Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2021/00211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, , тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдуулан 

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,875,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 33,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.*******, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хариуцагч Ч., өмгөөлөгч Ж.Ганболд, гэрч Б., нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч Л.*******, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.ад 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 21,250,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож бичгийн гэрээ байгуулан шилжүүлсэн.

Мөн хариуцагч Ч. улсын дугаартай, Исүзү маркийн ачааны автомашиныг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлэхээр тохирсон боловч шилжүүлээгүй. Хариуцагч Ч. зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч Ч.ын оршин суугаа хаяг тодорхойгүй байсны улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт гарган 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлүүлсэн.

Ингээд хариуцагч Ч.ын оршин суугаа хаяг тогтоогдож, үндсэн зээл 21,250,000 төгрөг, алданги 10,625,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 327,500 төгрөг нийт 33,875,000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 27,113,300 төгрөг болгож багасгахдаа буруу тооцоолсон байна.

Одоо шүүх хуралдааны шатанд дахин тооцоогоо хийхэд би 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 15,500,000 /охин ы дансаар 14,485,000 төгрөг, машины гэрчилгээ шилжүүлэхэд гарах зардал 125,000 төгрөг, хүүд 100,000 төгрөг, бэлнээр өгсөн мөнгө 40,000 төгрөг, Ч.ын хүсэлтээр д шилжүүлсэн 750,000 төгрөг/ төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг нийт 20,500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 750,000 төгрөг, бүгд 21,250,000 төгрөг болж байна. Мөн Ч. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү төлөхдөө 1.200.000 төгрөг нэмж зээлсэн.

Бид 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлсэн тухай хэлцэл байгуулахдаа хүүг сарын 8 хувиар тохирсон. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нотариатаар гэрээгээ баталгаажуулж гэрчлүүлэхдээ хугацааг 6 сараар тохирсон.

Иймд үндсэн зээл 21,250,000 төгрөг, 6 сарын хүү 10,200,000 төгрөг, алданги 10,625,000 төгрөг, өмгөөлөгчид өгсөн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 327,500 төгрөг, нийт 43,402,000 төгрөгөөс хариуцагч Ч.ын төлсөн 11,647,000 төгрөгийг хасаж, 31,935,500 төгрөгийг шаардаж байна гэв.

 

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд Ч., өмгөөлөгч Ж.Ганболд нар тайлбарлахдаа: Би нэхэмжлэгч Л.*******ээс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 21,250,000 төгрөг аваагүй.

Учир нь: Зээлийн барьцаанд тавих ачааны машины эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Л.*******ийн нэр дээр шилжүүлэхэд төлөх татвар 1,250,000 төгрөгийг суутгаж аваад зээлсэн мөнгөн дүнд тооцсон.

Мөнгө зээлэхдээ хүүг урьдчилан суутгасан. Мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй. Авсан бол санах ёстой. Мөн би 750,000 төгрөг, 1,200,000 төгрөгийн хүү төлсөн. Харин Л.******* буцааж өгөөд зээлээ нэмээд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Харин би 14,485,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. д төлөх 750,000 төгрөгийн өрөө Л.*******ээр төлүүлсэн нь үнэн.

Гэхдээ цаг хугацаанд нь зээл, хүүг төлж байсан. Харин мөнгө төлсөн баримт бүрэн олдохгүй байгаа тул буцаан төлсөн мөнгөн дүн 11,647,000 төгрөг дээр маргахгүй. Ер нь бол буцаан төлөх төлбөр 6,000,000 төгрөг үлдсэн байж болно.

Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бичгийн хэлцэл нь хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн би Л.*******ийн мөнгийг төлөхгүй гэж оргон зугтсан зүйл байхгүй. 2016 онд амьдралын шаардлагаар ажил хийхээр Израиль улс руу яваад 2020 онд ирсэн гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Ч.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,875,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 33,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд 31,935,500 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч Ч. нэхэмжлэгч Л.*******ээс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дансаар болон бэлэн авсан 15,500,000 төгрөг, зээлээс 11,647,000 төгрөг төлсөн мөнгөн дүн дээр маргаагүй.

Гэхдээ 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэмж 5,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 750,000 төгрөг зээлээгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Хавтаст хэргийн 7-8, 29-31 дэх хуудсанд авагдсан бичгийн баримтаас үзвэл, Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Ч. нар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хэлцэл дээр ...сарын 8 хувийн хүүтэй, 15,500,000 төгрөг дээр нэмэх нь 5,000,000 төгрөгөөр тохиролцов. Дахин нэмэх нь 750,000 төгрөг нийт 21,250,000 төгрөг...2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сарын хүү 1.700.000 төгрөг өгч байх...барьцаанд 26-35 УНА улсын дугаартай ачааны машиныг шилжүүлэн өгөх-өөр тохиролцсон.

Мөн энэ өдөр 20,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр бичгээр тохиролцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон.

2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөнгөн зээлсэн баримтад ...20,500,000 төгрөг дээр нэмж 750,000 төгрөг өглөө, хүү 8 хувь хэвээрээ... гэсэн.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ ...21,250,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцов... гэжээ.

 

Зохигчид сарын хүү, нэмэлт үүрэг болох алдангийн талаар тохиролцсон гэрээ, хэлцлээ бичгээр байгуулж, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч Л.******* мөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Ч. зээлийн гэрээний үүргийн биелэлтийг биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу харилцан баримтаар нотолж байж шаардах, хариуцлагаас чөлөөлөгдөх эрхүүд үүсэх болно.

 

Хариуцагч Ч. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр авсан эсэхээ тодорхой санахгүй гэж байгаа ч зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл бүр дээр мөнгөн дүн тусгагдсан байгаа тул бэлнээр өгөөгүй, эсхүл хүүг зээлд тооцсон байна гэж үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Л.******* 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ч.ад зээлдүүлсэн 15,500,000 төгрөгт өөрийн нэр дээр шилжүүлээгүй ачааны машины татвар 125,000 төгрөг, урьдчилан 100,000 төгрөгийн хүү тооцон оруулсан байх ба 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүү 750,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.

Мөн шүүх хуралдааны шатанд гэрч Б.ы ...өөрийн данснаас ээжийн 14,485,000 төгрөгийг шилжүүлсэн, эх Л.******* өөрт бэлэн байсан 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. ...мөнгө өгч, авч байгааг хараагүй... гэх мэдүүлэг нь маргаагүй болон баримтаар нотлогдсон үйл баримтаас өөр үйл баримтыг гэрчлэхгүй байна.

 

Иймд шүүх зохигчдын хооронд 20,275,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ч.ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1148 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.ыг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг олж тогтоолгох шүүхийн шийдвэр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан байгаа /хх-9-14/ тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан.

 

Иймээс хариуцагч Ч.аас /үндсэн зээл 20,275,000 төгрөг, 6 сарын хүү 9,732,000 төгрөгөөс төлсөн 11,647,000 төгрөгийг хасаж, бичгээр тохирсон 0.5 хувийн алдангийг биелүүлээгүй үүрэг 18,360,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон/ нийт 27,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч Л.******* эрх зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч хөлсөлсөн зардлыг Иргэний хуулийн 227, 228 дугаар зүйлд заасан хохиролд тооцохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.335,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,325 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.аас 295,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч ын аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,540,000 /хорин долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ийн *******т олгож, нэхэмжлэлээс 6.335.000 /зургаан сая гурван зуун гучин таван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,325 /гурван зуун хорин долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.аас 295,650 /хоёр зуун ерэн таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС