Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 12

 

 

 

     2022          04           19                                   206/МА2022/00012

 

Р.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00059 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Говь-Алтай аймгийн ******* сумын ******* баг, ******* байрт оршин суух, ******* овогт *******ын *******/РД:/-ийн

 

Хариуцагч: ******* аймгийн Жаргалант сумын багт байрлах, ******* ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзаяа, нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэлийн агуулга:Гэм хорын хохирол гаргуулах тухай .

 

  1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай.

  1.2 Нэхэмжлэлийн үндэслэл: ******* аймгийн ******* *******-ийн ажилчны буруутай үйлдлийн улмаас насан турш тахир, дутуу болж, хүний бүрэн асаргаанд, амьдарч байна. ******* аймгийн Эмнэлэгт хэвлийн хагалгаанд хавирга, өвчүүний засалд, Монгол Улс, Гэмтэл согог судлалын төв, Мөнгөн гүүр эмнэлэг, БНХАУ-ын Хөх хотын ясны хагалгаа, гадаад, дотоодын эмнэлэгт 6 удаагийн хагалгааны эмчилгээ, эм тариа, БНХАУ-с Монголд очих, ирэх зардал, ГАА-аас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж, очих, Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төв, Мөнгөн гүүр, БНХАУ, Говь-Алтай, гэмтлийн эмнэлэгт такс, унааны зардал, нийт 1435 өдөр бүрийн эмчилгээ, эмнэлгийн боолтын материал, эмчилгээний очих, ирэх унааны зардал, өдөр тутмын боолт, эм , тарианы зардлыг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1320/ШШТ/157 шийтгэх тогтоол гарснаас хойших хохирол, үйлдвэрлээгүй баримт, зарим зардал нийт 49 764 654 төгрөгийг ******* ******* ТӨXКомпаниас гаргуулж өгнө үү. ******* аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17.00 -19.00 цагийн үед *******оос Алтай явах чиглэлд албаны ажилтай явж байгаад зам засварын компани ******* *******-ны аюулгүй ажиллагаа хангаагүй, хариуцлагагүй үйлдэл, ******* ******* ХХК-ийн жолооч Л.Лхачинхүүгийн буруугаас авто тээврийн осолд орсон. Авто ослын улмаас миний бие үхлийн гэмтэл авч ******* аймгийн Зэрэг сумын эмнэлэгээс амь тариа хийлгэж, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэж, хэвлийн хагалгаанд орж сайн эмч нарын буянгаар амьд үлдсэн.

3 хоногийн дараа Улаанбаатар хотод онгоцоор хүргэгдэж Гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлэгдэж 3 удаа хагалгаанд, БНХАУ-ын Хөх хотын Ясны эмнэлэгт 6 сарын зайтай 2 удаа, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 удаа олон хоногоор хэвтэж эмчлүүлсэн. Нийт 8 удаа хүнд хагалгаанд орсон. Одоо 3 жил 11 сар буюу 1436 хоног, 34464 цаг хэвтрийн дэглэмд өдөр бүр эмчлүүлэн амьсгалж байна. Иймд ******* ******* ХХК-иас гэм хорын хохиролд 49,764,657 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1 Хариуцагчийн татгалзлал: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.... Энэ хуулийн заалтаас харахад л.Лхачинхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө нөхөн төлөх үүрэгтэй.

 

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь *******-**************-с дахин хохирол нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Л.Лхачинхүүд ял оногдуулахдаа нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж, хуулийн дагуу хариуцлагыг оногдуулалгүйгээр *******-******* *******-аас түүний хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн нь Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Зөвхөн Л.Лхачинхүү гэдэг хувь хүн, иргэний асуудал яригдаж байхад нэхэмжлэгч Р.******* нь *******-******* *******-аас хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Л.Лхачинхүүг Эрүүгийн хуулийн 27,10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан байхад ******* нь гэм хорын хохирлыг *******- ******* *******-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн хариуцагч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн Л.Лхачинхүү болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.... Энэ хуулийн заалтаас харахад л.Лхачинхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө нөхөн төлөх үүрэгтэй байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар: Хэн нэгэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг, учруулсан гэм хорыг бусдад нялзаан халдаахыг хориглоно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн төдийгүй Л.Лхачинхүүгийн гэм буруутай үйлдлийг *******- ******* ******* нь хүлээх боломжгүй юм. Иймд *******ийн ******* ******* *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00059 дугаар шийдвэрээр:

  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Р.*******ийн гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас *******-******* *******-иас 1,484,501 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******өд олгож, нэхэмжлэлийн 48,280,156 (дөчин найман сая хоёр зуун наян мянга нэг зуун тавин зургаа)төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 38,702 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цаашид гарах хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан.

4.3 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

5.1 Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар Р.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* *******-д  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 1.Нэхэмжлэгч Р.******* нь гэм хорын хохирол 49.764.657  төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хариуцагч “*******-*******” *******-д холбогдуулан гаргажээ.

2.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Р.*******ийн  “*******-*******” *******-д холбогдуулан гаргасан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,484,501 төгрөгийн шаардлагыг хангаж 48,280,156 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Р.******* нь би ******* аймгийн ******* *******-ийн ажилтаны буруутай үйлдлийн улмаас насан турш тахир, дутуу болж, хүний бүрэн асаргаанд, амьдарч байна.  

******* аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17.00 -19.00 цагийн үед *******оос Алтай явах чиглэлд албаны ажилтай явж байгаад зам засварын компани ******* ******* *******-нь аюулгүй ажиллагаа хангаагүй, хариуцлагагүй үйлдэл, ******* ******* *******-ийн жолооч Л.Лхачинхүүгийн буруугаас авто тээврийн осолд орсон.

Авто ослын улмаас миний бие үхлийн гэмтэл авч ******* аймгийн Зэрэг сумын эмнэлэгээс амь тариа хийлгэж, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэж, хэвлийн хагалгаанд орж сайн эмч нарын буянгаар амьд үлдсэн. 3 хоногийн дараа Улаанбаатар хотод онгоцоор хүргэгдэж Гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлэгдэж 3 удаа хагалгаанд, Мөнгөн гүүр эмнэлэг, БНХАУ-ын Хөх хотын Ясны эмнэлэгт 6 сарын зайтай 2 удаа, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 удаа олон хоногоор хэвтэж эмчлүүлсэн.

Нийт 8 удаа хүнд хагалгаанд орсон. Одоо 3 жил 11 сар буюу 1436 хоног, 34464 цаг хэвтрийн дэглэмд өдөр бүр эмчлүүлэн амьсгалж байна. Иймд “******* *******” *******-наас гэм хорын хохиролд 49,764,657 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлан эмчилгээ хийлгэж буй үеийн болон мэс засал хийлгэсэн байдлын гэрэл зургууд /8 ширхэг/ мэс засал мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас ,эм, эм тариа эмнэлэгийн гэрэл зураг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үйлдвэрлэлийн ослын акт, эм, эм тариа худалдаж авсан баримтууд /1 дүгээр хх-ийн 23-40х/,

Анхан болон хяналтын шатны шүүхийн тогтоолууд зэрэг нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байх ба Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулсан баримтууд зэрэг зарим нотлох баримтуудыг  шүүхэд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлүүлсэн байна. 

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтын зарим нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаадлагыг хангасан байна зарим нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй байна.

4. Хариуцагч нь  анхан шатны шүүх шүүгдэгч Л.Лхачинхүүг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан байхад Р.******* нь гэм хорын хохирлыг ******* “*******” *******-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй, мөн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Л.Лхачинхүүтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар тушаалаар  түүнийг ажлаас чөлөөлсөн тул   Л.Лхачинхүү  нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэжээ.

Хуулийн энэ заалтаас харахад Л.Лхачинхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө нөхөн төлөх үүрэгтэй байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар: Хэн нэгэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг, учруулсан гэм хорыг бусдад нялзаан халдаахыг хориглоно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн төдийгүй Л.Лхачинхүүгийн гэм буруутай үйлдлийг “*******- *******” ******* нь хүлээх боломжгүй.

 Иймд *******ийн “******* *******” *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг татгалзаж буй татгалзлалын үндэслэлээ нотлох, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах үүргээ   биелүүлээгүй  байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШТЦ/157 шийтгэх тогтоолоор Л.Лхачинхүүг ******* аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “******* *******” *******-ийн эзэмшлийн 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “******* *******” *******-иас 79,703,049 төгрөг гаргуулан хохирогч Р.*******өд олгож, 50,059,209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.******* нь цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын  хяналтын шатны  шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 121 дугаар тогтоолоор Л.Лхачинхүүд холбогдох эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Авто ослын улмаас  нэхэмжлэгч *******ийн  эрүүл мэндэд хүнд хохирол учирч ******* аймаг, Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Говь-Алтай аймагт тус тус эмчилгээ хийлгэсэн. Мөн  мэс засал хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

6.Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Л.Лхачинхүү нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл “*******-*******” *******-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан  бөгөөд энэ талаар талууд  маргахгүй байна.

Ажилтан Л.Лхачинхүү нь “*******-*******” *******-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, тус компанийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргасны улмаас Р.*******ийн эрүүл мэнд хүнд хохирол учруулсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгч Р.******* нь Л.Лхачинхүүгийн ажиллаж байсан байгууллага *******-“*******”*******-иас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. 

 “*******-*******” *******-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаартай тушаалаар ажилтан Л.Лхачинхүүг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх хугацаанд  бусдад учруулсан гэм хорын хариуцлагаас түүнийг ажиллуулж байсан ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “*******-*******” ******* нь ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын  хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн 1.484.501 төгрөгийн хохирлыг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ үнэлэгдсэн нотлох баримтыг дахин үнэлээгүй буюу БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн зардлыг гаргуулах тухай, 3,905,000 төгрөгт эм худалдаж авсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх талууд хоорондох маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих  Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь   иргэн Р.******* нь “*******-*******” *******-иас мөнгөн төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргажээ.   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1дэх хэсэгт  “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлэхүй/-ээрээ  бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”гэж  хуульчилжээ.

Анхан шатны шүүх дээрх хуульд зааснаар ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тухайн ажилтныг ажиллуулж байгаа байгууллага нь хариуцан арилгахаар хуульчилсан тул  шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн “*******-*******” *******-иас гэм хорын хохиролд 1.484.501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

9. Нэхэмжлэгчийн “Монгол Улсын эмийн сангаас эм авсан баримт, БНХАУ-ын эмчилгээний зардлын баримтууд өмнө шийдвэрлэгдээгүй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үнэд нийцэхгүй байна.” гэх гомдол, хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч Р.******* шаардлага хангахгүй НӨЭТ-ын баримтууд гаргаж өгсөн байхад 1.481.501 төгрөгийг төлөхөөр “*******-*******” *******-д даалгаж шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий гомдлуудыг  дээрх үндэслэлүүдээр тус тус хангахгүй орхиж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.  Хуульд зааснаар нэхэмжлэгч Р.******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч *******-******* *******-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  39000 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   нэхэмжлэгч Р.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус  хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар  хариуцагч *******-******* *******-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  39000 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                  Д.КӨБЕШ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА