Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00461

 

 

 

 

 

2022 03 09

181/ШШ2022/00461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  З төрийн байгууллага -нд холбогдох

 

төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т , түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9-р сарын 23-ны өдрийн 300 дугаар тушаалын дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн зохицуулагчаар томилогдон, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-г шинэчлэн байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахаар болсон. Гэтэл ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад надтай байгуулсан гэрээг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Яам надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна ... Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн хөлсөөр ажиллах гэрээг жил бүр амжилттай дүгнүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, ажилласаар ирсэн. Ажиллууллагч байгууллагын гэрээ цуцалсан үйлдлийг бидний хооронд байгуулсан гэрээ, холбогдох журам болон Иргэний хуульд нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ... Төслийн зохицуулагчийн хувьд Төслийн захиалагч болох ЗТХЯ, түүний Авто замын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /цаашид АЗБХЗГ гэнэ/-тай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд төслийн барилгын ажилтай холбоотой өдөр тутмын аливаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, захиалагчийн өмнөөс холбогдох хяналтыг тогтмол хийх, барилгын ажлын чанартай холбоотойгоор гарч болох асуудлыг урьдчилан сэргийлэх болон зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулах талаар тухай бүр санал, дүгнэлт, мэдээ мэдээлэл зэргийг хүргүүлж, тогтмол барилгын ажлын талбайд яамны удирдлагуудын өгсөн үүрэг чиглэл, удирдамжийн дагуу ТХН-ийн инженерүүдийн хамт ажиллаж ирсэн.

... ТХН-ийн зүгээс төсөлтэй холбоотойгоор зайлшгүй хийгдэх ажлын талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон АЗБХ31-ын дарга нарт саналаа байнга танилцуулж ирсэн байдаг. Азийн хөгжлийн банк /АХБ/-аас Байгаль орчны менежментийн болон Нийгмийн хөгжил, жендерийн төлөвлөгөөний тайланг гаргахгүй байна гэж шаардаж байсан. Гэтэл ТХН-д Байгаль орчин болон нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан нь томилогдоогүй юм. Уг орон тоон дээр холбогдох хүнийг томилуулахаар ЗТХЯ-ны ТЗУГ-тай байнга харилцаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, 2020 оны 3 дугаар сараас хойш 3 удаа оролдлого хийсэн боловч нэг бол томилогдсон хүнийг Азийн хөгжлийн банк зөвшөөрдөггүй эсвэл сонгон шалгаруулалтад хүн ирж оролцохгүй байсаар өдий хүрсэн. Гэхдээ ТХН ба Төслийн зохицуулагчийн хувьд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг гаргахаар ТХН-ийн Туслах ажилтны хамтаар 2021 оны 1 дүгээр сараас хойш идэвхитэй ажилласан боловч манай хийсэн тайланг шаардлага хангахгүй байна" гээд Азийн хөгжлийн банк удаа дараа буцааж байсан. Энэ бол миний хувьд огт хийгээгүй биш хийх гэж оролдсон олон удаагийн оролдлого байсан.

Нийгмийн хөгжил, жендерийн төлөвлөгөөний тайлангийн хувьд нэгэнт хариуцсан хүн нь томилогдоогүй, тодорхой ажил хийгдээгүй байхад тайлан гаргах боломжгүй байгааг АХБ болон ЗТХЯ-ны АЗБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюундэлгэрт танилцуулж байсан. Нэгэнт хариуцсан хүн нь томилогдоогүй, сонгон шалгаруулалт амжилттай болоогүйг ЗТХЯ-ны ТНБД буюу ТУХ-ны дарга С.Батболд мэдсээр байж, АХБанк, ТУХ болон захиалагчаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт хангалтгүй, үр дүн гараагүй гэсэн үндэслэл гаргаж байгаа нь буруу юм.

... Шилэн дансанд оруулаагүй 1 мэдээлэл нь 2020 оны санхүүгийн тайлан байсан бөгөөд Шилэн дансны тухай хуулийн 6.1.4-т Жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор мэдээллэнэ хэмээн заасны дагуу аудитлагдсан санхүүгийн тайлан бэлэн болмогц мэдээлэхээр хүлээгдэж байсан мэдээлэх хугацаа нь болоогүй тайлан байсан. Хугацаа хоцроосон тайлангийн тухайд тайлан гаргах эрх бүхий албан тушаалтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас томилоогүй удсантай холбоотойгоор хоцроосон байдаг. Төслийн зохицуулагч надад ажилтан, албан тушаалтны томилгоо хийх эрх хэмжээ байхгүй болохыг тэмдэглэмээр байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтыг сонгон шалгаруулалт зохион байгуулахын өмнө Азийн хөгжлийн банкинд танилцуулж холбогдох зөвшөөрлийг авсан байдаг. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг тус ажлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг явуулдаг ба оролцсон хүмүүсээс ажлын байранд тэнцэнэ гэж үзсэн хүний нэрийг Сангийн яаманд хүргүүлсний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж ажил албан тушаалд нь томилдог. Үүний дагуу Т.Туулыг Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон худалдан авалтын ажилтны ажлын байранд тэнцэнэ гэж сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг үзсэний дагуу томилуулах саналыг Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А56 тоот тушаалын дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ болон худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтны албан тушаалд Т.Туулыг томилсон бол 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А93 дугаар тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож, Т.Туулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А56 тоот тушаалын дагуу Т.Туулын ажилласан хугацаанд хамааруулан цалин 3,350,000 төгрөгийг түүнд төлсөн. Энэхүү үйл явц нь Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй болоод Ц.Т  надтай огт хамааралгүй юм.

... ЗТХЯ, Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон бусад холбогдох албаны удирдах хүмүүс нь ажлын талбайд тогтмол 7 хоног бүрийн бямба, ням гаригуудад ажиллаж байсан бөгөөд барилгын ажлын явцыг эрчимжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах, талбайд үүссэн тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг хугацаа алдахгүй газар дээр нь шийдвэрлүүлэх, захиалагч болон бусад шатны байгууллагуудыг ажлын явцын талаарх үнэн зөв бодит мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн инженер техникийн ажилтнуудыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэн ажил дуусах хүртэлх хугацаанд барилгын ажлын талбайд байршуулан ажиллуулах шийдвэр гарч, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан албан томилолтоор ажиллах хуваарь, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан томилолтын төсөвт багтаан ажиллаж, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төслийн зохицуулагч, Ерөнхий инженер болон Авто замын инженерүүдийн томилолтын тайлангуудыг тухай бүр гаргаж эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад тайлагнан ажиллаж байсан. Ц.Т  миний бие хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласаар байтал надаас шалтгаалахгүй, надад хамаарахгүй асуудлуудыг надад хамаатуулан хөлсөөр ажиллах гэрээг холбогдох гэрээ, дүрэм, журмыг зөрчсөн, давтан биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан нь Иргэний хуулийн 221, 225, 367.1-д тус тус нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй. Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, завсар арчлалтын төсөл-ийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж өгнө үү. Зам, тээврийн хөгжпийн яам нь хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас миний бие 2021.08.12-2021.09.09 хүртэлх хугацаанд авах байсан 1 сарын цалин хөлс буюу зайлшгүй орох байсан орлогоо олж авч чадахгүй хохирсон тул Иргэний хуулийн 227.3-т заасан хохирол 4,760,000 төгрөг /бүр №6 нот.баримт/-ийг мөн хуулийн 227.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байдаг ба 2021.08.12-2021,09.09-ний хүртэлх хугацаанд авах байсан 1 сарын цалин хөлс буюу зайлшгүй орох байсан орлого болох 4,760,000 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, мөн хуулийн 227.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс буюу зайлшгүй орох байсан орлогыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч З төрийн байгууллага  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... өмнө хийж бүтээсэн зүйлийг үгүйсгээгүй, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан асуудлаар маргаагүй. Тушаалыг гаргах үндэслэл санхүүгийн илүү зардалтай холбоотой гэж байна, үүнтэй бас холбоогүй. Азийн хөгжлийн банк /АХБ/-аас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл-ийг хэрэгжүүлэх МОН-3679/3786 зээлийн гэрээнд заасан Засгийн газрын хүлээсэн үүрэг болох төслийн үйл ажиллагааны холбогдох тайланг боловсруулж АХБ-нд тогтоосон хугацаанд хүргүүлж байх үүргийн хэрэгжилт хангалтгүй, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар АЗХ-аас удаа дараа сануулж, анхааруулсан албан бичгийг ЗТХЯ-ны сайд Л.Халтарт болон Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарт удаа дараа ирүүлсэн. Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл-ийн удирдах хорооны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжид Төслийн нэгжийн 2020 оны үйл ажиллагаанд зээлийн гэрээгээр нэгжийн хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй, хөрөнгө оруулагч АХБ-аас удаа дараа үйл ажиллагаагаа сайжруулахыг анхааруулж байсанд дүгнэлт хийж, 2021 онд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг даалгасан зөвлөмжийг зохицуулагч Ц.Т  танилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Тайланг хугацаанд нь ирүүлээгүй асуудалд ямар нэгэн гомдол санал, тайлбарыг гаргаагүй. Мөн энэ асуудлаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаагаас 2021 оны 6 дүгаар сарын 4-ний өдриин төслиин нэгжиин үил ажиллагааг сайжруулах тухай 06/2418 тоот албан бичгээр хүргүүлсэн. Байгаль, орчин нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан уг албан тушаалд томилуулах санал, албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлж байгаагүй бөгөөд тус ажилтан байхгүйгээс төслийн ямар нэгэн ажилд хүндрэл учирсан талаар мэдэгдэж байгаагүй болно.

Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Ц.Т ын гэрээг цуцалж, гэрээг дуусгавар болгохоор зөвшилцөх албан бичгийг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 03/2505 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамнаас 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 10-1/3976 дугаар албан бичгээр Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.20.3-8.20.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн үүрэг ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн ... ажлын байрын тодорхойлолтод холбогдох тайлан мэдээг явуулах гэж байгаа, нэхэмжлэгч гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан энэ үүргээ биелүүлээгүй ... Иймд хөгжлийн түнш болон захиалагч байгууллагаас ажил сайжруулах талаар тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье ... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: хариуцагч Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021.08.12-ны өдрийн Б/99 дугаар Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ 2021.03.23-ны №116, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн 2021.05.14-ний өдрийн №01/068 дугаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан сонгон шалгаруулах тухай албан бичиг, 2021.05.14-ний №01/068 дугаар Санхүүжилт хүсэх тухай, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч талаас: Зам, тээврийн хөгжлийн яамны 2021.06.08-ны өдрийн 03/2505 дугаар, 2021.06.04-ний өдрийн №06/2418 дугаар, Сангийн яамны 2021.07.09-ний өдрийн №10-1/3976 дугаар, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн удирдах хорооны 2021.02.25-ны өдрийн №21/01 тогтоол, 2021.02.25-ны №01 зөвлөмж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, 2021 оны санхүүжилтийн төлөвлөгөө, төсөв, баримт бичиг хүлээн авсан тухай бүртгэлийн хуудас баримтыг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүх: Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.09.23-ны өдрийн №300 дугаар ажилд томилох тухай, 2020.04.15-ны өдрийн №А56 дугаар Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнаар Т.Туулыг томилох тухай тушаал, Азийн хөгжлийн банкны МОН-3679/3786 зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Бүс нутгийн зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэл, Сангийн яамны 2021.07.09-ний өдрийн №10-1/3976 албан бичиг, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн 2021.04.21-ний өдрийн №01/057 дугаар албан бичиг, залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд хийгдэж буй 2020 оны аудитын асуудлын бүртгэлийн хариу тайлбар, Үндэсний аудитын газрын 2021.02.26-ний өдрийн №07/633 дугаар Аудитын санал дүгнэлт, Үндэсний аудитын 2021.04.26-ны өдрийн №566/АО170460, №567/АО170460, №568/АО170460 дугаар зөрчил арилгах тухай албан шаардлага, барилгын ажлын талбайд ажиллах томилолтын төсөв, албан томилолтын хуваарь, 2020 онд түрээсийн машинд олгосон төлбөр, тооцоо, нэгтгэл, томилолтын түүвэр, и-мэйл хаяг болон төслийн нэгжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч П.Галмандахын мэдүүлгийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т  нь хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яаманд холбогдуулан төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлын байрны тодорхойлолт болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцалсан нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Т  болон хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яам /цаашид ЗТХЯ гэх/-ны хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Монгол улс, Азийн хөгжлийн банк хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Санхжүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн зохицуулагчийн ажил, үүрэг гүйцэтгэхээр тохиролцож, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны №300 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Тодруулбал талууд хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь төслийн хүрээнд баригдах авто замын барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэх, ... өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулах, хэрэгжилтэнд хяналт тавих ... холбогдох зохицуулалтаар хангах, төслийн бүрэн хэрэгжилтийг хариуцан ажиллах, хариуцагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэг талаас тодорхой хугацаанд хэрэгжих төслийн үйл ажиллагааг гэрээ, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу удирдах зохион байгуулах ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас хөлс төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээг нэг талын буюу хариуцагч талын санаачилгаар цуцалсантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбараас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээг ажиллуулагчийн санаачилгаар цуцалсан шийдвэр үндэслэлтэй эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-ний 1.2-т гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна гэж тусгаснаас үзэхэд талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх боловч хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэл зааж хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэр гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банкнаас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт хамаарах төслийн үйл ажиллагааны холбогдох тайланг тогтоосон хугацаанд Азийн хөгжлийн банкинд хүргүүлээгүй, энэ үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажиллагчтай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагчийн дээрх шийдвэр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасныг зөрчсөн байна.

 

Тодруулбал хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь тогтвортой буюу үргэлжилсэн шинжтэй тодорхой ажил, үйлчилгээний үйл ажиллагаа байдаг бөгөөд гэрээг дуусгавар болгох талаар талууд тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацааны гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, мөн зүйлийн 221.3 Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэжээ.

 

Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл-ийн удирдлагын хороо /цаашид ТУХ гэх/-ны 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №02 хурлын тэмдэглэлд: ... төслийн захиалагч ЗТХЯ нь АХБ-аас зээлийн гэрээгээр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авахыг анхааруулга, шаардлагыг удаа дараа авсан. Төслийн нэгжийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг төслийн удирдлагын хорооны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэн ба тус хурлаас төслийг хэрэгжүүлэх нэгжид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж чиглэл өгсөн. АХБ, ТУХ болон захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй, үр дүн гараагүй, төслийн 2020 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт гарсан зэрэгт үндэслэн захиалагчаас төслийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох саналыг холбогдох журмын 7.11.8 заалтыг үндэслэн Сангийн яамтай зөвшилцөх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яамнаас ... үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн хариуг ирүүлсэн байна ... гэж тусгагдсан ба дээрх үндэслэлээр хариуцагч хөлсөөр ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргасан.

 

Гэтэл төслийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцсэн асуудал нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай хариуцагчийн шийдвэрийн үндэслэлтэй тохирохгүй байхаас гадна төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэл нь төслийн зохицуулагчтай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүрэгт хамааралтай, цаашлаад энэ нь гэрээг цуцлах шууд үндэслэл болж чадахгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ... зөвхөн хөрөнгө оруулагч Азийн хөгжлийн банкинд гаргаж өгөх ёстой Байгаль орчин, нийгмийн хөгжлийн талаар тайланг хугацаандаа гаргаагүй үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан ... санхүүгийн үр ашиггүй зарцуулалт хийсэн асуудлаар гэрээг цуцлаагүй, энэ асуудал хамааралгүй ... гэсэн тайлбар гаргасан бөгөөд төсөл арга хэмжээний хөрөнгийг үргүй зарцуулсан, санхүүгийн зөрчилтэй байсан гэх асуудал нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болоогүй гэж үзэж, энэ талаар талууд маргаагүй.

 

Гэрээний 1.1-д Ажилтан нь энэ гэрээний ажлын байрны тодоройлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэнэ, 4.2.1-т Ажлын байрны тодорхойлолтод заасан болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг тогтоосон хугацаанд хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын дагуу чанартай, түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх, Ажлын байрны тодорхойлолтын: ... Ажлын байрны зорилго: ... төслийн бүрэн хэрэгжилтийг хариуцах ... , ... 2. Ажлын байрны зорилтууд: ... зээлийн гэрээнд заасан орон тоогоор ... өдөр тутмын ажлыг гүйцэтгэх чадвартай, англи хэлний бүрэн боловсролтой, ... банкнаас тавьсан шаардлагын дагуу өөрсдийн чиглэлээр англи хэл дээр тайлангаа бүрэн боловсруулах чадвартай боловсон хүчнээр бүрдсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж ... гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Т ын хувьд төслийн үйл ажиллагааг удирдан явуулах ердийн үүрэг хүлээсэн байх ба түүнд хөрөнгө оруулагч банк, эрх бүхий этгээдэд холбогдох тайлан гаргаж өгөх үүргийг гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор тусгайлан хүлээлгээгүй.

 

Харин Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам /цаашид журмын гэх/-ын 7.11.9 Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг сонгон шалгаруулж, тухайн ажилтныг томилох хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлнэ гэж зааснаас үзэхэд төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохих тайлан гаргах чадвартай боловсон хүчнээр бүрдсэн бүрэлдэхүүнтэй байх, нэгжийн бүтэц, орон тоог батлах, ажилтныг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь хариуцагч байгууллагад олгогдсон, журмын 3.1.4, 11.13-д зааснаар зээлийн гэрээний дагуу хөгжлийн түншид холбогдох мэдээ, тайланг гаргаж өгөх үүргийг төслийн нэгжээс гадна төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагч байгууллага хүлээсэн байгааг анхаарах нь зүйтэй.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан, Нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тайлан гэсэн хоёр тайланг гаргаж Азийн хөгжлийн банкинд хүргүүлэх үүрэг хүлээсэн ... тайланг гаргах эрх бүхий албан тушаалтан ерөөсөө томилогдоогүй учир тайлан гаргахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдсэн ... гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

 

Учир нь Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл-ийн удирдах хорооны 2021.02.25-ны өдрийн №01 дугаар зөвлөмжийн 4-т Төслийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангах хүрээнд төслийн нэгжид ... байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнийг тус тус зохих журмын дагуу сонгон шалтгаруулалтын үр дүнд авч ажиллуулах нь зүйтэй гэж үзэж ... гэж, төслийн нэгжийн ажилтнаас Азийн хөгжлийн банкинд илгээсэн и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... Хавсралт 1. ТХН-ийн тайлан гаргах үед Байгаль орчныг хамгаалах асуудал хариуцсан албан тушаалтан байхгүй тул статусыг нийцэхгүй болгож өөрчилсөн байна. Бид сул орон тооны зар, түүнчлэн 2021 оны 3-р сарыг дуустал Байгаль орчныг хамгаалах ажилтныг ажилд авах төлөвлөгөө гэх мэт нарийвчилсан алхмуудыг оруулсан болно ... гэж тус тус тусгагдсан байдал, гэрч П.Галбадрахын ... ажил үүргийн дагуу хийх хүн байгаагүй ... төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан сонгон шалгаруулах тухай албан тоотыг З төрийн байгууллага анд хүргэж өгөөд хүлээн авах хайрцганд хийсэн ... гэх мэдүүлэг болон Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар, арчлалтын төслийн 2021.05.14-ний өдрийн №01/068 дугаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан сонгон шалгаруулах тухай албан бичиг, холбогдох бусад баримтуудаас үзэхэд төслийн нэгжид орон тоо дутуу, энэ байдал нь холбогдох тайлан хугацаандаа гараагүй байдалд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн гэрээний 6.1 Захиалагчийн зүгээс ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалттай гүйцэтгээгүй, эсхүл гэрээ болон хууль тогтоомжийг зөрчсөн бол эхний удаад сануулах, хоёр дахь удаад ажилтны цалинг 30 хувиар 2 сарын туршид бууруулах арга хэмжээ авна, гэрээний 6.2-д Зөрчлийг гурав буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг журамд заасны дагуу цуцалж ... гэж, журмын 8.11 Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг жил бүр дараах байдлаар дүгнэнэ, 8.11.1. төслийн зохицуулагчийн гэрээний биелэлтийг төслийн захирлын үнэлгээгээр гэж тус тус тусгажээ. Гэтэл гэрээний дээрх заалтыг баримтлаагүй буюу гэрээний биелэлтийг дүгнэх, эрх бүхий этгээдийн үнэлгээ гаргах ажиллагаа хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн зүйлийн 204.2 Хууль гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч нь ийнхүү гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэгчид явуулсан 2021.06.04-ний өдрийн 06/2418 дугаар Төслийн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах тухай албан бичигт гэрээг цуцлах талаар дурдаагүй тул үүгээр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд төслийн удирдлагын хорооны 2021.08.05-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй.

 

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Т ыг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ба энэ үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд олох байсан орлого буюу цалин хөлс шаардсан нь үндэслэлтэй, гэрээнд тохиролцсон байдлаар түүний нэг сарын цалин хөлс 4,760,000 төгрөг байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш гэрээний хугацаа дуусах хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын цалин хөлс нийт 19,040,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа цуцлагдаж, дуусгавар болсон бөгөөд талуудыг гэрээний харилцаанд дахин оруулах, нэхэмжлэгчийг төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний дагуу ажиллах хугацаанд ажиллуулагч нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 253.150 төгрөг төлөхөөс 161,310 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 91,840 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 253,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд за :

 

           1. 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З төрийн байгууллага -аас 19,040,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т т олгож, нэхэмжлэлээс төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Ц.Т ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч З төрийн байгууллага -нд даалгасугай.

3. И 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 161,310 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 91,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 253,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т т олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з,   14  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН