Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2021/00291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Хариуцагч: *******, *******, өөрийн байранд байрлах, Налайх т холбогдох  

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ж., нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр Л.******* надаас 89,980,217 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Налайх Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Улаанбаатар хот, тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байна. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар миний орон сууцыг үнэлүүлсэн гэх бөгөөд энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулсан. Гэнэт нэг өдөр шийдвэр гүйцэтгэгч над руу утсаар холбогдож ...танай орон сууцыг үнэлгээний байгууллага 131,192,800 төгрөгөөр үнэлсэн... албадан дуудлага худалдаагаар худалдах болсон... шийдвэр гүйцэтгэлийн материалтай ирж танилц.. гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу очиход шийдвэр гүйцэтгэгч нь надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж нэг хувийг өгсөн. Би зөвшөөрөхгүй тухайгаа хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч та хэрэв үнэлгээний байгууллагын энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болно гэж хэлсэн. Миний өмчлөлийн дээрх орон сууц нь нийт 69.35 м.кв талбайтай бөгөөд үнэлсэн үнэлгээнд хувааж үзвэл 1 м.кв талбайг хэт багаар буюу 1,891,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл хорооллын орон сууцны зах зээлийн дундаж ханш 1 м.кв 2,500,000 төгрөийн үнэтэй байгаа болно. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь үнэн зөв тайлбар гаргаад шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүрэг хүлээнэ. Энэ үүргийнхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шинжээч томилуулах нь зүйтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу тооцоолол тоо бүртгэл, техникийн тусгай мэдлэг шаардагдаж байгаа тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээч томилогдсоноороо энэ маргаан бүхий асуудал шийдэгдэх, үнэлгээ нь бодитой хийгдсэн эсэхийг нотлох гол зүйл болж байна. Өмнөх шинжээчийг гэрчээр асуусан гэрчээр асуухад зах зээлийн хандлагаар үнэлсэн. Өртгийн аргаар үнэлээгүй гэдэг талаар ярьдаг. Гэтэл зах зээлийн аргаар үнэлэхдээ зах зээлийг хэт хомс байдлаар үнэлсэн, зориуд эсэхийг бол би мэдэхгүй. Хамгийн бага үнэ өртөг бүхий 1,800,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг өмнө нь дурдсанчлан гаднах үзэмж багатай байшингийн үнээр дундчилаад үнэлгээг хийсэн байна. Харин тухайн орон сууц нь гаднаа шилэн фасадтай учир үзэмж өөр болж эхэлдэг, үүнийгээ дагаад үнэ нэмэгддэг. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие дахин шинжээч томилуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх дээр анх энэ хэрэг маргааныг хянан шийдэж байгаа гэдэг утгаараа тухайн хүсэлтээсээ татгалзаад, өнөөдөр дахин шинжээч томилуулъя гэсэн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь сайтад байсан 3 ширхэг хавсралт бүхий фото зургийг үндэслэн хамгийн бага үнийн дүнтэй орон сууцтай харьцуулсанд гомдоод байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Налайх, хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ц. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2020/00265 дугаар шүүгчийн захирамжаар 89,980,217 төгрөг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч -аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус хэлтэст ирүүлсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20310310 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.*******тай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар барагдуулах тухай 20310310/02 дугаартай мэдэгдэл өгч мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй. Шүүгчийн захирамжид заасан төлбөр төлөгч Л.*******ын өмчлөлийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны 412 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 69,35м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр очиж 20310310/03 дугаартай эд хөрөнгө битмүүжлэх тухай тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явуулсан. Л.*******тай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр уулзаж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлбөрийг төлөх 20310310/06 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлөөгүй.

Л.*******ын өмчлөлийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны 412 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 69,35м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр очиж 20310310/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг төлбөр төлөгч Л.*******ыг байлцуулан явуулсан. Хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авахад төлбөр төлөгч Л.******* болон төлбөр авагч нар байрыг үнэлэх боломжгүй тул шинжээч томилж үнэлгээ хийх тухай саналаа бичгээр гарган өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 120,000,000 төгрөгийн үнийн саналыг төлбөр төлөгчид мэдэгдэхэд зөвшөөрөөгүй.

Л.*******ын өмчлөлийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны 412 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 69,35м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Мөнх-оргил трейд ХХК-ийн шинжээч Ч.Дарамбазарыг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн болно. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 131,192,800 төгрөгөөр тогтоон үнэлсэн бөгөөд шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Л.*******, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нарт үнэлгээг мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийн үнэлгээ 6 сараас багагүй хугацааны дараа өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ хийлгэж болно гэсэн хуулийн заалт байдаг. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн үнэлгээнээс хойш 2 сар болж байна. Тийм учраас дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн үед үнэлгээ хийхэд сайтаас өөр сайтуудад зар байхгүй байсан. Байхгүй байсан зүйлийг байх ёстой гэж тооцож болохгүй, энэ нь өөрөө боломжгүй зүйл юм. гэсэн сайт дээр байгаа байруудтай харьцуулж үнэлгээ хийсэн байна. Мөн тухайн газар дээр очиж үнэлгээ хийсэн байна. Үнэлгээг олон талаас нь буюу өртгийн болон зах зээлийн ханш, бодит орчинтой харьцуулан үнэлгээ хийсэн гэж үнэлгээчин өөрөө тайлбарлаж байгаа учраас Л.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Налайх, т холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо тоот 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 131,192,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ./хх-1/

Хариуцагч Налайх, т үнэлгээ зохих журмын дагуу хийгдсэн үнэлгээчин зах зээлийн үнэ цэнийг үндэслэлтэй тогтоосон үндэслэлээр маргасан. /хх-13,14/

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 104/ШШ2020/00265 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******гийн *******аас 89,642,037 төгрөг 39 мөнгийг улсын тэмдэгтийн хураамж 338,180 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 159 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20310310 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна. /хх-21/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буян ухаа 412 дугаар байр 21 тоотод байрлах 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 тогтоолоор төлбөрт хурааж Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч 120,000,000 төгрөгийн үнийн санал гаргаж энэ тухай төлбөр төлөгчид 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн байна./хх-42/

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч үнэлгээг зөвшөөрөөгүй учраас шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 08/05 тоот тогтоолоор Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Ч.Дарамбазарыг шинжээчээр томилжээ. /хх-43/

Уг тогтоолыг үндэслэн шинжээч орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 131,192,800 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтэндээ тодорхой дурдсан байна. /хх-47-62/

Шинжээч Ч.Дарамбазарын Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаас үзэхэд тэрээр хөрөнгийн үнэлгээг зохих хууль тогтоомжийн дагуу үнэлсэн, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хэт багаар үнэлсэн гэж үзсэн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад заасан аргачлалаар хөрөнгийг үнэлсэн, нэхэмжлэгч өөрөө зах зээлийн дундаж ханш 1 м.кв 2,500,000 төгрөгийн үнэтэй гэж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116., 118., 119., 120., 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч Л.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буян ухаа 412 дугаар байрны 21 тоот 69.35 м.кв талбай бүхий орон сууцыг 131,192,800 /нэг зуун гучин нэгэн сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4. 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******т шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацааны дотор гардуулахыг шүүгчийн туслах А.Сонинцэцэгт даалгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ