Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/00479

 

 

 

 

 

 

 

 

  2022        03           11                                        181/ШШ2022/00479

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Нэхэмжлэгч: Ч.С

 

Нэхэмжлэгч: Ц.М

 

Нэхэмжлэгч: Д.Г

 

Нэхэмжлэгч: Х.М

 

Хариуцагч: К төрийн байгууллагад холбогдох

 

дутуу олгосон цалин, нэмэгдэл урамшуулал гаргуулах, тушаал хүчингүй болгуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , Ч.С , Ц.М , Д.Г , Х.М , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2005 онд эвэр бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд 43 настайдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д “Сонгодог, мэргэжпийн урлагийн байгууллагад ... найрал хөгжмийн үлээвэр хөгжимчинөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ... өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасны дагуу Улаанбаатар чуулгаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2018 оны 8 сард К йн захирлаар Ц.Пүрэвхүү ирж, 2020 онд хувийн аудитын компаниар аудит хийлгэсэн ба үүний дараа цалин хөлсөнд өөрчлөлт оруулсан. Шалтгааныг асуухад аудитын газраас тэтгэвэрт гарсан бол Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг сэргээж өгөхгүй гэсэн чиглэл өгсөн учраас захирлын 2020.02.18-ны өдрийн “Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” тушаал гарсан гэж хэлсэн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас байгууллагынхаа ҮЭ-ийн хороонд гомдол гаргаад Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлж өгнө үү гэтэл ХМТК байхгүй тул НХМШЦСХороонд хандахыг санал болгосон. Хороонд хандсаны дагуу 2020/03/11-ны өдөр №02 тоот зөвлөмж гарсныг 2020/04/02-ны өдөр гардаж авсан, уг зөвлөмжийг ажил олгогч биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж гомдлоо гаргасан. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2-д ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байхад тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр олгох ёстой бусад нэмэгдлийг хасаж тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЗГ-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9-р хавсралтын дагуу би 2020 оны 01 дүгээр сард TY10-5 шатлалаар 924,695 төгрөгөөр цалинжаад нэмэгдэл урамшууллаа авсан. Гэтэл 2-р сараас ТҮ10-1 шатлалаар 848,856 төгрөгөөр цалинжуулаад бусад нэмэгдлийг хасаж тооцсон. ... иймд Консерваторын захирлын 2020.02.18-ны өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 02-р сараас хойш нэг сарын хассан цалингийн зөрүү 75,839 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 25 хувь буюу 231,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 10 хувь буюу 92,469 төгрөг нийт 25 сарын хугацааны 9,987,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нэг өдрийн хоолны мөнгө болон дээд сургуульд багшлах нэг өдрийн үнэлгээгээр тооцсон цалин гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би тус байгууллагад 2009 онд нарийн бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд 40 настайдаа ... Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ... нэхэмжлэгч Б.Б тэй адил үндэслэлээр цалин хөлс, нэмэгдэл хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...  иймд Консерваторын захирлын 2020.02.18-ны өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 02 дугаар сараас хойш хассан цалингийн зөрүү нэг сарын 75,839 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 184,939 төгрөг нийт 25 сарын хугацааны 6,519,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас хоолны мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2006 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2009 онд 44 настайдаа ... Дуурийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон ...   бусад нэхэмжлэгч нартай адил үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. ... иймд 2020 оны 02 дугаар сараас хойш хассан цалингийн зөрүү нэг сарын 75,839 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 25 хувь буюу 231,173 төгрөг нийт 25 сарын хугацааны 7,675,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас хоолны мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2012 онд ардын бишгүүр хөгжмийн багшаар хөдөрмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. 2017 онд 43 настайдаа Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулгад ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ... иймд 2020 оны 02 дугаар сараас хойш хассан цалингийн зөрүү нэг сарын 50,538 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 179,880 төгрөг нийт 25 сарын хугацааны 5,760,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нэг өдрийн хоолны мөнгө болон дээд сургуульд багшлах нэг өдрийн үнэлгээгээр тооцсон цалин гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... тус байгууллагад 2003 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд 41 настайдаа ... Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон болно. ... нэхэмжлэгч нартай адил үндэслэлээр цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ... иймд 2020 оны 02 дугаар сараас хойш хассан цалингийн зөрүү нэг сарын 75,839 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 184,939 төгрөг нийт 25 сарын хугацааны 6,519,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нэг өдрийн хоолны мөнгө болон дээд сургуульд багшлах нэг өдрийн үнэлгээгээр тооцсон цалин гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан ... гэжээ.

 

Хариуцагч “К ” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хүлээн авч К йн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалыг өөрчлөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4-т зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нар нотлох баримтаар: тэтгэврийн дэвтэр /хх5,42,91,133,178/, К йн захирлын 2020.02.18-ны өдрийн №А/22 дугаар тушаал, тушаалын гуравдугаар хавсралт /хх6-7/, цалингийн карт /хх9,46,95,137, 182/, К йн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020.03.03-ны №04 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх10/, Хөдөлмөрийн гэрээ /хх11,43,92,140,179/, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2020.03.11-ний №02 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг /хх13/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх15,47,96,143-144,183-184/, Монгол Улсын Консераторийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх5-6/, Төрийн албаны зөвлөлийн 2020.04.09-ний өдрийн №01/662 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг /хх7/-ийг гаргасан. 

 

Хариуцагч нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх20/, цалингийн карт /хх29,62,112,156,201,242-246/, 2020.02.19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх25/, “Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо”-ны 2020.03.11-ний 02 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг /хх67/, Монгол улсын консераторийн захирлын 2020.03.20-ны өдрийн №125 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг /хх31/, Монгол Улсын Консераторийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020.04.03-ны өдрийн №05 дугаар “Тодруулга хүсэх тухай” албан бичиг /хх240/, Төрийн албан зөвлөлийн 2020.05.20-ны өдрийн №01/1001 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх241/, Консерваторын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2018-2020 оны хамтын гэрээ /хх250,2 хавтас1-4/, цалингийн зөрүү тооцсон баримт /хх95-100/, цалингийн тооцооны карт /хх101-105/, цалингийн карт /хх106-110/-ыг гаргасан.     

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Үндэсний аудитын газрын 2019.11.19-ний өдрийн №06/1887 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг /хх231/, Төрийн албаны зөвлөлийн 2019.11.29-ний өдрийн №06/1476 дугаар “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг /235/, нэхэмжлэгч нарын цалингийн зөрүү, цалингийн тооцооны карт /хх120-129,142-150/-ыг тус тус бүрдүүлсэн.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б , Ч.С , Ц.М , Д.Г , Х.М  нар нь хариуцагч “К ”-д холбогдуулан дутуу олгосон цалин, нэмэгдэл гаргуулах, тушаал хүчингүй болгуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тодруулбал хариуцагч “К ”-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №А/22 дугаар “Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосныг эс зөвшөөрч, дутуу олгогдсон цалин хөлсөнд нэхэмжлэгч Б.Б  9,987,025 төгрөг, нэхэмжлэгч Ч.С  6,519,450 төгрөг, Ц.М  7,675,300 төгрөг, Д.Г  5,760,450 төгрөг, Х.М  6,519,450 төгрөг тус тус гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгахыг шаардсан ба өдрийн хоолны мөнгө болон дээд сургуульд багшлах нэг цагийн үнэлгээний зөрүү төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хуульд зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй, цалин хөлс хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно гэсэн үндэслэлээр маргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын талаар

 

Нэхэмжлэгч Б.Б  2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, нэхэмжлэгч Ч.С  2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Ц.М  2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Д.Г  2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Х.М  2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба Б.Б  2005 онд, Ц.М  2006 онд, Ч.С  2009 онд, Х.М  2003 онд, Д.Г  2012 онд тус тус хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг хамгийн сүүлд 2018 онд нэг жилийн хугацаатай бичгээр байгуулсан ба үүнээс хойш гэрээг цуцлах санал тавиагүй, нэхэмжлэгч нар ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Хөдөлмөрийн гэрээнд Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээ, шатлалын дагуу үндсэн болон албан тушаалын цалин хөлс, ур чадварын нэмэгдэл, хоол унааны зардлын олговрыг олгохоор хариуцагч нь нэхэмжлэгч тус бүртэй тохиролцсон байна.

 

Хариуцагч “К ” нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, нэхэмжлэгч Б.Б , Ч.С , Х.М , Ц.М  нарт төрийн албаны ТҮ10-5 шатлалаар 924,695 төгрөг, нэхэмжлэгч Д.Г д ТҮ10-4 шатлалаар 899,394 төгрөг, удаан жилийн нэмэгдэл Б.Б д 25% /231,173 төгрөг/, Х.М т 20% /92,469 төгрөг/, Ц.М т 25% /231,173 төгрөг/, Д.Г д 20% /179,878 төгрөг/, Ч.С д 20% /184,939 төгрөг/ олгохоор тус тус шийдвэрлэж, нэмэгдсэн цалинг 2020 оны 01 дүгээр сард олгосон болох нь хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргасан цалингийн тооцооны карт, нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг тооцсон тухай хариуцагчийн санхүү, нягтлан бодогчийн тайлбар баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь 2020 оны 02 дугаар сараас нэхэмжлэгч нарын цалин хөлсийг өөрчилж, ТҮ10-1 шатлалаар 848,856 төгрөг болгон бууруулж тогтоон, тэдэнд өмнө олгож байсан удаан жилийн нэмэгдлийг тус тус олгохгүй байхаар шийдвэрлэсэн болох нь байгууллагын захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №А/22 дугаар “Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралт, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн карт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нарын хувьд ийнхүү цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, энэ нь маргааны зүйл болжээ.

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Тиймээс хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нарын хувьд өөрийн хийж байгаа ажлын үнэ цэнэ, үр дүнд тохирсон цалин хөлс авах эрхтэй бөгөөд талууд үндсэн цалин хөлсний хэмжээний талаар харилцан тохиролцож, энэ талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлсний хэмжээ нь ажлын үр дүнд тохируулан тогтоосон талуудын харилцан тохиролцоон дээр үндэслэгдэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтны цалин хөлснөөс суутгал хийх, түүний хэмжээг хязгаарлаж болохгүй.

 

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгож, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хуулиар хориглоогүй бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасан тул “өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын цалин хөлсийг бууруулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй”, ““К ”-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2018-2020 оны хамтын гэрээ”-ний 3.2-т “... цалин хөлсний тусгай журам мөрдөх нөхцөлд ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хороонд албан ёсоор танилцуулна” гэснийг зөрчиж ажилтны эрх ашигт хохиролтой нөхцөлөөр буюу цалин хөлсийг бууруулах тухай шийдвэрийнхээ талаар ажилтантай урьдчилан тохиролцож, санал аваагүй, хамтын гэрээнд заасны дагуу байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороонд танилцуулаагүй болох нь Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №02 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай”, “К йн Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №05 дугаар “”Тодруулга хүсэх тухай”, мөн хорооны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүд болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна.           

 

Иймд нэхэмжлэгч нарын цалин хөлс, нэмэгдлийг үндэслэлгүйгээр бууруулж тогтоосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй тул 2020 оны 02 дугаар сараас хойш 25 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү болон олгогдох ёстой нэмэгдэл  нийт 34,149,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д 7,675,300 /үндсэн цалингийн зөрүү 75,839+нэмэгдэл 231,173*25/, нэхэмжлэгч Ч.С д 6,519,450 /үндсэн цалингийн зөрүү 75,839+нэмэгдэл 184,939*25/, нэхэмжлэгч Х.М т /үндсэн цалингийн зөрүү 75,839+нэмэгдэл 184,939*25/, нэхэмжлэгч Ц.М т 7,675,300 /үндсэн цалингийн зөрүү 75,839+нэмэгдэл 231,173*25/, нэхэмжлэгч Д.Г д 5,760,400 /үндсэн цалингийн зөрүү 50,538+нэмэгдэл 179,878*25/ төгрөг тус тус олгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Б.Б  ур чадварын нэмэгдэл 92,469 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээний биелэлтийг талууд хэрхэн, ямар байдлаар дүгнэсэн, уг нэмэгдлийг олгох нөхцөл бүрдсэн болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.   

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч “К ”-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №А/22 дугаар “Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан боловч энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй харин цалин хөлсний зөрүү гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болсон байна. Тодруулбал шүүх тухайн тушаалын хуульд нийцээгүй болохыг дүгнэж, үр дагаварыг шийдвэрлэсэн тул хүчингүй болгох шаардлага үүсэхгүй юм.    

 

Мөн цалин хөлсний нэмэгдлийг цаашид үргэлжлүүлэх олгохыг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй ба шүүх талуудын хооронд үүссэн гэрээний нөхцөл буюу цалин хөлс, нэмэгдлийг тодорхойлж, тогтоох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй юм. Нөгөө талаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх иргэний эрх зөрчигдсөн, хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэхийг хуульд зохицуулсан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Б.Б  262,941 төгрөг, Х.М  263,590 төгрөг, Ц.М  151,970 төгрөг, Д.Г  173,950 төгрөг, Ч.С  122,541 төгрөг тус тус төлснийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож, хариуцагч “К ”-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,699 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.  

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заàñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К ”-аас 34,149,900 төгрөг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Б.Б д 7,675,300 төгрөг, нэхэмжлэгч Ч.С д 6,519,450 төгрөг, нэхэмжлэгч Х.М т 6,519,450 төгрөг, нэхэмжлэгч Ц.М т 7,675,300 төгрөг, нэхэмжлэгч Д.Г д 5,760,400 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс тушаал хүчингүй болгуулах, цалин хөлсний нэмэгдлийг цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай шаардлага болон нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлээс 92,469 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-ä çààñíààð улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б  262,941 төгрөг, Х.М  263,590 төгрөг, Ц.М  151,970 төгрөг, Д.Г  173,950 төгрөг, Ч.С  122,541 төгрөг төлснийг улсын орлогоос гаргуулж, тус тус буцаан олгож, хариуцагч “К ”-аас улсын тэмдэгтийн хураамж 328,699 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ЛХАГВАСҮРЭН