Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00554

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00554

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 2 хэсэг их дарь эх 1 гудамж 151а тоотод оршин суух, ******* /РД:ПЮ92122814/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Ховд сум, Улаанбураа баг, Арвын газарт оршин суух, ******* /РД:ПЭ58080917/-д холбогдох,

Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м2 /га/ талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Ховд сумд газар тариалан эрхлэхээр төмс хүнсний ногооны тариалангийн газар худалдаж авахаар хайсан. Улмаар гэдэг хүн надтай уулзаад би гэдэг хүний газрыг харж манаж байгаа газрын эзэмшигч нь 50000 мкв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалан зориулалттай газраа зарна гэж байгаа гэж хэлсэн.

Улмаар би тай холбогдож Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м.кв /га/ газрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар надад Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг сумын Засаг даргын захирамжийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/156 тоот шийдвэрийг үндэслэн Ховд аймаг, Ховд сумын Улаанбураа баг, Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэж гэрчилгээ олгосон.

Мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № дугаартай гэрээг Ховд сумын газрын албаны мэргэжилтэн тай дараах нөхцөлтэйгээр байгуулсан.

Үүнд: Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ: 50000 м2, үүнээс нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан, тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ 50000 м2, газар эзэмших хугацаа 45 жил байх гэрээний нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Гэтэл энэ хооронд ******* нь миний эзэмшлийн газарт дур мэдэн ногоо тарьж, хүмүүст түрээслүүлж миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Би хуулийн дагуу авсан өөрийн эзэмшлийн газартаа хүнсний ногоо тариалах өргөтгөл хийж янзлах гэсэн боловч ******* нь хүрз, жоотуу зэрэг багаж барьж над руу дайрч хэл амаар доромжилж намайг өөрийн эзэмшил газар луу минь оруулахгүй хохироосоор ирлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан.

Иймд Ховд аймаг, Ховд сумын Улаанбураа баг, Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалттай газар эзэмших эрхтэй гийн газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар гэх хаягт байрлах 5000 м.кв талбай төмс хүнсний ногоо, усалгааны зориулалтаар гэх хүний эзэмшилд тус сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/156 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай хууль ёсны захирамжийн дагуу эзэмшүүлсэн гэрчилгээтэй, эзэмших эрхтэй газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Ховд аймгийн Ховд суманд төмс, хүнсний ногооны зориулалтаар газар худалдаж авахаар нэхэмжлэгч нь газар хайж Ховд сум, Буянт сумд ногоо таръя гэх үед ******* тааралдаж Би гэх хүний газрыг харж байгаа. Тухайн хүн нь газраа бусдад шилжүүлнэ гэсэн гээд гэх хүний утасны дугаарыг өгсөн. Нэхэмжлэгч нь тай холбогдож, уг газартай хэн нэгний газар давхцаж байгаа эсэхийг шалгасан. Дараа нь нэхэмжлэгч тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Засаг даргын захирамжийн дагуу газраа хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан байгаа. Нэхэмжлэгчийн уг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/156 дугаартай Газар эзэмших эрх бусдад шилжүүлэх тухай захирамж хүчин төгөлдөр байгаа. Улмаар нэхэмжлэгчид 5 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 45 жилийн хугацаанд эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 45 жилийн хугацаанд Монгол улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нотлох баримтаа өөрөө цуглуулах үүргийн дагуу нотлох баримтыг цуглуулж өгсөн. Тус баримтанд газар эзэмшихтэй холбоотой, газар авсан үндэслэлийг нотолсон депозит дансны хуулга, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/156 дугаартай захирамжийг үндэслэн 5000 м.кв газрыг төмс, хүнсний ногоо, усалгаа, тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг зэрэг баримтын хуулбарыг нотариатаар батлуулан гаргаж өгсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийг хавсаргасан. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 156, 140 дугаартай захирамжуудыг шинээр гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан тухайн нотлох баримтын нотариатаар батлуулсан хуулбар, эсхүл хуулбар үнэн тамгатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжууд нь хуулбар үнэн тамгатай. Ховд сумын Засаг даргын Тамгын газар нь хэргийн оролцогчоор оролцоогүй тул тус нотлох баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангасан. Тус нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү. Ингэж үнэлүүлэхийн тулд газрын гэрээгээ, газрын гэрчилгээ нь хуулийн дагуу мөрдөгдөж байгаа. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 09 дүгээр сард ногоо, тариалангийн ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд ногоо, хадлангаа хураадаг үе нь байдаг. *******ы зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмшлийн гэрээг хэрэгжүүлэхэд саад учруулсан. Газраа авах, хадлангаа авах, хашаа татах зэргээр хандахад *******ы зүгээс эсэргүүцэл үзүүлдэг. Тухайн хүний өөрийнх нь эзэмшил газар луу ойртуулдаггүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хадланг нь хадчихсан. Зарим газрыг нь түрээслүүлж, ашиг олсон нөхцөл байдалтай. Улмаар газраа хууль ёсны дагуу эзэмшсэн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн байгууллагад хандах гэхэд шүүхэд хандсан тул шүүхээр асуудлаа шийдүүл гэдэг хариу өгсөн. Хариуцагчид Засаг даргын захирамж, албан ёсны гэрчилгээ, гэрээ байхгүй. Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасны дагуу газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээний хадлангийн болон ногооны үнэ зэргийг нэхэмжлэх байдлаар нэмэгдүүлэх гэсэн боловч түүнийг нь орхисон. Харин Иргэний хуульд заасны дагуу газраа бусдын буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Холбоо барихгүй, утсаа хааж алга болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 сарын хугацаанд хариуцагчаас болж чирэгдсэн болохыг шүүх харгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Ховд аймгийн Буянт сумын 10-ын газарт 2001 оноос хойш газар тариалан эрхэлж одоо 2021 он хүртэл 20 жил уг газрыг эзэмшиж ирсэн билээ. 2001 онд уг газрыг миний Казакстанд нүүсэн ах дүүгээс надад хуучин хүнсний үйлдвэрийн дарга авч өгсөн билээ. 20 жилийн дараа буюу 2021 онд гэх залуу би худалдаж авсан гэж булаацалдаж байгаа. Газар тариалан эрхлэхэд саад учруулж удаа дараа ирж шахалт үзүүлсэн. 2009 оны газрын гэрчилгээтэй боловч уг гэх залуу газрын даамал Жанартай хуйвалдаж, шинэ гэрчилгээ авсан гэж 2021 оны зун даралттай, өвчтэй хүнийг удаа дараа дарамталж, сэтгэл санааг үймүүлж, хуулийн байгууллагаар сүлдүүлсэн. Ажил хийлгэхгүй, зунжин хөлс хөдөлмөрөө урсгаж тарьсан ногоо өвсийг хураалгахгүй өдий хүрлээ. Иймд миний 20 жилийн хөдөлмөрөө урсгаж, тордож босгож ирсэн ногооны талбайн гийн авсан шинэ гэрчичлгээг хүчингүй болгож өгнө үү.

...Би Арвын газарт 2001 оноос хойш ногоо тарьж, Казакстан улс руу нүүж явсан өөрийн хамаатнаас худалдаж авсан. Тухайн үед хүнсний үйлдвэрт ажиллаж байгаад, гэх хүнд үйлдвэрийн ажилчдын хувьцаанд нь тусалж ажилласан. Улмаар тус хүн ажилчдын хувьцааг авч Улаанбаатар явсан. Түүнээс хойш 2 жилийн дараа ирж, ажилд авна, би хүнсний үйлдвэрт ажилд орсон. Үйлдвэрийн ажил нь улирлын чанартай болж манай ах Ах нь нүүж байна гэхээр би газрыг нь авч ногоо таримаар байна гэж хэлээд газрыг авсан. 2001 оноос гэх хүний нэр дээр нь гэрчилгээ авч би ногоо тарих ажилчин нь болж, газрыг надад 1000000 төгрөгөөр авч өгсөн. 5 жил ногоог нь тарьсан, грушик зэрэг ажлыг нь мөн хийж байсан. 2006, 2007 оны үед эхнэр нь Солонгос улс явахад Манай хүн энэ газарт идээшихгүй байна. Ногоо тарихаа болилоо гэж хэлэхэд нь нэг жил хориход ногоог нь тарьж, өр төлбөртэй гэхэд нь үнэ, хөлсгүй хэдэн жил ажилласан. Хот нүүж явчихаад энд ирэхэд би иргэний хамгаалалтын байрыг зоорь болгож ажилласан. Би ямар ч цалин хөлсгүй ажиллалаа гэхэд Надад тус болсон тул бид ногоо тарихгүй. Газар чинийх гээд орхиж явсан. Тэгэхэд нь би цалин хөлс нэхээгүй. Тэр хүний нэр дээр газрын гэрчилгээ байсан. 2009 онд газрын даамал н.Бахат гэх хүнээс захирамжаар нь гэрчилгээ гаргаж авсан. Өнгөрсөн жилээс нэг хүн ирсэн. гэх хүн нялх хүүхэд байсан. Энд 2 удаа ирсэн. Нэг удаа цэргийн ангийн хүнтэй хамт ирээд Газрыг хүнд зарахаар боллоо гэхэд нь би Аав чинь надад өгсөн гэж хэлсэн. Би тус хүнд 10 хүний хувьцаа өгсөн. гэх хүн нэхэмжлэлдээ худал ярьсан. гэх хүнийг би хүүхэд байхад нь л мэдэхээс биш өөрөөр мэдэхгүй. Нэхэмжлэлд ******* гэх хүн манай манаач газар зарна гэсэн гэж худал бичсэн байна. Энэ жилийн зун газрын албаны хүн н.Жанар дуудсан. Би охинтойгоо очиход газрын даамал, цагдаа, нар ирж Бид газрыг энэ хүн авсан гэсэн. Мөн хавар нь ээж нь гэж хүн ярихад нь Газар минийх. Хүнд өгч болохгүй гэж би хэлсэн. Тэр хүн зун ирэхэд нь би 2009 онд авсан гэрчилгээ, би энд 20 жил ажиллаж байгаа гэхэд хүрз жоотуу аваад дайрсан гэж хэлсэн байсан. Газрын даамалд нь би Хэрүүл маргаан хийхгүй. Гэрчилгээтэй хүнд яагаад давхар гэрчилгээ өгсөн бэ? гэж хэлээд явуулсан. Жилд нэг удаа хот явж хагалгаанд орсон, ой санамж муу.

Хэд хэдэн удаа намайг зодсон. Би бие өвдөөд ажил хийгээгүй тул Ховд сумын 4 гэр бүлд амьжиргааг нь харж үзэж, 20 сот газарт ногоо тариулж, өрхийн амьжиргааг нь харж үзсэн. Би уг газрыг зөвшөөрөхгүй гэж хэлээд явуулсан. гэх хүний ээж нь бас дайрсан. Нэхэмжлэлдээ хүрз, жоотуу барьж дайрсан гэх зэргээр худал бичсэн байсан. Би тийм зүйл гаргаагүй. Өвс хадаж байх үед сэрээ барьж байсан зургаа хүртэл цагдаад үзүүлсэн. Надад ч бас болохгүй зүйл хэлсэн. Тэгэхэд нь би Би 20 жил эдэлж, хэрэглэсэн газар тул өгөхгүй, би өөрийнхөө төлөө амьдарч, татварыг нь төлж байгаа, бүх зүйлийг нь хийж байгаа хүн. Эцэст нь замын хүнд мөнгө өгчихөөд газар тариалангийн газрыг худалдах эрх ч байхгүй гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчээс ...******* нь миний эзэмшлийн газарт дур мэдэн ногоо тарьж, хүмүүст түрээслүүлж, миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би хуулийн дагуу авсан өөрийн эзэмшлийн газартаа хүнсний ногоо тариалах, өргөтгөл хийж янзлах гэсэн боловч ******* хүрз, жотуу зэрэг багаж барьж над руу дайрч, хэл амаар доромжилж, намайг өөрийн эзэмшил газар луу минь оруулахгүй хохирсоор байна... гэж,

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн Арвын газарт 2001 оноос хойш газар тариалан эрхэлж 2021 он хүртэл 20 жил уг газрыг эзэмшиж ирсэн. 2001 онд уг газрыг миний Казакстанд нүүсэн ах дүүгээс надад хуучин хүчний үйлдвэрийн дарга Ч.Цэвэгжав авч өгсөн... ...2009 онд газрын гэрчилгээтэй боловч гэх залуу газрын даамал н.Жанартай хуйвалдаж шинэ гэрчилгээ авсан байна. 20 жилийн хөдөлмөрөө урсгаж тордож босгож ирсэн газраа өгөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа гаргасан.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтад: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ69021777/-н Улаанбураа багийн Арвын газарт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байгаа 5,0 га газрыг Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-д өвлүүлэн шилжүүлж 45 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэж, 2 дахь заалтад: Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот захирамжаар эзэмшиж байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ69021777/-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай гэж, мөн Ховд сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/156 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтад: Ховд сумын Улаанбураа багийн Арвын газарт төмс, хүнсний ногооны зориулалттай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-ын эзэмшлийн 5,0 га газрыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Жаналган овогтой Медеу /ПЮ92122814/-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 45 жилийн хугацаагаар эрх шилжүүлэн эзэмшүүлсүгэй гэж, 2 дахь заалтаар: Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/140 тоот захирамжийг хүчингүйд тооцсугай гэж тус тус тусгагджээ.

Тэрээр, нэхэмжлэгч нь маргаан бүхий 50000 м2 газрыг иргэн Цэвэгжав овогтой Балжиннямаас хууль ёсоор эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулсан хуулбар, нэгж талбарын ******* дугаартай д олгосон иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, мөн дээрх Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/140, А/156 дугаартай захирамжууд зэрэг хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчид тухайн маргаан бүхий газрын байршил, хэмжээний талаар маргаагүй болно.

Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй талаарх болон уг газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй. Тухайн газрыг 2001 оноос хойш эзэмшиж, газар тарилангийн зориулалтаар ашиглаж байгаа, уг газрыг надад эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, газрын гэрчилгээ байгаа гэж тайлбарладаг ч уг баримтуудаа нотлох баримтаар гаргаж, шүүхэд ирүүлээгүй. Мөн маргаан бүхий газар нь хамгийн анх иргэн Ч.Цэвэгжав гэгчийн эзэмшилд байсан талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн ба уг газрыг д давхцуулан олгосон гэх боловч газрын давхцлын талаар холбогдох эрх бүхий этгээд, албан тушаалтанд болон шүүхэд хандаж байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдвал зохино.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хуулийн 106.3-т ...энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна... гэж заасны дагуу нэхэмжлэгч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байх бөгөөд дээрх хуульд заасантай нийцжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдон тогтоогдож байх тул энэхүү газрыг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН