Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/00585

 

 

 

 

 

 

 

 2022         03          03                                            182/ШШ2022/00585

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ө-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, К.Б

Хариуцагч Ч.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Өнь БНХАУ-ын иргэн ZWтай 2012 онд гэр бүл болсон бөгөөд хамт гэр бүлийн бизнес хийх зорилгоор Монгол улсад бүртгэлтэй ЧХВЕХХК-ийг үүсгэн бйгуулж, компанийн нийт хувьцааны 24 хувийг нөхөр болох Zhao Wanbao, 76 хувийг Д.Өэзэмшихээр болж, компанийн гүйцэтгэх захирлаар ZWтомилогдон ажиллаж байсан. Улмаар ЧХВЕХХК нь МПХХК-тай  харилцан тохиролцож, тус компанийн эзэмшлийн MV-10434 тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг худалдан авахаар болсон бөгөөд энэхүү ажилд зуучилж тусалсан Ч.Мд баярлаж, талархсаны илэрхийлэл болгон нөхөр ZWтай ярилцаад өөрийн эзэмшиж буй хувьцааны 50 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Ингэхдээ 2017.06.27-ны өдөр хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулах замаар өөрийн эзэмшлийн 76 хувийн хувьцаанаас 50 хувийг Ч.Мд үнэ төлбөргүй бэлэглэж, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ЧХВЕХХК нь МПХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших ашигт малтмалын MV-10434 тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг худалдан авч, уг жоншны орд газар дээр олборлолт хийхээр бэлтгэж байгаа боловч сүүлийн хоёр жилд ковидоос болж уурхай ажиллаагүй байгаа.

Гэтэл ЧХВЕХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Ч.М нь удаа дараалан хууль бус үйлдэл гаргах болж компанийн худалдан борлуулсан жоншны мөнгийг хувьдаа завших, компанийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулах зэрэг үйлдлийг хийх болсон. Энэ бүх үйлдлүүд нь даамжирч сүүлдээ ЧХВЕХХК-ийг өөрийн болгох, компанийн өмч хөрөнгийг өөртөө авахаар улайрч, энэ хүслээ гүйцэлдүүлэхээр тус компанийн гүйцэтгэх захирал болох Zhao Wanbaoг болон намайг компанийн өмч хөрөнгө завшсан, үрэгдүүлсэн гэсэн асуудлаар 2021 оноос эхлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар зэрэгт өргөдөл гаргаж шалгуулсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр ZWнар удаа дараа Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх, нааш цааш явдаг. Харин хариуцагч Ч.Мгийн гомдлыг холбогдох газраас шалгадаг, тэгээд гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоосон. Бидний хувьд Ч.Мг ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй, компанийн үйл ажиллагааг өргөтгөх, ашиг орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах байх гэж бодсон боловч эсрэгээрээ компанид хохирол учруулсан үйлдэл хийж, биднийг удаа дараа Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа нь намайг ноцтой гомдоож байгаа үйлдэл юм. Ноцтой гомдоосон үйлдэлд субъектив шалгуур тавигдах учир нэхэмжлэгч Д.Өнь өөрийгөө гомдоосон ноцтой үйлдэл гэдгийг түүнийг, нөхрийн хамт удаа дараа Цагдаагийн байгууллагад үндэслэлгүйгээр шалгуулж байгаа хариуцагч Ч.Мгийн үйлдлийг хэлээд байгаа юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэж бидний хооронд байгуулсан 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 280.1.1-д зааснаар хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Ч.М нь Хэнтий аймагт хувиараа жонш олборлож, МПХХК гэх компанид худалдаж байсан байдаг. Энэ МПХХК нь тусгай зөвшөөрөлтэй, жонш олборлодог байсан байгаад орос эзэнтэй байсан. Тус компани нь үйл ажиллагаа явуулж байх явцдаа Ч.Мд 250,000,000 төгрөгийн өртэй болсон. Ингээд Оросууд үйл ажиллагаагаа зогсоож, нутаг буцах болоход дээрх 250,000,000 төгрөгийн асуудал үлдсэн. Тэгээд Ч.М, МПХХК нь хоорондоо тооцоо нийлж, МПХХК нь 250,000,000 төгрөгийн өрөнд Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах MV-10434 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэхээр санал болсон байдаг. Энэхүү тусгай зөвшөөрлийг иргэний нэр дээр шилжүүлэхгүй, харин компанийн нэр дээр шилжүүлдэг болохоор би тухайн үедээ зөвшөөрөөгүй юм. Харин энэ үеэр ЧХВЕ ХХК-ийн захирал ZW буюу Монгол нэрээр Түмэн надтай уулзаж, миний нөхцөл байдлыг мэдсэн. Ийнхүү бид хамтран ажиллахаар болж, тусгай зөвшөөрлийн гэрчилээг ЧХВЕ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой 100 гаруй сая төгрөгийг ЧХВЕХХК төлөх, миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч болохоор, мөн Сүн нэртэй хятад хүн хөрөнгө оруулж, хамт ашиг олохоор тохирсон. Ингээд 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, Z-н эхнэр Ч.Ө-с надад 50%-ийн хувьцаа шилжин ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, бидний хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой бусад татварын асуудал байсан учраас бэлэглэл нэрийн дор хувьцаа шилжүүлсэн. Түүнээс биш нэхэмжлэгч Д.Өөөрөө хүсээд компанийн хувьцааг, эрхийг надад зүгээр, хариу төлбөргүй шилжүүлээд байгаа зүйл огтхон ч байхгүй юм. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ЧХВЕХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа, харин гэрчилгээ нь МПХХК-ийн нэр дээр байгаа, бид гэрчилгээгээ солиулж авч чадаагүй, харин шилжсэн гэдэг тэмдэглэгээ нь тусгай зөвшөөрлийн хавсралтад бичигдсэн байдаг.

Ийнхүү ЧХВЕХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ч.М болж, бусад гишүүд 24 хувь, 26 хувийг эзэмших болж, 3 гишүүнтэй болж, үйл ажиллагаа явуулахаар болсон. Харин компанийн захирал ZWнь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.Мд мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, уурхайд олборлолт хийсэн. Тухайн олборлолтоос олсон орлогоо өөрсдөө авсан. Түүнчлэн уурхайд байсан дэсрэх бодис, техник хэрэгслийг надад мэдэгдэлгүй авсан байдаг. Хэрэв компани ямар нэгэн ашиг олох юм бол Ч.М тухайн ашгийн 50 хувийг авах эрхтэй, алдагдал гарах юм бол 50 хувийн эрсдэлийг үүрэх зарчимтайгаар ажиллах байтал Ч.Мд мэдэгдэлгүйгээр жонш олборлодог байдал үүссэн. Тиймээс тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд цагдаагийн газарт хандаж, шалгуулах эрхийнхээ хүрээнд Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгуулсан нь үнэн. Энэ нь нэхэмжлэгч Д.Өыг ноцтой гомдоосон үйлдэл биш, би анхнаасаа Д.Өтай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, нөхөр болох ZWтай л харилцаж байсан. Түүнээс биш Иргэний хуулийн 280.1.1-д заасан шиг бэлэглэгчийг гомдоосон ноцтой зүйл байхгүй. Ноцтой гомдоосон гэдэгт субъектив шалгуураас гадна объектив шалгуур байх ёстой, бөгөөд нэхэмжлэгчийг зодох, биед нь халдах зэрэг ноцтой үйлдэл гаргаж, тэр нь тогтоогдсон байхыг ойлгодог. Харин талуудын хооронд ийм зүйл байхгүй, хариуцагч Ч.М компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс, хардах эрхийнхээ хүрээнд ЧХВЕХХК, захирал ZWд холбогдуулж гомдол гарган шалгуулдаг, цаашид ч шалгуулна. Түүнээс биш нэхэмжлэгч Д.Өтай холбоотой ямар нэгэн гомдол гаргасан, шалгуулсан зүйл байхгүй. Талуудын хооронд хийгдсэн гэрээ бол хэлбэрийн төдий бэлэглэлийн гэрээ байсан болохоос биш бодит байдал дээр тухайн компанийг тусгай зөвшөөрөлтэй болгож хамтарч ажиллахаар болсон асуудал юм. Сүүлдээ хувьцаа эзэмшигч нар бие биедээ мэдэгдэхгүй, ашиг олох бусад үйл ажиллагаа явуулсны улмаас компанийн дотоод зөрчилтэй холбоотой маргаан үүсээд, Цагдаагийн байгууллагад шалгуулах асуудал үүсээд байгаа юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал ЧХВЕХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2017.06.27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа бэлэглэлийн гэрээ, гэрлэлтийн гэрчилгээ, тус шүүхийн 2021.09.09-ний өдрийн 8415 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2021.09.02-ны өдрийн ЧХВЕХХК-ийн тайлбар, 2021.08.27-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол, МПХХК-ийн 2013.09.06-ны өдрийн дэд захирлаар томилох тухай тушаал, 2017.10.20-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.09.26-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

 

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.11.25-ны өдрийн 1/4475 дугаар албан бичгээр ирүүлсэн 2021.03.30-ны өдрийн, 2021.08.10-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2021.04.01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.09.27-ны өдрийн 1009 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021.12.14-ний өдрийн 1250 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021.12.14-ний өдрийн 41 дүгээр гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.11.18-ны өдрийн 427 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг баримтуудыг, хариуцагч талын хүсэлтээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

5.Шүүх 2022.01.27-ны өдрийн 1163 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар МV-10434 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.Өнь хариуцагч Ч.Мд холбогдуулж 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нөхөр бид хоёр ярьж байгаад хариуцагч Ч.М нь манай компанид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг худалдан авахад зуучилсан учир компанийн, өөрийн эзэмшлийн хувьцааг Ч.Мд бэлэглэсэн, гэтэл хариуцагч Ч.М нь манай нөхөр бид хоёрыг удаа дараа үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа нь намайг гомдоосон ноцтой үйлдэл болж байна, иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

             Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд миний бие МПХХК-тай хамтран ажилладаг байсан, тус компани надад өртэй байсан учраас тусгай зөвшөөрлийн эрхээ өгөхийг хүссэн, тэгээд нэхэмжлэгчийн нөхөр Zhao Wanbao, хөрөнгө оруулагч Сүн бид гурав ярилцаж, ЧХВЕХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийн эрхийг авч, хамтран ажиллахаар болсон учир компанийн 50%-ийн хувьцааг эхнэр нь болох Д.Өнадад шилжүүлсэн байдаг, түүнээс биш хувьцаа, компанийн эрх бэлэглэсэн зүйл байхгүй, бидний хооронд бодит байдлаар бэлэглэлийн харилцаа үүсээгүй, татвараас зайлсхийж бэлэглэл нэртэй гэрээ байгуулсан, миний бие нэгэнт компанийн 50%-ийг дангаар эзэмших болсон учир ZWын хууль бус үйлдлийг шалгуулах эрхтэй, тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

             2.Хариуцагч Ч.М нь Хэнтий аймагт хувиараа жонш олборлож МПХХК-нд худалддаг байсан, МПХХК нь хариуцагч Ч.Мд 250,000,000 төгрөгийн өртэй, энэ өрөндөө тооцож МПХХК нь өөрийн нэр дээрх Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших 41.7 гектар талбай бүхий уурхайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн МV-10434 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ч.Мд шилжүүлж өгөх талаар тохиролцсон байна.

 

            Энэ үеэр нэхэмжлэгч Д.Ө-н нөхөр БНХАУ-ын иргэн ЗВzbбуюу монгол нэрээр Түмэн нь хариуцагч Ч.Мтай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж, хариуцагч Ч.М нь өөрийн өрөнд авч байгаа МПХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр БНХАУ-ын иргэн ЗВ zbнарын үүсгэн байгуулсан ЧХВВХХК-ийн нэр дээр шилжүүлж, компанийн хувьцаа эзэмшигч болох, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой зардлыг ЧХВВХХК хариуцах, мөн БНХАУ-ын иргэн Сүн гэх хүнтэй уулзсан, Сүн гэх хүн компанид хөрөнгө оруулж, уурхайд жонш олборлон хамтран ажиллаж, ашиг олох зорилготой аман тохиролцоо хийжээ.

 

            3.Нэхэмжлэгч Д.Өнь БНХАУ-ын иргэн ZWтай 2012.09.28-ны өдөр гэр бүл болсон байх бөгөөд, гэрлэгчид уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ЧХВВХХК-ийг 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, 2017.05.30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн ЗВzbбайна.  

 

            Дээрх аман тохиролцооны дагуу нэхэмжлэгч Д.Өнь ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хариуцагч Ч.Мтай 2017.06.27-ны өдөр хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд, энэхүү гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Д.Өнь өөрийн эзэмшлийн 76%-ийн эрхээс 50% буюу 10 мянган төгрөгийн хувьцааг болон компанийн 50%-ийн эрх буюу 10,000 төгрөгийг хариуцагч Ч.Мд хариу төлбөргүй шилжүүлэх, хариуцагч Д.Мөнгөншагай нь гэрээтэй холбогдох зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн.

 

            4.Зохигчид Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийн агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх боловч хэн нь ямар эрх, үүрэгтэй байх, ямар тохиолдолд бэлэглэгчийн эрхийг хязгаарлах, ямар тохиолдолд бэлэглэгч хариуцлага хүлээх, ямар тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, ямар тохиолдолд ноцтой гомдоосон гэж үзэх талаар нарийвчлан зохицуулаагүй, гэрээний зохицуулалт хязгаарлагдмал байна.

 

            Хэдий тийм боловч дурдсан гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ч.Мд өөрийн эзэмшлийн ЧХВВХХК-ийн 50%-ийн хувьцаа, эрхийг шилжүүлснээр хариуцагч Ч.М нь ЧХВВХХК-ийн 50%-ийн хувьцаа, эрхийг эзэмшихээр компанийн дүрэмд 2017.06.27-ны өдөр өөрчлөлт оруулж, ЧХВВ ХХК-нд 1 хувь нийлүүлэгч нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 3 болсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлж, хариуцагч Ч.М нь ЧХВВХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч болжээ.

                                                          

          5.Тодруулбал, маргааны зүйл болсон Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших 41.7 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн МV-10434 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь анх 2005.09.13-ны өдрийн ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр иргэн Х.Хэрлэнгээс Р ХХК-нд, 2007.05.29-ний өдрийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр Р ХХК-иас МПХХК-нд, 2017.09.22-ны өдрийн техникийн мэдээ мэдээлэл худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017.10.19-ний өдрийн 623 дугаар шийдвэрийн үндсэн дээр МПХХК-иас ЧХВВХХК-ийн нэр дээр тус тус шилжин бүртгэгдэж, ЧХВВХХК нь тусгай зөвшөөрлийн 2021.09.14-ний өдрөөс 2022.09.14-ний өдрийг хүртэл 17 дахь жилийн төлбөрийг төлсөн байх боловч гэрчилгээ нь 2016.01.26-ны өдрөөр МПХХК-ийн нэр дээр байна.  

 

            Энэ талаар хариуцагч Ч.М “бид гэрчилгээгээ солиулж чадаагүй байгаа нь мөнгөтэй холбоотой, гэхдээ гэрчилгээний хавсралт дээр тусгай зөвшөөрөл ЧХВВХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн, мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн бичилт хийгдсэн байгаа” гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

             6.ЧХВВХХК нь 2017.09.22-ны өдрийн техникийн мэдээ мэдээлэл худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний 1.1, 3.1, 5.1-д зааснаар МV-10434 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн авахтай холбоотойгоор МПХХК-нд 2017.10.20-ны өдөр 45,000,000 төгрөгийг Б.С-ндансаар, 2017.09.26-ны өдөр 50,000,000 төгрөгийг Б.Сандуйжавд бэлнээр, нийт 95,000,000 төгрөгийг МПХХК-нд төлсөн байх бөгөөд МПХХК-ийн 2015.12.25-ны өдрийн итгэмжлэлээр компанийг төлөөлж хэлцэл хийх эрхийг дэд захирал Б.Сандуйжавд 2 жилийн хугацаанд олгосон байна.

 

            Эдгээр үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдохоос гадна, 2021.12.23-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Сундуйжавын өгсөн “...Ч.М манай компани болох МПХХК-нд олон жил жонш нийлүүлж байсан, манай компани Ч.Мд 250.000.000 төгрөг төлөх үүрэгтэй болсон, тухайн үед захирал А Монголд орж Ч.Мгийн өрөнд түүнд уурхайгаа өгөхөөр болсон, харин тусгай зөвшөөрөл хувь хүнд шилжих боломжгүй байсан учир Ч.М нь н.Түмэн гэдэг нэртэй Өвөр монгол хүн дагуулж ирээд, тэр хүнийх нь компани дээр тусгай зөвшөөрлөө шилжүүлж авахаар болсон, ингээд гэрээ байгуулахад ЧХВВХХК гарын үсэг зурж, гэрээний дагуу мөнгийг ЧХВВХХК-иас хүлээн авсан, ингээд миний ажил дууссан, харин би Мөнгөншагай, Түмэн нарын хоорондын эрх, үүргийн асуудлыг сонирхоогүй, мэдэхгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

          7.Ингээд хариуцагч Ч.М нь ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргааны улмаас, тэрээр “...ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигч компанийн хөрөнгийг хувьдаа завшсан буюу Жин Хуа Шинь ХХК-тай гэрээ байгуулж тухайн компани манай компанид 200 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар яригдаж байтал намайг Хятад хэл мэдэхгүйг далимдуулан бүтээгүй мэт ойлгуулж, тус хөрөнгө оруулалт болох 200 сая төгрөгийг өөрөө хувьдаа авсан болохыг 2020 оны өвөл мэдсэн, цаашид олборлосон бүтээгдэхүүнийг 70/30 хувиар хамтарч ажиллана гэж тохирсон байсан, уурхай дээр агуулахад хадгалагдаж байсан 2 тн орчим тэсрэх бодис эмулсийг дур мэдэн захиран зарцуулсан...” гэх агуулга бүхий гомдлыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргажээ.

 

            Цагдаагийн байгууллага нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр БНХАУ-ын иргэн ЗВzbнарыг 2021.03.30-ны өдөр, 2021.08.10-ны өдрүүдэд тус тус гэрчээр асууж мэдүүлэг авсан, мөн тэрээр 2021.04.01-ний өдөр гэрчээр асуугдсан Х.Сандуйжавтай холбогдон утсаар ярьсан талаар тэмдэглэл үйлдэх зэргээр холбогдох ажиллагааг явуулсны үндсэн дээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж прокурорт хүргүүлснийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021.09.27-ны өдрийн 1009 дугаар “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор “...Ч.М нь БНХАУ-ын иргэн Зао Ванбао-д тодорхой эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулан өгсөн, мөн ЧХВВХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшдэг боловч тухайн компаниас авах эд хөрөнгөтэй болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр хаажээ.

 

            8.Харин нэхэмжлэгч тал 2021.04.01-ний өдрийн “...Б.С-тайхолбогдон утсаар асуудлыг танилцуулан харилцан ярилцахад тэрээр би МПХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, компанийн оросууд 2013 онд Хэнтий аймгийн Батноров сум дахь тусгай зөвшөөрлөө орхиод явсан, дахиж Монголд ирээгүй, явснаас хойш нинжа нар хулгайгаар талбайд нэвтэрч жоншийг олборлоод байсан тул Оросуудад танилцуулан хямдхан ч хамаагүй зар гэсний дагуу ЖВ/Тгэх нэртэй/ Өвөрмонгол хүнтэй тохиролцон ЧХВВХХК-нд 100 саяар зарж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгсөн, Мөнгөншагай гэдэг хүнийг танина, МПХХК-нд ямар ч хамааралгүй, тэр хавиар нөхөрлөлөөр жонш олборлодог байсан, өөрийгөө компанийн талбайг харж хамгаалж зардал гаргасан гэж хэлдэг ч ямар зардал гаргасан, хэн харж хандах зөвшөөрөл өгснийг мэдэхгүй, Жао Ванбо-ийн компанид тусгай зөвшөөрлийг худалдаж дуусаад миний ажил дууссан...” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн тусгай зөвшөөрлийг ЧХВВХХК худалдаж авсан болохоос биш хариуцагч Ч.М олж ирсэн зүйл байхгүй, гэрч Б.Сандуйжавыг худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь мөрдөгчийн тэмдэглэлтэй тохирохгүй байна гэж маргасан.

 

            Гэвч энэ асуудлыг холбогдох хуулийн дагуу шалгуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэлээс илүүтэйгээр шүүх хуралдаан дээр гэрчийн хувиар хууль сануулж авсан Б.С-нмэдүүлгийг энэхүү маргаанд ач холбогдолтой гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан “...МПХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хариуцагч Ч.Мгаар зуучлуулж худалдаж авсан...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

             9.Мөн хариуцагч Ч.М нь “...ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө, БНХАУ-ын иргэн ЗВzbнар нь компанийн эцсийн өмчлөгч надад орон нутгийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр олборлолт явуулж, олсон мөнгөө зөвхөн хувьдаа ашиглаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй...” гэх агуулга бүхий гомдлыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан байх ба, Цагдаагийн байгууллага холбогдох ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган Прокурорын газарт хүргүүлсэн, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021.11.18-ны өдрийн 427 дугаар “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор “...ЗВ, Д.Өнар нь хууль бусаар жонш олборлосон болох нь тогтоогдохгүй байна, гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Ч.М нь дээрх тогтоолд гомдол гаргасан боловч Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021.12.14-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

 

            10.Ийнхүү хариуцагч Ч.М нь ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр БНХАУ-ын иргэн ЗВzbнарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсан, эрх бүхий байгууллагаас гомдлыг нь үндэслэлгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан явдал нь 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Өыг ноцтой гомдоосон үйлдэл болохгүй бөгөөд энэ нь ЧХВВХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын дотоод зөрчилтэй холбоотой, компанийн тухай хуулиар зохицуулагдах тусдаа асуудал гэж үзэхээр байна.

 

            Учир нь хариуцагч Ч.М, нэхэмжлэгч Д.Өын нөхөр БНХАУ-ын иргэн ЗВzbнарын хооронд хийгдсэн анхны аман тохиролцоо буюу “хариуцагч Ч.М нь МПХХК-иас өрөндөө авахаар болсон МV-10434 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ЧХВВХХК-ийн нэр дээр шилжүүлж, компанийн хувьцаа эзэмшигч болж, цаашид хамтран ажиллах, ашиг хүртэх зорилготой байсан” нь хариу төлбөр буюу хариу үүргийн шинжтэй байх бөгөөд энэхүү аман хэлцлийг үндэслэн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болох нь нэгэнт тогтоогдсон.

 

            Тодруулбал, хариуцагч Ч.М, нэхэмжлэгч Д.Өын нөхөр, ЧХВВХХК-ийн захирал, БНХАУ-ын ЗВzbнарын анхны аман тохиролцоонд нэхэмжлэгч Д.Өогт оролцоогүй, түүнчлэн өөрийн эзэмшлийн компанийн хувьцааг хариу төлбөргүйгээр хариуцагч Ч.Мд бэлэглэх чин хүсэл зориг байгаагүй, харин компанийн хувьцаа, эрх шилжүүлэхтэй холбоотой татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэл нэртэй гэрээ байгуулсан гэж дүгнэхээр байна.

            11.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

 

             Онолын үүднээс “Бэлэглэх” гэдэгт бэлэглэгчийн хөрөнгө багасч, бэлэг хүлээн авагчийн хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдэж буй зөрүүг, “хариу төлбөргүй” гэдэгт бэлгийн оронд ямар нэг байдлаар хариу үүрэг ногдуулаагүй байхыг, “ноцтой гомдоосон” гэдэгт объектив утгаараа нэлээд хүндхэн, ноцтой байх ба, субектив талаасаа хүний мөсгүй, хуншгүй загнасан үйлдэл гаргасан байхыг тус тус ойлгоно.

 

           

          Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан, дээр дурдсан бэлэглэлийн гэрээний “хариу төлбөргүй байх” шинжид нийцэхгүй байх бөгөөд, талуудын тохиролцоо нь хариу үйлдэлт, болзолт холбоосоор нөхцөлдсөн байх тул бэлэглэлийн гэрээ гэж үзэх боломжгүй юм.

 

            Иймд Д.Өын нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             12.Нэхэмжлэгч Д.Өын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар хариуцагч Ч.Мд холбогдох 2017.06.27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Д.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Өын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА