Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2022/00428

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2022/00428

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагч *******,*******ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Иргэн нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, ДТС ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар ажилд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар 24-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн байна. Иргэн тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд болон хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан зэрэг тус цагуудад ажлын байрны тодорхойлтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрны гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иргэн ын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, 1.12 Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг болно. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа хэдий ч цаг бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, аас тайлбар аваагүй зэрэг нь сахилгын зөрчилд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Иргэн ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеээ эмчимд үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд иргэн ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч *******,*******ХК шүүх гаргасан хариу тайлбартаа: ын гаргасан нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь нь, ДТС ОНӨХК-д Захиргаа, хүний нөөцийн даргаар ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан зөрчсөн үйлдэл гаргасан тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд. нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүйцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 с заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ажилчид гомдол гаргасан: Тус гомдолд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажпаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байхад арга хэмжээ авдаггүй хариуцлага тооцдоггүй байдалд ажилчид бид гомдолтой байна гэжээ.

Энэхүү гомдлын дагуу шалгахад ажил хийдүүлж, 2021 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ю30 цагт, 26-ны өдөр 1100 цагт ажилдаа хоцорч ирээд үдээс хойш буюу 1400 цагаас ажилдаа ирээгүй ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 1100 цагт ажилдаа ирж, 1530 цагт ажпын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаа зөвшөөрөл аваагүй байх нь давтан зөрчил гаргасан гэж үзэж Ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Зөрчлүүд нь камерын бичлэгээр нотлогдсон. нь дээрх өдрүүдэд ажлын байрны зураг авалт, Ажилтнуудын цаг ашиглалт, ажпын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах, Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг гэх тайлбар нэхэмжпэлд дурьдсан байгаа нь үндэслэлгүй байна. Гадуур ажиллах талаар удирдлагаас зөвшөөрөл авсан болон гадуур ажилласан тухай удирдлагад танилцуулсан зүйл байдаггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/11 тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 11-т Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,-д заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл нь ажлаас чөлөөлөгдөөгүй түр гараагүй байсан ажпаа хийж байсан. Тэгэхээр ын эмнэлэгт хэвтсэн гэх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтад хамаарахгүй. Жирэмсний чөлөө болон ээлжийн амралт, 1 жилийн хугацаанд чөлөөлөгдсөн зэрэг шалтгаантай хүмүүсд хамаарах заалт болно. Манай байгууллага орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд зөвшилцлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь илт байхад тухайн ажилтнаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн ын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгчээс: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/34 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-4-5/, ажлын байрны тодорхойлолт /хх-6/,,ХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-95 дугаартай ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-7/,,ХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б-78 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар /хх-8/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-9/, ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-10/, ын амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-1-12/, Нийцэл ӨЭМТ-ын эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-13/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-14/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас /хх58х/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны түрээсийн гэрээ /хх83х-84/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Хариуцагч, ДТС ОНӨХК-аас:,ХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаартай Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар /хх-26/,,ХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 дугаартай т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх-27/,,ХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар /хх-28/, бичсэн тайлбар /хх29/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны Байгууллагын захиралд гаргасан гомдол /хх-30/,,ХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/94 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хх-31/,,ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх32-43/, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А-13 журам батлах тухай тушаал, ажиллагсадын ирц бүртгэх журам, маягт /хх64-68/, ажлын цагийн бланс /хх69/, цалингийн карт /хх70х/, , нарыг ажилд томилсон тушаал, тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх71-76х/, 6 ширхэг сиди зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээч томилж шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтууд /хх-94-112/, хариуцагчийн хүсэлтээр , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас №1693072 үндэслэн өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй тул ыг *******,*******ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 7 323 031 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд ....хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурьдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчиж ыг өвчтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн. гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд .... сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн .Отгонбаярыг өвчнөө эмчлүүлэх зорилгоор биш эмийн эмчилгээг бичүүлж авах зорилгоор өрхийн эмнэлэгт үзүүлсэн гэж үзэж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 03, 05, 06-ны өдөр ажилдаа ирж, ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.Өвчтэй гэсэн эмнэлэгийн хуудсаа байгууллагад ирүүлээгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б/95 тоот тушаал, 2016/34 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б/78 дугаартай тушаалаар нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *******,*******ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/78 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

6. Ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.3.-д заасныг баримтлан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ.

7.Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ...хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурьдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчиж ыг өвчтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч .... сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн .Отгонбаярыг өвчнөө эмчлүүлэх зорилгоор биш эмийн эмчилгээг бичүүлж авах зорилгоор өрхийн эмнэлэгт үзүүлсэн гэж үзэж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 03, 05, 06-ны өдөр ажилдаа ирж, ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.Өвчтэй гэсэн эмнэлэгийн хуудсаа байгууллагад ирүүлээгүй гэж маргаж байгаа.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан.

10. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б/52 тоот *******,*******ХК-ийн захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан нь Б/52 тоот тушаалаар тогтоогдсон, харин 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

11.Хариуцагч Б/78 тоот тушаалын үндэслэлийг нотлох баримтаар CD-г / дуу, дүрсний бичлэг / гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинчлэн судалсан боловч уг баримтаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг үйл баримт тогтоогдоогүй болно.

12.Иймд ажил олгогчийн ыг ажлаас чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09 хүртэл хугацаанд эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан болох нь Нийцэл ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлаас нь чөлөөлсөн, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

14.Хариуцагч Нийцэл ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас зэрэг баримтыг хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээчээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл, ахуй эмчилгээний асуудал хариуцсан улсын байцаагчийг томилсон.

15.Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/55 дугаар албан тоотоор ...улсын байцаагч дүгнэснээр, Нийцэл ӨЭМТ-өөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр т олгосон 1693072 дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон байна гэсэн хариу ирүүлсэн. Иймд Нийцэл ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас зэрэг нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон гэж үзэх үндэстэй.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ... нь 2021 оны 09 дүгээр сарын 03, 06-нд ажилдаа ирж, ажиллаж байсан.Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа....мөн эмнэлэгийн хуудас, өвчтэй байгаагаа байгууллагад мэдэгдэж баримтаа ирүүлээгүй....нэхэмжлэгч нь цалингаа авч байсан нь баримтаар тогтоогдож байгаа гэж маргаж ийг ажилд томилсон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тушаал, хөдөлмөрийн гэрээ, Д.Адъяадолгорыг ажлаас чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/77 тушаал, цалингийн карт, ажлын цагийн блансийг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь ыг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд гэрч гийн мэдүүлгээр эмчийн магадлагаагаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр д цахимаар илгээсэн нь тогтоогдож байгаа.

17.Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч ыг *******,*******ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 7 323 031 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

18.Нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн түүний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож / 2021 оны 06, 07, 08 сарын нийлбэр 3 689 484:3=1 229 828, 1 229 828:21,5=57 201₮, 57 201х132 хоног=7 550 532 төгрөг / үзэхэд 7 550 532 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч 7 323 031 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн болно.

19.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 132 118 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ыг,ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан,ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 7 323 031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 132 118 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 6 ш CD-г хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА