Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00613

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00613

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 9 дүгээр байрны 141 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвжавын Ганчимэг /РД:ИЭ75091504/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Чандмань сум, Тахилт багт оршин суух, *******-д холбогдох,

Гэм хорын хохирол 3,129,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед миний охин ******* ******* миний өмчлөлийн Тоёото приус 30 маркийн 60-78 УНМ улсын дугаартай авто машинаар явж байх үед 85-30 ХОА улсын дугаартай Тоёото приус маркийн машинтай нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас миний Тоёото приус 30 маркийн 60-78 УНМ улсын дугаартай авто машины урд талын хэсэг гэмтсэн ба Ашид билгүүн үнэлгээний газраар өөрт учирсан хохирлыг үнэлүүлэхэд нийт 3,129,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд тус хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр миний охин Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд харин 85-30 ХОА улсын дугаартай Тоёото приус маркийн машинтай нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ба хариуцагч өөрөө тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.

Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээнд дурдсан 19 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, будгийн өнгө гаргах, будах, эд анги солих хөлс, тэнхлэг шалгуулах мөн шууд бус зарим зардал гэх мэт 23 нэр төрлийн тус үнэлгээний компанийн тайлангийн үнэлгээгээр тогтоогдсон 3,129,000 төгрөгийг гээс гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү.

...Иргэний хуулийн 497.1, 510-д зааснаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 3,129,000 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардаж байна. Учир нь хариуцагч нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний тухай хуулийн 9.2 дугаар зүйлийг зөрчиж зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас нэхэмжлэгч ын жолоодож явсан, *******ийн өмчлөлийн улсын дугаартай приус маркийн авто машины урд талын эд ангиуд нь гэмтсэн. Хариуцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний зөрчилд 100,000 төгрөгөөр торгуулсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дүгнэлт нь удаа дараа нийт 2 дүгнэлт гарсан. Уг дүгнэлтүүдээр хариуцагч нь замын хөдөлгөөн зөрчсөн нь тогтоогдсон. Бусад замын хөдөлгөөн оролцож байсан болон бусад этгээдүүд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул гэм буруутай этгээд нь гэж үзсэн. Иймд Иргэний хуулийн 497.1, 510-д зааснаар гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Замын цагдаагийн тогтоолоор техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ тогтоож зөрчлийн хэрэг гарах үед хамт байсан этгээдүүдээр гарын үсэг зуруулсан. Дээрх этгээдүүдээс ямар нэгэн санал, гомдол гаргаагүй. Зөрчлийн дүгнэлтээр зөрчлийн улмаас шалтгаалан гарсан хохирол, авто машины эд ангиуд зэргийг нэг бүрчлэн үнэлж шууд зардалд нийт 2,729,000 төгрөг, авто машины эвдэрсэн эд ангиудыг засахад 80,000 төгрөг, будахад 240,000 төгрөг, эд анги солих 80,000 төгрөг, тэнхлэг шалгуулах зэрэг шууд бус зардалд 400,000 төгрөг, нийт зардал 3,129,000 төгрөг гарсан тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутагт приус 20 маркийн авто машинтай өөрийн буруугаас болж мөргөлдсөн. Тэгээд удаан зогсож байтал нөгөө машины араас приус 30 маркийн авто машин ирж мөргөсөн. Тэгээд мөргөсөн машиныг намайг төл гэсэн. Улаанбаатар хотод өмгөөлөгч үзээд үндэсгүй, төлбөл зогсож байсан машин төлөх ёстой гэж хэлсэн. Би төлөх үндэсгүй, хуулийг гуйвуулж төлбөр нэхдэг нь ямар учиртай юм бол гайхмаар юм гэж хууль мэддэг улсууд хэлэх юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байх явцад эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирснээр зам тээврийн осол гаргаад зогсож байхад түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийн араас өөр нэг тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн байдаг. Замын цагдаа ирээд та бүгд холбоотой гээд баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Хариуцагч гийн зүгээс даатгалаас мөнгө авч хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэдгээ хэлдэг. Гэтэл тухайн үед замын хөдөлгөөнд осол гаргаад зогсож байтал араас нь тээврийн хэрэгсэл жолоодож байсан нь приус 30 маркийн тээврийн хэрэгслээр араас мөргөсөн байдаг. Үүнд гийн буруутай үйлдэл байхгүй тул хохирол төлбөрийг төлөхгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь мөргөлдсөн байсан авто машинуудын араас нь орсон учраас түүний буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Ашид билгүүн ХХК-иас гаргасан дүгнэлт нь хэт өндөр дүн гарсан гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гээс эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,129,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчимд *******ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн улсын дугаартай авто машиныг түүний охин жолоодож явах үед Тоёота Приус маркийн 85-30 ХОА улсын дугаартай, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас *******ийн машинд гэм хорын хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т ...Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна... гэж заасан.

Зам тээврийн осол гарах үед *******ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашиныг түүний охин Пүрэвсүрэнгийн Болортунгалаг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зохигчид энэ талаар маргаагүй ба гэм хорын хохирлын талаар ******* шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

Хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ ...2 дугаар эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээнээс ачааны машин шахахаар нь замын тусгаарлах боржур руу давж дугуй хагараад эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан 94-53 УБП улсын дугаартай авто машиныг мөргөөд зогсоход хажуу талаас улсын дугаартай авто машин ирж мөргөсөн..., 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлттэй танилцсан, зам тээврийн осол миний буруугаас болсон. Харин улсын дугаартай авто машины эвдрэлийг би төлөхгүй, миний буруу биш... гэж, мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...би төлөх үндэсгүй... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ... нь 94-53 УБП улсын дугаартай авто машиныг мөргөөд зогсож байхад, араас нь улсын дугаартай авто машин өөрөө ирж мөргөсөн тул буруугүй, уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргана.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т ...гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэж заажээ.

Хариуцагч д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлийн талаар нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Соронзонболдын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдогч гээс авсан мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Саранчимэгийн гэрч , хохирогч С.Цогтсайхан, ******* нараас авсан мэдүүлэг, холбогдогч гээс авсан мэдүүлэг, тус хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Болорцогтын зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч П.Ядампүрэвийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Э.Алтанболд, цагдаагийн ахмад Д.Чинзориг, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар гийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болох нь нотлогдож байна.

Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Соронзонболдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай СО-282 1808001308 № 3100006181046234 дугаартай Шийтгэлийн хуудсаар ...д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжээр /нэг зуун мянган төгрөг/ торгох шийтгэл оногдуулж, зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын 9,531,000 төгрөгийг Бодь даатгалаар барагдуулах болсныг дурьдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаад, танилцсан хэсэгт холбогдогч д гарын үсэг зуруулжээ.

Харин Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний 1723 дугаар бүхий тайлангаар Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашины эд ангид учирсан хохирлын үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ бүхий баримт нь 18080011308 хэргийн дугаартай д холбогдох зөрчлийн хэргийн материалд авагдаж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр иргэний хэргийн хавтаст хэрэгт хавсаргагдсан байна.

Энэхүү Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр эвдэрсэн эд ангийн шууд зардлын дүн 2,729,000 төгрөг, шууд бус зардлын дүн 400,000 төгрөг, нийт 3,129,000 төгрөг гэж үнэлэгджээ.

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай СО-282 1808001308 № 3100006181046234 дугаартай Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 7-д ...Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын 9,531,000 төгрөгийг Бодь даатгалаар барагдуулах болсныг дурьдсугай... гэжээ. Гэтэл Бодь даатгал ХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/102 дугаартай албан бичгээр ...Бодь даатгал ХК-иас ZVW305432582 арлын дугаартай, улсын дугаартай Пүрэвжавын Ганчимэгийн өмчлөлийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн төлбөр олгоогүй байна... гэсэн хариуг ирүүлсэн байх тул *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалаар нөхөн төлөөгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөн зөрчлийн материалын баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд, , ******* нарын мэдүүлгээр болон зохигчдын маргаагүй байдлаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ...тээврийг хэрэгслийг ашиглах явцад... эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан ба энэхүү хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч гээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй бөгөөд дээрх бичмэл нотлох баримтуудаар гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байх тул хариуцагч нь гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь *******ийн авто машины эвдрэл гэмтэлд учирсан хохирлын хэмжээний талаар маргасан боловч хариуцагч нь Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний 1723 дугаар бүхий тайлангаар гаргасан үнэлгээтэй холбоотой зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй болохыг дурдвал зохино.

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д ...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно..., 514.2-т ...Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан багасгаж болно... гэж тус тус заасны дагуу хохирлын хэмжээг багасгах талаар хууль зүйн дүгнэлтдээ тайбарласан.

Гэвч /зам тээврийн осол гарах үед *******ийн өмчлөлийн Тоёота Приус маркийн улсын дугаартай авто машиныг жолоодсон/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй, түүний буруутай үйлдэл байхгүй болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон тул уг хуулийн 514.1-д заасны дагуу хохирлын хэмжээг багасгах боломжгүй юм. Мөн хуулийн 514.2-т зааснаар хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчөөс өөрсдийн эд хөрөнгийн байдлын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрөөгүй тул мөн хохирлын хэмжээг багасгах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд, хариуцагч гээс гэм хор учруулсны хохирол 3,129,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д ...Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно..., 66.6-д ...Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ..., 66.7-д ...Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана... гэж тус тус заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.

Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тоёота Приус маркийн улсын дугаартай авто машин нь гийн машиныг араас нь мөргөсөн эсэх талаар асуулт тавьж, хариулт авч хэргийн нөхцөл байдлын талаар үндсэн ойлголт авч, улмаар улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ын буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна гэх дүгнэлтээ тайлбарлаж, өөрийн байр сууриа илэрхийлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаж, хариуцагч гийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан тул нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 65,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч гээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,129,000 /гурван зуун нэг зуун хорин есөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч гээс 65,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.РАУШАН