ямар байдлаар шалгаж үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэсэн нь тодорхойгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр үйл баримтын талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзлаа бичгийн баримтаар няцааж чадахгүй байна.

 

 

 

       Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.  

 

 

 

Талууд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулахдаа ямар зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоосон байх ба нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-6.5.4 дэх хэсэгт ноцтой зөрчлийн талаар заажээ.

 

 

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг сонгож ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын шийтгэлийн шинж чанар, үр дагаварт тохирсон хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ.

 

 

 

        Иймээс нэхэмжлэгчийг зохигчдын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн, албан тушаалын зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, албан тушаалд тавигдах тусгай шаардлага, гоц халдварт болон гамшиг, осол, онцгой тохиолдолд мэдээллийг яаралтай үнэн зөв мэдээлэх үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн нас баралтын тоо, хувь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан, “Удирдлагын багийн шуурхай хурлын тэмдэглэл”-ээр удаа дараа болсон хуралд оролцсон гишүүд байгууллагын хэмжээнд болж байгаа тухайн цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, асуулт асууж хариулсан нь тэмдэглэгдэж үлдснээс бус, Ц.Бгийн ажлыг дүгнэж цэгнэсэн, үнэлгээ өгсөн, биелэлт гүйцэтгэлийг шалгасан хурал хуралдаагүй нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

         Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2020 оны 11, 12, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 2.736.291:3=912.097 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 912.097:21.5= 42.423 төгрөг / нэг өдрийн цалин/

 

      

 

        Ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 65 /хоног/ х 42.423 /нэг өдрийн цалин/= 2.757.495 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

       Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

       Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б-308 дугаартай тушаалыг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 2.757.495 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.070 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бг БГЭМТийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

          

 

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 2.757.495 төгрөгийг, хариуцагч БГЭМТөөс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

 

 

        3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГЭМТд даалгасугай.

 

 

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.

 

  

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59.070 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА