Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2022/00095/и |
Дугаар | 135/ШШ2022/00208 |
Огноо | 2022-02-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2022/00208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/00095/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, ***-р хороо, *** гудамж, Х-ийн төв байранд оршин байгаа, *** регистрийн дугаартай, *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймаг, *********. сум ***.-р баг, ***.-р байрны *** тоотод оршин суугаа, ***. регистрийн дугаартай, ************овогт Д-ын О-д холбогдох
3 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-/онлайн/ хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адьяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь *** дарга О.С- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
Д.О- нь ******.. оны сарын ***..-ны өдрийн ******. дугаартай гэрээгээр 5 000 000 төгрөгийн 1 ширхэг FT***маркийн тракторыг иж бүрдлийн хамт урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг ******.. оны ******. сарын ******..-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ***. оны ***.. сарын ***..-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2 500 000 төгрөг байна. Дээрх гэрээний үлдэгдэл 2 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдээгүй ба гэрээний 3.3-т заасны дагуу мөн хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 3 750 000 төгрөг гаргуулж Х- а- а-г д- с-г хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.О-хариу тайлбартаа:
Миний бие *********. сумаас зохиогдсон газар тариалан дэмжих сангаас трактор авах уу гэж мэргэжилтэн Ц- асуусан. Уг трактор нь хөнгөлөлттэй учир урьдчилгаа өгөөд болно та авбал өргөдлөө бичээд өгөөрэй гэсэн. Гэртээ ирээд трактор авах урьдчилгаа бүрдэж чадаагүй учир өргөдлөө ч аваагүй, трактороо ч аваагүй *********. сумын захиргааны мэргэжилтэн Ц- үлдсэн байх. Дараа нь *********. сумын мэргэжилтэн Н- дуудсан би очсон. Ингээд асуудлаа ярьж байгаад гадаадаас ирсэн газар тариалан эрхэлж эхэлж байгаа Ирээдүй гэдэг хүнд өгсөн нь тодорхой болоод хүсэлтээ мэргэжилтэнд нь өгөөд явсан. Энэ асуудал Ц-, мэргэжилтэн Н- нарын хооронд асуудалтай байх. Мөн миний гарын үсэг буруу байна. Би банкинд мөнгө ерөөсөө шилжүүлээгүй болно. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар *** итгэмжлэл, Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, Төрийн банкны орлогын баримт, Д.О-ы цахим үнэмлэхийн хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ажлын алба нь хариуцагч Д.О-д холбогдуулан FT-250 маркийн трактор, иж бүрдлийн үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч би тухайн үед трактор авах өргөдлөө өгсөн боловч урьдчилгаа төлбөр бүрдээгүй тул больсон. Миний нэр дээр Ирээдүй гэдэг хүн авсан талаар *********.ы Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н-аас мэдээд хүсэлтээ өгсөн. Би трактор аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын ***.. оны ***. дүгээр сарын ***.-ны өдрийн ***. дугаартай *** ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор *** ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг *** байхаар, *** дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Х- а- а-г д- с-д шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгажээ. /хх-ийн 11 дугаар тал/
Дээрх засгийн газрын тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ***. оны ***. дүгээр сарын ***.-ний өдрийн ***.. дугаартай Х- а- а-г д- с-д хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ***. оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Х- а- а-г д- с-д блансаас блансад шилжүүлсүгэй гэж, хөрөнгө, өр төлбөр, бараа материалыг Х- а- а-г д- с-д блансаас блансад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, журам, стандартын дагуу бүртгэлд тусгахыг *** ажлын албанд даалгасан байна. /хх-ийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгч *** ажлын албанд ******. оны ***. дугаар сарын ***.-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, гэрчилгээнд О- овогтой С-г гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчилгээнд тусгасан байна. /хх-ийн 10 дугаар тал/
Иймд *** ажлын алба нь дээрх Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шинээр байгуулагдаж, улмаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлагыг тус сандаа шилжүүлэн авснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмнөөс тус сангийн ажлын албыг төлөөлөн гүйцэтгэх захирал О.С-шаардах эрхтэй этгээд гэж үзэв.
Хэрэгт авагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн ****** оны ***.дугаар сарын ***.-ны өдрийн ***. дугаартай гэрээгээр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас Д.О-нар тохиролцож FT250 маркийн трактор, анжисны хамт 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах, гэрээний 3.3-д 3.2-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байна. /хх-ийн 4-6 дугаар тал/
Хариуцагч нь уг гэрээ байгуулагдсаныг үгүйсгээгүй боловч зээлийн төлбөрийн урьдчилгаа 2 500 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний дагуу эд хөрөнгийг аваагүй, миний нэр дээр Ирээдүй авсан талаар бичиж өгсөн гэж маргаж байгаа ба зээлийн гэрээнд дээрх агуулгаар гараар бичсэн бичвэр, мөн Техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас дээр Д.О-д гэж бичсэний ард Ирээдүй гэж гараар бичиж утасны дугаарыг тэмдэглэсэн зэргээр түүний гаргасан тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь хэдийгээр гэрээ байгуулсан боловч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул уг хэлцлийн дагуу шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг гэж дурдсан атлаа уг төлбөрийг хэн, хэзээ, хэрхэн төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүнийг татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боловч хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй, урьдчилгаа төлбөр төлсөн баримт архиваас гарч ирээгүй гэж тайлбар гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О-аас 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА