Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 129

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01295/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар,

                    Б.З- нарт холбогдох

“Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11/167 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо, Г.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Э-оос:

...Б.З- нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 дугаартай зээлийн гэрээ болон №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ тус тус барьцаанд тавигдсан байна. Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг авч үзээд энэ талаар мэдлээ. Иймд миний өмчлөх эрхэд халдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:

 2017.11.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2012.06.15-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. 40.000.000 төгрөг зээлсэн байдаг. 1150 м.кв талбайтай барьцаанд тавигдсан байдаг. Энэ талаар шүүхийн оролцуулан үзлэг хийх хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Б.Э-ын өмчлөлийн сууц, газар орсон учраас хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.З-гаас:

...ШШГЕГ-аар үнэлгээ хийлгэх болоход уг байшинг барьцаанд авсан болохыг мэдэж удаа дараа шүүхэд хандсан. Уг байшин барьцаанд байх ямар ч нөхцөлгүй бөгөөд миний 2825,52 м.кв газрын гадна талд хол зайд байгаа бөгөөд өөр хүний нэр дээр гэрчилгээтэй банкны ажилтны ажлаа мэдэхгүйгээс болж уг байдал үүсэж бид нарыг хохироож байна. Миний 68 м.кв талбайтай дэлгүүр 162 м.кв гараашууд 78 м.кв хувийн сууц бүгд дундаа нэг газрын гэрчилгээтэй Худалдаа хөгжлийн банк нь зээлийн гэрээ, барьцааны гэрээг буруу хийж барьцаанд байх хооронд газрын хөдөлгөөн хийж уг байшинг авахын тулд газрыг нь миний нэр дээр шилжүүлсэн, шилжүүлсний улмаас миний дэлгүүр гараашууд газаргүй болсон. Би гараашуудаа зарж өрөө төлөх гэтэл газаргүй гараашуудыг зарах аргагүй болсон бөгөөд уг банк өөрсдийн буруу ажиллагааны улмаас хохироож одоо бүр газар байшин ч байхгүй болгож байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас:

...Хариуцагч болох Б.З- нь тус банктай 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11/167 тоот Зээлийн гэрээ, №11/167 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулж 40.000.000 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 тоот Зээлийн гэрээ, №12/292/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулж 40.000.000 төгрөгийн нийт 80.000.000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Б.З- нь №12/196 тоот №11/167 тоот Зээлийн гэрээ, №12/292 тоот Зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2003009244 улсын бүртгэлийн дугаартай, 000104468 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 78.0 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2003011023 улсын бүртгэлийн дугаартай, 000104469 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 68.0 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2003013866 улсын бүртгэлийн дугаартай, 000104470 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 162.0 м.кв талбай бүхий 9 машины граж, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Барьцаалах үед дээрх хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот албан тоотуудаар үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан нь баталгаажиж байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 02/2539-н тоот албан тоотоор Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байх нь нотлогдож байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 20 дугаартай албан тоотоор Б.З- /ТЕ81020389/-ийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 м.кв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч Б.Э-ын хэргийн материалд өгсөн нэхэмжлэгчийн өмчлөлийн Г-2003001191 улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг Мангирт 1-р хэсэг, 4А тоот хаягт орших 1105.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний кадастрын зураг, хариуцагч Б.З-гийн тус банкны зээлийн барьцаанд байгаа Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын кадастрын зургуудаас үзэхэд тус газрууд нь нэгж талбарын дугаар өөр, давхцан оршдоггүй нь зургаас нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Э-ын өмчлөлийн газрыг барьцаалсан байх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболдоос:

Хамгийн сүүлд шүүхээс шинжээч томилж дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд Б.Э-ын гаргаж байгаа нэхэмжилж байгаа нь буруу юм гэж дүгнэсэн байгаа. Хариуцагчийн газар, байрыг барьцаалаагүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газар, үл хөдлөх хөрөнгө нь манай банкинд барьцаалагдаагүй. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь манай компанид барьцаалагдаагүй. 72 м.кв талбайтай хувийн сууцыг бид барьцаалаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.З- нарт холбогдох Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Капитал банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.З- нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012.06.15-ны өдөр №12/292 дугаартай Зээлийн гэрээ болон №12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээл авсан. Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай /Г-2003001191, 5Г-№000166002/ өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууц /Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ №000197755, Ү-2003007686/ тус тус барьцаанд тавигдсан байна. Хариуцагч Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тайлбарлахдаа “... Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын ажилтан ирж барьцаа хөрөнгийн зургийг авахдаа буруу байшингийн /Б.Э-ын/ зургийг авснаас Б.Э-ын хувийн сууц, газар барьцаалагдсан байна” гэж тайлбарладаг. Худалдаа хөгжлийн банк барьцаа хөрөнгийнхөө байршлыг дахин нягталж барьцаа хөрөнгөө зөвтгөх боломжтой бөгөөд энэ талаар удаа дараа санал тавихад татгалзсан хариу өгдөг. Арга буюу шүүхэд хандаж үнэн зөв бодитой шийдвэр гаргуулах гэсэн боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь бүрэн судалж үнэлээгүй, хэргийг бодитой, үндэслэл бүхий шийдвэрлээгүйд гомдолтой байна. Газар, хувийн сууцыг кадастрын зураг дээр тодорхойлж, бодит байдалтай харьцуулан зохигчдыг байлцуулан шүүхээр үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүйгээр зогсохгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батчулууны гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үнэлээгүй, хийсвэр дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.З- нарт холбогдуулан “Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар  сарын15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 м.кв талбайтай өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал “...Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын ажилтан ирж барьцаа хөрөнгийн зургийг авахдаа буруу байшингийн /Б.Э-ын/ зургийг авснаас Б.Э-ын хувийн сууц газар барьцаалагдсан байх бөгөөд шүүх энэ талаарх баримтуудыг тал бүрээс нь судалж хэргийг бодитой үндэслэл бүхий шийдвэрлээгүй газрын кадастрын зураг дээр зохигчдыг байлцуулан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй мөн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан дүгнээгүйд гомдолтой гэжээ.   

Монгол улсын иргэн өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу өөрийн өмчлөлийн эд зүйлсийг нь бусдын барьцаанд тавьсан хөрөнгийн хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамрагдах байдлаас хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт Б.Э- нь өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө орон сууцны өмчлөгчийг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан байна. Харин тухайн хэрэгт хамааралтай нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ, түүний барьцааны гэрээнд Б.Э-ын өмчлөлийн зүйлийг барьцаалсан тухай баримт байхгүй байна.

            Үл хөдлөх эд хөрөнгө нь өөртөө барьцаагаар хангагдах  үүрэг оногдуулсан эсэхийг Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээгээр тодорхойлдог хууль зүйн үндэслэлтэй. Энэ утгаараа Б.З-гийн худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл түүний эрхэд халдах хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүдээс өмчлөгч Б.Э-ын эрх ашиг хөндөгдөөгүй байна. 

Хэргийн оролцогчид буюу хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд Б.Э-ын нэхэмжлээд байгаа Г-2003001191 улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг Мангирт 1-р хэсэг 4А хаягт орших 1105,0 м.кв газар болон 72 м.кв талбайтай Ү2003007686 тоот гэрчилгээтэй хувийн орон сууц нь тус банкны барьцаанд байхгүй барьцааны зүйл болоогүй гэж  тайлбарласан бөгөөд хэрэгт дээрх улсын дугаар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг банк болон зээлдэгч Б.З- нар зээлийн гэрээний барьцааны үүрэг ноогдуулахаар байгуулсан гэрээ болон бусад баримт  авагдаагүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ тодорхой дурджээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шинжээчийн дүгнэлтийг тухай маргаантай асуудал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаатай ач холбогдолтой эсэх талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн газрын кадастрын  зурагт оролцогчийг байлцуулан үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй  байна.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй байна  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                     

 

                                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ