Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2022/00044

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2022/00044

Жаргалант сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 2 дугаар 60 айлын 04-38 тоотод оршин суух, *******,*******,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, Эсба-48 айлын 23 тоотод оршин суух, *******,*******,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 12-16 тоотод оршин суух, *******,*******

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, Буянтын боргио 5-6 тоотод оршин суух, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Баатархайрхан багт байрлах" ХХК,******* холбогдох,

Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64,34, 249, 41, 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , гэрч ,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ,,, Б.Жаргалсайхан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Нэхэмжлэгч бид нарын ихэнх нь Ховд аймгийн Баруун бүс төв захад 1995 оноос хойш буюу 10-27 жилийн хугацаанд тасралтгүй талбай түрээсэлж худалдаа эрхэлж олсон орлогоороо гэр бүл үр хүүхдүүдээ тэжээж, ажил амьдралаа залгуулсаар өдийг хүрсэн билээ. Энэ хугацаанд тус захад контейнер худалдан авч, талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг бөгөөд түрээсийн гэрээний дагуу цаг тухай бүрд нь харилцан тохиролцож төлбөрөө төлдөг байсан.

2020 оны 11 дүгээр сард КОВИД-19 өвчний улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосноос захын үйл ажиллагааг бүхэлд нь 20 гаруй хоног нээгээгүй, мөн хил, гааль хаагдаж бараагаа татан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг шалтгааны улмаас бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2021 оны 3 дугаар сараас эхлэн бараагаа татан авалтыг хийж, хөл хорионы дэглэм суларч, цаг агаар дулаарснаар задгай захын үйл ажиллагаа сэргэж эхлэх гэж байгаа энэ чухал үед бид нарын хэнд ч албан ёсоор урьдчилж бичгээр болон утсаар мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч бидний эзэмшлийн 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг 10-27 жилийн хугацаанд байсан байрнаас нь өөрчилж ямар ч хүн явдаггүй, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй газарт 2021 оны 3 дугаар сарын 09-10-ны өдөр зөөж тавьсан байна. Зах дээр талбай түрээслэх худалдаа эрхлэгчдийн хувьд тухайн талбайн байршил маш чухал байдаг бөгөөд бид 4 нэхэмжлэгчийн дээрх 6 тооны контейнер нь тус захын баруун урд захад зэрэгцэн байрладаг тул хүний хөл хөдөлгөөн, орлого арай ихтэй, үүнээсээ шалтгаалан бусад байршилд байх контейнерээсээ илүү өндөр үнэлгээтэй байдаг.

Нэхэмжлэгч нарын хувьд өвлийн ид хүйтэнтэй зэрэгцэн хил хаагдаж бараагаа татаж чадахгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан боловч өөрсдийн боломж нөхцөлөө ашиглан түрээсийн төлбөрөө хийхээр Баруун бүсийн төв захын түрээсийн төлбөр хураадаг байцаагчгийн утсаар, мөн түүний фейсбүүк хаягаар холбогдоход би эмнэлэгт хэвтэж байна, мөнгө хурааж авсан баримт гаргах боломжгүй байна, эсхүл утсаа авахгүй байх, мөн дансаа явуулчих гэж мессеж бичихэд хариу огт ирүүлдэггүй байсан зэргээр түрээсийн төлбөрөө авахгүй арга саам хийж байсаар байгаад бидэнд мэдэгдэлгүй бидний контейнерыг зөөсөнд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын хувьд 11 сараас эхэлсэн улс орон даяар хөл хорионы улмаас захын үйл ажиллагаа зогссоноос түрээсийн үнэд өөрчлөлт оруулсан гэж бусад түрээслэгч нараас сонссон тул яг хэдэн төгрөг төлөх ёстой болохыг бидэнд түрээслүүлэгч тодорхой мэдэгдээгүй учраас түүнээс хойших төлбөрийг төлөхийн тулд байцаагчтай холбогдож лавлахад мэдээлэл өгдөггүй, ойлгомжгүй байдлыг бий болгодог байсан.

Түрээслэгч иргэн нь тус захын 48, 64 дүгээр контейнерыг тасралтгүй 11 жил, түрээслэгч 34, 249 номерийн контейнерыг тасралтгүй 13 жил, түрээслэгч 41 номерийн контейнерыг тасралтгүй 18 жил тус тус түрээсэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхэлж түрээсийн төлбөрөө төлөх гэсэн боловч түрээсийн төлбөрийг янз бүрийн шалтаг тоочиж аваагүй байдаг. Харин түрээслэгч Б.Жаргалсайхан нь 2021 тус захад 22 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2021 оны 3 дугаар сар хүртэлх бүх төлбөрийг удаа дараа дахин дахин байцаагч руу утастаж байж 85,000 төгрөгөөр тооцож, ямар ч хөнгөлөлт эдлэлгүйгээр бүрэн төлсөн байхад түүний 74 номерийн контейнерыг зөөсөн байгаа. Бид бүхэн ийм олон жилийн хугацаанд тасралтгүй тус захад талбай түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд түрээсийн төлбөрөө харилцан тохиролцоод ихэнхдээ сар бүр захын байцаагч бид нартай өөрөө холбогдон ирж бэлнээр мөнгө авдаг байсан бөгөөд харилцан итгэлцэл дээр үндэслэн хамтран ажилласаар ирсэн. Захын зүгээс 2021 оны 11 дүгээр сараас хойш бидэнд нэг ч удаа түрээсийн төлбөрөө төл, контейнерыг чинь зөөнө гэж сануулж мэдэгдэж байсан зүйл огт байгаагүй бөгөөд харин бид өөрсдөө түрээсийн төлбөрөө төлөхөөр удаа дараа утастаж, мессеж бичиж, фейсбүүк хаягаар нь холбогдоход огт хариу өгдөггүй байсан нь анхнаасаа нэхэмжлэгч нарын газрыг өөр хүнд өгч, илүү өндөр үнээр зарах далд зорилготой байсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 318.5, 289.7-д ...хөлслөгч этгээд гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй бөгөөд үүнийг зөрчиж өөр этгээдтэй гэрээ байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж , мөн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн нөхцөлд гэрээг сунгах талаар давуу эрх эдэлнэ... гэж зааснаар бид 5 нэр бүхий түрээслэгчийн гэрээг сунгах, түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулах үүрэгтэй байсан. Хэрвээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, эсхүл гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох бол талуудад Иргэний хуулийн 294.3, 294.6 дахь дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 3 сар болох ёстой билээ.Гэтэл түрээслүүлэгч нь хуулийн дээрх журмыг ноцтой зөрчиж, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бидний контейнерыг өөр газар зөвшөөрөлгүй зөөж байрлуулсан байх тул тус түрээслэгч нартай байгуулсан гэрээний дагуу бидний эзэмшлийн 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг хуучин байранд нь байрлуулж түрээсийн гэрээнд заасан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

 

2.Нэхэмжлэгч ,, нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ...Нэхэмжлэгч , Н.Чулуунчимэг, бид нар Ховд аймгийн Баруун бүс төв захад 10-20 жилийн хугацаанд тасралтгүй талбай түрээсэлж худалдаа эрхэлж, олсон орлогоороо гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээж амьдардаг. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бидний эзэмшлийн 48, 64, 34, 249, 41, тоот контейнерыг түрээсийн гэрээ болон хуульд зааснаар ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр байрнаас нь өөрчилснөөр бид цаашид тус захад бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Баруун бүс төв захын гэрээний үүргээ зөрчсөн энэхүү гэм буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч үйл ажиллагаа явуулаагүй тул энэ хугацаанд олох ёстой байсан орлогоороо хохирч байгаад маш их гомдолтой байна. Түрээслэгч иргэн нь тус захын 48, 64 дүгээр контейнерыг тасралтгүй 11 жил түрээслэх хугацаандаа өдөрт нийтдээ 500,000-700,000 төгрөг, орлого олдог байсан бөгөөд сард 15,000,000-21,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг.

Түрээслэгч 34, 249 номерийн контейнэрийг тасралтгүй түрээсэлсэн бөгөөд өдөрт нийтдээ 300,000-500,000 төгрөгийн орлого олдог байсан бөгөөд сард 9,000,000-15,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг. Түрээслэгч 41 номерийн контейнерыг тасралтгүй 18 жил түрээсэлсэн бөгөөд өдөрт нийтдээ 400,000-700,000 төгрөгийн орлого олдог байсан бөгөөд сард 12 сая-21 сая төгрөгийн орлоготой ажилладаг. 2020 оны 11 дүгээр сараас эхэлж түрээсийн төлбөрөө төлөх гэсэн боловч түрээсийн төлбөрийг янз бүрийн шалтаг тоочиж аваагүй байдаг. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 5 сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүгацаанд олох ёстой байсан орлогоо дараах байдлаар тус тус нэхэмжилж байна. Иргэн нь тус захын 48, 64 дүгээр контейнерыг олох ёва байсан орлого 7,500,000 төгрөг, 34, 249 номерийн контейнер түрээслэгч олох ёстой орлого 5,000,000 төгрөг, 41 номерийн контейнероос олох ёстой байсан орлого 2,500,000 төгрөгийг тус тус Баруун бүс төв захаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Баруун бүсийн төв зах ХХК нь 1997 оны төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар тус захыг худалдан авснаас хойш одоог хүртэл хүнс, барааны бөөний худалдаа үйлчилгээг Ховд аймгийнхаа ард иргэдэд хүргэсээр ирлээ.

1.Тус нэхэмжлэл гаргасан 48, 64 номерийн эзэмшигч гэх, 41 номерийн контейнер эзэмшигч гэх, 34 номерийн контейнер эзэмшигч гэх хүмүүс нь тус зах дээр эдгээр контейнерүүдийг эзэмшдэг нь нотлогдохгүй байгаа бөгөөд манай компанийн санхүүгийн бүртгэл баримтад байхгүй байна.

2.Манай санхүүгийн бүртгэл баримтад 48 номерийн эзэмшигч нь Ганчимэг, 64 номерын контейнерын эзэмшигч нь Наранчимэг, 34 номерийн контейнер эзэмшигч нь Болдоо, 41 номерийн контейнер эзэмшигч нь Хүрэлмөнх гэгч хүмүүс бүртгэлтэй байна. \сүүлийн 10 гаруй жил\. Иймд дээрх хүмүүс нь нэхэмжлэл гаргах субъект биш гэж үзэж байна.

3. Эдгээр хүмүүс нь худалдан авсан бол манайд өргөдөл гарган нэрээ өөрчлүүлэх бүрэн боломжтой юм.

4. Манай компани нь түрээслэгчтэйгээ жил бүр гэрээ хийх \сунгах\ ажиллагаа хийдэг бөгөөд тухайн ондоо хүчинтэй үйлчилдэг ба зөрчилгүй үед үргэлжлүүлэн сунгагддаг уламжлалтай.

5. Бизнес эрхлэгч нь сар бүрийн 25-30-ны хооронд түрээсээ өөрийн биеэр тушаах үүрэгтэй. Эдгээр контейнерүүд нь 2020 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөр тооцоо хийгээгүйн зэрэгцээ ирж уулзаагүй, өргөдөл тайлбар байхгүй, хүндэтгэх шалтгаангүй олон сар алга болчхоод биднийг эрж хайсангүй, олж уулзсангүй, утсаар ярьж гэрээс ирж авсангүй хэмээн гомдоллож байгаад бас харамсаж байна. Төлбөр тооцоогоо цаг хугацаандаа төлсөн бол, үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.

6. Эдгээр хүмүүс нь өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тус зах дээр бизнесийн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд нэг ч удаа контейнероо онгойлгож ажиллаагүй болно. \хамт нэг эгнээнд бизнес эрхлэгчид 10-20 хүн, манай ажилчид, харуулууд гэрчлэх бизээ\.

7. Байцаагч нь өдөр бүр тус зах дээр өдөр бүр 5-8 цаг ажлаа хийж байсан бөгөөд ирж уулзаж төлбөр тооцоо хийх цаг хугацаа хангалттай байсан юм. Сар бүр, өдөр бүр д төлбөрөө тушаах гээд аваагүй мэтээр худал гомдол гаргасанд харамсаж байна.

8. Эдгээр хүмүүс нь ЭВИЙН ХҮЧ" зах уруу нүүж явсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байсан контейнерээ одоог хүртэл цоожтой байлгаж байна.

9. Эдгээр контейнерүүд нь үйл ажиллагаа огт явуулаагүй мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны доголдолд орж муугаар нөлөөлсөн тул тогтмол хэвийн ажиллагаанд оруулах шаардлага гарч ирж эдгээр контейнерүүдийн газрыг чөлөөлсөн бөгөөд шинэ зохион байгуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

10. Эдгээр контейнерүүдийн газар чөлөөлөхийн өмнө мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлж ажилласан боловч хэн ч ирж уулзаагүй болно. Контейнерүүд дээр удаа дараа албан бичиг нааж анхааруулж байсан юм. \Тэр хавийн бизнес эрхлэгчид, үндсэн ажилчид, шаардах бичиг хамт наалцсан харуулууд\ гэрчлэх бизээ.

11. Эдгээр хүмүүс нь тус байгууллагатай 2020 онд гэрээ хийсэн бол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2021 оны гэрээ байгуулаагүй байгаа болно. Өөрсдийгөө тус зах дээр бизнес эрхлэх эрхтэй гэж ойлгож байгааг манай компани зөвшөөрөхгүйн дээр цаашид хамтран ажиллахгүй болно... гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сард ,,, Б.Жаргалсайхан бид нар хамтран гаргасан.

-ийн захирал Эрдэнэчимэг нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн дугаарын 9909 утаснаас залгаж, Б.Жаргалсайхан та түрээсийн төлбөрөө гүйцэд төлсөн байсан байжээ. Иймд таны 74 номерийн контейнерыг буцааж хуучин байранд чинь буцааж байрлуулна. Та хорио тавигдсан даруйд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаад авчих гэсэн.

Иймд миний эзэмшлийн 74 номерийн контейнэрийг тухайн заагдсан байрлалд тохирсноороо байрлуулахгүй бол дахин шүүхэд тухайн үед нь нэхэмжлэл гаргах боломжтой, мөн нөгөө талаас -ийн захирал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тохирсон тул Б.Жаргалсайхан би тус захад байрлалтай 74 тоот контейнэрийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, руу чатаар бичсэн гэх зурвасын хуулбар, дугаар луу бичсэн гэх зурвас, хууль зүйн нэхэмжлэгч ,,, Б.Жаргалсайхан нар нь өмгөөлөгч тай 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт, 45-аас 55 дахь хуудсанд НӨАТ-ын баримт олгосон тухай ийн нэр дээрх баримтуудын хуулбар, 56 дахь хуудсанд иргэн Б.Жаргалсайхан болон Баруун бүс төв захын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай-д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаартай иргэн болон Баруун бүс төв захын байгуулсан-д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон Баруун бүс төв захын байгуулсан-д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ, 114-123 дахь хуудсанд НӨАТ-ын баримтуудын хуулбар, 124 дэх хуудсандийн Мобиком компанийн дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, 125-126 дахь хуудсанд контейнер, павильон барьж байх үеийн гэрэл зургууд, иргэн,,, нарын тодорхойлолт, тэдгээрийн иргэний цахим үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн контейенерийн баталгаа гэх түрээсийн төлбөр төлсөн баримт, Ховд эвийн хүч хоршоо-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 197, 198, 199 дугаартай тодорхойлолтууд,ийн ХААН банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ийн ХААН банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчын гэх хувийн дэвтэр 2 ширхэг, нэхэмжлэгч ийн хувийн дэвтэр зэрэг баримтуудыг, хариуцагчаас Баруун бүс төв захын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, Баруун бүс төв захын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, түрээсийн гэрээнүүдийн загвар, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шаардах хуудас, 68 дахь хуудсанд огноо дугааргүй мэдэгдэх хуудас, 69 дэх хуудсанд огноо дугааргүй шаардах хуудас, 70 дахь хуудсанд огноо дугааргүй мэдэгдэх хуудас, 71 дүгээр хуудсанд авагдсан мэдэгдэх хуудасны загвар, 72-106 дахь хуудаснуудад 2020 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр, 02 дугаар сар, 03 дугаар саруудын түрээсийн төлбөрийн бүртгэлийн хуулбар, 107 дахь хуудсанд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Баруун бүс төв захын ерөнхий захирал ийн тус захын гүйцэтгэх захирлаас ыг чөлөөлж ийг гүйцэтгэх захирлаар томилсон баримт тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 148 дахь хуудсанд байцаагчгийн гаргасан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 149-151 дэх хуудсанд Баруун бүс төв захын ажилчид гэсэн 13, 34, 5 хүний нарын үсэг, нэртэй тодорхойлолт, 152 дугаар хуудсанд харуул ийн гаргасан тодорхойлолт болон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 154 дэх хуудсанд Мөнхцохилохуй эмнэлэг-ийн захирал ийн гаргасан тодорхойлолт, Монгол улсын төрийн өмчийн хорооны 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаартай Ховд аймгийн Арилжаа худалдааны нэгдсэн зах улсын үйлдвэрийн газрыг хувьчлах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Төрийн өмчийн төлөөлөгч 1998 оны 01 дүгээр сарын 069-ний өдрийн тодорхойлолтын хуулбар, иргэн ын тодорхойлолт болон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Баруун бүс төв захын шаардах хуудасны загвар, шаардлага, Баруун бүс төв захын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудас, Баруун бүс төв захын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны бизнес эрхлэгчдэд хандан гаргасан анхааруулга, 164-172 дугаар хуудсанд 41, 46, 34, 48,64 дугаартай контейнеруудад шаардах хуудас наасан гэрэл зургууд, Эвийн хүч битүү худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмж, хөрөнгийг Ховд эвийн хүч хоршоонд хүлээлгэн өгсөн хуудасны хуулбар, Баруун бүс төв захад учирсан хохирлын тооцоо, иргэнгийн тодорхойлолт болон түүний иргэний цахим үнэмлэхийн хуулбар, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн үл хөдлөх эд хөрөнгийн 000147675 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/21/06/22/04 дугаартай итгэмжлэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн ерөнхий захирлаас т 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон 705 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн гүйцэтгэх захирал ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/Б-51 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 237-250 дахь хуудсанд 4, 5, 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудын контейнерын түрээсийн төлбөрийн бүртгэлийн нотариатаар батлуулсан хуулбарууд, -ийн ерөнхий захирал ийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/Б-4 дугаартай тушаал, Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/176 дугаартай Зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах тухай захирамжийн баталгаат хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/704 дугаартай Зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжийн баталгаат хуулбар, павильоны гэрэл зургууд зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Тус шүүхэд анх ,,, Б.Жаргалсайхан нар Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,, нар нь Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249, 41 тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Харин нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 74 тоот контейнерыг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэлтэй хохирол гаргуулах тухай нэхэмжлэл байх тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8-д зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан хэмээн үзэж хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

...Миний бие 2008 оноос эхэлж бэлэн хувцасны наймаа эрхэлж байгаа. Баруун бүс төв зах 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвийн байдлаар ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цар тахлын улмаас захын үйл ажиллагаа зогссон. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж зах ажиллаж эхлэхэд, би 2020 оны 12 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажиллаад гадна зогсоход нэлээн хүйтэрсэн байсан тул эрүүл мэндийн шалтгааны улмаас зах дээр зогсох боломжгүй болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эвийн хүч зах руу нүүж, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сард 12 хоног зогссон, бусад үед ажиллахгүй байсан тул түрээсийн төлбөрт өөрчлөлт орсон. Баруун бүс төв захын байцаагчтай уулзаж, сар бүрийн 28-ны өдөр түрээсээ бэлнээр төлдөг байсан. 2020 оны 12 дугаар сар гарахад байцаагч руу ...түрээсээ яах гэж байна вэ, би эрүүл мэндийн шалтгааны улмаас гадна зогсож чадахгүй... гээд, 2020 оны 12 дугаар сарын төлбөрийг асуухад, байцаагч ...таны түрээсийн төлбөрийг бичиж өгнө... гэж утсаар ярьсан. Тэгэхэд нь би түрээсийн төлбөрийг хуучнаараа төлөх юм байна гэж ойлгосон. Баруун бүс төв зах жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гэрээ хийдэг гэх боловч гэрээ хийхгүй гэдэг байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн байсан. 2021 оны 01, 02 дугаар сард хил хаалттай, бараа татах боломжгүй байсан. Эвийн хүч зах руу орсон хүмүүс бүгд 2 талд ажилладаг байсан. Түрээсийн төлбөрийг хугацаа нь янз бүрээр төлдөг, харилцан итгэлцэж ажилладаг байсан боловч байцаагч ямар нэгэн арга олж миний түрээсийн төлбөрийг аваагүй, Мобиком компаниас авсан дуудлагын түүх дээр байгаа дуудлагын дагуу би байнга түрээсээ төлье гэж залгадаг байсан. түрээсийн төлбөрийг хойшлуулж байсан, түүнд нь итгэж байсан. Би руу ...төлбөрийг төлнө, дансаа явуул... гэж 2 удаа зурвас бичсэн, тэгэхэд дансны дугаараа явуулдаггүй байсан. Ингээд түрээсийн төлбөрийн хувьд би тайвширсан байсан. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр контейнер дээр хуудас нааж эхэлсэн, түүнийг нь би юу болсныг тодруулахад контейнер дээр хамтарч ажиллахгүй гэж бичиг наасан байсан. Тус бичгийг нь уншуулахад ...эдгээр контейнертой хамтарч ажиллахгүй, 3 хоногийн дотор газрыг чөлөөлж, контейнер авч яв... гэсэн байсан. Тэгэхэд нь би 1, 2 сарын түрээсийн төлбөрөөс болж хүний өмчид халдаж болохгүй, хууль, дүрэм байгаа байх гэж бодоод шүүхэд хандсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр контейнер өргөсний дараа миний контейнер байсан байрлал дээр сэндвичэн барилга барьж эхэлсэн. Тус барилгыг барьж байсан хүнээс асуухад захын удирдлагын барилга гэж хариулсан. Сэндвичэн барилгыг захиалахад 10 орчим хоног болно. Бид сэндвичэн барилга бариулъя гэхэд н.Батбаяр захирал мөнгө нэхдэг байсан. Захын захирал гэх албан тушаал ашиглаж, бусдын газар дээр барилга барих зөвшөөрөл өгч, дундаас нь ашиг олсон. Бичиг наасан асуудлын хувьд би хамтарч ажилладаг хувь хүн байхад Эвийн хүч зах руу явсан гэх шалтгаанаар бичиг нааж, контейнер өргөсөн нь шаардлагад нийцэхгүй. Надтай нэг ч удаа холбогдоогүй, нэхэмжлэх ирж байгаагүй. Харин би түрээсээ төлье гэж удаа дараа хэлж байсан боловч түрээсийн төлбөрийг авахгүй байсаар байгаад контейнер өргөсөн. Би 48 тоот контейнерыг 2013 онд газартай нь 12,000,000 төгрөгөөр, 64 тоот контейнер 2015 оны 05 дугаар сард 14,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Иймд, намайг 17,000,000 төгрөгөөр хохироож, өөр хүнд боломж олгож ашиг олсонд гомдолтой байна. Хохиролтой холбоотой асуудлын хувьд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан, тус хугацааны 6,133,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 12,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Үүнээс 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа... гэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

...Би 2009 оноос хойш Баруун бус төв зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа. 34, 249 номерын лангууг ажиллуулдаг. Цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ковид-19 өвчний халдвар гарч, захыг хааснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зах нээгдэж эхлэхэд бидний хаалгыг барьж, 04-ний өдөр хаалга лацадсан байсан тул Эвийн хүч зах руу орсон. Тухайн үед хил хаалттай байсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бичиг наасныг би мэдээгүй. Хамт зогсдог байсан хүнээсээ хамтарч ажиллахгүй гэсэн бичиг наасныг би сонссон, гэхдээ над руу утастаж хэлээгүй. Хавар болж, дулаарч бараа авсан үед 2 талд зогсдог байсан. 2020 оны 11 дүгээр сарын төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 60,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1, 2 дугаар сарын түрээсийг 2021 оны 02 дугаар сарын 10 өдрийн үеэр Баруун бүс төв захын байцаагч руу зурвас бичихэд надад хариу ирээгүй. Маргааш нь би руу утастахад баримт байхгүй гэж хэлсэн, дахин утастахад утсаа аваагүй. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамт ажиллаж байсан хүмүүс утастсан. Миний газарт 1 сэндвичэн барилга барьсан, нөгөө талд нь өөр контейнер тавьсан. Тухайн барилгыг барьж байхад нь би өмгөөлөгчтэйгээ хамт очиж үзсэн. Хүмүүс гарч явах боломжгүй байхад зах дотор барилга бариулж байсан, би гомдолтой байна. Намайг ашиг сонирхлын зөрчлөөр цар тахлын үед Эвийн хүч зах руу явсан гэж үзсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гадаа захыг лацадсан тул би Эвийн хүч зах руу явсан. Би түрээс төлье гэж байхад ямар нэгэн байдлаар авахгүй байж байгаад түрээсээ төлөөгүй гэх нэрийдлээр контейнерыг өргөсөн. Хэчнээн захын газар байсан ч газар дээрээс нь контейнер худалдаж авсан. Эрх мэдлээ ашиглаж хүний контейнерыг өөр газар тавьсан. Иймд 2 контейнерыг буцааж байранд нь тавиулмаар байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 20021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 27,233,000 төгрөгийн орлого олох байснаас 20 хувиар бодож, 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа... гэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

...Би 2004 оноос хойш Баруун бүс төв зах дээр наймаа эрхэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөл хорио тогтоох хүртэл зах дээр ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үеэр Баруун бүс төв зах дээр зогсож байсан. Улмаар аймгийн Засаг даргын захирамж гарч, гадаа захыг ажиллуулахгүй болсон тул би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Эвийн хүч захад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр контейнер дээр шаардах хуудас наасан байсныг хүмүүс нэг нэгэндээ хэлсэн, түүнээс л эхэлж мэдсэн. Баруун бус төв захаас бидэнд юу ч хэлээгүй. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр н.Наранцэцэг гэж хүн ирж хэлэхэд нь мэдсэн. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний контейнерыг өргөж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний газар дээр 47 номерын контейнерыг тавьсан. Би түүнээс хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тэр хугацаанд би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрөө төлж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хаагдсан тул түрээсээ төлж эхлээгүй. Түрээсээ төлье гээгүй нь миний буруу. Бараагаа татаж, ажиллаж эхлээд төлнө гэж бодож байсан. Гэрээний хувьд тус гэрээг жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэж байгаа боловч ингэж хийж байгаагүй. Худалдаа эрхлэгчид банкнаас зээл авах гэхэд түрээсийн гэрээ шаарддаг тул гэрээг хэзээ ч хамаагүй очиж хийдэг байсан. Би гэрээ хийж байгаагүй. Бид нарт контейнер өргөсөн тухай нэг ч удаа ярьж хэлээгүй. Баруун бус төв зах хүнд сануулах байтал сануулаагүйд гомдолтой байгаа. Миний контейнер А зэрэглэлийн бүсэд байсан тул 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд олох байсан ашиг 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн буцааж контейнер тавиулах шаардлага гаргаж байна. Миний контейнерыг зөвхөн 4 сарын түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр өргөсөн байсан. Бидэнтэй хамт 10 орчим хүний контейнер өргөхөд түүн дотор 2,000,000, 3,000,000 төгрөгийн төлбөртэй хүмүүс байсан. Тэр хүмүүс нь мөнгөө өгч контейнер буцааж тавиулсан байгаа... гэв.

 

4. Хариуцагч Баруун бүс төв зах ХКК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

...-нд 500 орчим түрээслэгч байгаа. Тус зах нь үйл ажиллагааг явуулснаас хойш түрээсийн гэрээ байнга хийж ирсэн, гэрээгүй үйл ажиллагаа явуулна гэдэг өнөөдрийн нийгэмд боломжгүй. Түрээсийн гэрээг тухайн оны эхний сард багтааж хийдэг. Мөн ямар нэгэн шалтгаанаар гэрээ хийж амжаагүй бол ирсэн үед нь гэрээ хийдэг. Манай зүгээс нэхэмжлэгч нарыг Эвийн хүч зах руу явсанд нь хариуцлага тооцож, ийм арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч нар өөр өөр газар ажиллах эсэх нь эдгээр хүмүүсийн эрхийн асуудал. Гэхдээ тухайн компанитай хийсэн гэрээгээ дагаж мөрдөх нь эдгээр хүмүүсийн үүрэг. Нэхэмжлэгч нарын заримынх нь 2017, 2019 онуудад хийсэн гэрээ байгаа, зарим хүнтэй нь 2020 онд хийсэн гэрээ байгаа. 2020 онд хийсэн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болно гэдгийг эдгээр хүмүүс маш сайн ойлгож байгаа. Гэрээ гэдэг нь тухайн гэрээний зорилго, хугацаа зэргийг тодорхойлсон чухал баримт байдаг. Түрээсийн гэрээг он бүр шинээр хийж байсан ба гэрээнд өөрчлөлт байнга ордог байсан. 2, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж байсан удаа байхгүй. Тухайн гэрээг компанийн захирал баталж, гэрээ байгуулахаар 3 байцаагч ажилладаг. байцаагч нь ахуйн бараа хариуцдаг байцаагч юм. Тэрээр татвар хураахын зэрэгцээ компанийг төлөөлөн дотоод хяналтын ажилтнаар ажилладаг. Дотоод хяналтын ажилтан гэдэг нь мэргэжлийн хяналт болон манай байгууллагын хамтарсан ажилтан байдаг. Ковид-19 халдварын үед байцаагч завгүй ажиллаж байсан. Эхний нэхэмжлэлийн шаардлага нь Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу контейнерүүдийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцаан байрлуулахыг даалгах тухай байна. Эдгээр хүмүүс ямар гэрээ нэхэж байгааг ойлгохгүй байна. Гэрээнд заагдсан байрлалд гэж нэхэмжлэлээ гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ буруу байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын манай байгууллагатай 2020 онд хийсэн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сард дууссан. 2021 оны 01 дүгээр сард эдгээр хүмүүсийн нэг нь ч манай байгууллагатай гэрээ хийгээгүй. Гэрээ хийгээгүй гэдэг нь 2021 онд хамтарч ажиллах боломжгүй байдал үүссэн. 2020 оны гэрээгээ хүчинтэй юм шиг ярьж байна. 2020 оны гэрээний 2.2-т Түрээслэгч нь худалдаа, үйлчилгээ эрхлэхэд холбогдох дүрэм, журам, тогтоол шийдвэр, худалдааны дотоод журам болон түрээслэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллана, 4.2-т Энэхүү гэрээг харилцан тохиролцсон түрээсийн төлбөрийг тухайн сарын 25-наас 30-ны өдрийн хооронд түрээслэгчийн санхүүд бэлнээр тушаана гэж, 5.3-т Гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээг хүчингүйд тооцно гэж, 2021 оны шинэ гэрээний 4.8-д Түрээсээ хугацаандаа төлөөгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа, захын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй контейнер, амбааруудыг зөөж, газрыг чөлөөлнө гэж заасан. Нэхэмжлэгч нар нь эдгээр гэрээний үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь зохисгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Манай захын үйл ажиллагаа хэвийн явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Онцгой комиссын захирамж гарч, Ховд аймагт хөл хорио тогтоосон, уг хугацаанд ажиллагаагүй. Баруун бүс төв захын үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, ганцааранг нь ажиллуулж байсан. Учир нь, Ховд аймгийн хэмжээнд хүнсний бөөний худалдаа эрхэлдэг тул хүнсний хомсдол бий болгохгүйн тулд ганцхан манай захыг ажиллуулж байсан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэвийн байдалд орсон. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж, 2020 онд нийт 13-аас 14 хоног хөл хорио тогтоосон. 2021 ондоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан боловч цар тахлын үеэр буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар 3 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон, түүнээс бусад үед захын үйл ажиллагаа хэвийн байсан. Нэхэмжлэгч нар нь өөр газар луу нүүх нь эдгээр хүмүүсийн асуудал байсан. Гэхдээ манай зах хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. 2020 оны намраас хойш зөвхөн нэхэмжлэгч нар биш 30 орчим хүн манай захаас Эвийн хүч зах рүү нүүсэн. Тэдгээр хүмүүс нүүсэн ч 2 талдаа бараагаа зарж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан, зарим хүмүүс нь хэл сураггүй болж явсан, эдгээр хүмүүс эргэж манай захтай холбоо тогтоогоогүй. Хүмүүс нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол манай байгууллагад өргөдөл өгч, хөнгөлөлт эдэлдэг. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нарыг төлбөр төлөх, эргэж хамтарч ажиллах, холбогдох болов уу гэж хүлээсэн. Бид эдгээр хүмүүсийн контейнерыг 5, 6 сарын дараа өргөсөн. 9 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй хүмүүст хариуцлага тооцох ёстой, нэхэмжлэгч нар үүнийг ойлгох ёстой. Манай захын контейнер эзэмшигчийн бүртгэл нь өөр өөр нэртэй байгаа. ийн гэх контейнерууд нь, Б.Наранчимэг гэх хүний нэр дээр, Б.Чулуунцэцэгийн нэг контейнер нь гэх хүний нэр дээр, гэх хүнийх гэх хүний нэр дээр байгаа. Хүмүүсийн нэр бүртгэдэг учир нь хөрөнгөтэй холбоотой маргаан гардаг тул бүртгэдэг. Хэрэв хүмүүс хоорондоо худалдах, худалдан авах гэрээтэй бол гэрээгээ авч ирж нэрээ солиулдаг. Өөр хүмүүс нэхэмжлэл гаргах нь боломжгүй гэж үзэж байна. Контейнер эзэмшигчийн нэр дээр байгаа хүмүүст давуу талтай байдаг. Гэвч минийх гэж нэхэмжилж байгаад харамсаж байна. Нэхэмжлэл бүхэлдээ буруу гэж үзэж байна. Баруун бүс төв захаас олон хүмүүс нүүсэнтэй холбоотой зарим нь контейнероо авч гарсан, зарим нь түрээсэлж үлдээх, зарим нь 2 тал дээр ажиллаж байсан. Энд, тэнд контейнерууд ажиллахгүй болоход манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар 20 орчим хүн Эвийн хүч зах руу нүүсэн. Худалдан авагч нар нь бараагаа үзэж явж байгаад цаад талд байгаа хүнд очилгүйгээр буцаад үйлчилгээ үзүүлэх боломжгүй байсан. Үүнтэй холбоотой олон гомдол манай байгууллагад ирж байсан. Учир нь олон контейнер цоожтой, өөр тийшээ явсан, арга хэмжээ авч өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Иймд зохион байгуулалтад орох шаардлагатай байсан. Мөн сураг чимээгүй олон хугацааны дараа гарч ирж, бид ажиллах гэж байсан гэх зүйл ярьж байгаад гомдолтой байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгч нар нь гэрээний үндсэн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Гэрээний 4.2-т мөнгөө төлөх тухай заасан. Мөн гэрээний 5.3-т Гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг хүчингүйд тооцно гэж заасан. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ дууссан байхад 2021 оны 06 сарын мөнгийг яаж нэхэж байна вэ? Гэрээний хугацаа дууссан байхад түрээсэлнэ гэж болохгүй. Гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч нар нь гомдоллох эрхгүй. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Гэрээ дууссан байх тул ямар гэрээний дагуу боломж, эрх нэхэж байгааг ойлгохгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 25, 26, 27-ны өдрийн үед манай байгууллага нэхэмжлэгч нарын контейнер дээр мэдэгдэх хуудас нааж байсан. Тус мэдэгдэх хуудсаар сануулга өгч байсан гэсэн үг. Төлбөр, тооцоогоо хий, үйл ажиллагаагаа явуулах талаар уриалга маягтай мэдэгдэх хуудас нааж байсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шаардах хуудас наасан. Учир нь 2021 оны 02 дугаар сард Ерөнхий захирлын тушаал ирсэн. Барааны захын үйл ажиллагаа доголдож, нэлээд контейнерүүд үйл ажиллагаа явуулаагүй байсан тул арга хэмжээ авах тухай тушаал гарсан. Тус тушаал дээр 3 сараас дээш үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ дууссан хүмүүсийн контейнер авч, газар чөлөөлж, захын үйл ажиллагааг хэвийн явуулах зохион байгуулалтад ор гэсэн. Тус тушаалын дагуу үйл ажиллагаа явагдсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шаардах хуудас наахдаа үйл ажиллагаа явуулаагүй хүмүүст бид хангалттай шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад та бүхэн үйл ажиллагаагаа явуулаагүй тул манай газрыг чөлөөлж өгнө үү гээд тодорхой хугацаа өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шаардах хуудас наахдаа нэхэмжлэгч нар нь тухайн өдөртөө мэдсэн. 20221 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шаардах хуудас наачхаад 2021 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрийн үеэр буюу 7 хоногийн дараа контейнеруудыг өргөсөн. Контейнер өргөнө гэж сануулж байхад 7 хоног болоход нэг нь ч ирж уулзаагүй байж контейнер өргөнгүүт маргаан үүсгэсэн. Манай байгууллага та бүхнийг хагас жилийн хугацаанд шаардах хуудас, мэдэгдэх хуудас өгч олон хоног хүлээсэн, дараа нь арга хэмжээг авсан, олон гэрч байгаа. Төлбөрийн баримтыг харахад зүүн талын буланд нь 06 дугаар сарын 11 гэж бичсэн, мөнгө төлсөн нь үнэн. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараа төлбөрөө төлсөн. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өглөө 06 цагийн үед над руу мөнгөө төлж, контейнероо авъя гэж хэлсэн. Ингэхэд нь би байцаагчаа явуулъя гэж хэлээд байцаагчаа явуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нар нь төлбөрөө төлж, нэхэмжлэлээ буцааж авна гэж амаараа хэлээд контейнерүүдээ өргөж, Эвийн хүч зах дотор аваачиж тавьсан, нэхэмжлэл гаргаснаас хойшхи төлбөр төлсөн гэдгийг хэлье. Мөн шүүхэд гаргаж өгсөн дэвтэр нь өөрийнх нь гэдгийг нотлох баримт байхгүй, ямар нэгэн байдлаар нотариатаар батлуулах шаардлагатай гэж үзэж байна, өөр хүний дэвтэр байх магадлалтай гэж үзэж байна.ын өгсөн дэвтрийн 1-р нүүрний хамгийн дээд талд нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэж бичсэн байсан. 2017, 2018 онуудын дэвтрийг өгсөн гэж харж байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр мэдэгдэх хуудас тараах үед нь харуул болон ажилтан тэй хамт буюу 3 хүн наасан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байцаагч нь харуул н.Ганзориг гэх хүнтэй хамт наасан. Энэ талаар гэрчүүд хэлэх байх гэж бодож байна. Банкны хуулгыг би ч гаргаж өгч болно, өөрийн чинь орлого банкны хуулгаар нотлогдохгүй. Нотариатаар батлуулаагүй баримт тул нотлох баримт биш, бараа зарж орлого олсон гэдэг нь нотлогдохгүй гэж үзэж байна. Мөн дэвтрүүд нь нотлох баримт болохгүй гэж үзэж байна, уг дэвтрүүдэд гарын үсгийн тайлал байхгүй. Орлогыг юугаар нотлох вэ гэвэл хувь хүний орлогын албан татварын тайлангаар нотолно, тайлагнаагүй бол нотлогдохгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нарын байгуулсан гэрээ дуусгавар болсон тул гэрээгээр эдлэх эрх тань дууссан. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ дууссанаас хойш 3 сарын дараа арга хэмжээ авсан. Тус гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай бэлэн хувцас худалдаалахаар байгуулсан гэрээ байна. Тус гэрээний 5.3-т Гэрээний хугацаа дуусгавар болсон бол гэрээг хүчингүйд тооцно гэж заасан. Иймд манай байгууллага үүрэг хүлээх боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн -ийг төлөөлж байцаагч, түрээслэгч М.Чулуунцэцэг, нарын хооронд байгуулагдсан 41 болон № дугаартай -д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ-ний эх хувиуд, -ийн 2086719 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, -ийн нэгж талбарын 8416310044 дугаар бүхий 16610,8 м2 талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Ү-1617001558 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2020 оны 11, 12, 2021 оны 1, 2, 3, 4, 5-р саруудын контейнерүүдийн бүртгэл, төлбөр төлөлтийн байдал, Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан тус аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/704 дугаартай захирамжийн баталгаат хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/176 дугаартай захирамжийн баталгаат хуулбар, Баруун бүс төв зах доторх шинээр баригдсан павильонуудыг харуулсан гэрэл зургууд, Ховд Эвийн хүч хоршооны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 197, 198, 199 дугаартай тодорхойлолтууд,

Гэрчийн ...Нөхөр түрээсийн гэрээг Б.Батбаяр гэх захиралтай байгуулж байсан. Би өөр ажилтай тул нөхөртөө ажилд нь туслах ажил хийдэг... ...2019 онд гэрээ хийснийг санаж байна... ...Миний нэр дээр 48 тоот контейнер байдаг, үйл ажиллагааг нөхөр маань явуулдаг. Би ажилд нь оролцдоггүй. Б.Наранчимэг гэх хүнээс контейнер худалдаж аваад нөхрийн нэр дээр хийх байтал компьютер дээр Б.Наранчимэгийн нэр дээр байгаа гээд засахгүй явсаар байсан. Би нөхөртөө нэр шилжүүлэх талаар хэлж байсан. Нэрийг нь солиогүй явсаар байж ийм нөхцөл байдал үүссэн... гэх мэдүүлэг,

Гэрчгийн ...34 номерын контейнер нь миний нэр дээр, 249 номерын контейнер нь эхнэрийн нэр дээр байдаг, манай эхнэр үйл ажиллагааг явуулдаг... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

нь 2005 оноос Хүнс, ундаа, тамхины бөөний худалдааны зах гэх үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалттай 16610,8 м2 газрыг эзэмшиж, тус захад худалдаа эрхэлдэг иргэдтэй үйлчилгээний талбай түрээслэх үйл ажиллагаа явуулдаг байх ба нэхэмжлэгч М.Чулуунцэцэг болон хариуцагч нарын хооронд 25 дугаартай -д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ 12 сарын хугацаатай, -ийг төлөөлж байцаагч, түрээслэгч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № -д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ 24 сарын хугацаатайгаар тус тус бичгийн хэлбэрээр байгуулагджээ.

Тус зах доторх 249 дугаартай контейнер нь нэхэмжлэгч М.Чулуунцэцэгийн нэрээр бүртгэлтэй, харин 48, 64 дугаартай контейнер нь иргэн Б.Наранчимэг, нарын нэрээр, 34 дугаартай контейнер нь иргэнгийн нэрээр тус тус бүртгэлтэй байх боловч нь нэхэмжлэгч ийн эхнэр, нь нэхэмжлэгч М.Чулуунцэцэгийн нөхөр байх бөгөөд нь -тай 48, 64 дугаартай контейнерын, М.Чулуунцэцэг нь 34, 249 дугаартай контейнерын доорх газрыг түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5-р саруудын контейнерүүдийн бүртгэл, түрээсийн төлбөр төлөлтийн бүртгэл бүхий баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

6. Талуудын маргааны зүйл нь Баруун бүс төв зах доторх 48, 64, 34, 249, 41 дугаартай контейнерүүд 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3 сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 2020 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 03 дугаар сар хүртэл бизнесийн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой хариуцагч нь дээрх дугаар бүхий контейнерүүдийн газрыг чөлөөлж, өөр газар байрлуулсан байх ба нэхэмжлэгч талаас ...бид түрээсийн төлбөрөө төлөх гэсэн боловч тус захын байцаагч түрээсийн төлбөр авахаас татгалзсан, түрээсийн төлбөр төлөх талаарх ямар нэгэн нэхэмжлэх ирүүлээгүй, мэдэгдэх хуудас, шаардах хуудас гарсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, контейнерыг бидэнд мэдэгдэлгүйгээр зөөсөнд гомдолтой байна... гэж, хариуцагч талаас ...захын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 25-ны үед зах дотор үйл ажиллагаа явуулахгүй байсан контейнерүүдэд мэдэгдэх хуудас, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шаардах хуудас наасан. Мөн нэхэмжлэгчтой манай компани гэрээ байгуулаагүй, ын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээ нь хуурамч, харинийн хувьд гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрөө төлөөгүй, захын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан учир контейнерүүдийг зөөсөн. Контейнерүүдэд мэдэгдэх хуудас, шаардах хуудас наасныг тус захын худалдаа, наймаа эрхлэгч нар харсан. Захын зүгээс үйл ажиллагаа явуулахгүй байгаа контейнерүүдэд мэдэгдэх хуудас, шаардах хуудас наасан тул контейнерын эзэмшигч тус бүрд заавал утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэх шаардлага байхгүй... гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан -д худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ-ний 2.2. түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, ажиллах, 4.3. Энэхүү гэрээгээр харилцан тохиролцсон түрээсийн сарын төлбөрийг тухайн сарын 25-30-ны дотор түрээслүүлэгчийн санхүүд бэлнээр тушаана. Шилжүүлгээр төлбөр хийгдсэн тохиолдолд төлбөр дээрх хугацаанд багтан түрээслүүлэгчийн дансанд орсон байх ёстой ба төлбөрийн хуулга өгөх үүрэгтэй гэж тус тус тусгагдсан байх ба түрээслэгч тал түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түрээсийн төлбөрийг тухайн сарын 25-30-ны дотор төлөх үүрэгтэй болох нь, нэхэмжлэгч нар 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байсан нь, дээрх хугацааны түрээсийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдож байна.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан тус аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/704 дугаартай захирамжийн баталгаат хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/176 дугаартай захирамжийн баталгаат хуулбар зэргээр нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, харин 2020 оны 12 дугаар сарын 01-нээс хойш Баруун бүс төв зах хэвийн ажиллаж байсан гэх талаар талууд маргаагүй байна.

 

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.

Нэхэмжлэгч буюу түрээслэгч, болон хариуцагч буюу түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.2. Түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана, 4.1. Түрээсийн /34, 249, 48, 64/ тоот -ийн нэг сарын төлбөр 170,000 төгрөг байна. Энэ төлбөр нь тухайн хуанлийн сарын ажлын өдрөөр тооцсон болно, 4.3. Энэхүү гэрээгээр харилцан тохиролцсон түрээсийн сарын төлбөрийг тухайн сарын 25-30-ны дотор түрээслүүлэгчийн санхүүд бэлнээр тушаана. Шилжүүлгээр төлбөр хийгдсэн тохиолдолд төлбөр дээрх хугацаанд багтан түрээслүүлэгчийн дансанд орсон байх ёстой ба төлбөрийн хуулга өгөх үүрэгтэй, 4.4. Төлбөр хийх хугацаа хожимдсон тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-ийн алданги төлөх ба дараа сарын 5-ны өдрөөс барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөрийг хугацаа хэтэрсэн алдангийн хамт суутган гэрээг дангаар цуцална гэж тус тус зааснаас харахад, нэхэмжлэгч нар гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан, үүргээ зөрчсөн байна гэж үзэх ба тэдний байцаагч руу түрээсийн төлбөр төлөх талаар удаа дараа хандсан, зурвас үлдээсэн, утсаар ярьсан боловч түрээсийн төлбөр авахаас татгалзсан, бидэнд төлбөр төлөх талаар нэхэмжлэх ирүүлээгүй гэх тайлбарууд нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Баруун бүс төв зах үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан тул гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөх боломжтой, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, нар түрээсийн төлбөрөө төлөх үүргээ зөрсөн хэдий ч дараах үндэслэлээр Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249, тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах-ыг шаардах эрхтэй байна.

1-р хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан огноо, дугааргүй Мэдэгдэх хуудас бүхий баримтад ...Тус зах дээр хүндэтгэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа түрээслэгчдийн анхааралд төлбөр тооцоогоо хийж барагдуулна уу. Хаалттай байгаа контейнерүүд нь захын үйл ажиллагааг доголдуулж байгаа тул анхаарч ажиллана уу... гэж, мөн 1-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан огноо, дугааргүй, Мэдэгдэх хуудас бүхий баримтад ...тооцоо хийгдээгүй, нийт ..... төгрөгийн тооцоотойг танд сануулж байна. .....энэ хугацаанд тооцоо дуусгаагүй тохиолдолд цаашид хамтран ажиллахгүйг үүгээр мэдэгдэж байна... гэж тус тус бичигдсэн байх ба эдгээр мэдэгдэх хуудсыг контейнерүүдэд наасан эсэх, наасан бол чухам аль мэдэгдэх хуудсыг наасан эсэхийг шүүх хуралдаанд оролцсон гэрч нар дараах байдлаар мэдүүлсэн болно.

Гэрч ийн ...Оны сүүлч болсон тул өр барагдуулна уу гэсэн утгатай бичиг байсан..., Гэрчгийн ...2020 оны 12 дугаар сарын бичгийг уншихад түрээсээ төлнө үү гэсэн байсан байх..., Гэрчгийн ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхлээд би харуултай хамт нааж байсан. 22 контейнер дээр би төлбөрөө төлөх талаар мэдэгдэх хуудас наасан. Учир нь би орлогоороо цалинждаг. Эхний 2 контейнер дээр нааж байгаад үйлчилгээний ажилтан тэй хамт наасан. Төлбөр тооцоогоо барагдуулна уу гэсэн утгатай мэдэгдэх хуудас наасан... гэх гэрч нарын мэдүүлгээр Баруун бүс төв зах дотор үйл ажиллагаа явуулахгүй байсан контейнерүүдэд Түрээсийн төлбөр төлөх, барагдуулах тухай мэдэгдэх хуудас наасан болох нь тогтоогдож байх тул түрээслүүлэгч тал буюу -ийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч буюу түрээслэгч нарт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.6 дахь хэсэгт Аль нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 20 хоногийн өмнө мэдэгдэх гэж заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй байна гэж дүгнэлээ.

Талуудын хоорондох гэрээний 5.1. Гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээг хүчингүйд тооцно гэж, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1. гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болно, 296 дугаар зүйлийн 296.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч , нарын түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч түрээслэгч нар контейнерын доорх газрыг 2021 оны 03 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн ашиглаж байснаас /түрээслэгч нар худалдаа, наймаа эрхэлж, үйл ажиллагаа явуулаагүй боловч бусдын газарт контейнер нь байрлаж байсан тул тухайн газрыг ашигласан гэж үзэх/ үзэхэд тухайн хугацаанд түрээсийн гэрээ сунгагдсан гэж үзнэ.

Мөн 1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн огноотой Шаардах хуудас бүхий баримтад ...Тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг нэртэй хэдий ч худалдаа үйлчилгээ эрхлэхгүй сарын түрээсээ төлөхгүй олон сар болж байгаа контейнертой цаашид хамтран ажиллахгүй тул тооцоогоо дуусгаж газар чөлөөлж өгнө үү. Гурван хоногийн хугацаанд газар чөлөөлөхийг шаардаж байна... гэж тусгагдсан байх ба энэхүү шаардах хуудсыг нэхэмжлэгч нарын эзэмшлийн контейнерт наасан болох нь гэрч ,,, нарын мэдүүлгээр тогтоогдож байгаагаас гадна тухайн шаардах хуудсыг нэхэмжлэгч нарт тухайлан мэдэгдээгүй ч бусад хүмүүсээр дамжуулан мэдсэн байсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

-ийн уг шаардах хуудас нь гэрээг цуцлах, улмаар газар чөлөөлж, контейнерыг зөөх шаардах хуудас гэж шүүхээс үзлээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2. эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 292 дугаар зүйлийн 292.2. хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрөө тогтмол хугацаандаа төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 294.2.1. нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно гэж заасны дагуу гэрээг цуцалж, улмаар газар чөлөөлж, контейнерыг зөөх эрхтэй байх боловч Иргэний хуулийн 294.3. гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацааг гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зааснаар түрээслэгч нарт албан ёсоор мэдэгдэл хүргүүлж, 3 сарын дараа гэрээ цуцлах гэснийг зөрчсөн тул хариуцагч нэхэмжлэгч нарын контейнерыг шаардах хуудас өгснөөс хойш 7 хоногийн дараа зөөсөн нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн гэж дүгнээд , нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249, тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчын хувьд Баруун бүс төв зах доторх 41 дугаартай контейнерын эзэмшигч биш бөгөөд түүний нөхөр уг 41 тоот контейнерыг эзэмшдэг боловч -тай талбай түрээслэх гэрээ байгуулаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3. түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж зааснаар нь 2020 оны 12 дугаар сараас өмнөх хугацаанд түрээсийн төлбөрөө төлж байснаас үл хамааран түрээсийн гэрээний дагуу эрх, үүрэг хүлээхгүй байх тул нэхэмжлэгчын шүүхэд гаргасан Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 41 тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага болон Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч оос 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ХААН банкны дугаартай харилцах дансны хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг,ээс 2019, 2020 оны дансны хуулга,оос хувийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг зэргийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн дансны хуулгаас харахад, тухайн дансанд орсон орлого тус бүрийг ашиг олсон гэж үзэхгүй байхаас гадна дансанд орсон орлого тус бүр нь худалдаа, наймаа эрхэлсний үндсэн дээр олсон орлого гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, иргэн, хуулийн этгээд тодорхой хэмжээний орлого олсон бол албан татвар ногдуулан төлөх үүрэгтэй байх бөгөөд энэ нь татвар төлсөн баримт, хувь хүний орлогын албан татварын тайлангаар тус тус нотлогдох ёстой.

Харин, нарын гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрүүд нь өөрсдийнх нь мөн эсэх нь эргэлзээтэй, тухайн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэлүүд нь олох ёстой байсан орлогыг шууд нотлохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой татгалзал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч , нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249 тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчын 41 тоот контейнерыг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай шаардлага болон нэхэмжлэгч нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1, 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 48, 64, 34, 249 тоот контейнерийг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчын 41 тоот контейнерийг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай шаардлага болон нэхэмжлэгч нарын Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, -д холбогдох Баруун бүс төв зах дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус захын 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1, 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ТАСХЫН