Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00608

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

    02 сар       22  р              184/ШШ2022/00608

 

                                       МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

*******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:/. Хаяг: ******* дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, дугаар байр, тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: *******онгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Алтайн тоот 

Зээлийн гэрээний үүрэгт 20,111,513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь *******-тэй 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 тоот зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зээлсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 тоот зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулахаар байгуулсан байна. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,404,711 төгрөг, хүүгийн авлага 395,762 төгрөг нийт 1,800,473 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 14,960,000 төгрөг, хүүгийн авлага 3,351,040 төгрөг нийт 18,311,040 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд 2 зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 16,364,711 төгрөг, хүүгийн авлага 3,746,802 төгрөг нийт 20,111,513 төгрөгийг *******-с гаргуулж, “******* ” ХХК-ийн нэр дээр байгаа 33 улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   У*******М улсын дугаартай Приус маркийн автомашиныг хариуцагчаас буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Хүлээн авсан автомашинаа оношлуулахад Приус центерт 1,144,000 төгрөг төлсөн, Дельта сервис 4,570,100 төгрөгийн засвар шаардлагатай гэж оношилсон,  мөн 2019 оны 6 дугаар сараас хойш ******* эзэмшиж байхдаа 635,000 төгрөгийг торгууль хуримтлагдсан тул нийт 6,349,000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,800,473 төгрөг, бүгд 8,149,473 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байна. Энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч байгууллага надад мөнгө болон эд хөрөнгө огт гаргаж өгөөгүй. Иймд энэхүү 2020/266 дугаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнд тооцогдох юм. Энэ гэрээний дагуу нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд эхний зээлийн гэрээний дагуу 595,289 төгрөг, 2 дахь зээлийн гэрээний дагуу 3,040,000 төгрөг нийт 3,635,289 төгрөгийг төлсөн гэжээ. Энэхүү зээлийн эргэн төлөлт бол эхний зээлийн гэрээ буюу 2020/132 дугаар зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлсөн төлбөр юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү төлбөрийг нэг, хоёрдугаар зээлийн гэрээнд хувааж нэхэмжилсэн зүйл харагдаж байгаа юм.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******.*******-н  тайлбарлаж байгаа 5,000,000 төгрөгийн төлөлтийг түүний нөхөр Н.*******, охин *******.Г нар хариуцагчийн өмнөөс төлсөн, ийнхүү төлөх болсон шалтгаан нь тэд хариуцагч *******-тэй ажил хэргийн холбоотой, хамтран ажиллаж байсан, түүнд өгөх цалинг өөрт нь өгөлгүй шууд зээлийн төлбөр гэх агуулгаар нэхэмжлэгч ****************************-н дансанд шилжүүлсэн байдаг.

 Иймд 132 тоот зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, 266 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлж аваагүй, түүний хүү *******.Г-с авсан автомашиныг нэхэмжлэгч байгууллага өөрийн нэр дээр шилжүүлэн, хариуцагчаас буцаан авсан.  

Нэхэмжлэлээс автомашиныг эзэмшиж байх үеийн торгууль 635,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр *******.Г-с *******.*******-д олгосон итгэмжлэл, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 2 дугаар сарын 21, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээл хүсэгчийн өргөдөл, хэрэглээний зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №2020/132 дугаартай зээлийн гэрээ, *******-н зээлийн дансны хуулга, мөн оны 2020/266 дугаартай зээлийн гэрээ, зарлагын мэдүүлгийн баримт, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2020/132, 2020/266 тоот зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлагыг зөв болохыг нотолсон тооцоолол, нэхэмжилж буй мөнгөн дүнгийн задаргаа, хариуцагчийн зээлийн мэдээллийн лавлагаа, ТЗ101/92 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 33- дугаартай Тоёота приус маркийн автомашины гэрчилгээ,   

Хариуцагчаас: Н.*******-н тодорхойлолт, *******-н Хас банк дахь ******* тоот дансны хуулга, Н.*******-с “*******” ХХК-д төлбөр төлсөн орлогын дансны хуулга, “*******” ХХК-ийн тамгатай бэлэн мөнгөний дансны хуулга, *******.Г шүүхэд гаргасан тодорхойлолт, *******.Г Хаан банкны 5003437 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад                                                                                  

ҮНДЭ*******ЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,111,513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүрэг, хохиролд 8,149,473 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь  2,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэх, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 тоот зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ. /хх-ийн 9,14/

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020/132, 2020/266  дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх боловч барьцааны зүйлийн талаар мэдээлэл гэрээнд тусгаагүй, худалдан авч буй бараа гэх байдлаар тодорхойлсон байна. /хх-ийн 10, 15/

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан тухайд маргахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлээ 2020/132 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, 2020/266 тоот зээлийн гэрээгээр мөнгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******.******* хүү *******.Г-н өмчлөлийн 33-37 У*******М улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 8 дугаар сард импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй, Приус 30 маркийн автомашины үнэ бөгөөд хүүдээ шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн зарлагын мэдүүлэг, бэлэн мөнгөний дансны хуулга гэх баримтуудаас үзэхэд 18,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр олгосон баримт үйлдсэн, уг мөнгийг *******.Г хариуцагч *******-н эзэмшиж байсан  33- улсын дугаартай автомашины үнэд шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 18, 98 /

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33-37 У*******М улсын дугаартай, Приус 30 маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшлээс буцаан авч, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг бус автомашинд учирсан эвдрэл гэмтлийг оношлох, засах зардал /оношилгоонд  Приус центерт 1,144,000 төгрөг төлсөн, Дельта сервис 4,570,100 төгрөгийн засвар шаардлагатай гэж/, мөн автомашиныг эзэмшиж  байх хугацааны торгууль 635,000 төгрөг, нийт 6,349,000 төгрөгийг шаардсан. /хх-ийн 83, 97, 102-105/

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч ******* 2020/266 тоот зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг,  2020/132 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,599,422 төгрөг төлснийг нотолсон зээлийн дансны хуулга гэх баримтыг гаргаж өгсөн, хариуцагч автомашиныг 2020 оны 10 дугаар сараас хойш эзэмшиж байсан тухайд маргаагүй болно. /11, 16/

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх  хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2020/132 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн, 2020/266 тоот зээлийн гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба  талуудын байгуулсан 2020/266 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлэх боломжгүй үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагчийн 2020/266 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-н захирал *******.*******-н нөхөр  Н.*******, охин *******.Г нар хариуцагч *******-н өмнөөс төлсөн ба тэд хариуцагчтай хамтран ажиллаж байсан, хариуцагчид  өгөх ажлын хөлсийг шууд зээлийн төлбөрт шилжүүлсэн  тухайд талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байх, үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн төлсөн төлбөрийг 2020/132 тоот гэрээний үүрэгт бус сүүлд байгуулсан 2020/266 тоот гэрээний төлбөрт тооцон авсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн хүсэл зоригоос үл хамаарах байдлаар түүний авах ёстой ажлын хөлс 5,000,000 төгрөгийг 2020/266 тоот зээлийн гэрээний төлбөрт тооцон авсан байна.

Нэхэмжлэлийн автомашинд учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3. дахь хэсгүүдэд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан.

Хариуцагчийн эзэмшиж байсан 33 улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 8 дугаар сард импортлогдсон, Приус 30 маркийн автомашин нь 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр *******.Г өмчлөлөөс нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч байгууллага автомашиныг оношлуулсан, засвар хийхэд шаардагдах зардлыг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан боловч тухайн автомашин нь Монгол улсад орж ирснээс хойш 2 жилийн дараа 2020 оны 10 дугаар сард хариуцагч *******-н эзэмшилд шилжсэн, анх хүлээлгэн өгөхөд ямар байдалтай байсан нь тодорхойгүйгээс анхны байдалд нь оруулахад хэдий хэмжээний  зардал гарахыг тодорхойлох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл автомашины засварлаад борлуулахад хэдэн төгрөг болох, засварлахгүйгээр одоогийн зах зээлийн үнээр борлуулахад хэдэн төгрөг болох, тухайн үнээр зээлийн гэрээний үүргийг хангуулахад хүрэлцэх эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй болно.

Нэхэмжлэлээс хариуцагч ******* 33- улсын дугаартай автомашиныг эзэмшиж байх үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хуримтлагдсан торгууль 635,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 7,514,473 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Зохигчид барьцааны гэрээ байгуулсан ч гэрээгээр барьцааны зүйлийн талаар тохироогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заасныг баримтлан хариуцагч *******-с 635,000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,514,473 /долоон сая таван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,208 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,700 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.*******АТ*******ҮХ