Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00800

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ч” ХХК /L/

 

Хариуцагч: Б А

 

Нэхэмжлэлийн шаардлага: 76 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.На, Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Ц.Э.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч биечлэн оролцсон. Шүүх хуралдаан 2022 оны .. дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшилсон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар товыг мэдэгдсэн.

 

2022 оны .. дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй. Шүүх хуралдааныг 2022 оны .. дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

 

2022 оны .. дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн утасны дугаараар холбогдож мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Улмаар түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар баталгаат шуудангаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хариуцагч нь тухайн хаяг дээрээ бүртгэлгүй, оршин суудаггүй талаар шуудангийн магадлагаа болон Баянгол дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт шүүхэд ирсэн. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Нөгөөтээгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагчийг шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан бусдад автомашин худалдсаны үлдэгдэл төлбөр 76 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1  Хариуцагч Б.А нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Ч” ХХК-д менежерээр 2017 онд ажиллаж байсан. “Ч” ХХК нь Trago маркийн автомашиныг эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед уг автомашиныг худалдах ажлыг менежер Б.А хариуцаж хийсэн. Уг автомашиныг хариуцгагч нь бусдад 180 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч “Т” ХХК нь 100 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс 10 000 000 төгрөг нь тухайн автомашиныг худалдахтай холбоотой зардал болсон. Үлдэх 80 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг хариуцагч автомашин борлуулсны төлбөрт тооцож түүнд үлдээсэн. Ийнхүү үлдэх 76 000 000 төгрөгт Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай, Ү-0000000000 улсын бүртгэлд бүртгэлтэй орон сууцыг “Т” ХХК нь санал болгосон.

 

1.2 Тухайн үед “Ч” ХХК-д орон сууцны хэрэгцээ, шаардлага байхгүй байсан төдийгүй уг орон сууцны үнэ нь 76 000 000 төгрөгөөс илүү тул менежер Б.Ад уг орон сууцын өмчлөлийг шилжүүлж, 76 000 000 төгрөгийг Б.А нь “Ч” ХХК-д өгөхөөр тохиролцсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу Б.Агийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн.

 

            1... БНСУ-ын иргэн  P нь “Ч” ХХК-ийг төлөөлж Б.Атай 76 000 000 төгрөгийг төлөх баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож “Ч” ХХК-ийн автомашин худалдсаны хариу төлбөрт авах дээрх орон сууцыг Б.Агийн нэр дээр шилжүүлж, барьцааны зүйл болгон барьцааны гэрээг байгуулсан.

 

1.4 Хариуцагч Б.А нь биткойнд хөрөнгө оруулах зорилгоор БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг компанид .. ..00 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэрээр өөрийнхөө нэрээр шууд тухайн Солонгос компани руу олон улсын шилжүүлэг хийсэн. Дээрх койнд оруулсан хариуцагчийн хөрөнгө оруулалт нь түүний сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч “Ч” ХХК-д огт хамааралгүй буюу нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хүлээн авч байгаагүй.  

 

1... Иймд хариуцагч нь “Ч” ХХК-ийн автомашиныг бусдад худалдсаны үлдэгдэл төлбөр болох 76 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Б.Агаас 76 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа. 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн P, худалдан авагч “Т” ХХК-ийн нар харилцан тохиролцож 00-00 УНЦ улсын дугаартай, Hyundai Trago маркийн, тусгай зориулалтын автокраныг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тус гэрээг байгуулсан.

 

2.1 Гэрээний ...2-т заасны дагуу гэрээ хийх үед 90 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10 000 000 төгрөгөөс худалдаж буй автомашины нэр шилжүүлэхтэй холбоотой зардал, татвар, оношилгоо, торгууль, гэрээ гэрчлүүлэхтэй холбоотой зардал болон автокраны магадлан сунгалт зэрэг бусад зардлыг суутган тооцсон.

 

2.2 Хариуцагч дээрх автомашиныг худалдан борлуулсан төлбөрийг өөрийн Голомт банк дахь 0000000000 дугаар данснаас 2018 оны 8 дугаар сарын 2..-ны өдөр 90 000 000 төгрөгийг “Ч” ХХК-ийн Голомт банк дахь 0000000000 дугаар дансанд шилжүүлсэн.

 

2... Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг худалдан борлуулсны урамшуулал болгож нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагчид шилжүүлж өгсөн.

 

2.4 Автомашины үлдэх төлбөр болох 80 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдан борлуулсны урамшуулал болгож өгсөн. Үлдэх 76 000 000 төгрөгөөс хариуцагч нь 49 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

 

2... Хариуцагч Б.А нь биткойнд хөрөнгө оруулах зорилгоор БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг компанид ....00 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд өөрийнхөө нэрээр шууд тухайн Солонгос компани руу олон улсын шилжүүлэг хийсэн гэж 9 4..0 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба хариуцагч Б.Агийн хувьд бол нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул дээрх мөнгийг нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.6 Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас С.На, Д.М нарт олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.. дугаар зүйлийн 6...1...-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2.7 Мөн Г.Н нь хариуцагчийг “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төлөөлөх эрхгүй. Учир нь, хариуцагчаас түүнд олгосон итгэмжлэл нь БНСУ-ын иргэн P-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцох эрхийг олгосон тул шүүх “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан гэж үзэх боломжгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болж байна.

 

2.8 Иймд дээрх үндэслэлээр хэргийг эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

... Нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбарыг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээний хуулбарыг, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын ..0-ны өдрийн итгэмжлэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны .............. сарын 29-ний өдрийн албан бичгийн хуулбарыг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбарыг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 26.. дугаартай тодорхойлолтыг, “Ч” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн хуулбарыг, “Т” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн хуулбарыг, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Г” ХХК-иас “Ч” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбарыг, БНСУ-ын иргэн /L/-аас С.На, Д.М нарт олгосон Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан итгэмжлэлийг, “Ч” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний болон дүрмийн хуулбарыг, 2.. тонн TRACO автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны бичгийг Солонгос хэл дээр үйлдсэн баримтын эх хувь, түүнийг Монгол хэл рүү орчуулсан орчуулга, “Ч” ХХК-иас С.На, Д.М нарт Солонгос хэл дээр олгосон итгэмжлэлийг Монгол хэл рүү орчуулсан орчуулгыг, БНСУ-ын иргэн Kang Hoon-с Б.Ад олгосон Солонгос хэл дээрх итгэмжлэлийг Монгол хэл рүү орчуулсан орчуулгыг тус тус гаргаж өгсөн.  

 

4. Хариуцагчаас “Ч” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний хуулбарыг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг, итгэмжлэлийг, Голомт банкны 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдрийн зарлагын болон орлогын мэдүүлгийн хуулбарыг, Голомт банкны чекийн эх хувиар тус тус гаргаж өгсөн.

 

... Шүүх зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой баримтыг, “Ж” ХХК-иас лавлагаа, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг, “Ж” ХХК-иас “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбарыг, “Т” ХХК-иас “Ж” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбарыг, “Г” ХХК-иас лавлагааг, “Ж” ХХК-иас “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбарыг, 2018 оны 10 дугаар сарын 0..-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбарыг, “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээний хуулбарыг, Б.Пгийн тодорхойлолтыг, “Т” ХХК-ийн  тодорхойлолтыг, нэхэмжлэгчээс хариуцагч Б.Агаас гаргасан 2.. тонн trago автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны баримтын Солонгос хэл дээрх эх хувь болон Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан орчуулгыг, Голомт банкнаас дансны хуулгыг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч К д холбогдох бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн хуулбарыг, Б.Э, С.У, Б.П, М.Ннараас гэрчийн мэдүүлэг авч, баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Автомашин худалдуулсны үлдэгдэл төлбөр 76 000 000 төгрөг гаргуулах.

 

... Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:

 

Автомашин худалдсан төлбөрөөс нийт 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, 10 000 000 төгрөгийг автомашин худалдсантай холбоотой зардалд төлсөн, үлдэх 76 000 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч нь автомашин борлуулсны урамшуулал буюу хөлс болгон орон сууцаар тооцон надад шилжүүлсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан гэрчилгээ, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 26.. дугаартай тодорхойлолт, “Ч” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн хуулбар, “Т” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Ч” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар, 2.. тонн TRACO автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны бичгийг Солонгос хэл дээр үйлдсэн баримтын эх хувь, түүнийг Монгол хэл рүү орчуулсан орчуулга, БНСУ-ын иргэн Kang Hoon-с Б.Ад олгосон Солонгос хэл дээрх итгэмжлэлийг Монгол хэл рүү орчуулсан орчуулга, “Ч” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Голомт банкны 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдрийн зарлагын болон орлогын мэдүүлгийн хуулбар, Голомт банкны чекийн эх хувь, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой баримт, “Ж” ХХК-ийн лавлагаа, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, “Ж” ХХК-иас “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, “Т” ХХК-иас “Ж” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, “Г” ХХК-ийн лавлагаа, “Ж” ХХК-иас “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбарг, 2018 оны 10 дугаар сарын 0..-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбар, “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээний хуулбар, Б.Пгийн тодорхойлолт, “Т” ХХК-ийн  тодорхойлолт, нэхэмжлэгчээс хариуцагч Б.Агаас гаргасан 2.. тонн trago автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны баримтын Солонгос хэл дээрх эх хувь болон Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан орчуулга, Голомт банкны дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч Кд холбогдох бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн хуулбар, гэрч Б.Э, С.У, Б.П, М.Ннарын мэдүүлэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

... Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 0000УНЦ улсын дугаартай, KMFRA0000000000000 арлын дугаартай, HYUNDAI TRAGO маркийн автомашиныг /цаашид автомашин гэх/  хариуцагч Б.Агаар бусдад худалдуулах, үүний хариуд нэхэмжлэгч нь хариуцагчид хөлс төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

6. Маргааны зүйл нь дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх хөлсний хэмжээ, хариуцагч нь тухайн автомашиныг бусдад худалдсан үнийн дүн, тухайн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид бүрэн болон зарим хэсгийг шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээ, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй орон сууц нь автомашин худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон худалдан авагчаас хариуцагчид шилжүүлсэн төлбөр мөн эсэх нь маргааны зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автомашиныг бусдад худалдсан үнийн дүн, автомашин худалдан борлуулсны төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн эсэх, худалдан авагчаас шилжүүлсэн орон сууц нь хариуцагч автомашин худалдсаны хөлс эсэхэд талууд маргасан.

 

7. Талуудын дээрх тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн ..99 дүгээр зүйлийн ..99.1-д зааснаар  үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Тодруулбал, нэхэмжлэгч нь автомашиныг бусдад худалдах даалгаврыг хариуцагчид өгсөн байна.

 

7.1 Хариуцагч нь дээрх автомашиныг “Т” ХХК-д 100 000 000 төгрөгөөр худалдсан гэх боловч уг тайлбар нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хэдийгээр худалдагч “Ч” ХХК болон худалдан авагч “Т” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 2..-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр гэрээний үнийг буюу дээрх автомашиныг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тодорхойлсон / 1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар тал/ байх боловч гэрч “Т” ХХК-ийн захирал Б.Эы шүүхэд өгсөн “...автокраныг 180 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 100 000 000 төгрөгийг өгч, үлдэх 80 000 000 төгрөгт .. өрөө орон сууц өгөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал/, хариуцагчийн “...TRAGO автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 80 000 000 төгрөгийн баталгаа болгон А нь биткойнд хөрөнгө оруулсан ....00 ам.доллар болон хөрөнгө оруулалтын мөнгөө бүхэлд нь өгөхөө амлаж байна...” гэх 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “2.. тонн TRAGO автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны бичиг” гэх /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/ нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг бусдад худалдах даалгаврын дагуу автомашиныг бусдад 180 000 000 төгрөгөөр худалдалдсан гэж үзэхээр байна.

 

7.2 Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400...-т зааснаар даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.

 

7... Даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч нь автомашиныг бусдад 180 000 000 төгрөгөөр худалдсан үнийн дүнгийн зарим хэсэг болох 100 000 000 төгрөгөөс 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх 10 000 000 төгрөгийг автомашин худалдсантай холбоотой зардалд тооцсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн шүүхэд гаргасан “...гэрээ хийх үед 90 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг худалдаж буй автомашины нэр шилжүүлэхтэй холбоотой зардалд ...суутган тооцсон” гэх тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал/-аар тус тус нотлогдож байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй.

 

8. Иргэний хуулийн ..99 дүгээр зүйлийн ..99.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг.

 

8.1 Хариуцагч нь 76 000 000 төгрөг гаргуулах шаардлагын татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь автомашин худалдалдсаны үлдэх төлбөрт тооцсон худалдан авагчаас авсан орон сууцыг хариуцагчид автомашин худалдалдсаны хөлсөнд тооцон шилжүүлсэн” гэх агуулгаар тодорхойлсон боловч уг татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, автомашин худалдсан үнэ 180 000 000 төгрөгийн үлдэх төлбөр болох 80 000 000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 76 000 000 төгрөгийг “Т” ХХК нь орон сууцаар тооцон төлөхөөр тохиролцсон болон улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. хороо, .............. хороолол, ................ байр, .... тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч нь автомашин худалдсантай холбоотой бусдаас шилжүүлж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.. дугаар зүйлийн 2...2, ..8 дугаар зүйлийн ..8.1-д зааснаар тухай орон сууцыг автомашин худалдсан хөлсөнд тооцон нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

9. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь хариуцагчийн автомашин худалдсаны хөлсийг 4 000 000 төгрөг тооцон нэхэмжлээгүй буюу автомашины үлдэх үнэ 80 000 000 төгрөгөөс хасаж тооцсоныг хариуцагч үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн ..99 дүгээр зүйлийн ..99.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна

 

10. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч нь “...хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр P-ийн Голомт банк дахь 272000280.. дугаар дансанд 49 000 000 төгрөгийг автомашин худалдсан үлдэх үнийг шилжүүлсэн” гэх боловч /2 дугаар хавтаст хэргийн 4.. дугаар тал/ уг мөнгийг автомашин худалдсаны үлдэх төлбөрт нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Гэтэл дээрх баримтаар хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “2.. тонн TRAGO автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны бичиг” гэх баримтад “...TRAGO автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 80 000 000 төгрөгийн баталгаа болгон А нь биткойнд хөрөнгө оруулсан ....00 ам.доллар болон хөрөнгө оруулалтын мөнгөө бүхэлд нь өгөхөө амлаж байна...” гэх баримт авагдсан. Уг баримтад зааснаар хариуцагч нь ....00 ам.доллар болон хөрөнгө оруулалтын мөнгөөр автомашиныг худалдсаны төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, дээрх баримтад хэдийгээр төлбөрийг хэрхэн төлж барагдуулахаар талаар заасан байх боловч уг баримтад заасны дагуу төлбөрийг төлсөн эсэхээ хариуцагч баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх тайлбар тогтоогдохгүй байна.

 

12. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400...-т зааснаар даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн ..99 дүгээр зүйлийн ..99.1-д зааснаар хариуцагч автомашины худалдсаны үлдэх төлбөр болох орон сууцаар тооцсон 76 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

1... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар БНСУ-ын иргэн L бүртгэлтэй байх бөгөөд тэрээр 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр С.На, Д.М нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг олгохдоо хуулийн этгээдийн тэмдгийг дараагүй /1 дүгээр хавтаст хэргийн 10..-110 дугаар тал/ байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр С.На, Д.М нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг олгохдоо хуулийн этгээдийн тэмдгийг дарсан нь /2 дугаар хавтаст хэргийн ..-20 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.. дугаар зүйлийн 6...1...-д заасан үндэслэлийг бие болгохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 6.............. зүйлийн 64.2.1-д зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх бөгөөд мөн зүйлийн 64...-т зааснаар уг шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.

 

1...1 Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ч” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлээ хуульд нийцүүлсэн нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан нөхцөлийг бий болгосон байна. Иймд хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.. дугаар зүйлийн 6...1...-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох тайлбар үндэслэлгүй.

 

14. Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр Г.Нт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон /1 дүгээр хавтаст хэргийн 2.. дугаар тал/. Итгэмжлэлд БНСУ-ын иргэн P-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төлөөлөх эрхийг олгосон бөгөөд төлөөлөгч Г.Н нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2021/10846 дугаар захирамжаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн P-ийг “Ч” ХХК-иар сольж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар нэхэмжлэгчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулсан. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхнээс нь явуулахгүй. Иймд “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч Г.Н 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн дагуу гардан авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасантай харшлаагүй. Түүнчлэн, хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөөлөгч Г.Нээс татгалзаж, өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан үндэслэлийг бий болгосон байна.

 

1... Дээрх үндэслэлээр хариуцагчаас 76 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

16. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны .............. сарын 29-ний өдрийн албан бичгийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 1.. дугаар тал/, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 1.............. тал/, “Г” ХХК-иас “Ч” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 7.............. тал/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн ..4-69 дүгээр тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.............. зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

 

 

17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..6 дугаар зүйлийн ..6.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6..6 8..0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ....7 9..0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.. дугаар зүйлийн 11...2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ..99 дүгээр зүйлийн ..99.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 76 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..6 дугаар зүйлийн ..6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6..6 8..0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ....7 9..0  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН