Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 481

 

 

 

 

   2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2021/00481

Өвөрхангай аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

              Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: .......................... тоотод оршин суух,  А.....

             Хариуцагч: ............ тоотод оршин суух .....Ц....... нарт холбогдох

     2170000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,  хариуцагч ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.Д Н. нар нь Сум хөгжүүлэх сангаас Фермериийн аж ахуй эрхлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай 8,000,000 төгрөгний зээл авсан. Зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг 2017 онд багтаан төлөх ёстой байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулаагүй учир 2019 онд шүүхийн байгууллагад хандсан. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Д нар 6,100,000 төгрөгийг сум хөгжүүлэх санд төлсөн. 2019 онд Аудитын байгууллагаас ******* суманд шалгалт очоод А.Д нарт 2,000,000 төгрөгийн зээлийн алданги тооцсон ба алдангийн мөнгийг А.Д, Н.Ц нараас нэхэмжлэхгүй. Харин үндсэн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 2,170,000 төгрөгийг А.Д, Н.Ц нараас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

     Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,170,000 төгрөгийн төлбөрийг шүүх өршөөж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Иймд 2,170,000 төгрөгийн төлбөрийг шүүх өршөөж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Д, Н.Ц нарт холбогдуулан 2170000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Хариуцагч А.Д, Н.Ц нар нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар авч зээлийн гэрээ байгуулжээ.

 Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Н.Ц А.Д нартай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ дуусах хугацааг тодорхой заагаагүй байна. Энэ гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусна гэж ойлгож болох уу? гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тийм гэж хариулсан нь

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй А.Дн, Н.Цнарт холбогдох “2170000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

       3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА