Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2021/00293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******н ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, ******* хороо, -д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 24.990.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,  гэрч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 2020 оны 1******* арсан 24-ний өдөр Налайх дүүргийн ******* хороо одоо баригдаж буй -тай харилцан тохиролцож ...захирал Ц.ийн төрсөн ах компаний борлуулалт, дотоод асуудал хариуцсан захирал гэх Ц.той тохиролцож Орон сууц захиалан бариулах хоёр гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг 2020 оны 1******* сарын 24-ний өдөр -ийн тоот дансанд шилжүүлсэн. Хоёр байр худалдан авахаар тохиролцож, 1 давхарт 38.9м2 1 өрөө Б1 байр, 6 давхарт 38.9м2 1 өрөө Б6 байруудыг авах гэрээ байгуулсан. 1 давхарт 1 өрөө байрыг 1м2-ыг 1.200.000 төгрөгөөр тооцож 2020 оны 1******* сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны ******* сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг төлсөн.

6 давхарт 1 өрөө 38.9м2 1 өрөө байрыг 1м2-ыг 1.100.000 төгрөгөөр тооцож 2020 оны 1******* сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны ******* сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөг төлсөн.

Ц. манай компани санхүүгийн хүнд байдалд байна банкаар зээл хөөцөлдөж байгаа, чамд байр зарж олсон мөнгөөр барилгын материал хойд хилээс авна тийм учраас байраа м2-ыг нь 1.100.000 төгрөгөөр зарахаар болсон танайх авч болно гэж хэлсэн тул бид тухайн үед байгаа бүх мөнгөө өгч харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг сар сард нь төлж байтал 4 сард гэрээгээ нотариатаар батлуулж өгөхгүй 3 сар болохоор нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр барилга дээр нь очиж уулзахад Д. гэх хүн би барилгаа мэднэ чамд байр өгөхгүй, одоо эндээс зайл гэж доромжлоод явуулсан. Өнөөдрийг хүртэл бид байрны гэрээгээ нотариатаар батлуулж авах эсвэл мөнгөө авна гэсэн боловч өгөөгүй тул шүүхэд хандсан.

Н.******* Монголд байсан тул гэрээг байгуулж, нөхрийнхөө төрсөн дүү Б.т байр авч өгөхөөр гэрээг хийсэн. Дээрх нийт 23.000.000 төгрөгийг дүү Б.ийн Хаан банкны тоот данснаас 6 удаа хувааж шилжүүлсэн. Б. нь 2018-2021 оны 7 дугаар сарын хооронд Солонгос улсад амьдарч байсан тул би гэрээг байгуулсан. Би өнөөдрийг хүртэл хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч, бусдад элдвээр доромжлуулж байсандаа гомдолтой байна. Би дээрх 23.000.000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хадгалахгүй -аас байр авна гэж итгэж өгч байсан тул одоо 23.000.000 төгрөгийг хүү /Хаан банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү 13 хувь/ тооцож нийт 24.990.000 төгрөгийг -аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тайлбарлахдаа: Миний бие Солонгос улсад ажиллаж байхдаа өөрийн хамаатаныхаа нэр дээр Налайх дүүргийн ******* хороонд баригдаж байгаа -ийн барьж байгаа барилгаас 1 давхарт 38.9 м2 1 өрөө Б1 байр, 6 давхарт 38.9 м2 1 өрөө Б6 байруудыг худалдаж авахаар Орон сууц захиалгын 43, 44 дугаартай гэрээг 2020 оны ******* сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 23.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл одоо бидний худалдаж авсан байруудыг өөр хүнд давхардуулж худалдсан байна. Иймд 6 давхрын 38.9 м2 талбай бүхий 1 өрөө Б6 байрыг худалдан авахаас татгалзаж урьдчилгаа 19.000.000 төгрөгийг буцаан авахыг шаардаж байна. Харин 1 давхрын 38.9 м2 1 өрөө Б1 байрыг худалдаж авсан гэрээ хүчинтэй байгаа учраас уг байрыг худалдаж авах хүсэл зориг хэвээрээ байгаа. Урьдчилгаанд өгсөн 4.000.000 төгрөг, хүү 1.990.0000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Н.*******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд -ийн Налайх дүүргийн ******* хороонд баригдаж буй 54 айлын орон сууцнаас 1 дүгээр давхрын 1 тоот 40м2 1 өрөө байрыг нэхэмжлэгч Н.*******д өгөхөөр тохиролцож уг орон сууцны зөрүү мөнгө болох 27.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор -ийн дансанд төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.******* -нд холбогдуулан 24.990.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгчтэй 2 гэрээ байгуулсан байна. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үндэслэл нь юу бэ. Нөхцөл байдал юугаар нотлогдоод байгаа юм бэ, гэрээ цуцлагдсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэрээг өөрчилье гээд байх юм энэ гэрээний юу нь болохгүй, юуг зөрчөөд байгаа нь тодорхойгүй. Ийм болохоор дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна. Гэрээг хэвээр байлгая гээд байна. Энэ гэрээ хэвээрээ байж л байгаа. Мөн 2 байрны гэрээг нэгтгээд 1 давхрын байрыг авъя гээд байх юм. Юмыг авахын тулд төлбөрөө бүрэн төлсөн байж шаардах эрх нь үүсэх ёстой. Мөнгөө бүрэн төлөөгүй байж одоо авна гэж байгаа чинь болж байгаа юм уу. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 1******* сарын 24-ний өдрийн байгуулсан хоёр гэрээний төлбөрийг нэгтгэн 1 давхарт авахаар тохирсон 44 тоот гэрээг хэвээр байлгаж, гэрээний үүргийг хангуулах гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Суккистар Тур гээд компанийг би 5-6 жилийн өмнөөс мэддэг. Анх баригдсан 9 давхар барилгын СӨХ-ийн дарга бөгөөд удирдах зөвлөлийн дарга хийж байсан. , хоёр энэ 9 давхрыг бариулж байхдаа надтай анх уулзаж байсан... Манайх Хулан хотхоны 39 дүгээр байр 4 тоот, 2015 онд ашиглалтад орсон. Одоо 6 жил болж байгаа... 1 давхарт 1 метр квадратыг нь 1.200.000 төгрөгөөр 1 өрөө байр, 6 давхарт 1 метр квадратыг нь 1.100.000 төгрөгөөр 1 өрөө байрыг авахаар Ц.той гэрээ хийгдсэн. Байр ашиглалтад орсон үед орохоор тохиролцоод явж байсан. Гэтэл гэнэтхэн гэж хүн гарч ирээд гэрээний нөхцөл хүндэрсэн байраа бид 1.100.000 төгрөгөөр зарахгүй, 1.800.000 төгрөг болсон танай гэрээг цуцална гэж ярьсан. 2 удаа гээд хүнтэй машинд дотор ярилцаад чи гэрээний үүргээ хангаж ажил, хүнийг ингэж хохироож болохгүй, олон хүн танай байранд орох гэж мөнгө төгрөгөө өгчихсөн байна. Та нар энэ хүмүүсийг хохироож болохгүй гэж хэлэхэд нь Ц. гээд хүн манайд хамаарал байхгүй, баахан хүн амьтны мөнгийг аваад залилаад алга болсон. Иймд би энэ компанийн захирал нь энэ асуудлыг мэдэж байна гэж хэлсэн. Ингэснээр энэ маргаан 4 сараас хойш үүссэн юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хариуцагч -тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 23.000.00 төгрөг, хохирол 1.990.000 төгрөг нийт 24.990.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа -тай байгуулсан 2020 оны 1******* сарын 24-ний өдрийн 43 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж урьдчилгаа 19.000.000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн.

 

Хариуцагч энэ хэрэгт 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхгүй маргасан. Тэрээр маргаж буй үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй гэж тодорхойлж уг нэхэмжлэлийг ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Н.******* нь Налайх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төслийн хүрээнд -ний барьж буй 1 орцтой 9 давхар барилгаас 6 давхарт 1 өрөө 38.9м2 талбай бүхий м2 нь 1.100.000 төгрөгний үнэ бүхий 42.790.000 төгрөгний барилгыг худалдаж авахаар 2020 оны ******* сарын 24-ний өдөр 43 дугаартай гэрээг бичгээр байгуулсан байна. Уг гэрээ нь Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй боловч нэхэмжлэгч Н.******* нь уг барилгыг баригдсаны дараа уг гэрээг хийсэн учраас энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байна.

Худалдагч уг байрыг худалдан авахаар гэрээ байгуулж 2020 оны 1******* сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 0******* сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 19.000.000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ уг байрыг бусдад давхар худалдсан гэж тайлбарласан. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. үгүйсгээгүй, зөвшөөрсөн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.*******тай байгуулсан гэрээнээс татгалзаж өөр бусдад худалдсан үйл баримтад маргаагүй учраас худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Хоёр талын гэрээ цуцлагдаж байгаа тохиролдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй гэснийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 19.000.000 төгрөгийг хариуцагч буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Иймд нэхэмжлэгч Н.*******ы -тай байгуулсан 2020 оны 1******* сарын 24-ний өдрийн Налайх дүүргийн ******* хороонд төслийн хүрээнд баригдаж буй 1 орцтой 9 давхар орон сууцны 6 давхарт 38.9м2 талбай бүхий 1 өрөө Б6 орон сууцны худалдах худалдан авах 43 дугаартай гэрээг цуцалж, урьдчилгаа 19.000.000 төгрөгийг хариуцагч -аас гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд дурдсан Б1, Б6 орон сууцтай холбогдох гэрээний үүрэгтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, 1 давхарт байрлах Б1 орон сууцтай холбогдуулан талууд шаардлага гаргаагүй учраас 2020 оны 1******* сарын 24-ний өдрийн 44 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний талаар шүүх маргаангүй гэж үзсэнийг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнээс 5.990.000 төгрөгөөс татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116.,118.,119.,120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ы -тай байгуулсан 2020 оны 1******* сарын 24-ний өдрийн Налайх дүүргийн ******* хороонд төслийн хүрээнд баригдаж буй 1 орцтой 9 давхар орон сууцны 6 давхарт 38.9м2 талбай бүхий 1 өрөө Б6 орон сууцны худалдах худалдан авах 43 дугаартай гэрээг цуцалж, урьдчилгаа 19.000.000 /Арван есөн сая/ төгрөгийг хариуцагч -аас гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396.750 /Гурван зуун ерэн зургаа мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 8.600 /Найман мянга зургаан зуу/ төгрөгийг буцааж, харуцагч -аас 388.150 гурван зуун наян найман мянга нэг зуун тавь// төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4. 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Л.ЭНХБИЛЭГ