Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2022/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00857/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Íýõýìæëýã÷: ....., ...... дүүрэг, .... хороо, ....... гудамж, Хас банкны төв байранд оршин байгаа, ........ регистрийн дугаартай, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Õàðèóöàã÷: ......... аймаг, ...... сум, ..-р баг, ...... арын түлээний захын баруун талд оршин байгаа, ....... регистрийн дугаартай, Х- г- ХХК,

 

Õàðèóöàã÷: .....аймаг, ...... сум, ..... баг, ..-р хороолол, ... байр, ... тоотод оршин суугаа, ............ регистрийн дугаартай, ......... овогт М-ын Н- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 621 201 523.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-, Х.Т-,

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Н-,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б-,

Шү¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа íàð îðîëöîâ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х-ХХК нь Х- г- ХХК, М.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 621 201 523.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Х- Г- ХХК нь нэхэмжлэгч Х-ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийг жилийн 7 хувийн хувьсах хүүтэй, 84 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ИЗГ1070030252 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Х-  Г- ХХК-ийн Х- банк дахь 5001098165 дугаартай дансанд дээрх 2 зээлийн 880,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Хариуцагч нь ЗГ1070023615 болон ИЗГ1070030252 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хуваарьт төлбөрийг эргэн төлөх үүргээ удаа дараа зөрчиж нийт 413 хоног хэтрүүлсэн бөгөөд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар болон биечлэн уулзаж шаардаж байсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь ЗГ1070023615 болон ИЗГ1070030252 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн БИ1070028915-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, БГ1070028915-01 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 3 сарын 6-ний өдрийн 1070014504-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ИБГ1070030252-01 барьцааны гэрээ, ИБГ1070030252-02 дугаартай барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014818 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 0007337789 дугаартай гэрчилгээ, ......... аймаг, .....сум, .... баг, ............. ..-р гудамж, ... тоот .... мкв талбайтай үйлчилгээний оффисын барилга,

2. Хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э2003000429 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000032227 дугаар гэрчилгээтэй, .... сум, ...-р баг, .......... ..-р гудамж, .... тоот, .... мкв эзэмших газар,

3. Хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018061 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326134 дугаар гэрчилгээтэй .... сум, ... баг, ...-р хороолол, ...-р байр ар талд байрлах, .... мкв талбайтай гарааш,

4. Хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003018059 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326136 дугаар гэрчилгээтэй, ...... сум, ...-р баг, ....-р хороолол, ...-р байр, ар  талд байрлах, ..... мкв талбайтай авто угаалга,

5. Хариуцагч  М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003008086 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000115522 дугаар гэрчилгээтэй, ..... сум, .... баг, ... хороолол, .... байр, ..... тоот, ..... м.кв, 3 өрөө орон сууц,

6. Хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003011828 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000118252 дугаар гэрчилгээтэй, ..... сум, .... баг, .............. тоот, .... м.кв хувийн сууц, .... мкв 2 ш агуулах,

7. Хариуцагч  М.Н-ийн  эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г2003005176 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000097412 дугаар гэрчилгээтэй, ......... сум, ... баг, ............тоот, ...... м.кв өмчлөлийн газар,

8. Хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014449 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000116251 дугаар гэрчилгээтэй, ........... сум, .... баг, ............ тоот, ..... м.кв ..... машины гарааш,

9. Хариуцагч М.Нэргүйгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018058 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326137 дугаар гэрчилгээтэй, ....... сум, … баг, .............. тоот, ...... м.кв дэлгүүрийн барилга,

10. Хариуцагч М.Нэргүйгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018060 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326135 дугаар гэрчилгээтэй, .......... сум, ... баг, .................. тоот, ........ м.кв, зоорийн давхар,

11. Хариуцагч Х- Г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2003000430 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000007681 дугаар гэрчилгээтэй, ......... сум, .... баг, ....................... тоот, ........ м.кв эзэмших эрхтэй газар,

12. Хариуцагч Х- Г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019871 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000536093 дугаар гэрчилгээтэй, ........ сум, .... дугаар баг, ..... м.кв талбайтай түүхий эдийн агуулах,

13. Хариуцагч Х- Г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021607 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000674405 дугаар гэрчилгээтэй, ........ сум, .... дугаар баг, ........................ тоот, ....... м.кв талбайтай Үйлдвэрийн байр,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний дап/у төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 514,455,555.52 төгрөг, 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 48.150,088.59 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 1 677 739 төгрөг, нийт 564 283 383.11 төгрөг, ИБГ1070030252 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 50 287 765.3 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 5 682 025.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948 350 төгрөг нийт 56 918 140.54 төгрөг нийт 621 201 523.65 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Х- г- ХХК нь Х- б-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 800.000,000 төгрөг жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж махны үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан боловч компаниас шалтгаалахгүй дараах нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн чадвар буурсан. 2020 оны 02 дугаар сараас Ковид 19 цар тахлын улмаас хил хаагдаж, хөл хорио тавигдаж эхэлсэн. ............... аймгийг Засаг даргын 2020.03.11-ний өдрийн 01-А/84 тоот захирамжаар 19 хоног, 2020.11.11-ний өдрийн 01-А/364 , 2020.11.12-ны 01-А/366 тоот захирамжаар 6 хоног, 2021.01.06-ны өдрийн 01-А/02 тоот захирамжаар 51 хоног, 2021.01.26-ны өдрийн 01-А/26 тоот захирамжаар 19 хоног, 2021.01.28-ны өдрийн 01-А/34 тоот захирамжаар 7 хоног, 2021.02.22-ны өдрийн 01-А/73 тоот захирамжаар 24 хоног, 2021.04.19-ны өдрийн 01-А/П7 тоот захирамжаар 15 хоног. 2021.04.24-ний өдрийн 01- А/130 тоот захирамжаар 13 хоног. 2021.05.07-ны өдрийн 01-А/148 тоот захирамжаар 15 хоног, 2021.05.07-ны өдрийн 01-А/149 захирамжаар 31 хоногийг хугацаагаар нийт 181 хоногийн хугацаанд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ удаа дараа авагдсан. Манай компани санхүүгийн хүндрэлээ шийдэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал:

Нэг. Махны үйлдвэрийн объектод бүх хөрөнгөө зарцуулсны улмаас эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж 2019 оны эхнээс зээлийг хуваарийн дагуу эргэн төлөхөд хүндрэл учирч эхэлсэн тул Ханс банканд “ үндсэн төлбөрийг жилийн хугацаанд багасгах буюу сар бүрийн 17,777,777 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасан. Х- б-аас зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах боломжгүй, харин эргэлтийн хөрөнгийн зээл олгоно гэж шийдвэрлэсний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 80.000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй. 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авахаар ИЗГ 1070030252 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч бодит байдал дээр уг 80,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөөр ашиглах боломж олдоогүй. Учир нь Хас банк 2019 оны 5. 6,7, 8, 9, 10. 11, 12 дугаар саруудад сар бүр 10,0 сая төгрөгөөр хэсэгчлэн олгосон ба компанийн дансанд орж ирсэн өдөрт нь ЗГ 1070030252 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн эргэн төлөлтөд зарцуулж дуусгасан. 2019 оны ЗГ 1070030252 дугаартай зээлийг хэсэгчлэн олгосон байдал болон 2016 оны ЗГ 1070023615 зээл, хүүгийн төлбөр хийх хуваарь. зээл хүүг төлсөн цаг хугацааг хооронд нь харьцуулсан доорх хүснэгтээр нэг зээлийг нөгөө зээлээр хаасан болох нь тодорхой харагдана. Би тухайн үед 80,0 сая төгрөгөө бөөнд нь өгчихөө, бид нар эргэлтэд оруулж, сар бүр зээлийн төлбөрөө төлөөд явъя гэсэн боловч банк зөвшөөрөөгүй.

 

Г үйлгээ

хийсэн

огноо

1070023615 зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хх-9

Зээл

хүү

1070023615 зээлийн эргэн төлөлт /Хх-89-90 дансны хуулга/

1070030252 зээлийг хэсэгчлэн олгосон байдал хх- 91 / дансны хуулга/

зээл

хүү

Зээл

хүү

1

2019.05.01

17,777,777

4,227,701

 

 

10,000.000

2

2019.05.06

17,777,777

 

17,777,777

4.824.422

10,000.000

3

2019.06.05

17,777,777

3,989,041

10,852,274

4,558,904

 

4

2019.06.06

 

 

9.850,111

149,584

10.000.000

5

2019.07.05

17,777,777

3.886,757

9,409,553

4.275,352

 

6

2019.07.08

 

 

5,343,115

 

10,000,000

7

2019.08.05

17,777,777

3,910,624

17,777,777

4,469,284

10,000,000

8

2019.09.05

17,777,777

3,804,931

17,777,777

4,348.493

10,000,000

9

2019.10.07

17,777,777

3.818,569

9,283,364

4,364.079

 

10

2019.10.08

 

 

8,494,392

1.864

10,000.000

11

2019.11.05

17,777,777

3,361.704

10,562,611

3.841.945

10,000,000

12

 

 

 

6,968.428

1.527

 

13

2019.12.05

-

3,375,342

 

3.857,533

 

14

2020.01.06

-

3,600,000

 

 

 

15

2020.02.05

-

3,375,000

 

 

 

16

2020.03.05

17,777,777

3,262.831

 

 

 

Дээрх байдлаар 2019 оны 05-11 сарын хооронд төлөгдөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлсөн ба 2019 оны 12 сар, 2020 оны 1, 2-р саруудад үндсэн төлбөр төлөх хуваарь байхгүй байсан тул зөвхөн хүүг төлсөн.

Хоёр. ................ аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-А/58 дугаар захирамжийн дагуу манай компанийн нийтийн хоолны үйлдвэрлэл болон хүнсний дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотойгоор борлуулалтын орлогын хэмжээ эрс буурсны улмаас компани санхүүгийн хүндрэлд орсон тул Х- б-ны ......... салбарт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20/22 тоот албан бичгээр “ ... 2020 оны 3, 4 дүгээр сарын зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг хойшлуулах ” тухай хүсэлтийг гаргасан боловч банкнаас 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 07/1382 дугаар албан бичгээр “ ... манай банкны зүгээс 2019 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх төслийн зээлийн төлбөрийг багасгах зорилгоор өөрийн банкнаас 80 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож таны хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд банкны зүгээс дахин зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй... ” гэсэн хариуг ирүүлж байсан.

Улмаар манай компаниас 2020.04.21, 2020.05.29. 2020.07.31, 2020.09.07, 2020.11.06, 2020.12.31-ний өдрүүдэд “ үндсэн төлбөрийн хэмжээг хойшлуулж” зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг удаа дараа өгсөн боловч Хас банкны зүгээс 2020 оны 04 сарын 27-ны өдөр “ ... Зээлийн ангилалд өөрчлөлт оруулсан ”, 2020 оны 06 сарын 04- ний өдрийн “ ... Зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн хариунуудыг өгч байсан. Мөн Хас банк нь 2014 оноос хойш манай компанийн болон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн бүх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба зээл ашиглалтын хугацаанд шинээр барьсан. өргөтгөсөн бүх хөрөнгөнүүдийг нэмж барьцаанд авсан. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийн үлдэгдэл багассан байхад хөрөнгийн тоо хэмжээ, үнийн дүн байнга нэмэгдэж ирсэн. Хас банк дахь манай 2 зээлийн нийт төлбөрийн үлдэгдэл 621,201,523 төгрөг байхад зээлийн барьцаанд хамгийн багаар бодоход 4,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 үл хөдлөх эд хөрөнгө байна. Төлөгдсөн зээлийн хэмжээгээр барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж өөр банк руу зээлээ шилжүүлэх тухай манай хүсэлтийг Хас банк зөвшөөрдөггүй. Мөн Капитрон банк манай үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийг судлаад 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор зөвшөөрсөн боловч Хас банк Монгол банкны муу зээлийн ангилалд бүртгүүлсний улмаас зээлийг олголт эцсийн шатандаа зогссон. Зээлийн батлан даалтын сан 260,000,000 төгрөгийн батлан даалт гаргасан байхад уг сангаас хуваарьт төлбөрийг төлүүлж, зээлийн ангиллыг бууруулахгүй байх боломжтой байсан. Мөн Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтыг тооцоолж барьцаа хөрөнгөнүүдийг чөлөөлж, манай компани өөр банкнаас зээл авч, эргэлтийн хөрөнгөтэй болж, санхүүгийн хүндрэлээс гаргах боломж олгосон бол манай компани нэг жилийн дотор асуудалгүй зээлээ төлөх боломжтой байлаа. Одоо ч энэ боломж байна. Гэтэл Хас банк манай компанид ямар ч боломж олгохгүй, боож хаасаар байгаад ийм байдалд хүргэлээ.

Хэдийгээр манай компанийн үйл ажиллагаа доголдож байсан боловч 2019 оны ЗГ 1070030252 дугаартай 80.000,000 төгрөгийн зээлэнд 21,271,539 төгрөгийн хүү, 27,712,234 төгрөгийн үндсэн зээл, 248,942 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 49,232,715 төгрөгийн төлбөр хийсэн байна.

Гурав. 2019 оны ЗГ 1070030252 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр ^50,287,765 төгрөг, хүү 5,682,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948,350 төгрөг. нийт 56,918.140 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй дараах 2 үндэслэл байна. Үүнд:

1. 2019 оны ЗГ 1070030252 дугаартай зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч банк зээлийн гэрээгээ зөрчиж, зээлийг хэсэгчлэн олгож. олгосон зээлээрээ 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөхөөс өөр боломж олгоогүй. Энэ нь бага хүүтэй зээлийн төлбөрийг өндөр хүүтэй зээлээр сольсон банкны ажиллагаа байсны улмаас манайд уг зээлээс ямар ч ашиг гараагүй, харин өндөр хүү төлж хохирсон. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд “ эргэлтийн хөрөнгийн зориулалтаар"* гэж заасан боловч банканд манай компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх хүсэл зориг байгаагүй, эргэлтийн хөрөнгийн зээл олгож байгаа мэт зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож. бодит байдал дээр уг гэрээгээр манай компанийн дансанд мөнгө шилжих, уг шилжсэн мөнгийг буцааж 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн төлбөрийг төлүүлэх нөхцөл байдлыг бий болгосон тул уг зээл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл үзэхээр байна.

2. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний дагуу банк хүү шаардах эрх үүсэхгүй ба уг зээлийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 49,232,715 төгрөгийг үндсэн зээл 80,000,000 төгрөгөөс хасуулж 30,767,285 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Дөрөв. 2016 оны №ЗГ 1070023615 тоот зээлийн гэрээний төлбөрийн талаар:

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 07-ний өдөр дуусах байсан. Зээл ашиглалтын хугацаанд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж байгаагүй. Ковидын нөхцөл байдлын улмаас компанийн төлбөрийн чадвар муудсан тул зээлийн гэрээний 3.3.3-т “ Зээлдэгчид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлөх боломжгүй болсон тохиолдолд Зээлдэгч уг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн хохирогч болсноо нотлох замаар зээлийн нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлт тавих эрхтэй" гэж заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээ авах хүсэлтийг гаргасан боловч банк үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулахаас татгалзсан. Мөн нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар урьдчилан сануулах болон нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн. Нэхэмжлэлийн агуулгаас гэрээг цуцалсан эсэх нь тодорхойгүй тул 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Талуудын хооронд солилцож байсан албан бичгүүдийн агуулга болон 2019 оны ЗГ 1070030252 дугаартай 80,0 сая төгрөгийн зээл олгосон үйл баримтаар манай компанийн төлбөрийн чадвар 2019 оны эхнээс муудаж эхлэн, улмаар 2016 оны 1070023615 зээлийн ^гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сараас эхлэн сар бүр төлөх ёстой 17,777,777 төгрөгийн үндсэн зээлээ төлж чадахаа байсныг банк сайн мэдэж байсныг нотлогдоно. Өөрөөр хэлбэл ЗГ 1070030252 дугаартай 80.0 сая төгрөгийн зээлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгоогүй бол 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээний 2019 оны 5 дугаарын сарын үндсэн зээл 17,777,777 төгрөг, хүү 4,227,701 төгрөгийг төлөхөд хариуцагч санхүүгийн чадваргүй болсон байсан. Ингээд 80,0 сая төгрөгийн зээлээр өмнөх зээлээ төлсөөр байгаад 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх ёстой 17.777,777 төгрөгийн үндсэн зээл, 4,009,497 төгрөгийн хүү, нийт 21,787,875 төгрөгийг төлөх боломжгүй болж 2021 оны 03 сарын 05-ны өдөр үндсэн зээлд 1,197,680 төгрөг, хүүнд 3,728.949 төгрөг. нийт 4,926,630 төгрөг төлсөн нь тухайн сард төлөх ёстой төлбөрийн 22,61 хувьтай тэнцэж байна. Үүнээс хойш хариуцагчийн төлсөн төлбөр нийт төлөх ёстой төлбөрт хүрэлцэхгүй дутуу төлөгдөж байсан нь дансны хуулгаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “ Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зааснаар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлд төлүүлэх ёстой байсан боловч банк эхэлж нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү гэсэн дарааллаар суутгасны дараа мөнгө үлдвэл үндсэн зээлийн төлбөрт суутгаж байсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Хэрвээ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд төлүүлсэн бол 586,666,666 / 2020.02.05-ны өдрийн зээлийн үлдэгдэл/ - 89,904.566 төгрөг / 2020.03.05-2021.03.11-ний өдрийг хүртэл төлсөн нийт төлбөр/= 496,762,100 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байна.

Иймд шүүх 2016 оны №ЗГ 1070023615 тоот зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд уг зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 496,762,100 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үндсэн зээлийн төлбөр буурч байгаатай холбогдон зээлийн хүүгийн хэмжээ буурах тул хүүгийн тооцоог шүүх хурлаас өмнө гаргаж өгнө. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Х- г- ХХК нь Х- б-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 800.000,000 төгрөг жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэтэл Хас банк нь зээлийн хүүг 2017 оны 01 сарын 02-ны өдөр 8% болгож нэмэгдүүлсэн болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан Зээл, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт, 128 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү зээл олгосноос хойш 4 сарын дараа зээлийн хүүг нэг талын санаачилгаар нэмэгдүүлснээ зээлдэгч талд мэдэгдээгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ талаар огт дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл банк 1 жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон боловч 2017.01.02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 58 сарын турш 8 хувиар тооцож зээлийн хүү тооцсоны улмаас 38,666,664 төгрөгийн илүү хүү тооцож төлүүлсэн буюу нэхэмжилсэн байна. Үүний зөрүүг тооцож гаргавал:

  1. 800 000 000 төгрөг * 7хувь=56 000 000 төгрөг /нэг жилийн хүү/ 56 000 000төгрөг:12 сар = 4 666 666 төгрөг /нэг сарын хүү/, 4 666 666төгрөг : 30 хоног=155 555 төгрөг /нэг өдрийн хүү/
  2. 800 000 000 төгрөг * 8хувь=64 000 000 /нэг жилийн хүү/, 64 000 000 төгрөг : 12 сар = 5 333 333 төгрөг /1 сарын хүү/, 5 333 333 төгрөг : 30 хоног 177 777 /нэг өдрийн хүү/
  3. 5 333 333 төгрөг- 4 666 666 төгрөг = 666 664 төгрөг /нэг сард тооцогдох хүүгийн зөрүү/
  4. 666 664 төгрөг * 58 сар = 38 666 512 /8 хувиар тооцсон хүүгийн илүү төлсөн зөрүү/

Ийнхүү банк зээлийн хүүг нэг талын санаачилгаар нэмэгдүүлсэн нь хуульд нийцэхгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ энэ тухай тодорхой тусгаагүй байгаагийн улмаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хүүгийн тооцоолол нь тодорхой бус хариуцагч талд тодорхой бус байгаагийн улмаас хүүгийн зөрүүнд 38,666,512 төгрөг илүү төлж хохирохоор байна.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт № 1070023615/А дугаар Зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарласан.   

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Хариуцагч Х- Г- ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай Зээлийн гэрээ /цаашид “Зээлийн гэрээ” гэх/-ний 1.3 дахь заалт, Зээлийн гэрээний Тусгай нөхцөлийн 2 дахь заалт /цаашид хамтад нь “Маргаан бүхий заалтууд" гэх/-ыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад ^ тооцуулах шаардлага гаргажээ. Маргаан бүхий заалтууд нь "банк тодорхой хугацааны давтамжтайгаар зээлийн хүүгийн хувь хэмжээг тухайн жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянах, Сангийн яамтай байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу шинэчлэн тогтоож байх” агуулгатай бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хариуцагч нь зээлийг “тогтмол 7 хувийн хүүтэй" гэж ойлгохуйц нөхцөл байдал үүссэн эсэх, ноцтой төөрөгдсөн гэж үзэх эсэхийг тогтоох шаардлагатай юм. Маргаан бүхий заалтуудын агуулгыг зээлийн гэрээний 1.1 дэх хэсгийн зохицуулалттай холбож тайлбарлах учиртай юм. Тодруулбал, Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт талууд Зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 800,000,000 төгрөгийн зээлийг 84 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар, жилийн 7 хувийн хувьсах хүүтэй олгохоор заасан байна. Хувьсах гэдэг нь өөрчлөгдөх гэдэгтэй утга дүйцэх тул гэрээнд заасан хүүгийн хувь хэмжээг зөвхөн нэмэгдэх бус мөн буурах боломжтойг илэрхийлнэ.

Иргэний хуулийн 6 дугаар бүлгийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд тэдгээрийг

  • хүсэл зориг илэрхийлэх явцад үүсэх төөрөгдөл;
  • хүсэл зориг бүрэлдэх үед үүссэн төөрөгдөл;
  • онцгой тохиолдолд үүсэх төөрөгдөл гэж бүлэглэн үзэх боломжтой юм.

Хариуцагч дээр дурдсанчлан “тогтмол 7 хувийн хүүтэй” гэж ноцтой төөрөгдсөн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан чухам аль тохиолдолд /58.2.1, 58.2.2 58.3.1-58.3.4, 58.4/ хамаарах талаар нэхэмжлэлд дурдаагүй байх тул түүний шаардлагын үндэслэлийн эсрэг эрх зүйн тайлбар, няцаалт хийх боломжгүй буюу ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ноцтой төөрөгдөл нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус гэж тооцох аль нэг үндэслэлд хамаарах эсэх талаар нэхэмжлэгч хэт өргөн хүрээтэй эрх зүйн дүгнэлт хийх шаардлага гараад буй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл хариуцагч нь зээл “тогтмол 7 хувийн хүүтэй” гэж ноцтой төөрөгдсөний улмаас Зээлийн гэрээг байгуулсан болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн төөрөгдөл болон Маргаан бүхий заалтууд хоорондын шалтгаант холбоо, төөрөгдөл нь субъектив буюу объектив ач холбогдолтой байсан эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ “банк зээл олгосноос хойш 4 сарын дараа нэг талын санаачилгаар нэмэгдүүлснээ зээлдэгч талд мэдэгдээгуй, хуульд нийцээгуй" гэх боловч Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар банк нь зээлийн хүүг өөрөө тогтоох эрхтэй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Зээлийн гэрээнд заасан хүүгийн хувь хэмжээг Сангийн яамтай байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.01 (В) заалтын дагуу шинэчлэн тогтоосон бөгөөд хариуцагч нь Зээлийн гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгуулсныг дурдах нь зүйтэй юм.

 

 

Иймд хариуцагч Х- г- ХХК-ийн Маргаан бүхий заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.  

 

 

Нэхэмжлэгчээс Х- б- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.06-ны өдрийн А-314 дугаартай тушаал, 2013.10.28-ны өдрийн 13/1308 дугаартай А.С-ийг албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай тушаал, итгэмжлэл, 2016.08.16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээ, зээлийн санхүүжилт эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2016.08.16-ны өдрийн 1070023615/А дугаартай гэрээний тусгай нөхцөл, 2016.08.16-ны өдрийн 2016 оны ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, 2017.07.18-ны өдрийн ЗГ1070023615/Б тоот зээлийн гэрээний тусгай нөхцөл, 2016.08.16-ны өдрийн БИ1070023615-01 баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт 1,2,3 дугаар хавсралт, 2017.02.16-ны өдрийн БИ1070023615-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, барьцааны хөрөнгийн жагсаалт, 2016.08.16-ны өдрийн БГ1070023615-01 барьцааны гэрээ, гэрээний 1,2,3 дугаар хавсралт, 2017.11.22-ны өдрийн БГ1070023615-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт, хавсралт 1, 2014.03.06-ны өдрийн 1070014504-01 баталгаат ипотекийн гэрээний хавсралт, гэрээний 2 дугаар хавсралт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцаалуулагчийн батлах мэдэгдэл, 2016.08.16-ны өдрийн 2014 оны 1070014504-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, гэрээний 2 дугаар хавсралт, 2016.08.15-ны өдрийн итгэмжлэл, 2016.08.16-ны өдрийн БД1070023615 дугаартай батлан даалтын гэрээ, 2016.08.16-ны өдрийн 1070023615 дугаартай Батлан даалтын гэрээ, 2020.12.28-ны өдрийн БД1070023615 дугаартай батлан даалтын гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2019.04.12-ны өдрийн ИЗГ1070030252 дугаартай зээлийн гэрээ, зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарь, 2019.04.12-ны өдрийн ИЗ1070023615-01 барьцааны гэрээ, гэрээний 1,2 дугаар хавсралт, 2020.12.28-ны өдрийн ИБГ1070023615-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, гэрээний 1 дүгээр хавсралт, 2019.04.12-ны өдрийн ИБГ1070023615-02 дугаартай барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1,2 дугаар хавсралт, 2020.12.28-ны өдрийн ИБГ1070023615-02 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2019.04.12-ны өдрийн ИБГ1070030252-01 дугаартай барьцааны гэрээ, гэрээний 1,2,3 дугаар хавсралт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2019.04.29-ний өдрийн ИБГ1070030252-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, гэрээний 1,2 дугаар хавсралт, 2020.12.28-ны өдрийн ИБГ1070030252-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээний 1 дүгээр хавсралт, 2019.04.12-ны өдрийн ИБГ1070030252-02 дугаартай барьцааны гэрээ, гэрээний 1,2 дугаар хавсралт, №000326134, Ү-2003018061 дугаар, №000326136, Ү-2003018059 дугаар, 000115522,Ү-2003008086 дугаар, Ү-2003011828 дугаар, №000116251,Ү-2003014449 дугаар, 000326137, Ү2003018058 дугаар, 000326135, Ү2003018060 дугаар, 000536093, Ү-2003019871 дугаар, 000674405, Ү2003021607 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, №000097412, Г2003005176 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000007681, Э2003000430 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, бизнесийн зээлийн өргөдөл, Х- г- ХХК-ийн дансны хуулга, Х-  г- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х- х- ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 2019.02.25-ны өдөр, 1/16 дугаар Х- х- г- ХХК-ийн албан бичиг, 2019/04/09-ИЗШ-187 дугаартай зээлийн шийдвэр 2 хувь, Сангийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2019.02.27-ны өдрийн 07/218 дугаартай Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэх нэгжид гэх албан бичиг, 2019.04.05-ны өдрийн 65 дугаартай JICA-ийн албан бичиг, 2020/10/14-273 дугаар хурлын тогтоол, хавсралт, 2020/12/15-334 дугаар зээлийн удирдлагын хорооны тогтоол, хавсралт, 2020.12.31-ны өдрийн 07-985 дугаартай албан бичиг, 2019.11.11-нийн өдрийн төлбөрийн баримт, 2019.10.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.09.05-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.08.05-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.07.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.06.06-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.05.06-ны өдрийн төлбөрийн баримт, 1070023615 тоот зээлийн эргэн төлөлт тооцоолсон хүснэгт, 2021.06.28-ны өдрийн 95 дугаартай албан бичиг, 2016.11.28-ны өдрийн 1516 дугаартай албан бичиг, 2017.07.06-ны өдрийн 1622 дугаартай албан бичиг, 2017.12.27-ны өдрийн 1698 дугаартай албан бичиг, 2018.06.29-ний өдрийн 1802 дугаартай албан бичиг, 2018.12.31-ний өдрийн 1890 дугаартай албан бичиг, 2019.06.26-ны өдрийн 127 дугаартай албан бичиг, 2019.12.26-ны өдрийн 237 дугаартай албан бичиг, 2020.06.30-ны өдрийн 101 дугаартай албан бичиг, 2021.12.07-ны өдрийн 07/267 дугаартай албан бичиг,

хариуцагчаас 2020.02.17-ны өдрийн 20/22 дугаар албан бичиг, 2020.07.31-ний өдрийн 20/21 дугаар албан бичиг, 2020.09.07-ны өдрийн 20/21 дугаар албан бичиг, 2020.11.06-ны өдрийн 20/26 дугаар албан бичиг, 2020.12.31-ний өдрийн 20/32 дугаар албан бичиг, 2020.12.31-ний өдрийн 20/31 дугаар албан бичиг, 2020.02.21-ний өдрийн 07/182 дугаар албан бичиг, 2020.04.27-ны өдрийн 07/371 дугаар албан бичиг, 2020.06.04-ний өдрийн 07/501 тоот албан бичиг, 2021.04.07-ны өдрийн 20/40 дугаар албан бичиг, зээлийн эргэн төлөлтийн  хуваарь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр 2020.04.27-ны өдрийн 07/371 дугаар албан бичиг, 2020.02.21-ний өдрийн 07/182 дугаар албан бичиг, 2020.06.04-ний өдрийн 07/501 дугаар албан бичиг, шүүхийн үзлэгээр 2020.02.17-ны өдрийн 20/02 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч Х- б-ны ....... салбар нь хариуцагч Х- х- г- ХХК, М-ын Н- нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 514 455 555,52 төгрөг, хүү 48 150 088,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 677 739 төгрөг нийт 564 283 388,11 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ИБГ1070030252 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 287 765,3 төгрөг, хүү 5 682 025,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948 350 төгрөг нийт 56 918 140,54 төгрөг 2 гэрээний нийлбэр 621 201 523,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь 800 сая төгрөгийг махны үйлдвэр барих зориулалтаар зээл авсан. 2020 оноос Ковид 19 цар тахлын улмаас 181 хоногийн хугацаанд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ удаа дараа авагдсан. Махны үйлдвэрийн объектод бүх хөрөнгөө зарцуулсны улмаас эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж 2019 оны эхнээс зээлийг хуваарийн дагуу эргэн төлөхөд хүндрэл учирсан тул үндсэн төлбөрийг жилийн хугацаанд багасгах, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтүүд гаргаж байсан боловч татгалзсан. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 80 сая төгрөгийн зээл олгосон боловч ашиглах боломж олгоогүй, энэ мөнгийг 2019 оны 5-12 сарын хооронд сар бүр 10 сая төгрөгөөр хэсэгчлэн олгож, өмнөх зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт зарцуулсан. Улмаар 2020 оны 2 сараас 12 сарын хооронд 7 удаа үндсэн төлбөрийн хэмжээг хойшлуулж зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг өгсөн боловч зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариунуудыг өгсөн. Төлөгдсөн зээлийн хэмжээгээр барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж өөр банк руу зээлээ шилжүүлэх тухай манай хүсэлтийг зөвшөөрдөггүй. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 49 232 715 төгрөгийг үндсэн зээл 80 000 000 төгрөгөөс хасуулж 30 767 285 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж,

2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дуусах байсан. Ковидын нөхцөл байдлын улмаас төлбөрийн чадвар муудсан тул зээлийн гэрээний 3.3.3-т зааснаар давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлийн нөхцлийг өөрчлүүлэх хүсэлт тавих эрхтэй боловч банк үндсэн зээл төлөлтийг хойшлуулахаас татгалзсан. Нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй тул уг зээлтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй. Шүүх 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд уг зээлийн үндсэн төлбөр 496 762 100 төгрөгийг зөвшөөрнө, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ1070023615 тоот Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн төлбөр 514 455 555,52 төгрөг, хүү 48 150 088,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 677 739 төгрөг нийт 564 283 388,11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг талаас Х- б-, нөгөө талаас зээлдэгч Х- х- г- ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Н- нар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ1070023615 тоот Зээлийн гэрээ байгуулан зээлдэгч нар нь 800 000 000 төгрөгийн зээлийг 84 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү 7 хувийн хувьсах хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгох, банк нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн хувьсах хүүг банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, шинэчлэн тогтоохоор, банк зээлийн хүүгийн хувь, хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг гэрээний банкинд хадгалагдаж байгаа хувийн хавсралтад тэмдэглэхээр, өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй талаар, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээний хавсралт 1-д заасан зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. / хх-ийн 9-13/

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан хэрэгт нотлох баримтаар гэрээний тусгай нөхцөл болох 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №1070023615/А гэрээ, 2016 оны ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ1070023615/Б тоот зээлийн гэрээний тусгай нөхцлийн гэрээ, №БИ1070023615-01 Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалтууд, Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалтууд, Дараачийн барьцааны гэрээний нөхцөл, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2016 оны БГ1070023615-01 дугаартай Барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2014 оны 3 сарын 6-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл, 2014 оны 1070014504-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, итгэмжлэл, 2016 оны 8 сарын 16-ны өдрийн Батлан даалтын гэрээ зэргийг ирүүлсэн байна. / хх-ийн 14-48/

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.5-д зааснаар зээлийн төлбөрийг зээлдэгчийн 1070023615 дугаар зээлийн дансанд төлбөрийг шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт 503 196 638,32 төгрөг төлсөн төлсөн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлөлтийг сунгуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг Х- б-д албан бичгээр гаргаж байсан ба Х- б- нь Сангийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөлд хүсэлтийг хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй тул дахин Х- б-д Х- б- 1 жилийн хугацааны сар бүрийн зээлийн үндсэн төлөлтөөс 10 000 000 төгрөгийг банкны бизнесийн зээлийн хүүтэй зээлд шилжүүлэн төлбөрийг хойшлуулж өгнө үү хойшлуулсан төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх болно гэсэн албан бичиг хүргүүлсний дагуу Х- б-ны Зээлийн удирдлагын хорооны Х- б-ны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаартай Зээлийн удирдлагын хорооны шийдвэрээр Жайка төслийн зээлийн 2019 оны 4 дүгээр сараас 11 сар хүртэл төлөх үндсэн зээлийн төлбөрөөс 80 000 000 төгрөгийг Банкны эх үүсвэртэй зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. / хх-ийн 121-123/

 

            Дээрх шийдвэрийн дагуу Х- б-ны ....... салбар, Х- х- г- ХХК, М.Н- нартай тохиролцож байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №ИЗГ1070030252 дугаартай гэрээгээр 80 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн дагуу төлөхөөр, банк нь зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны ИБГ1070030252-01 дугаартай барьцааны гэрээ, ИБГ1070030252-02 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. / хх-ийн 53-77/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаатай тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

 

Х- х- г- ХХК-ийн гаргасан зээлийн үндсэн төлөлтийг сунгуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг Х- б-ны зээлийн удирдлагын хорооны хурлаас шийдвэрлэж улмаар талууд тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсныг нэхэмжлэгчийг нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх ба дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй тул талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ1070023615 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч Х- х- г- ХХК-аас үндсэн төлбөр 514 455 555,52 төгрөг, хүү 48 150 088,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 677 739 төгрөг нийт 564 283 388,11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х- б-ны .... салбарт олгох нь зүйтэй.

 

Хоёр. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ИБГ1070030252 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 287 765,3 төгрөг, хүү 5 682 025,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948 350 төгрөг нийт 56 918 140,54 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

            Х- б-ны ......... салбар, Х- х- г- ХХК, М.Н- нартай тохиролцож байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №ИЗГ1070030252 дугаартай гэрээгээр 80 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн дагуу төлөхөөр, банк нь зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны ИБГ1070030252-01 дугаартай барьцааны гэрээ, ИБГ1070030252-02 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. / хх-ийн 53-77/

Хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, 1070023615 тоот зээлийн эргэн төлөлт тооцооны хүснэгт, 1070030252 тоот зээлийн эргэн төлөлт тооцооны хүснэгт, талуудын тайлбараар хариуцагч нь Х- б- зээлийн төлбөрийг хариуцагчийн дансанд 2019 оны 8, 9, 10, 11 саруудад хэсэгчлэн олгож, улмаар өмнөх зээлийн үндсэн төлөлтөд зарцуулсан байна. / хх-ийн 134-144/

 

            Хариуцагч нь дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 51 232 716,48 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

            Хариуцагч Х- х- г- ХХК нь Х- б-тай байгуулсан 1070023615 тоот, 1070030252 тоот зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/21, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20/21, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20/26, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20/31, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20/32 дугаар бүхий албан бичгүүдээр гаргасныг Х- б-аас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгч байсан байна. / хх-ийн 147-156, 165-167/

 

            Хариуцагч нь зээлийг хэсэгчлэн олгосон нь зээлийг олгосон үндэслэлийн дагуу ашиглах боломж олгоогүй, өмнөх зээлийн эргэн төлөлтөд татаж байсан нь зээлдэгчийн эрх ашгийг хохироосон үндэслэлээр татгалзаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах боломжгүй тул улмаар зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ИБГ1070030252 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 287 765,3 төгрөг, хүү 5 682 025,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948 350 төгрөг нийт 56 918 140,54 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

             

            Гурав. Хариуцагчийн гаргасан ... 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... талууд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээгээр 800 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл Х- б- нь зээлийн хүүг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 8 хувь болгож нэмэгдүүлсэн. Ийнхүү зээл олгосноос хойш 4 сарын дараа зээлийн хүүг нэг талын санаачлагаар нэмэгдүүлсэнээ зээлдэгч талд мэдэгдээгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ талаар огт дурдаагүй. ...Иймд зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615/А зээлийн гэрээний тусгай нөхцлийн 2 дахь заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

           

            Нэхэмжлэгч нь уг зээлийг талууд харилцан тохиролцож байгуулсан, хариуцагч нь төслийн зээл гэдгийг мэдэж байсан. Уг зээлийн хүүг банк өөрчлөхгүй, харин зээлийн санхүүжилт олгосон байгууллага өөрчилдөг. Зээлийн хүүг хувьсаж болохыг зээлийн гэрээнд тодорхой тусгасан үүнийг хариуцагч зөвшөөрч гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдуулан 2016 оны 12 дугаар 28-ны өдрийн 1516 дугаартай, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1622 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1698 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 29-ний 1502 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1890 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 26-ны 127 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 26-ны 237 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 30-ны 101 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 28-ны 95 дугаартай Жайка төслийн газар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслөөс арилжааны банкуудад төслийн дамжуулан зээлдүүлэх зээлийн хүү шинэчлэх тухай албан бичгүүдийг ирүүлжээ. / хх-ийн 193-201/

            Дээрх баримтуудаар арилжааны банкууд нь төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэх журмаар зээл олгохдоо зээлийн хүүгийн хэмжээ 6 сар тутам хувьсах заалттай тул уг байгууллагаас тогтоосон хүүгийн хэмжээгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулдаг болох нь тогтоогдож байна.

 

            Талууд дээрх хүүгийн хувьсах заалтыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3-д Банк нь жил бүрийн ...дүгээр сарын 1, ...дугаар сарын 1-ний өдөр зээлийн хувьсах хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, шинэчлэн тогтооно. Банк зээлийн хүүгийн хувь, хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтийг гэрээний банкинд хадгалагдаж байгаа хувийн хавсралт 2 /зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт/-д тэмдэглэнэ. Өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхөө зээлдэгч хүлээн зөвшөөрч байна. Өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь, хэмжээг Банк зээлдэгчид мэдэгдээгүй нь түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэж ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцлийн 2-т Зээлийн хүү хувьсах бөгөөд Банк нь Сангийн яамтай байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.01 (В) заалтын дагуу ам.доллар болон төгрөгөөр дамжуулан зээлдүүлсэн хөрөнгийн хүүг хагас жил тутам шинэчлэн тогтооно. Зээлдэгч нь энэхүү өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээний дагуу зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж тусгажээ.

            Энэ дагуу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээнд хүүг 7 хувийн хувьсах хүүтэй гэж тусгаж, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс зээлийн хүүг 8 хувь болгосон байна.

Хариуцагч нь хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрсөн хэлцэл буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хэлцэл хийсэн, хүүгийн өөрчлөлтийг танилцуулаагүй, шүүх дээр ирээд мэдсэн гэсэн үндэслэлээр хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

            Гэвч дээрх зээлийн болон зээлийн гэрээний тусгай нөхцлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Өөрөөр хэлбэл гэрээгээр зээлийн хүү хувьсаж болно, энэ талаар гэрээний талуудад мэдэгдэнэ, мэдэгдээгүй нь түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй, зээлдэгч нь энэхүү өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээний дагуу зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж тусгасныг үгийн шууд утгаас харахад бусдад ойлгомжгүй, төөрөгдөх  агуулгагүй хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж үзэх бөгөөд гэрээг уншиж танилцан, агуулгыг нь төсөөлж мэдэлгүйгээр гарын үсэг зурсныг төөрөгдсөн гэж үзэхгүй юм.

 

            Иймд хариуцагчийн гаргасан ... 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дөрөв. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд.

 

            Талууд нь ЗГ1070023615, ИБГ1070030252 зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №1070023615-01 тоот Барьцааны гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр №ИБГ1070023615-01 тоот Барьцааны гэрээ, №ИБГ1070023615-02 тоот Барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ИБГ1070023615-02 дугаартай Барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулан хариуцагч М.Нэргүйгийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014818 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000733789 дугаар гэрчилгээтэй, ..............аймаг ....... сум, ... дугаар баг, .............. .. гудамж, ..... тоот, ........ мкв талбайтай үйлчилгээ, офиссын барилга, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2003000429 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000032227 дугаар гэрчилгээтэй ........ сум ...-р баг, ...................... ... гудамж ........ тоот хаягт байрлалтай, ..... м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018061 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326134 дугаар гэрчилгээтэй, ......сум ...-р баг .... дугаар хороолол ... байрны ар талд байрлах, ..... мкв талбайтай граж, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018059 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326136 дугаар гэрчилгээтэй, ..... сум ... дугаар баг .... дугаар хороолол ... байрны ар талд байрлах, ... мкв талбайтай авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008086 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000115522 дугаар гэрчилгээтэй, ......... сум ....-р баг, ... хороолол, .... байр, .... тоот, ... мкв талбайтай, 3 өрөө орон сууц, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011828 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000118252 дугаар гэрчилгээтэй, .......... сум ....-р баг, ............. тоот, ..... мкв хувийн сууц, .... мкв 2 ширхэг агуулах, 7. хариуцагч М.Н-, Г.Э- нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2003005176 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000097412 дугаар гэрчилгээтэй, ..... сум ...-р баг ................ тоот ....... мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 8.хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014449 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000116251 дугаар гэрчилгээтэй, ..... сум ...-р баг, ................ тоот, ..... мкв ... машины граж, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003018058 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326137 дугаар гэрчилгээтэй, .............. сум ....-р баг .......... .. дүгээр гудамж, ........, ...... мкв дэлгүүрийн барилга, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018060 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326135 дугаар гэрчилгээтэй, Дархан......... сум ....-р баг  ............................ тоот, ........ мкв зоорийн давхар, хариуцагч Х- х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2003000430 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000007681 дугаар гэрчилгээтэй, ............ сум ...-р баг,  .................... тоот, .............. м.кв эзэмших эрхтэй газар, хариуцагч Х- х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019871 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000536093 дугаар гэрчилгээтэй, .......... сум ...-р баг ...... м.кв талбайтай түүхий эдийн агуулах, хариуцагч Х- х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021607 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000674405 дугаар гэрчилгээтэй, .......... сум ... дугаар баг ...................... гудамж ........ тоот, ....... м.кв талбатай үйлдвэрийн байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. /хх-ийн 79-90/

             

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ........... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-..... дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х- б-ны ........... салбар, хариуцагч Х- х- г- ХХК, М.Н- нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х- х- г- ХХК, М.Н- нараас 621 201 523,65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- б-ны ........... салбарт олгож,

хариуцагч Х- г- ХХК-ийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014818 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000733789 дугаар гэрчилгээтэй, ............. аймаг ............. сум, .. дугаар баг, ............................., ............... тоот, ............ мкв талбайтай үйлчилгээ, офиссын барилга, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2003000429 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000032227 дугаар гэрчилгээтэй ............. сум .....-р баг, ................. ... гудамж ...... тоот хаягт байрлалтай, ....... м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018061 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326134 дугаар гэрчилгээтэй, .............сум ...-р баг ... дугаар хороолол ... байрны ар талд байрлах, ... мкв талбайтай граж, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018059 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326136 дугаар гэрчилгээтэй, ...... сум ... дугаар баг ... дугаар хороолол .... байрны ар талд байрлах, ... мкв талбайтай авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч М.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008086 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000115522 дугаар гэрчилгээтэй, .............. сум .....-р баг, ........ хороолол, ........ байр, .... тоот, ... мкв талбайтай, 3 өрөө орон сууц, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011828 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000118252 дугаар гэрчилгээтэй, ................ сум ...-р баг, ......... тоот, ..... мкв хувийн сууц, ................. мкв 2 ширхэг агуулах, хариуцагч М.Н-, Г.Э- нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2003005176 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000097412 дугаар гэрчилгээтэй, .......... сум ...-р баг .............. тоот ........ мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014449 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000116251 дугаар гэрчилгээтэй, ............ сум ...-р баг, .................... тоот, ...... мкв ... машины граж, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003018058 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326137 дугаар гэрчилгээтэй, ............. сум ....-р баг .................. гудамж, ...... тоот, .......... мкв дэлгүүрийн барилга, хариуцагч М.Н-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018060 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000326135 дугаар гэрчилгээтэй, .............. сум ....-р баг ..................... тоот, .......... мкв зоорийн давхар, хариуцагч Х-х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2003000430 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000007681 дугаар гэрчилгээтэй, ................ сум ......-р баг,  ................ ............. тоот, ............... м.кв эзэмших эрхтэй газар, хариуцагч Х- х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019871 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000536093 дугаар гэрчилгээтэй, .............. сум ...-р баг .... м.кв талбайтай түүхий эдийн агуулах, хариуцагч Х- х- г- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021607 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000674405 дугаар гэрчилгээтэй, ......... сум .... дугаар баг ..................... гудамж ............... тоот, .......... м.кв талбатай үйлдвэрийн байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа .............. аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-......... дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 334 157,62 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 421 482 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 334 157,62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА