Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2022/00108

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: ******* С

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 049 *******92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2020 оны 07 дугаар сарын *******1-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургуулийн захирал Ж.*******ын ******* дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан.

Би уг тушаалыг эс зөвшөөрч ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр урьд ажиллаж байсан ******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургуулийн нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж намайг урьд ажиллаж байсан ажилд минь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх хугацааны цалин нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургууль нь намайг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эргүүлэн томилж, 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ажлаас чөлөөлсөн билээ.

Иймд миний бие 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 049 *******92 төгрөгийг нэхэмжилж байгаа тул ******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд нярвын ажил эрхэлдэг байсан. Ингээд 2020 оны 7 дугаар сарын *******1-ний өдрийн Б/19 гэсэн тушаалаар ажлаасаа халагдсан байдаг. Захирлынхаа тушаалыг эс зөвшөөрөөд ажилдаа эгүүлэн тогтоолгосон байгаа. Гурван шатны шүүх Ц.*******гийн нэхэмжлэлийг шийдвэрлээд түүнийг ажилд нь буцаан томилсон. Дээд шүүхийн тогтоол гарсан байгаа. Дараа нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн. Энэ нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх цалингаа нэхэмжилсэн. Энэ мөнгийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэж түүнд цалин олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа. Ц.*******г 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаар сургуулийн захирал эгүүлэн томилж, маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 1 049 *******92 төгрөгийг нэхэмжилсэн байгаа.

Энэ хугацаанд Ц.******* нь хэдийгээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч цалин аваагүй ажилласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цалингаа 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн байгаа. Энэ мөнгөн дүнг хангаж шийдвэрлэж Ц.*******д цалинг нь олгож өгнө үү. Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулаад мөн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоод дараах тайлбарыг хэлье. Цалин хөлс нэхэмжилж байгаа энэ маргааны өмнөх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүх хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа. Нэг ёсондоо хяналтын шатны шүүх энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд ажилд нь эгүүлэн тогтоохгүй, ажилгүй байсан хугацааных нь цалинг өгөхгүй хугацаа авч нэг ёсондоо шүүхээр тоглож байгаа юм шиг байгаа нь үнэхээр харамсалтай. Сая хариуцагчийн өмгөөлөгч хэллээ. Манай хүн ингэж тайлбарлаж байгаа. Миний хувьд шүүхээр хангаж шийдвэрлэх маргаан гэж байгаа гэлээ. Тэгэхээр нэг ёсондоо нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Өмнөх шүүх хуралдаанд аудитын санхүүгийн алдаа зөрчил гаргасны улмаас энэ хүний цалинг олгохгүй гэдэг байдлаар мэтгэлцэн энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгнө гэж шүүх хуралдаан хойшлуулсан. Энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулах хугацаа авсан байдлаар өмгөөлөгчтэй ажиллаж байж ийм үйл ажиллагаа гаргаад яваад байгаа нь харамсалтай байна. Нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилсэн байгаа. Энэ нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гаргах хугацаандаа гаргасан. Энэ мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг ажилтныг ажлаас чөлөөлсөн буруутай шийдвэр гаргасан этгээд хариуцан арилгах үүрэгтэй тул 1 049 *******92 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байсан бөгөөд Ц.******* нь нягтлан Х.*******тэй үгсэн хуйвалдаж худал нотлох баримт бүрдүүлэн шүүхэд гаргасан төдийгүй албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгийг хуурамчаар тоолж бүртгэн санхүүгийн программд шивж, аудитын байгууллагын удаа дараагийн шалгалтууд худал тайлан мэдээ өгсөн. Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хувийн ашиг олоход зориулж хэрэглэж эвдсэн, техник хэрэгсэл үрэгдүүлсэн болохыг манай байгууллага дотоод хяналт шалгалтаараа тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Одоо цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч буюу ******* дугаар сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй вэ гэвэл нэхэмжлэгч Ц.******* нь тус сургуульд ажиллаж байхдаа нягтлан ******* нартай үгсэн хуйвалдаж байгууллагын их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр нэгт маргадаг. Хоёрт, үндсэн нэхэмжлэлийн тухайд гурван шатны шүүх хангасан. Өөрөөр хэлбэл, эгүүлээд ажилд нь томилсон. Гэхдээ ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилдэг. Ажилгүй байсан хугацааны цалингаа 8 000 000 гаруй төгрөг болгож нэхэмжилдэг. Энэ нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байдаг. Энэ үндсэн нэхэмжлэлийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гээд Улсын дээд шүүхэд хандсан. Одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм учраас дахиад томилсноос хойших хугацааны цалинг үндсэн нэхэмжлэлийг дээд шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Шүүх энэ тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх гэж үздэг. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчтай уулзаад ямар байр суурьтай байгаа, эвлэрэх байр суурь байна уу, энэ бол хангагдах нэхэмжлэл байна. Эвлэрэх боломжгүй юу гэхэд эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэгт бид нар дээд шүүхийн хариуг хармаар байна. Хоёрт, энэ хүн буруутай. Байгууллагыг хохироогоод дараа нь цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг өгдөг. Хариуцагч ирээгүй байгаа учраас би энэ тайлбарыг өгч байгаа юм. Манай тал ийм байр суурьтай оролцдог гээд хариуцагчийн байр суурийг илэрхийлж байна. Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх боломж байхгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс ийм тайлбарыг өгч байна. Энэ нь нэгэнт шүүхээр хангагдах нэхэмжлэл байх гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл, угаасаа энэ хүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Нэхэмжлэгчийн хувьд угаасаа хариуцагч буюу *******-р сургуульд ажиллах сонирхолгүй байсан. Учир нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлээд авмагц 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгддөг. Тэгээд энэ хүн нь бүсийн оношилгоо эмчилгээний төвд нярваар ажиллаж байсан хүн байна билээ. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч миний тайлбарыг ойлгоогүй юм болов уу гэж бодож байна. Манайх үндсэн нэхэмжлэл буюу гурван шатны шүүхээр энэ хүнийг ажилд нь эгүүлээд тогтоосон юм гэдэг үйл баримт дээр маргахгүй байгаа. Гэхдээ дээд шүүхийн шийдвэр бол ерөөсөө ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр байсан. Дараа нь ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Цалингүй байсан хугацаандаа гаргасан гээд тэр бүх асуудал дээр манайх ерөөсөө маргаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг чинь хангаад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс 8 000 000 гаруй төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөөгүй дээд шүүхэд хандсан байгаа. Дээд шүүх маргааныг хянан шийдвэрлэж байгаа. Эцсийн шийдвэр гаргаагүй байгаа учир 1 049 *******92 төгрөг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа юм. Би хэдийгээр өмгөөлөгчөөр оролцож байгаа ч гэсэн хариуцагч ирээгүй байгаа учраас хариуцагчийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлж ярьсан юм. Яагаад нэхэмжлэгчийг ажилдаа орох сонирхолгүй байсан гэж хэлсэн бэ гэхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл энэ хүн ажилдаа оръё, шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэдэг ч юм уу ажилдаа орох талаар ямар нэгэн хүсэл эрмэлзлээ илэрхийлээгүй юм. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа 09 дүгээр сарын 01-ний өдрөөс жигдэрдэг учраас дарга ажилдаа оронгуутаа энэ хүнийг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон юм. Гэтэл тэр хүн өргөдлөө өгөөд би танай байгууллагад ажиллахгүй. Эрүүл мэндийн байгууллагад нярваар ажиллаж байгаа гээд тушаал гаргасан өдөр нь өргөдлөө өгөөд тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр энэ хүнийг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн ийм маргаан байгаа шүү, ийм үйл явдал болсон гэдгийг тайлбарлаж хэлсэн гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-4-7, 40-4*******, 44-47/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-8-12, 52-54/, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын тушаалуудын хуулбар /хх-1*******, 14/, Ц.*******гийн өөрийнх нь гаргасан цалингийн тооцоолол /хх-*******0/, 1*******66085 дугаартай Ц.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-*******1/, ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-*******2-*******9, 48-51/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбар /хх-22, 55/ ирүүлжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 049 *******92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргадаг.

Үйл баримтын талаар:

******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирал 2020 оны 07 дугаар сарын *******1-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Ц.*******г тус сургуулийн нярвын албан тушаалаас чөлөөлснийг, тэрээр үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүхээс Ц.*******г урьд эрхэлж байсан нярвын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосныг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хянаж, уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ /хх-*******2-*******9, 48-51/, /хх-8-12, 52-54/.

Мөн Ц.******* нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захиргаанаас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021-07-*******1-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд хандан, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ /хх-4-7/, /хх-48-51/.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургууль давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаад байгаа үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 049 *******92 төгрөгийг ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас шаарджээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14*******/ШШ2020/00497 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирал 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.*******г тус сургуулийн нярвын үүрэгт ажилд эгүүлэн томилж 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын тушаалуудаар /хх-1*******, 14/ нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.*******г 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсноор, тэрээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд ажлаас халагдсаны ... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн ******* сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ.

Дээрх аргачлалаар дундаж цалин хөлсийг тооцоход 2020 оны 04 дүгээр сард 760 809 төгрөг, 05 дугаар сард 524 696 төгрөг, 06 дугаар сард 760 809 төгрөгийн цалин авч байсан болох нь Ц.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Сүүлийн ******* сарын цалин нь нийт 2 046 *******14 төгрөг болж байх ба 1 сарын дундаж цалин нь 682 104.66 төгрөг болж байх бөгөөд нэг сард дунджаар ажлын 21.5 өдөр гэж тооцоход 1 өдрийн дундаж цалин нь *******1 725 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сард 22 хоног, 2021 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл 16 хоног нийт *******8 хоног ажилгүй байсан байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин нь 1 205 550 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь 1 049 *******92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангах нь зүйтэй гэж үзэж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас 1 049 *******92 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч тал Ц.******* нь байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хувийн ашиг олоход зориулж хэрэглэж эвдсэн, техник хэрэгсэл үрэгдүүлсэн болохыг манай байгууллага дотоод хяналт шалгалтаараа тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Одоо цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлгүй гэж... мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.*******д 8 000 000 төгрөгийн цалин олгуулахаар шийдвэрлэснийг манайх хүлээн зөвшөөрөөгүйн улмаас дээд шүүхэд хандсан байгаа. Дээд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа учир 1 049 *******92 төгрөгийг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэж мэтгэлцдэг.

Ц.*******г ажиллаж байх хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж сургуульд хохирол учруулсан эсэх, өмнөх цалин хөлсний маргаан нь хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 049 *******92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 29 7*******5 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 29 7*******5 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                           Р.УРАНЧИМЭГ