Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ хороо, ............ хороолол, ............... гудамж, ...............байр, ........... тоотод оршин суух, Б овогт А.Г /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... хороо, ...............хороолол,................... байр, ......тоотод оршин байх, “С” ХХК /РД:0000000/

 

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, ...............хороо,................... хороолол, ...................................... гудамж, .... дугаар байр, ... тоотод оршин байх, “А ББСБ” ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. хороо, ............ хэсэг, ...........вилла, ........................ гудамж, 000 байр, ...... тоотод оршин суух, Б овогт Д.Б /РД: 0000000/ нарт холбогдох,

 

-Хан-Уул дүүрэг, ................. хороо, Зайсан ........................ гудамж, 000/...байр, 00... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

-хариуцагч “А ББСБ” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан ......... оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч “С” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч “А ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, гэрч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г нь “С” ХХК-тай 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдөр 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг”-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, “...........вилла” хотхон, 000/...дугаар байрны 00... тоотын 45.6 м.кв талбай бүхий орон сууцыг 900 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.  

 

Гэрээний дагуу орон сууцны үнэ 900 200 000 төгрөгийн 5... 70000 400 төгрөгт тооцон пум, сапудыг “О” ХХК-ийн “Ж” хотхонд ашигласны түрээсийн төлбөр, 29 060 000 төгрөгийг мөн пум, сапудны түрээсийн төлбөр, 8 428 600 төгрөгт хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон боловч хөөсөнцөр нийлүүлээгүй тул уг 8 4...0 000 төгрөгийг бэлнээр төлснөөр гэрээний үнийг бүрэн төлсөн. Иймд Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, “...........вилла” хотхон, 000/...дугаар байрны 00... тоотын 45.6 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Мөн нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “С” ХХК гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардсан. Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг одоог хүртэл эзэмшин ашиглаж байгаа бөгөөд тус орон сууцанд амьдарч байгаа.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Г миний нэр дээр маргаж буй Хан-Уул дүүрэг, ................. хороо, Зайсан ........................ гудамж, 000/...байр, 00... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

 

Хариуцагч “С” ХХК нь Д.Бийн нэр дээр тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн. Энэ үйлдэл нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Д.Б нь “С” ХХК-тай хамаарал бүхий хүн бөгөөд “С” ХХК нь өөрийн давуу эрхийг буруугаар ашиглан түүнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

 

Өөрөөр хэлбэл, “С” ХХК нь надтай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байхад тухайн орон сууцыг хариуцагч Д.Бтэй 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр 007/06 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч Д.Бт тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Хариуцагч “С” ХХК болон Д.Б нар нь тухайн маргаж буй 00... тоот орон сууцыг нэхэмжлэгч А.Г худалдан авсан гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг өөрөө бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн авсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

 

Хариуцагч нарын байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-д төлбөрийг барагдуулсан гэх боловч баримтаар тогтоогдоогүй. Учир нь, тэд гадаад илрэлийг бий болгох зорилготой гэрээ байгуулж, бусдаас маргаж буй орон сууцыг барьцаалж зээл авсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.2-т заасны дагуу хариуцагч “С” ХХК болон Д.Б нарын хооронд 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр байгуулагдсан, 007/06 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” нь хүчин төгөлдөр бус.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Б болон “Алаг уул-ган ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан 20008 оны 0...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г эс зөвшөөрч байх бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

 

Учир нь, хариуцагч Д.Б нь маргаж буй орон сууцыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан талаар нэхэмжлэгчид огт дурдаж, мэдэгдэж байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах талаар тодруулахад удахгүй гэж байнга хэлдэг байсан. Түүнчлэн маргаж буй орон сууцыг барьцаанд тавьж байгаа талаар мэдэгдэх ёстой байсан боловч тус үүргээ мөн биелүүлээгүй.

Түүнчлэн, “А ББСБ” ХХК нь хариуцагч Д.Бтэй 20008 оны ...............сарын ...0-ны өдөр 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулахдаа барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрхтэй холбоотойгоор ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр гэрээг байгуулсан ба нэхэмжлэгчид энэ талаар огт дурдаж, мэдэгдэлгүйгээр гэрээг байгуулсан нь хууль бус гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 005............... зүйлийн 0057.6.2-т “...барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх...” гэж заасан. Барьцаалуулагч нь дээрх хуулиар зохицуулж өгсөн үүргээ биелүүлээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн ................. зүйлд барьцааны гэрээний агуулгыг хуульчилсан. Тус хуулийн 0000.00.9-д “...барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх...”, мөн хуулийн 00...............зүйлийн 00....00-д “...Барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол барьцаалагч нь гэрээнд өөрчлөлт оруулах буюу үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй..." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.00-д “...Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл...”, мөн хуулийн 56.00.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...”-д хамаарах тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч нь тухай орон сууцыг одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байх бөгөөд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар удаа дараа шаардаж байгаа боловч гаргаж өгөхгүй хохирсоор байна.

 

Хариуцагч “А ББСБ” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2...дугаар зүйлийн 22.00-д “...Зээлдүүлэгч нь олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө...”, 22.2....-т “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбогдох мэдээлэл...” мөн хуулийн 22....-т “...зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод зээлдэгчээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч, эсхүл түүнээс томилогдсон хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очин, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ...” гэж заасныг зөрчсөн.

 

Хариуцагч “А ББСБ” ХХК нь дээрх хуульд заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч А.Гыг Хан-Уул дүүрэг, ................. хороо, Зайсан ........................ гудамж, 000/...байр, 00... тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Гын нэр дээр гаргуулахыг даалгаж, хариуцагч “А ББСБ” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 20008 оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч “С” ХХК болон Д.Б нарын хооронд 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр байгуулагдсан 007/06 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Бийн нэр дээр гарсан Хан-Уул дүүрэг, ................. хороо, Зайсан ........................ гудамж, 000/...дугаар байр, 00... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 900 200 000 төгрөгөөс 8 428 600 төгрөгийг төлсөн боловч үлдэх 8...7700 400 төгрөгт пум сапутны гэрээг “О” ХХК-тай эцэслэн манайд албан ёсоор өгнө гэж гэрээ хийгээд хариуг албан бичгээр одоог хүртэл өгөөгүй. Мөн 8 428 600 төгрөгт тооцон хөөсөнцөр өгнө гэсэн боловч нийлүүлэхгүй байсаар бидэнд хохирол учруулсан.

 

Гэрээг “Т” ХХК байгуулж, төлбөрийг нь төлсөн зүйл хэрэг авагдсан баримтаас харагддаг. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, мөн гэрчилгээг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй. Мөн шүүх гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийдэг тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага хоорондоо зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй. Хэрэв нэхэмжлэгч нь “Т” ХХК байсан бол асуудал өөр болно. Гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч төлсөн нь баримтаар тогтоогдоогүй. Харин гуравдагч этгээд төлсөн талаар баримт байдаг. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ББСБ” ХХК нь Д.Бт 20007 онд зээл олгож, тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ. Иймд “А ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч В.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г “С” ХХК болон А.Г нар байгуулсан. Талуудын байгуулсан “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, ................. хороо, ........................ гудамж, ...........вилла хотхон, Б блокын ... давхар, ...000 тоот, 45.6 м.кв талбайтай ...өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар харилцан тохиролцсон. Орон сууцыг нийт 900 200 000 төгрөг байхаар гэрээнд тусгасан. Дээрх төлбөрийн 5... 70000 400 төгрөгийг “Т” ХХК-ийн пум, сапудыг “О” ХХК-ийн Ж хотхонд ашигласан түрээс, 29 060 000 төгрөг нь пум, сапудны төлбөр, үлдэх 8 428 699 төгрөгийг “С” ХХК-д хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон. Нэхэмжпэгч А.Г нь орон сууцны төлбөрийн 8 428 699 төгрөгийг “С” ХХК-д бэлнээр төлсөн.

 

Анх 20004 оны ................. сарын 00...-ны өдөр 004/45 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г “О” ХХК болон “Т” ХХК-ийг төлөөлж А.Г нар байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, ................. хороо, ........................ гудамж, Ж орон сууцны Б блок 00 дүгээр орц, ...давхар, ...5....м.кв хэмжээтэй 00 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон. Энэхүү орон сууцны нийт үнэ 0000...000 000 төгрөг бөгөөд үнийн дүнгийн 5... 000 000 төгрөгт “Т” ХХК-ийн барилгын пум, сапуд түрээсээр нийлүүлж бартераар төлсөн. Үлдэгдэл төлбөрт барилгын пум, сапуд түрээслэхээр тохиролцсон.

“С” ХХК болон А.Г нарын хооронд байгуулсан 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 2.00 болон гэрээний 20007 оны 000 дүгээр сарын 009-ний өдрийн нэмэлт хавсралтад зааснаар А.Г болон “О” ХХК-тай 20004 оны ................. сарын 00...-ны өдөр байгуулсан 004/45 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г хүчингүйд тооцож, 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” хэрэгжиж эхэлсэн. 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-д заасан орон сууцны хаягжилт өөрчлөгдсөн байсан.

 

“Т” ХХК-ийн барилгын пум болон сапуд түрээсэлсэн төлбөрийг маргаж буй орон сууцны төлбөрт тооцсон. Энэ талаар хариуцагч “С” ХХК нь маргадаггүй. “С” ХХК болон А.Г нарын хооронд байгуулсан 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих: бариулах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч А.Г нь Хан-Уул дүүрэг, ................. хороо, Зайсан ........................ гудамж, 000/...дугаар байр, 00... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн учир орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч “С” ХХК болон Д.Бт нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдрийн 007/06 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах, хариуцагч Д.Бийн нэр дээр бүртгэлтэй тухайн орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “А ББСБ” ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдуулан хариуцагч “А ББСБ” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 20008 оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “С” ХХК болон “А ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргасан. Харин хариуцагч Д.Б шүүхэд тайлбар гаргаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

00. Хариуцагч “С” ХХК болон Д.Бт нарт холбогдох, Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдрийн 007/06 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах, хариуцагч Д.Бийн нэр дээр бүртгэлтэй тухайн орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “С” ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн, ...хариуцагч “С” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.2-т зааснаар хүчин төгөлдөр бус, ...тухайн орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах ёстой, мөн Д.Бийн нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгох ёстой” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч “С” ХХК нь дээрх шаардлагын үндэслэлийг “...“С” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, тэрээр гэрээний оролцогч биш тул гэрээний үүргийг шаардах эрхгүй, ...нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй, ...“С” ХХК болон Д.Бтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, ...гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах шаардлагын хариуцвал зохих этгээд нь “С” ХХК биш” гэж үгүйсгэн маргажээ.

 

Хариуцагч Д.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

00.00 Нэхэмжлэгчийн дээрх шаардлага болон үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. “С” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь “С” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн. Д.Бт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ Д.Бийн орон сууц өмчлөх эрх үүссэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон байна. Харин орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн дээр гаргуулах, хариуцагч Д.Бийн нэр дээр бүртгэлтэй орон сууц өмчлөх гэрчилгээг хүчингүй болгуулах нь бие даасан шаардлага биш байна.

 

Хавтаст хэрэгт 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” нотлох баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон. /00 хх 6-00...............тал/

 

Дээрх гэрээнд “...гүйцэтгэгч талыг төлөөлж С” ХХК, захиалагч талыг төлөөлж А.Г бид доорх нөхцөлүүдийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав” гэсэн байхаас гадна гэрээний 00.00-д “А.Г захиалгаар орон сууц бариулах, орон сууцны үнийг гэрээнд заасан графикийн дагуу гүйцэтгэгчид төлөх” гэж заасан байна. Мөн гэрээ байгуулсан хэсэгт “Б талыг төлөөлж иргэн А.Г” гэж бичээд “Т” ХХК-ийн тэмдгийг дарсан байна. Улмаар талууд гэрээг А.Г, эсхүл “Т” ХХК байгуулсан эсэхэд маргажээ.

 

Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.00-д зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний талуудыг тодорхойлох үгийн шууд утгаас үзвэл гэрээг нэг талаас А.Г, эсхүл “Т” ХХК байгуулсан эсэх нь ойлгомжгүй байна. Мөн хуулийн 400.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Гэрээний нийтлэг үндэслэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар /00 хх 29 дүгээр тал/ зэргээс үзвэл 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний нэг талыг нэхэмжлэгч А.Г гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 20006 оны 0...дугаар сарын 000-ний өдрийн 006/000 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 00.00-д зааснаар С” ХХК нь Хан-Уул дүүрэг, ................. хороо, ........................ын гудамж Astra Villa хотхоны Б блок ... давхрын ...000 тоотын 45.6 м.кв талбайтай орон сууцыг 20006 оны ...дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээний .......-т заасан орон сууцны үнэ 900 200 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний шинж, зүйл, талуудын эрх үүрэг, хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлын хугацаа зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн ...4...............зүйлийн ...4....00-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг талуудад үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн материалаар гэрээнд заасан орон сууцны ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцны ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс 900 200 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээнэ. Түүнчлэн, мөн зүйлийн ...4....2-т зааснаар дээрх ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь орон сууц байна.

 

Гэрээнд хэдийгээр орон сууцыг Хан-Уул дүүрэг, ................. хороо, ........................ын гудамж Astra Villa хотхоны Б блок ... давхрын ...000 тоот гэж тодорхойлсон боловч тухайн орон сууц нь улсын бүртгэлийн Ү-22060507...5 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууц болох нь 000577008............тай гэрчилгээний хуулбар /00 хх 86 дугаар тал/ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн ...4............ зүйлийн ...44.00-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Талууд гэрээний ....5-д ажлын хөлс төлөх арга, журмыг “Т” ХХК-ийн пум сапудыг “О” ХХК-ийн Ж хотхонд ашигласан түрээсийн төлбөр 5... 70000 400 төгрөгт, мөн 29 060 000 төгрөгийг пум, сапудны төлбөрт, үлдэх 8 428 600 төгрөгт хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон байна. Үүнээс нэхэмжлэгч нь 8 4...0 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримт /00 хх ...-............ тал/ болон хариуцагчийн төлөөлөгчийн “...манайд 8 428 600 төгрөг төлсөн боловч” /00 хх 29 дүгээр тал/ гэх тайлбараар нотлогдож байна.

 

Гэрээний ....6-д зааснаар гэрээний төлбөрийг бартераар бүрэн төлсөнд тооцохоор тохирсон байхаас гадна гэрээний ....5-д “Т” ХХК-ийн пум сапудыг “О” ХХК-ийн Ж хотхонд ашигласан түрээсийн төлбөр 5... 70000 400 төгрөгт, мөн 29 060 000 төгрөгийг пум, сапудны төлбөрт буюу үлдэх 8...7700 400 төгрөгийг гэрээний үнээс төлсөн тооцон суутгахаар заасан байна. Улмаар гуравдагч этгээд “Т” ХХК-ийн 20006 оны 000 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэхээр “Т” ХХК-иас “О” ХХК-д нийт 8...7700 400 төгрөгийн сапуд, пум түрээсийн төлбөр, барилга угсралтын тулаас, барилгын угсралтын хэв хашмалын төлбөрт тооцон төлсөн нь нотлогдож байна. /00 хх 6............... тал/ Нөгөөтээгүүр, хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгэж буюу нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгээс 8...7700 400 төгрөг төлөөгүй гэх татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн ...4...............зүйлийн ...4....00-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн ...4...............зүйлийн ...4.......-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулсан боловч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй буюу хариуцагч Д.Бийн өмчлөлд тухайн орон сууц бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримт /00 хх 78-86 дугаар тал/-аар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй. Иймд хариуцагчийг мөн хуулийн ...50 дугаар зүйлийн ...50.00.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч С” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрх үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

00....Хавтаст хэрэгт хариуцагч С” ХХК болон хариуцагч Д.Б нарын хооронд 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр байгуулагдсан гэх 007/06 дугаартай орон сууц захиалгын гэрээ авагдсан. /00 хх 79-85 дугаар тал/ Тус гэрээний 00.00-д зааснаар “С” ХХК нь дээрх маргааны зүйл болж буй Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууцыг 20006 оны ............ улиралд багтаан барж гүйцэтгэн ашиглалтад оруулах, Д.Б нь орон сууцны үнэ 8...080 000 төгрөгийг “С” ХХК-д төлөхөөр заасан байхаас гадна гэрээний ....5-т орон сууцны үнийн бүрэн төлсөн талаар тусгажээ. Улмаар тухайн орон сууц нь 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр Д.Бийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /00 хх 86 дугаар тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. Хэдийгээр Д.Б болон “С” ХХК нар нь дээрх гэрээг хийсэн боловч уг гэрээний талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй болох нь гэрээний төлбөр 8...080 000 төгрөгийг төлснөө хариуцагч нар баримтаар нотлоогүй. Мөн Д.Б “С” ХХК-тай ашиг сонирхол нэг болох нь хариуцагч С” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Д.Б нь “С” ХХК-ийн захирал Б.Өлзийсайханы эхнэр” гэх тайлбар зэргээр нотлогдож байна. Түүнчлэн, талууд гэрээг 20007 оны 0...дугаар сарын 007-ны өдөр байгуулсан атлаа тухайн орон сууцыг 20006 оны ............ улиралд багтаан барж гүйцэтгэн ашиглалтад оруулахаар тохиролцсон нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг буюу талууд гэрээгээр эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээдийн хувьд уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу хариуцагч Д.Бт холбогдуулан тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

2. Хариуцагч “А ББСБ” ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдох, “А ББСБ” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 20008 оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ “...барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.00, 56.00.8-д заасан хүчин төгөлдөр бус” гэж тодорхойлсон, хариуцагч “А ББСБ” ХХК нь “...барьцааны гэрээ хуульд нийцсэн гэрээ” гэж үгүйсгэн маргасан бол хариуцагч Д.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Хариуцагч “А ББСБ” ХХК  болон хариуцагч Д.Б нарын хооронд 20008 оны ...............сарын ...0-ны өдөр 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр тэдний хооронд 20008 оны ...............сарын ...0-ны өдөр байгуулагдсан гэх ЗГ0......02000............тай, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байна. /00 хх 0029-00...0 дугаар тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00.00-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн зүйлийн 56.00.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь байгуулсан үеэсээ хучин төгөлдөр бус байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус буюу уг гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл болох орон сууц гуравдагч этгээдийн эрхтэй холбоотой буюу шаардлага байгаа талаар хариуцагч “А ББСБ” ХХК  нь мэдэж байсан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч “А ББСБ” ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “С” ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч “А ББСБ” ХХК  болон хариуцагч Д.Б нарт холбогдох, 20008 оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0000 дугаар зүйлийн 0000....-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч Д.Бийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00005 дугаар зүйлийн 00005.2.2, 00006, 0000............ зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

00. Иргэний хуулийн ...4...............зүйлийн ...4....00, 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гыг улсын бүртгэлийн Ү-22060507...5 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0000 хороо, ........................ын гудамж, 000/...дугаар байр, 00... тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай, ...өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.00-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “А ББСБ” ХХК, хариуцагч Д.Б нарт холбогдох, 20008 оны ...............сарын ...0-ны өдрийн 0......02000............тай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.00, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ............... зүйлийн 7.00.00, 7.00.2, 4............ зүйлийн 44.00.00-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00 25...550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас ...54 ...75 төгрөгийг, хариуцагч Д.Бээс ...54 ...75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 85 850 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0020 дугаар зүйлийн 0020.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 004 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН