Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2021/00438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах, ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, гийн /РД:/,

Хариуцагч: , , , од оршин суух, ын /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Ё.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г., Ё. нар нэхэмжлэгч *******-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Банк зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагч Г.ийн Хас банкан дахь дансанд шилжүүлсэн.

Хариуцагч Ё. нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Зээлдэгч Г., Ё. нар нь гэр бүлийн гишүүд. Тэд үндсэн зээлээс 1,401,804.62 төгрөг, хүүд 1,582,216 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,187.88 төгрөг, нийт 2,986,205 төгрөг төлсөн. Үүнээс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгч ******* зээлдэгч нарыг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдэж байсан.

Сүүлдээ хариуцагч Г., Ё. нар хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул эрэн сурвалжлуулах шийдвэр шүүхээс гаргуулсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу дэх Цагдаагийн хэлтэс Г., Ё. нарыг Баянзүрх дүүргийн *******, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, ******* хаягт оршин суудаг болохыг тогтоож, мэдэгдсэн.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Г. уг хаягт оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолт шүүхэд ирсэн. Шүүгчийн захирамжаар хариуцагч Г.ийг эрэн сурвалжлуулах ажиллагааг цагдаагийн байгууллагаар дахин хийлгэсэн ч хаяг нь тогтоогдоогүй. Энэ нь цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдож, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.

Иймд хариуцагч Г.эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ё.од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. Харин шүүх хэргийг хариуцагч Ё.ын оршин суугаа газрын шүүх рүү харьяалал тогтоон шилжүүлсэн.

Тус шүүх хэргийг хүлээн авч, хариуцагч Г.ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэвч хариуцагч Г. шүүхэд хүрэлцэн ирээгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Иймээс хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ё.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Г.эд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Ё.ын шүүхэд өгсөн тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ё. нэхэмжлэлийн шаардлагаас 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,056,396.96 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь:

Хариуцагч Ё. хариуцагч Г.тэй хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан. Одоо тус тусдаа амьдарч байна. Хариуцагч Г. Баянзүрх дүүргийн *******, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, *******од оршин сууж байгаа нь тус хорооны засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Харин хариуцагч Г. хааяа хөдөө явчихдаг болохоор гэртээ байхгүй байгаа байх.

Хариуцагч Г. тухайн үед зээл авахад хамтран зээлдэгч шаардаад байна гэсэн болохоор зөвшөөрч, нэхэмжлэгч *******-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч Г. зээлийн үүргээ биелүүлэхгүй алга болсон. Банк зээлийн үүргийг Ё.оос шаардаад байсан болохоор төлж байсан.

Иймд хариуцагч Ё. зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг төлөхөөр зөвшөөрсөн.

Харин хариуцагч Г.ийн үүргийг зөвшөөрөх боломжгүй. Мөн Г.ийн оршин суугаа газар тодорхойгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Ё., Г. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт 12,112,793.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч ******* хариуцагч Г.эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ё.од холбогдох шаардлагаа дэмжсэн.

 

Хариуцагч Ё. нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргээс 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

Харин үндсэн зээлдэгч болох хариуцагч Г.эд холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,056,396.96 төгрөгт холбогдох хэсгийг төлөхгүй. Хариуцагч Г.ийн оршин суугаа хаяг тодорхойгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тулгуурлан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээд болох нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ё., Г. нарын зээл хүссэн өргөдлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулан, хэрэглээний зориулалтаар 11,000,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор тохиролцохдоо зээлийн эргэн төлөгдөх хугацааг сар бүрийн 02-ноос 04-ний өдөр, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч ******* 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансанд 11,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1., 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагч Ё., Г. нар зээлсэн мөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт тогтоосон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

 

Харин нэхэмжлэгч ******* нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах, хариуцагчаа тодорхойлж шүүхэд мэдүүлэх эрхтэй. /Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3./

 

Харицагч Ё., Г. нар 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээс нийт 2,986,205.50 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлт огт хийгдээгүй нь зээлийн дэлгэрэнгүй тооцооллын баримтаар тогтоогдож байна.

 

Мөн зохигчид зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан нөхцөлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэхдээ талуудын болон диспозитив зарчмийг үндэслэл болгосон болно.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ё.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 9,598,195.38 төгрөг, хүү 2,454,233.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,365.27 төгрөг, нийт 12,112,793.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ё., Г. нарыг хариуцагчаар татсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г. Баянзүрх дүүргийн *******, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, ******* хаягт оршин суудаггүй, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5250 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийсэн болов ч амжилтгүй болж зогссон нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 7 дугаар сарын 21-ний өдөр, 12 дугаар сарын 21-ний өдрийн цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй.

 

Иймээс шүүх хэргийг энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч ******* хариуцагч Г.эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,755 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ё.оос 208,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ын оос зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт нийт 12,112,793.92 /арван хоёр сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун ерэн гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч гийн эд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 12,112,793.92 / арван хоёр сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун ерэн гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,755 /хоёр зуун найман мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ё.оос 208,755 /хоёр зуун найман мянга долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС