Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/00266

 

 

 

 

 

 

 

 

2022 02 21

181/ШШ2022/00266

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох

 

гэрээний үүрэг 67,666,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани барилгын гипсэн хавтан, хаалга, гадна хаалга авахаар Д ХХК-тай 2019.4.19-ний өдөр 19/0419 тоот бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний болон нэмэлт гэрээний дагуу Д ХХК нь манайд нийтдээ 312,748,240 төгрөгийн бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл нийлүүлэгч нь 123,939,200 төгрөгийн үнийн дүнд л бараа нийлүүлсэн бөгөөд манай зүгээс гэрээний урьдчилгаанд 55,000,000 төгрөгийн үнийн дүнд автомашин, 126,983,000 төгрөгийн үнийн дүнд мкв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 55,21 мкв орон сууц, бэлнээр 15,400,000 төгрөг бүгд 197,383,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Гэвч гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл үлдэх барааг нийлүүлэхгүй барилгын үйл ажиллагаанд саад учруулж улмаар барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулснаар манай компанид их хэмжээний хохирол учруулаад байна. Байнга шаардуулсны эцэст Д ХХК-ийн ерөнхий захирал Ч.Дэлгэржаргалтай 2020 оны 3 сарын 3-ны өдөр нэмэлт гэрээ хийж бараа материал нийлүүлэх хүгацааг шинэчилсэн графикийн дагуу нийлүүлэхээр тохиролцсон боловч мөн л хугацаандаа нийлүүлээгүй тул бид дахин уулзаж 2020.6.30-ны байдлаар тооцоо нийлэн манай компанид 67,666,200 төгрөгийн өртэй гарсныг харилцан тооцож баримт үйлдсэн ч уг өр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд урьдчилан төлсөн төлбөр болон нийлүүлсэн барааны үнийн дүнгийн зөрүү болох 67,666,200 төгрөгийг хариуцагч Дэлгэр-Од констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 4-р сарын 19-ний өдөр хийсэн Бараа материал нийлүүлэх гэрээ-ний дагуу гэрээг тусгай нөхцөлтэй гэрээ байгуулж, гэрээ хийсэн. Гэтэл цаг үеийн онцгой байдлаас болж барааны нийлүүлэлт удааширч, хугацаа алдаад байгаа нь үнэн билээ. Цаашид гэрээний нөхцөлөө хангуулахаар танай байгууллагатай эвлэрэх журмаар асуудал шийдүүлэх хүсэлтэй байна. Бидний тохиролцож хийсэн гэрээний нөхцөл нь 356-ийн 1, 2 дугаар заалтыг 1 биелүүлэх, нөхцөлтэйгөөр хийгдсэн гэрээ байгаа тул бид эвлэрэх саналыг тавьж байна. Бидний хувьд хэн хэн нь онцгой байдлын хувьд ажиллаж, амьдарч байгаа учир биднийг ойлгож, эвлэрлээр гэрээгээ хийж, дуусгавар болгохыг хүсч баина гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021.09.17-ны №26/3478 албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн 183/ШШ2021/01226 дугаар шийдвэр, 2019.04.19-ний өдрийн №19/0419 дугаар Бараа материал нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт нийлүүлэх бараа материалын жагсаалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нийлүүлсэн бараа, санхүүжилтийн тооцооны баримт, 2020.03.03-ны өдрийн Бараа материал нийлүүлэх тухай 2019.04.19-ний өдрийн 19/0419 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ, гэрээний хавсралт нийлүүлэгдэх бараа материалын жагсаалт, нийлүүлэх график гэсэн баримтыг гаргасан.

 

Хариуцагч тал өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой аливаа баримт гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэг 67,666,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал, нэхэмжлэгч Э  ХХК, хариуцагч Д ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Бараа материал нийлүүлэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Бараа материал нийлүүлэх тухай 2019 оны 4 сарын 19-ний өдрийн 19/0419 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид барилгын гипсэн хавтан, галын хаалга, гадна хаалгыг гэрээнд заасан тоо хэмжээгээр бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч нь төлбөрийг тохиролцсон нөхцөлийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

 

Тодруулбал хариуцагч нь энгийн гипсэн хавтан /0.9/ 5272 ширхэг, энгийн гипсэн хавтан /1.2/ 5076 ширхэг, усны хам гипсэн хавтан /0.9/ 1500 ширхэг, усны хам гипсэн хавтан /1.2/ 1500 ширхэг, гадна хаалга /кодоор онгойдог/ 150 ширхэг, галын хаалга /1.3*2.10/ 36 ширхэгийг тус тус нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны төлбөрт 312,748,240 төгрөг төлөхөөр хоёр тал харилцан тохиролцож, бичгийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү нэг тал бараа, материал бэлтгэн нийлүүлэх, нөгөө тал хүлээн авсан барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Гэрээг бичгээр байгуулж, хоёр тал байгууллагын тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Гэрээгээр хариуцагч нь бараа материалыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, нэхэмжлэгч гэрээний төлбөрт 55,000,000 төгрөгийн үнэ бүхий Highlander маркийн авто машин, 126,983,000 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13 хороолол, 14/230 олимпийн гудамж 28 байр 52 тоот 55,21 м.кв орон сууц шилжүүлэх, үлдэх төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бараа материалыг дутуу нийлүүлсэн тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй бөгөөд ... цаг үеийн нөхцөл байдлаас болж барааны нийлүүлэлт удааширч, хугацаа алдаад байгаа нь үнэн ... гэрээний нөхцөлөө хангуулахаар эвлэрэх журмаар асуудал шийдүүлэх хүсэлтэй ... гэх өөрийн тайлбартай холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэгдэх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээний хавсралт, талуудын хооронд хийгдсэн төлбөр тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 2019.04.19-ний өдөр 55,000,000 төгрөгийн автомашин, 2019.06.06-ны өдөр 126,983,000 төгрөгийн орон сууц тус тус шилжүүлж, 2019.06.03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.05.10-ны өдөр 10,400,000 төгрөг бэлнээр нийт 197,383,000 төгрөгийн төлбөр төлсөн, харин хариуцагч тал нийт 129,716,800 төгрөгийн бараа материал нийлүүлж, 67,666,200 төгрөгийн барааг нийлүүлээгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно гэжээ.

 

Талууд худалдах худалдан авах гэрээний дагуу барааг хэсэг хэсгээр нийлүүлэхээр тохиролцож, үүрэг гүйцэтгэх тодорхой хугацааг гэрээндээ заасан боловч тухайн хугацаанд хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүнтэй холбоотойгоор хоёр тал гэрээнээс татгалзаж, улмаар гэрээг дүгнэх байдлаар тооцоо нийлсэн баримт үйлдэж, тухайн баримтанд нэхэмжлэгчийн илүү төлсөн 67,666,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.2-т заасанд нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний үлдэх хэсгээс татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Д ХХК-нд шилжүүлсэн 67,666,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд за :

1. 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-аас гэрээний үүрэг 67,666,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-нд олгосугай.

2. И 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-  ийн улсын ид төлсөн 496,281 ийг улсын орлогод  , Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 496,281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з, 14  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН