Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/00242

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/00242

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******, 5-6-51 тоотод оршин суух,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* даатгалын нөхөн төлбөрт 26 825 190 төгрөг,

Хариуцагч *******,,,, даатгалын нөхөн төлбөрт 22 421 569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.М.Жавзанжумдаанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч ХХК /РД:2648016/-иас даатгалын нөхөн төлбөрт 26 825 190 төгрөг, ХК /РД:5473489/-иас даатгалын нөхөн төлбөрт 22 421 569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.... миний нөхөр одоо амьдарч буй орон сууцыг Хас банкны зээлээр авч одоо ч зээлээ төлж дуусаагүй байгаа. Уг зээлийг авахдаа ын Орхон аймаг дахь салбартай ипотекийн цогц даатгалын гэрээ байгуулсан, мөн талийгаач нөхөр маань Голомт банкны Орхон салбараас цалингийн зээлтэй байсан ба уг цалингийн зээлийг авахдаа ын Орхон аймаг дахь салбартай 16504005101842 дугаартай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний нөхөр нас барсны дараа миний бие болон д хандаж нөхөн олговор олгохыг хүсэхэд тус даатгалуудаас үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан. Үүнийг эс зөвшөөрч миний Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай албан бичгээр д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нөхөн олговор олгох тухай, 2021 оны 03 дугаар сарын 26-ны 9/1140 дугаартай албан бичгээр д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нөхөн олговор олгохоор тус тус Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар шийдвэрлэхийг даалгасан. Гэтэл болон одоог хүртэл даатгалын нөхөн олговорыг урьдчилан шийвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаагүй атлаа нөхөн олговрыг олгохгүй байна. Иймээс д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1140 дугаартай шийдвэр, д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай шийдвэрийн дагуу даатгалын нөхөн олговрыг олгохыг тус тус даалгаж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие тус шүүхэд хандаж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай шийдвэрийн дагуу даатгалын нөхөн олговрыг ХК-д даалгаж өгнө үү" гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа " ХК-ийн зүгээс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа тул ХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасны дагуу заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 22.421.569 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

..." ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1140 дугаартай шийдвэрийн дагуу нөхөн төлбөр олгохыг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаа "Ипотекийн цогц даатгалын гэрээ, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зуйлийн 9.1.9-д заасны дагуу ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 26.825.190 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэж өөрчилж байна. гэжээ.

3. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ХАГ22/003 дугаартай нэхэмжлэгч хариуцагч ХХК нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээнд Талуудын харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэгч нь Тэнгэр Даатгал ХХК-иас даатгапын нөхөн төлбөрт 26,825,190 (хорин зургаан сая найман зуун хорин таван мянга нэг зуун ер) төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардпагаа 8,825,190 (найман сая найман зуун хорин таван мянга нэг зуун ер) төгрөгөөр багасгаж, даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 (арван найман сая) төгрөг болгосныг Хариуцагч ХХК нь төлөхийг зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардпагатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхээр тохиролцож, хариуцагч нь Талуудын хооронд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажпын 5 (тав) хоногийн дотор энэхүү гэрээний 2.1-д заасан 18,000,000 (арван найман сая) төгрөгийн төлбөрийг Нэхэмжпэгч ын Хас банкан дахь 5000097163 тоот дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ХХК-тай 18 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч гэрээ хийсэн.Эвлэрлийн гэрээний дагуу ХХК 18 000 000 төгрөгөө төлсөн гэв.

5.Хариуцагч ХХК хариу тайлбартаа: ... Даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгасан бөгөөд өвчнөөс үүдэлтэй нас баралтын эрсдэл нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй. Даатгуулагчтай анх 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 5130135594 тоот Ипотекийн цогц даатгалын гэрээний 2.1,2-т Зээлдэгчийн төлбөр тэсалдлын хувьд дараах эрсдэлээс даатгана гээд 2.1.2.1-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 2.1.2.2-т Даатгуулагч эсвэл гэнэтийн ослын улмаас хөдолмьриин чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэл гэж тусган даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээс даатгасан байдаг. Мөк гэрээний 1.4.11-т Гэнзтийн осоп гэж гэнэтийн санамсаргүй тохиолдол, бслгоомжгүй үйлдлийн улмаас даатгуулагчийн амь иас эсвэл эрүүл мэндэд хохирол учрах' гзж тодорхойлсон. Мөн Санхүүгийм Зохицуулах Хорсоносс 2018 оны 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг шинэчлэн баталж, даатгагч Ипотекийн даат?алын үйл ажиллагааг эрхгюхдзэ уг журмыг баримталж, уг журамд эаасан Дааггалын эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаалж, ипотекийн даатгалын гзрзэнд заавал тусгана гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ипотекийн ззэлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг шинэчлэн байгуулсан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, зрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.1.1- т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл гүүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдпээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)- ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын дээр дурдсан шаардлагын дагуу Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээгээр даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэл-ээс даатгахдаа тус гэрээний 1.3.8-д гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно гээд дараах эрсдэлүүдийг хамруулсан байдаг. Үүнд:

1. Ахуйн осол (гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих гэх мэт үед тохиолдсон осол);

2.Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол;

3.Даатгуулагчийн ажлын байранд үүргзэ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл;

4.Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол;

5. Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл

Үүнээс үзвэл Даатгуулагчтай анх байгуулсан 5130135594 тоот Ипотекийн цогц даатгалын гэрээ болон 1201281027826 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгапын гэрээгээр хамгаалсан үндсэн зрсдэлүүдэд өвчнөөс үүдэлтэй нас баралтын эрсдэпийг хамруулаагүй байна

Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас бус архаг хууч өвчний улмаас нас барсан болох нь Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 тоот Прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хамтран зээлдэгч ын өргөдөл зэрэг баримгаар нотлогдсон.

Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 4. Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн соривжил зэрэг эрхаг хууч эвчин тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрхний булчингийн үрззсзл нь үхлийч шэлтгаанд нөлөөлжээ 5. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь зүрхний бупчийнгийн үрэвсэл болно. гэснийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийсэн 2020 оны 11 дүгээр саоын 10-ны өдрийн 1245 тоот Шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай. шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. гэж дүгнэн ...7. Талийгаач нь шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас баржээ гэж дүгнэсэн байдаг.

Орхон аимгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 тоот Хэоэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолд Хохирогч ,,, мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1245 тоот Шинжээчийн дүгнэлт зэрэг цугларсан нотлох баримтуудаар нь ил харагдах шарх гэмтэлгүй, шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас гэнэт нас барсан болох нь "тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийк шинжгүй байна гззл хэргийг хаасан байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь өвчний улмаас буюу даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болох нь нотлогдож байх тул Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан." тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч нь Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч ХК хариу тайлбартаа: Манай компанийн Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №16504005101842 тоот гэрээний даатгуулагч нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас гэртээ нас барсан байна. Даатгуулагчийн нас барсан шалтгааныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн сорвижил зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрхний булчингийн үрэвсэл нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь зүрхний булчингийн үрэвсэл болно гэж тогтоожээ. Мөн Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №392 тоот тогтоолд нь ил харагдах шарх гэмтэлгүй, шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон гэжээ.

Иймд даатгуулагч байгуулсан №16504005101842 тоот Цалингийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.1 "Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй" 8.1.2 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

7.Нэхэмжлэгчээс ХХК-тай байгуулсан 5130135594 дугаартай Ипотекийн цогц даатгалын гэрээ /хх-4-5/, Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгчийн гаргасан гомдол /хх-7/, Санхүүгийн зохицуулах хорооноос ХК-д ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай албан бичиг /хх-9/, Санхүүгийн зохицуулах хорооноос ХХК-д ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1140 дугаартай албан бичиг /хх-10-11/, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 дугаар ШШҮХүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Г-1066 дугаартай н нас барны гэрчилгээ /хх192х/, Г-279 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар /2 дугаар хавтаст хэрэг 10х/, Г-491 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

8.Хариуцагч ХХК-иас 1201281027826 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх 35-36/, 5130135594 дугаартай даатгалын гэрээ /хх-37-39/, Орхон аймгийн Прокурорын газрын 2020.12.14-ний өдрийн 392 тоот Хэрэг оүртгзлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолын /хх 40-41/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.11.10-ны өдрийн 1245 тоот Шинжээчийк дүгнэлт /хх-42-47/, Улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотароиатчаар баталгаажуулсан хуулбар /хх-52/, №5130135594 дугаартай Ипотекийн даатгалын баталгаа/хх119х/, №5130135594 дугаар , Ипотекийн цогц даатгалын гэрээ /хх120, 121х/ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

9.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банк ХХК-с 2017 оны 05 дугаар сарын 12, 2017 оны 11 дүгээр сарын 13, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гүйлгээний шийдвэр, /хх105, 107, 109/, 1650 4005101842, 1650 4005101842 дугаартай Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ/хх106, 108х/, зээлийн дансны хуулга /хх111-114х/, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1130019918 дугаартай зээлийн гэрээ /хх148-150х/, зээлийн эргэн төтөлтийн хуваарь, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1130019918 дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн гэрээний тусгай нөхцөл, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх152-157х/, дансны хуулга/хх158, 159х/, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №5130135594 дугаартай Ипотекийн цогц даатгалын гэрээ Ипотекийн цогц даатгалын гэрээ, Ипотекийн даатгалын баталгаа /хх161, 162х/, Санхүүгийн зохицуулах хорооны албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 6х/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХК, ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм /2 дугаар хавтас 17-58х, /2 дугаар хавтас 72-74х/, ЭҮТӨҮГ-ын Хуулийн хэлтэсээс ирүүлсэн н эрүүл мэндийн үзлэгийн хуудас, /2 дугаар хавтас 75-77х/, Голомт банк ХХК-с ирүүлсэн н зээлийн дансны хуулга /2 дугаар хавтас 78-105х/, ын нэхэмжлэлтэй Голомт банк ХХК-д холбогдох иргэний хэргээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоол /хх7х/, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4005101842 Ё дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх8х/, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ /хх50х/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай албан бичиг /хх54х/,

10.Шүүх хариуцагч ХК-ийн хүсэлтээр Медипас ХХК-ийн Медипас эмнэлэгээс Н.Эрдэнэдалайн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байсан тухай үзлэгийн баримтууд /хх209-246х/, Анхны Оч өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн баримт /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ХК, ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт ХК-иас 22 421 569 төгрөг, ХХК-иас 26 825 190 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч ХХК нарын хороонд эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээнд Талуудын харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэгч нь Тэнгэр Даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 26 825 190 (хорин зургаан сая найман зуун хорин таван мянга нэг зуун ер) төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардпагаа 8 825 190 (найман сая найман зуун хорин таван мянга нэг зуун ер) төгрөгөөр багасгаж, даатгалын нөхөн төлбөрт 18 000 000 (арван найман сая) төгрөг болгосныг Хариуцагч ХХК нь төлөхийг зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардпагатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхээр тохиролцож, хариуцагч нь Талуудын хооронд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажпын 5 (тав) хоногийн дотор энэхүү гэрээний 2.1-д заасан 18,000,000 (арван найман сая) төгрөгийн төлбөрийг Нэхэмжпэгч ын Хас банкан дахь 5000097163 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагч ХХК нар нэхэмжлэлийн шаардлага болох 26 825 190 төгрөгөөс 18 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 18 000 000 төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэгч 8 825 190 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Голомт банк , хамтран зээлдэгч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ 4005101842Ё гэрээ, ХК даатгуулагч нарын хооронд 2017 оны 11 сарын 13-наас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан 1650 4005101842, 2018 оны 07 дугаар сарын 23-наас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан 1650 4005101842 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 тоот албан бичигт үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 22 421 569 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

6.Хариуцагч ХК даатгуулагч тай байгуулсан №16504005101842 тоот Цалингийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.1 "Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй" 8.1.2 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэж тодорхойлсон.

7.Нэхэмжлэгч , нар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг Голомт банк ХХК-тай бичгээр байгуулж /2 дугаар хавтаст хэргийн 110-111х/, уг гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь 28 923 510 төгрөгийн цалингийн зээл олгосон, зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор / Голомт банк ХХК нарын хооронд байгуулагдсан Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын гэрээг үндэслэн / ХК даатгуулагч нарын хооронд 2017 оны 11 сарын 13-наас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар 1650 4005101842, 2018 оны 07 дугаар сарын 23-наас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар 1650 4005101842 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, хураамжид 284 536 төгрөгийг төлсөн /хх 105х/, даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч болон даатгуулагч 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас нас барсан /хх192х, 2 дугаар хх 108-109 хуудсанд авагдсан 392 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол/ зэрэг үйл баримт тогтоогдсон.

8.Нэхэмжлэгч нөхөр г нас барсны дараа ХК-д хандаж даатгалын нөхөн олговор авахаар хандахад тус компани нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан тул нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба Санхүүгийн зохицуулах хорооноос ...Тус Хороонд иргэн аас ирүүлсэн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдлын дагуу танай 2021 оны 21/225 тоот албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Даатгалын нөхөн төлбөрийн тухай Даатгалын энэхүү маргааныг талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд хянахад, 2018 онд иргэн /РД:ФА81081231/Голомт банкнаас цалингийн зээл авахдаа танай компанийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ба даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр даатгуулагч гэнэт нас барснаар даатгалын тохиолдол үүссэн бөгөөд энэ тохиолдолд танай компанийн зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот дүгнэлт болон Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 тоот тогтоолд үндэслэн даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан гэж үзээд даатгалын гэрээний 8.1.2, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 1 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот дүгнэлтэд 6. Шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 7. Талийгаач нь шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас баржээ гэж дүгнэснээс үзэхэд, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3.14-т гэнэтийн осол гэсэн нэр томьёог .... урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдлийг; гэж тодорхойлсон, мөн гэрээний 2.1.1-т зааснаар Даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус Хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэнэ үү гэсэн хариу өгчээ./2 дугаар хх 112х/

9.Хариуцагч ХК нь даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээний хураамж төлсөн эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ...нөхөр зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас нас барсан.Энэ нь гэрээний 2.1.1-д зааснаар даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах буюу даатгалын эрсдэлд хамаарна гэж, хариуцагч ...н үхлийн шалтгаан буюу зүрхний булчингийн үрэвсэл өвчин нь даатгалын гэрээний 8.1.2, Даатгалын тухай хуулийн 8.5.3-д заасан даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд тооцогдох тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргаж байна.

8.Даатгуулагч ХК нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээх тус тус хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн,  бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

  9. Гэрээний хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас нас барснаар Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1.1-заасан даатгалын тохиолдол бий болжээ.Өөрөөр хэлбэл н үхлийн шалтгааныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот дүгнэлтэд 7.Талийгаач нь шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас барсан гэж дүгнэсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3.14-д гэнэтийн осол гэсэн нэр томьёог урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдлийг гэж тодорхойлсон, мөн гэрээний 2.1.1-т заасан Даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Нэхэмжлэгч нь даатгуулагч н эхнэр болох нь  гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч ХК-с даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

11.Даатгуулагч нь цалингийн зээлийн гэрээний дагуу түүнд ногдох 22 421 569 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь Голомт банк ХХК-ийн цалингийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад төлөх нийт 421 734 төгрөг төлөхөөс 23 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХК-с 199 858 төгрөг, ХХК-с 247 950 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 22 421 569  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.  

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч ХХК нар нэхэмжлэлийн шаардлага болох 26 825 190 төгрөгөөс 18 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 18 000 000 төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэгч 8 825 190 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 58 дугаар зүйлийн 58.3.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХК-с 199 858 төгрөг, ХХК-с 247 950 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.   Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА