Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2021/01760

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

              

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 01 дүгээр хороо, ..., өөрийн байранд байрлах, Х.Б ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, ...ийн гу ж, өөрийн байр хаягт байрлах, Д.Ф ХХК /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,709,174,415.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , Б.У , хариуцагчийн өмгөөлөгч Б.Н , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Ф ХХК нь нэхэмжлэгч Х.Б ХХК-иас 2 удаагийн зээлийг авсан, үүнийг зээл тус бүрээр дэлгэрэнгүй дурдаж шаардлага гаргавал:

 

Зээл №1.

 

Хариуцагч Д.Ф ХХК нь Х.Б ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №... тоот зээлийн эрх нээх гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №...-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №...-2 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №...-3 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №...-4 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №А/... тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №А/...-1 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №А/...-2 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №А/...-3 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №...тоот зээлийн барьцааны гэрээ, №ЗБ/СС ... тоот, №... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 7,600,000,000 төгрөгийн эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх болон зээлийн эрх нээлгэсэн.

 

Хариуцагч Д.Ф ХХК нь №А/СС ... тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, №... тоот зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараахь эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд, А/ Д.С ХХК-ийн эзэмшлийн .. дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Б/ Д.С ХХК-ийн өмчлөлийн .. дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун урд байрлах 2.160 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, В/ Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 3 дугаар хороонд байрлах 512 м/кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, Г/ Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1.500 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Д/ Д.Ф ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-...тоот хаягт байрлах 1.008 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Е/ Д.Ф ХХК-ийн эзэмшлийн .. дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3.418 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Ё/ Д.Ф ХХК-ийн өмчлөлийн .. дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /..../, Чингисийн өргөн чөлөө гу ж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ж/ Д.Ф ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Мөн иргэн У.М нь Д.Ф ХХК-ийг №... тоот Зээлийн эрх нээх гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол түүний өмнөөс үл маргах журмаар гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож Х.Б тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №БГ/СС... тоот Баталгааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 7,249,542,770.65 төгрөг, үндсэн хүү 1,459,412,134.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,948,606.55 төгрөг, нийт 8,931,903,511.53 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Зээл: №2.

 

Хариуцагч Д.Ф ХХК нь нэхэмжлэгч Худалдаа, хөгжпийн банк ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/СС.. тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/СС...-2 тоот зээлийн нэмэлт гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ/СС..1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ/СС...-27/1 тоот, №ЗБ/СС...-39 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №ЗБ/... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан Ваnсо Ророlаге Еsраnоl банкны эх үүсвэртэй 849,660 ам.долларыг гадаад банкны суурь хүү+давхар татвар+Х.Б ны маржин 4.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхуүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Хариуцагч Д.Ф ХХК нь дээрх №ЗГ/СС... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зээл нь Х.Б ны эх үүсвэрээр төлөгдөх бөгөөд тухайн төлөгдсөн дүн бүр нь жилийн 14.4 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай Х.Б ны эх үүсвэртэй зээл болж шилжих бөгөөд Д.Ф ХХК нь банкны өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх юм. Д.Ф ХХК нь №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.С ХХК-ийн эзэмшлийн .. дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Д.Ф ХХК-ийн өмчлөлийн .. дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө гу ж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Х ХХК-ийн өмчлөлийн   ... дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж, Д.Ф ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулатаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Мөн иргэн У.М нь Д.Ф ХХК-ийг №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс үл маргах журмаар гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож Х.Б тай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр №БГ/СС ... тоот Баталгааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцсон.

 

Зээлдэгч нь №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 668,582,143.95 төгрөг, зээлийн үндсэн хүү 88,091,245.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,512,514.04 төгрөг, нийт 777,185,903.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 85,000 төгрөг болсон болно.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан №... тоот зээлийн эрх нээх гэрээ болон №ЗГ/СС... тоот зээлийн гэрээний дагуу Д.Ф ХХК-иас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9,709,174,415.47 төгрөгийг гаргуулж Х.Б инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь дээрх зээлийн эрх нээх гэрээ, эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээг товчхон тайлбарлья, энэ нь харьцуулаад хэлэх юм бол кредит карттай маш төстэй. Зээлийн эрх нээх гэдэг маань 7.6 тэрбумаар банк хариуцагчид зээлийн эрх нээгээд өгчихөж байгаа юм. Тэгэхээр харилцагч маань 7.6 тэрбум төгрөгт багтаагаад хэдэн ч удаагийн гүйлгээг хийж болно гэсэн үг. Энэ гэрээтэй хамт актив нээх гэрээ хамт явж байгаа юм. Хариуцагчийн манай банктай байгуулсан энэ гэрээний зориулалт нь Итали болон Германаас ургамлын тосны үйлдвэр оруулж ирэх явдал байсан юм. Тэр актив нээх гэрээг зээлдэгч нь гадаад улсын харилцагчдаа үзүүлнэ гэсэн үг юм. Нэг ёсондоо төлбөрийн баталгаа гэсэн үг. Жишээ нь би Х.Б тай эрх нээх гэрээгээ байгуулаад активаа нээлгэсэн, би энэ тоног төхөөрөмжийг авахыг хүсч байна, мөнгө бол бэлэн гээд актив нээх гэрээгээ үзүүлээд цаад худалдагчаасаа нэхэмжлэхээ аваад банк руу явуулна, үүнийг үндэслээд нийт тооцоо хийгдэнэ гэсэн агуулгатай гэрээнүүд юм. Тийм учраас 7.6 тэрбумаар эрх нээж өгсөн. Энэ гүйлгээг хийх болгонд зээлдэгчээс ирүүлсэн энэ тоног төхөөрөмжийг танайхаас олгох зээлийн мөнгөөр худалдаж авах гэж байна гэсэн хүсэлтийн дагуу зээлдэгч маань данснаасаа зарлагын хөдөлгөөнийг хийдэг. Зээлийн хүүгийн тооцоолуурыг харах юм бол 7.6 тэрбумын зээлийн гэрэээ дээр зээлдэгч маань нийт 24,514,869,834 төгрөгийн гүйлгээг эрхийн хүрээнд хийж, эргүүлээд 17,265,327,063,35 төгрөгийг төлсөн байгаа юм. Үүний зөрүүг нь хэрэглэсэн гэж нэхэмжилж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ф ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11,396,240.1 төгрөг, мөн өдөр 20,512,514.4 төгрөг, мөн өдөр 88,091,245.95 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 130,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 78,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн өдөр 82,142.95 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг, мөн өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 658,582,143.95 төгрөг төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хийгдсэн зээлийн төлөлт болох 11,396,240.01 төгрөгийг зээл №1-ийн нэмэгдүүлсэн хүү болох 222,948,606.55 төгрөгөөс хассан, үлдэгдлийн нь дандаа зээл №2-ийн үндсэн зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хассан, одоо тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлөгдсөн, үндсэн зээл нь 130,000,000 төгрөг үлдсэн гэв.

 

Хариуцагч Д.Ф ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэгдүгээр зээлтэй холбоотой яръя. Би 2 жилийн хугацаанд гэхээс илүү энэ шүүх дээр үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Энэ анхнаасаа эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөхдөө уригч талын буруутай үйл ажиллагаа буюу Х.Б ны гүйцэтгэх захирлын орлогч Оргодол гэдэг хүнд итгэмжлэл өгөөгүй гэдэг үндэслэлээр эвлэрүүлэхээс татгалзсан байдаг. Манайхаас татгалзал гарсан зүйл байхгүй. Зээл авсан дээр маргахгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүний тооцоолол дээр маргаж байгаа. Өөрөөр хэлбэл бид эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сараас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхгүй, нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Зээлийг зээлээр хаасан нь өөрөө Монгол банкны журам болон банк өөрийнхөө дотоод журмыг зөрчсөн гэв

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Дельт фүүдс ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 9,709,174,415.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... Зээл авсан дээр буюу хэрэглэсэн зээлийн талаар маргаангүй. Харин зээлийг зээлээр хаасан нь Монголбанк болон тухай банк өөрийнхөө дотоод журмыг зөрчсөн явдал, мөн эвлэрүүлэн зуучлалд 2020 оны 06 дугаар сард хандсанаар нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул энэ хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Д.Ф ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №... тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №...-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №...-2 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №...-3 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №...-4 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №А/... тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №А/...-1 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №А/...-2 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №А/...-3 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №...тоот зээлийн барьцааны гэрээ, №ЗБ/СС ... тоот, №... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 7,600,000,000 төгрөгийн эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх болон зээлийн эрх нээсэн,

 

Мөн хариуцагч Д.Ф ХХК нь нэхэмжлэгч Х.Б ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/СС.. тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/СС...-2 тоот зээлийн нэмэлт гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ/СС..1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ/СС...-27/1 тоот, №ЗБ/СС...-39 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №ЗБ/... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан Ваnсо Ророlаге Еsраnоl банкны эх үүсвэртэй 849,660 ам.долларыг сарын 4.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхуүжүүлэх зориулалтаар зээлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д 1.8 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Х.Б ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

а/ Зээлийн эрх нээлгэх, эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээний үүрэг шаардсан шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Д.Ф ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №... тоот зээлийн эрх нээх гэрээгээр 1,000,000,000 төгрөгийн зээлийн эрхийг жилийн 48 хувь, сарын 4 хувиар олгосон, үүний дараа 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №...-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр 1,000,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 12 сарын хугацаагаар, мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №...-2 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр 3,600,000,000 төгрөгийн эрхийг 24 сарын хугацаагаар, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №...-3 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ 7,600,000,000 төгрөгийн эрхийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №...-4 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр хугацааг 36 сар болгожээ. Хариуцагч Д.Ф ХХК нь уг эрхийн хүрээнд нийт 24,514,869,834 төгрөгийн гүйлгээг хийж, эргүүлээд 17,265,327,063.35 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... авсан зээлийн талаарх маргахгүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг эвлэрүүлэн зуучлалд хандсанаас хойш тооцох ёсгүй гэх тайлбар, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрт 7,249,542,770.65 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, нэмэлт гэрээгээр зээлийн хүү жилийн 18 хувь, хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж, үндсэн зээлийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,500,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ. Гэвч хариуцагч нь гэрээгээ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоодож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11,396,240.1 төгрөг төлснийг тухайн зээлийн гэрээний үүрэг болох нэмэгдүүлсэн хүү 222,948,606.55 төгрөгөөс хасч тооцсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Иймд хариуцагч Д.Ф ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн эрх нээлгэх, эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээний үүрэгт хариуцагч Д.Ф ХХК-иас үндсэн зээлд 7,249,542,770.65 төгрөг, үндсэн хүүнд 1,459,412,134.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд /222,948,606.55-11,396,240.1 төгрөг/ 211,552,366.45 төгрөг, нийт 8,920,507,271.43 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнээс 11,396,240.1 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

б/ Зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагын талаар:

 

Хариуцагч Д.Ф ХХК нь нэхэмжлэгч Х.Б ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/СС ... тоот зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/СС.. тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/СС...-2 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, 849,660 ам.долларыг зээлж авсан, зээлийн гэрээгээр зээлдэгч нь эргэн төлөлтийн график заасан буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 111,824.90 ам.доллар, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 141,610 ам.доллар, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 141,610 ам.долларыг тус тус төлөхөөр тохиролцсон боловч энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 668,582,143.95 төгрөг, үндсэн хүүнд 88,091,245.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,512,514.4 төгрөг, нийт 777,185,903.94 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцсон нь үндэслэлтэй.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,512,514.4 төгрөг, мөн өдөр 88,091,245.95 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 130,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 78,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн өдөр 82,142.95 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, бүгд 647,185,903.3 төгрөг төлснөөс үндсэн хүү 88,091,245.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,512,514.4 төгрөг, бүгд 108,603,759.99 төгрөгийг суутгаж, үндсэн зээлийн төлбөрт 538,582,143.95 төгрөгийг тус тус хасч тооцон, үндсэн зээлийн төлбөрт 130,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 647,185,903.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

В/ Нэхэмжлэгч Х.Б ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 85,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан /14 дүгээр хуудас/ Чингэлтэй дүүргийн 304 дүгээр тойргийн нотариатч Х.Цогзолмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 85,000 төгрөг-ийн нэхэмжлэхээр тогтоогдох байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцэж байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Ф ХХК-иас зээлийн эрх нээлгэх, эс үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,050,592,271.43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 658,582,144,04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Д.С ХХК-ийн эзэмшлийн .. дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Д.С ХХК-ийн өмчлөлийн .. дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун урд байрлах 2.160 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 3 дугаар хороонд байрлах 512 м/кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1.500 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Д.Ф ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-44 тоот хаягт байрлах 1.008 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Ф ХХК-ийн эзэмшлийн .. дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3.418 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, Д.Ф ХХК-ийн өмчлөлийн .. дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө гу ж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Ф ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, Д.Х ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Д.Ф ХХК, гуравдагч этгээд Д.Х ХХК, Д.С ХХК-иуд шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Ф ХХК-иас зээлийн эрх нээлгэх, эс үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,050,592,271.43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 658,582,144,04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Д.С ХХК-ийн эзэмшлийн .. дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-Д.С ХХК-ийн өмчлөлийн .. дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун урд байрлах 2.160 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

-Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 3 дугаар хороонд байрлах 512 м/кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

-Д.Ф ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1.500 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-Д.Ф ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-Тоот хаягт байрлах 1.008 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Д.Ф ХХК-ийн эзэмшлийн .. дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3.418 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-Д.Ф ХХК-ийн өмчлөлийн .. дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /..../, Чингисийн өргөн чөлөө гу ж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Д.Ф ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө,

-Д.Х ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 48,774,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,410,911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР