Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/03308

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/03308

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Л.Энхжаргал, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Б,

 

Нэхэмжлэгч: С.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б

 

Хариуцагч: Ц.Б-А

 

Хариуцагч:Д.Ц нарт холбогдох

Т ХК-д учруулсан гэм хорын хохирол 115,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Хөрөнгийн биржээр дамжуулан Э.*******, С.******* нарын Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, С.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч Ц.*******, хариуцагч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, иргэдийн төлөөлөгч Б.Одмаа, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.*******, С.******* нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* болон С.******* бид Т ХК-ийн нийт 27.9 хувийн хувьцааг эзэмшдэг юм. Т ХК нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЭЖЭБ ХХК-тай түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, 3.380 м.кв талбайг түрээслүүлсэн бөгөөд 1м.кв нь талбайн түрээсийн төлбөрийг 887 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Эм Жи Эл Би ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар  сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч , компанийн эрхий бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно, Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Дор дурдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой гэж үзнэ хэмээн заасан бөгөөд 89 дүгээр зүйлийн 89.2.2-т тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү гэж заасан бөгөөд тус гэрээг байгуулсан Т ХК-ийн ТУЗ-ын дарга, хувьцаа эзэмшигч Ц.******* болон ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.*******/Ц.******* нь ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч болно/ нар нь төрсөн ах дүү хоёр бөгөөд Ц.*******, ******* болон Ц.******* нар нь дээрх байдлаар сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийсэн.

Мөн Т ХК-ийн зүгээс ЭЖЭБ ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг тогтоохдоо жишиг үнээс 1,143 төгрөгөөр багаар тогтоож, нийт 115,900,000 төгрөгийн хохирлыг компанийн хувьцаа эзэмшигчдэд учруулсан юм. Өөрөөр хэлбэл Т ХК-ийн гүйцэтгэх захирал *******, ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч Ц.******* нар нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч Ц.*******гийн компани болох ЭЖЭБ ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийснээс гадна түрээсийн талбайн жишиг үнээс 1,143 төгрөгөөр бага буюу 1 м.кв талбайг 887 төгрөгөөр тогтоож, компанийн хувьцаа эзэмшигч бидэнд 115,900,000 төгрөгийн хохирол учруулсан. Т ХК-ийн эрх бүхий албан тушаалтан/Ц.*******, *******, Ц.*******/-ууд нь хохирол учруулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тус гомдлын дагуу Ц.*******, *******, Ц.******* нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******, *******, болон Ц.******* нар дээрх байдлаар нийт 115,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №02/81 тоот дүгнэлт, мөн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №02/069 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №02 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Ц.*******, *******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ дээрх этгээдүүдэд нь 115,900,000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон болно. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг  компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу Т ХК-ийн 27.29 хувийн хувьцааг эзэмшигч Э.*******, С.******* бид Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 101ШЗ2019/05120 тоот захирамжийн дагуу нэхэмжлэлийг Ц.*******, *******, Ц.******* нарт эсхүл ЭЖЭБ ХХК нарт холбогдуулан гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэлийг Ц.*******, *******, Ц.******* нарт холбогдуулан гаргаж байгаа бөгөөд ЭЖЭБ ХХК-д холбогдуулж гаргаагүй юм. Учир нь Т ХК-ийн гүйцэтгэх захирал *******, ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч Ц.******* нар нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч Ц.БатАмгалангийн компани болох ЭЖЭБ ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн учраас Т ХК-д хохирол учирсан. Мөн компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө, мөн хуулийн 90.2-т Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон Компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-т заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан. Иймд Т ХК-д учруулсан гэм хорын хохирол 115,900,000 төгрөгийг Ц.*******, Ц.******* нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч *******ид холбогдох шаардлагаас татгалзаж байна.Компанийн тухай хуульд заасны дагуу Т ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд энэхүү нэхэмжлэлийг бид гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.*******, С.******* нар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ш хувьцааг Т ХК-ийн халаасны хувьцаа болохыг нотолж, Э.*******, С.******* нарын өмчлөлөөс хасалт хийлгэх. Т  ХК-ийг хувьчлах үед Т ХК-ийн 100 гаруй ажилчдаас санал авахад ажилчид бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсэж бичгэн хэлбэрээр саналаа гаргасан байдаг. 1992 оны 3 сард хувьчлагдах тогтоол гарч 122754 хувьцаагаар 100 хувь их хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан. Тухайн үед цэнхэр тасалбараа брокерийн пүүсэд бүртгүүлэх хэлбэрээр хувьцаа эзэмшигч болдог байсан ба улмаар бүртгүүлж хувьцаа эзэмшигч болсон ажилчид байгууллагадаа уг хувьцааны эрхээ бүртгүүлэн цэнхэр тасалбараа тушааж өмчлөх эрхээ компанидаа өгч нэгтгэгдсэн байсан. Бид компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олж авсан бөгөөд эдгээр 123 тасалбарын 8610 хувьцааг Э.*******, С.******* нар нь биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн байна. Эдгээр 123 хүний цэнхэр тасалбар Т ХК-д эхээрээ хадгалагдаж байгаа нь Компанийн тухай хуульд заагдсанаар Т ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.*******, С.******* нарын өмчлөлөөс хасалт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Т ХК нь 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоолоор хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээг 12,275.4 төгрөгөөр үнэлж хувьчилсан. Уг тогтоолын 4-д хувьчилж буй мод боловсруулах үйлдвэрийн ажилтан нар нь БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуульд заасан давуу эрхийнхээ дагуу авах хувьцааны хэмжээг тогтоож, үлдэх хэсгийг нийтэд худалдахыг Монголын хөрөнгийн бирж/Н./-д зөвшөөрсүгэй гэж заасан. 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Өмч хувьчлах тухай хуулийн 19 дүгээр зүйлд үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана гэж заасан тул сөрөг нэхэмжлэлд дурдагдсан...123 тасалбарын 8610 хувьцааг Э.*******, С.******* нар нь биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн байна гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байх боломжгүй юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлд хувьчилж байгаа үйлдвэрийн газрын ажилтан үйлдвэрийн газрынхаа хувьцааг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид авах давуу эрх эдэлнэ гэж заасан. Т ХК-аас Өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоол болон хуулийн 20 дугаар зүйлд зааснаар давуу эрхийн хувьцаа авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, Т ХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 онд хийсэн шалгалтын тайланд давуу эрхийн хувьцаа болон үнэт цаас гаргаагүй ба халаасны хувьцаа байхгүй гэж тодорхойлсон байгаа. Иймд нэхэмжлэлд дурдагдсан 123 хүний цэнхэр тасалбар Т ХК-ийн халаасны хувьцаа юм гэж дурдсан нь бодит байдалд нийцээгүй, хууль бус нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Шүүхэд нотлох баримт болгон гаргаж байгаа 123 ширхэг цэнхэр тасалбар гэгч нь үйлдвэрийн газрыг хувьчилж хувьцаа худалдан авах эрхийн бичиг болохоос хувьцаа биш. Нэрнээс харахад тодорхой байгаа. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж байгаа. Үүнийг хувьчилж байгаа үйлдвэрийн газрын үнэлгээнд тохируулан зохих тоо хэмжээгээр гаргаж, эрхийн бичгээ авсан хүмүүс брокерийн пүүст очиж аль компанийн өмчид хөрөнгө оруулна гэдгээ шийдээд  эрхийн бичгийнхээ сери, дугаар овог, нэр, паспорт, регистрээ бүртгүүлээд цахим бүртгэлд бүртгүүлж данс нээлгээд эрхийн бичгийнхээ ард хувьцааг авах компанийнхаа бүртгэлийг хийлгэж брокерийн пүүсийн тамгаар баталгаажуулж, гарын үсэг зурснаар эрхийн бичиг хувьцаа болж хувиран хөрөнгийн биржээр арилжаалагдана. Бүртгэл хийсэн тохиолдолд эрхийн бичгийг эздэд нь буцаан олгож байсан, учир нь дахин хэрэглэж ашиглах боломжгүй болдог. Шүүхэд байгаа хэргийн 43, 44 дэх хуудсанд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01/760 дугаартай албан бичгийн хавсралтад Т ХК-ийн 122754 ширхэг хувьцаа 37 брокерийн пүүс дээр 244 хүн дээр бүртгэлтэй байна гэж тодорхойлсон. Иймд Т ХК-ийн анх хувьчлагдсан 122754 ширхэг хувьцаа бүгд брокерийн пүүст бүртгэгдэж, 90 гаруй хувь нь арилжаалагдаж, үлдсэн хувь нь дансаа нээлгэж бүртгүүлээд арилжаалагдаагүй бүртгүүлсэн эздийнхээ дансанд хэвээрээ байна гэдгийг нотолж байна. Энэ 123 хүн 27 жилийн хугацаанд шүүхэд болон санхүүгийн хороонд ямар нэгэн гомдол гаргаагүй, эдгээр хүмүүс шүүхэд өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Ц.******* нэхэмжлэл гаргах  эрх зүйн үндэс байхгүй болно. Иймд Т ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.*******, С.******* нар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ширхэг хувьцааг Т ХК-ийн халаасны хувьцаа болохыг нотолж, Э.*******, С.******* нарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Э.*******, С.******* нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  Нэхэмжлэгч Э.*******, С.******* нь тус дүүргийн шүүхэд хандан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Ц.*******, Ц.*******, ******* нарт холбогдуулан Т  ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь *******ид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нар нь шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь Т ХК нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЭЖЭБ ХХК-тай түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, 33804 метр квадрат талбайг түрээслүүлсэн бөгөөд 1 метр квадрат талбайн  түрээсийн төлбөрийн 887 төгрөгөөр тогтоосон. Энэхүү түрээсийн гэрээ нь Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл бөгөөд компанийн тухай хуулийн 89.1, 89.2, 89.2.2-т зааснаар сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл байсан. Өөрөөр хэлбэл дээрх түрээсийн гэрээ байгуулсан Т ХК-ийн захирал Ц.******* болон ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.******* нар нь төрсөн ах дүү хоёр юм. 2012 оны 8 сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээний төсөлд жишиг үнээс 1143 төгрөгөөр багаар тогтоосон болох нь, мөн ийнхүү багаар тогтоосноос болж нийт 115,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02/81 тоот дүгнэлт, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02/069 тоот дүгнэлт, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 09-ний өдрийн 13 тоот тогтоолоор тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгч нар нь Т ХК-ийн 27.29 хувийн хувьцааг эзэмшдэг, хувьцаа эзэмшигч нарын хувьд компанийн тухай хуулийн 90.2-т заасны дагуу Т ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115,900,000 төгрөгийг хариуцагч Ц.*******, Ц.******* нараас 50, 50 хувиар гаргуулж өгнө үү. Т ХК-д учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Ц.*******аас 57,950,000 төгрөг, хариуцагч Ц.*******гаас 57,950,000 төгрөг буюу хариуцагч нараас нийт 115,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно гэв.

Хариуцагч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.*******, С.******* нарын хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдан авсан хэлцлүүдийг хүчингүйд тооцуулах. Тус шүүхэд хянагдаж байгаа Э.*******, С.******* нэхэмжлэлтэй *******ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхийн журмаар гаргуулан авсан нотлох баримт болох Э.*******, С.******* нарын хөрөнгийн биржийн арилжаанд орсон хуулгуудыг судлан үзэхэд Э.*******, С.******* нар нь Т ХК-ийн нэг ч ширхэг хувьцааг өөрийн нэрээр худалдаагүй зөвхөн худалдан авалт хийсэн байна. Тухайн арилжаанд оролцсон байдлыг Э.*******, С.******* нарын худалдан авсан Т ХК-ийн хувьцаа худалдсан мөнгийг худалдсан хувьцааны эзэмшигч нь биш Э.*******, С.******* нар шилжүүлэн авсан байдаг. Жишээлэхэд н., н.... гэх хүмүүсийн арилжаанд оруулсан хувьцааг ******* худалдан авсан байх ба хэсэг хугацааны дараа хувьцаагаа худалдсан н., ...нарын хувьцаа худалдсан мөнгийг ******* дансаараа авсан байдаг. Э.*******, С.******* нарт н., н.... нар хувьцаа арилжих эрх олгоогүй. н., н....нарын арилжаалагдсан мөнгийг Э.*******, С.******* нар авах итгэмжлэл олгогдоогүй байгаа дээрх хэлцлүүдийг хүчингүйд тооцох эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх заалтуудаар гарч байна. Хэлцлийг хүчингүйд тооцох нь Ц.******* миний эрхэнд хамааралтай буюу нийт арилжаалагдсан хувьцааны 10 хувийг хүчингүйд тооцвол Ц.******* миний хувьцааны хэмжээ нь 10 хувиар өсөх буюу миний одоогийн эзэмшиж байгаа 10 хувийн хувьцаа нь 1 хувиар өсөж, 11 хувь болж нэмэгдэх учраас өөрийн хувьцааг нэмэгдүүлэх эрхийг шаардлага гаргах эрх гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл Э.*******, С.******* нарын хувьцааг хүчингүй болгох нь н., н....нарын эрхэнд хамааралтай гэж тайлбарлах учир Э.*******, С.******* нарын 10 хувийн хувьцааг хүчингүй болговол Ц.*******гийн хувьцаа 1 хувиар өсөх учир яалт ч байхгүй энэ нэхэмжлэл Ц.*******гийн эрх ашигт шууд хамааралтай шаардлага гаргах эрхтэй болж байгаа юм. Иймд Э.*******, С.******* нарын хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдан авсан хэлцлүүдийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Э.*******, С.******* нар  нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартааТус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Э.*******, С.******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ц.******* болон Ц.******* нар нь Э.*******, С.******* нарын хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдан авсан хэлцлүүдийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ц.*******, Ц.******* нар сөрөг нэхэмжлэлдээ Э.*******, С.******* нарт н., н....нарын арилжаалагдсан мөнгийг Э.*******, С.******* нар авах итгэмжлэл олгогдоогүй байгаа дээрх хэлцлүүдийг хүчингүй тооцох эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 56.1.1, 56.2.8, 56.4 дэх заалтуудаар гарч байна хэмээн тайлбарласан байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан байх ёстой төдийгүй хариуцагч өөрөө энэ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг билээ. Гэвч харамсалтай нь бодит байдлыг мэдэхгүй, арилжааг хэн хийдэг, хэлцлийг хэн байгуулдаг гэдгийг огт мэдэхгүй хүн энэ нэхэмжлэлийг гаргасан бололтой. Учир нь арилжааны хэлцлийг Брокер диллерийн компани, түүнийг төлөөлж оролцогч диллер хийдэг болохоос биш Э.*******, С.******* нар дур мэдэн хийх боломжгүй юм. Бид хувьцааг худалдан авахдаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Брокер, диллерийн компаниар зуучлуулж арилжааны хэлцлийг хуулийн хүрээнд хийж байсан бөгөөд Т ХК-ийн хувьцааг худалдан авч 28 жилийн турш эзэмшиж, ашиглан, хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлсээр ирсэн юм. Энэ бүх хугацаанд ямар ч этгээд хууль бусаар шилжүүлэн авсан байна гэдэг утга агуулгаар гомдол гаргаж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Иймд Ц.*******, Ц.******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Э.*******, С.******* нарын хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдан авсан хэлцлүүдийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.*******, С.******* нар хариуцагч Ц.*******, *******, П.******* нарт холбогдуулан Т ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115,900,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******оос татгалзаж, бусад хариуцагч нарт холбогдох шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нарыг Хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасныг Э.*******, С.******* нар хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Гэм хорын хохирол 115,900,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ..... Хариуцагч Ц.******* болон ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.******* нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцлийн улмаас байгууллагад 115,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлсон.

Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн хэрэгт авагдсан Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарыг 22-ны өдрийн 02/182, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02/069 дүгнэлтүүд нь .....Т ХК-ийн байр түрээслэгч ЭЖЭБ ХХК-ийн хөрөнгө оруулагчид нь тус компанийн хувьцаа эзэмшигч байна. Т ХК-нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эм Жи Эл Би ХХК-тай үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Уг түрээсийн гэрээг хянаж үзэхэд түрээсээр ашиглах талбайн хэмжээг 1м.кв талбайн түрээсийг жишиг үнээс 1.143 төгрөгөөр бага хэмжээгээр тогтоосны улмаас Т ХК нь түрээсийн гэрээний дагуу 2013-2015 онуудад 115,000,000 төгрөгийн орлогын эх үүсвэр алдсан. гэж дүгнэжээ.

            Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоолоор 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ЭЖЭБ ХХК-д 3,000 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,000 төгрөгөөр түрээслүүлэхээр шийдвэрлэжээ./1-р хх-ийн 241-232 дугаар тал/

            Уг тогтоолын дагуу Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэгч захирал, хувьцаа эзэмшигч Ц.******* тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.******* нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Т ХК-иас Үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж ашиглах түрээсийн гэрээ-г 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан нь хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна./2-р хх-ийн 186-188 дугаар тал/

            Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар Т ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.*******, С.******* нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт Т ХК-ийн хувьцаа эзэмшигч .......Ц., Ц., Ц.*******, Ц.*******,Ц. бид төрсөн ах дүүс, манай аав ******* юм. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ц..******* бидний хооронд байгуулсан Түрээсийн  гэрээ нь сонирхлын зөрчилтэй гэдэгт маргахгүй. Сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж болохыг хуульд заасан. гэж татгалзлаа тайлбарласан.

            Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл  хийх этгээдэд тооцогдоно., 89.2-т Дор дурдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой гэж үзнэ., 89.2.2-т тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон, ах, эгч, дүү тус тус  гэж зааснаар Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот Түрээсийн гэрээний тухай тогтоолд дарга, гишүүд хэмээн гарын үсэг зурсан Ц.*******, Ц., Ц., Ц. нар сонирхлын зөрчилтэй этгээд болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон гэж үзэв./2-р хх-ийн 188 дугаар тал/

Компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг 91.1.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцэл хэлцэл хийх этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ болон аудиторт дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээд болог түүний хараат болон охин компанийн мэдээлэх үүрэгтэй., 91.1.4-д энэ хуулийн 89.1-д заасан этгээд өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар, 92 дугаар зүйлийн 92.1-дэнэ хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан этгээд өөрийн ажиллаж байгаа болон хувьцааны хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцэл хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ын гишүүдийн олонхийн саналаар гаргана. гэж зааснаар Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн  08 тоот Түрээсийн гэрээний тухай тогтоол Компанийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Зүй нь: Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн, эсхүл хэд хэдэн гишүүн, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн. эд хөрөнгө, эд хөрөнгийн үнийг тогтоох шаардлагатай хэлцлийн нөгөө тал, эсхүл хэлцэлд зуучилж байгаа, уг хэлцлийн үр дүнд шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд зах зээлийн үнийг уг хэлцлийг байгуулах талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж  зааснаар Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн сонирхлын зөрчилгүй гишүүд компанийн талбайг түрээслүүлэх зах зээлийн үнийг тогтоох ёстой атал сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн тогтоолын дагуу уг гэрээг байгуулснаар Т ХК-д 115,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас , эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эл хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй, үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд  хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Ц.*******, Ц. ******* нараас 115,900,000 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хэрэгт Т ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.*******, Ц.*******, ******* нарт холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагчаар татан эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч мөрдөн шалгаж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасныг ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  тогтоолд хариуцагч Ц.******* 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасныг хянаад, 2019 оны 12 дугаар 11-ний өдрийн 1339 тоот хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг оролцогч нар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг дурдав.

2. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Сөрөг шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг буцаан худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг Э.*******, С.******* нар эс зөвшөөрч маргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ., энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д Нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан, 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал, 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1., 65.1.3-65.1.8., 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хэлцэл хийгдсэн гэх 123 иргэнийг төлөөлөх эрх хариуцагчид олгогдоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Ц.Б-А нараас 115,900,000 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11- д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-А-н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Ц-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Ц.Б, Ц.Б-А нараас 737,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан улсын төсвөөс буцаан гаргуулж Ц.Б-А-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД            Л.ЭНХЖАРГАЛ

                              Э.ЭНЭБИШ