Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/00884

 

 

                      

 

 

 

 

 

2022 03 17 184/ШШ2022/00884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж 1 /в/ тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ЧБ8*******100509/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо,******* дугаар гудамж тоот хаягт оршин суух, /РД:ЕЙ*******1040405/

Хариуцагч:Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, *******0-4******* тоот хаягт оршин суух,   /РД:ЧБ850511*******0/ нарт холбогдох

2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 1144 бүртгэлийн дугаартай Газрын эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 27,320,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Т.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б., нарийн бичгийн даргад Т.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь / фейс бүүкийн найзууд/ Г.******* надтай нэг ангид хамт сурч байсан ба 2020.05 сарын сүүлээр Б. нь өөрийн фейс бүүк дээрээ Чингэлтэй дүүргийн -р хороо Өвөр гүнтэд газар зарна гээд зар бичээд, зургийг тавьсныг үзээд "******* би холбогдох утас руу нь залгаж би зуслангийн газар сонирхож байгаа талаараа хэлсэн. Б. нь хэлэхдээ манай газар байгаа юм, гэхдээ хадам ээж гийн нэр дээр байдаг, бид зарах гэж байгаа юм, мөнгө нь яаралтай хэрэгтэй байна, мөнгийг нь байрны урьдчилгаанд өгөх юм. Газар дээр манай хадам аав /одоо нас зарсан/ манай нөхөр 2 хундам суурийг нь өөрсдөө хийж, цутгасан газар байгаа гэж хэлсэн. Газрыг хамт очиж үзэх болтол Б. нь газрыг олоход маш амархан, би очих боломжгүй байна, хөлөө гэмтээсэн, очоод үзчих, би ойр орчим дахь үл хөдлөх цэгийг нь утсаар заагаад егье, газар тэмдэглэсэн тэмдэглэгээг чатаар явуулчихлаа гэж хэлэхээр нь явж олж очоод, Ш.тай газрын талаар холбогдож тодруулсан. Тус газарт хуучин хундам цутгасан, тэгш газар байсан учир Б.гаас 8,000,000 /найман сая/ төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Ингээд 2020.0*******.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын алба дээр Б., Т. нартай уулзаж Газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, холбогдох фото зураг, гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг шаардагдах бичиг баримтыг нь Чингэлтэй дүүргийн газрын албанд бүрдүүлэн өгч, мөн газрын мөнгийг Б., Т. нарт хүлээлгэн өгсөн. Г.******* би газрыг худалдаж авсныхаа дараа барилгын хүмүүсээр байшин бариулахаар тохиролцож, тэдгээр компанийн хүмүүс гэр барьж тухайн газар дээр байрлаж ажлаа эхлүүлсэн. Барилгын ажил эхлээд бетонон шон кольцотой тог татаж татаж, газар газар дээр намхан хундам суурийг нь нэмж өндөрлүүлж цутгуулан, Мак-н блок худалдан авч өрлөг хийлгүүлж байтал тус газар нь өөр хүний эзэмшлийн газар болохыг мэдсэн. Т.гийн эзэмшдэг Г.******* надад шилжүүлэн өгсөн газар нь түүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, сонирхож худалдаж авахгүй, сонгоогүй, хүсээгүй газар ба талбарын дугаар нь өөр болохыг сүүлд мэдсэн. Харин Т., Б. нар нь бусдын газрыг үзүүлж, мөн худалдан авахыг хүссэн газрын бичиг баримт биш, Г.******* надад өөр газрын эрхийн бичгийг үзүүлж, фото зураг болон мэдээллийг нь илгээж, газрын албанд хавсарган өгсөн зэрэг үйлдэл дээрээ намайг хуурсан байсан. Үүнийг нь Б., Т.д удаа дараа мэдэгдэж хохирол мөнгөө шаардахад хариу өгөөгүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Б., Т. нар нь цагдаад мэдүүлэг өгөхдөө Т.*******ыг хохиролгүй болгож өгнө гэж мэдүүлсэн гэх боловч холбогдохгүй өдий хүрсэн. Иймд Г.******* миний Т.тай 2020.0*******.08-ний өдрийн 1144 бүртгэлийн дугаартай байгуулсан Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах 4*******5 м.кв газрын /Э-2202000920, 1501204011/ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах мөн Т.гаас газрын эрх шилжүүлж авсан 8,000,000 /найман сая/ төгрөгийг буцаан гаргуулах, хүний эзэмшлийн газар дээр хуучин байсан хундамыг өндөрлөж цутгахад 2,000,000 төгрөг, тог татуулахад /бетонон тогны стандарт гон болон кольцо хийлгэж, тогны утас худалдан авсан/ 1,900,000 төгрөг, мак-ийн блок худалдан авахад *******,879,400 төгрөг, барилгын хүмүүс хөлсөлж, ажил гүйцэтгүүлэхэд байшин бариулсны зардалд 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, материалын зардал 1,2*******5,000 төгрөг, модны материалын зардал 27*******,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг ,320,000 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 27,320,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ./ хх 100/

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь Т., Б. нараас худалдаж авсан зуслангийн газар дээрээ байшин барьж эхэлсэн. Гэтэл тэр газар өөр хүний эзэмшлийн газар болсон. Энэ талаар Сүхбаатарын дүүргийн иргэний шүүхэд Пүрэвдуламын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох шийдэгдсэн тухай шүүгчийн захирамжийг шүүхэд өгсөн байгаа. Б. нь газар очиж хамт үзэе гэхэд очоогүй.тэгээд газар дээр очоод газрын байршлын зургийг нь аваад явуулахад мөн гэж хэлсэн учраас 8 сая төгрөгөөр авахаар болоод мөнгийг нь өгсөн байгаа. Газрын эрх шилжүүлэх гэрээг хийгээд газрын шилжүүлсэн байгаа. гийн зааж өгсөн гийн газар биш болсон учраас ноцтой төөрөгдөлд орж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 58.1, 58.2 дугаар зүйлүүдийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байгаа. Газар дээр барилга барьж эхэлсэн фото зураг болон байгаа бүх нотлох баримтуудаа өгсөн. 2020 оны 9-10 сар хүртэл нөхрийнх нь данснаас мөнгө гарсан байгаа, энэ данс нь бүх баримттай уялдаж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр гарсан бетон зуурмаг баримт өгсөн байгаа, хариуцагч тал 8,000,000 төгрөг нотлогдохгүй байна гэж хэлж байна. Хэрвээ манай тал цагдаагийн байгууллагат өгөөгүй бол 8,000,000 төгрөг аваагүй гэж хэлж магадгүй байна. Та нар бэлнээр авсан учраас өгсөн гэдгээ хүлээхгүй байж магадгүй юм байна. Худалдан авагч нь өөрийн хүсэл сонирхлын дагуу газар авдаг болохоос биш ямар ч хамааралгүй газар авдаг биш. Буруу газар зааж өгсний үр дагавраас нь болж сая төгрөгийн хохирол учирсанГазрын гэрчилгээг нэг том кадастрын зурагтай энэ газрын хүсээгүй, сонгоогүй авчихлаа. Гэтэл энэ хүнТ. болон нарын үгэнд итгэж очсон. Г.******* очиж үзсэн, видео дуудлага тай хийсэн. Үзсэн зааж өгсөн хүний үгэнд орсон болохоор өөр хүний газар гэдгийг мэдэх боломж байгаагүй. Юу ч хийгээгүй энэ блок нь бүтэн жил өнжүүлсэн болохоор дахин ашиглах боломжгүй болсон. Андуурагдсан газрын эзэнд энэ блокийг худалдаад авчих аа буулгавал бутарч унаад байх бололтой байна гэж хэлсэн. Гэтэл наад блокоо үнэгүй өгвөл блокийг чинь авъя гэж хэлсэн гэсэн, тэгээд буулгах явцад хагарч бутраад хог болсон, ачиж яваад хаясан байгаа. Яагаад гэвэл блокийг чинь цемент шавраар зуурдаг. Хэрэглэх тог байгаа. Одоогоор Пүрэвдуламынх буугаагүй учраас хэрэглэгдээгүй. Доторх шал болон бусад зүйлсэд орсон зардал тэрийг аваад явсан. Үүнийг хасах боломжтой. 27,320,400 төгрөгөөс 2,421,000 төгрөг хасуулаад үлдэгдэл төлбөр гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т. би өөрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г иргэн Оюунтуяатай харилцан сайн дурын үндсэн дээр тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээг зохих эрх бүхий нотариатаар гэрчлүүлсэн. 2020 оны 0******* сарын 08-ны өдөр байгуулсан 1144 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах үед өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураглал дээрх солбицлын цэгүүдэд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүйн дээр анх гэрчилгээ авахад хийлгэсэн кадастрын зургийг 000009*******85 дугаартай Газар эзэмших гэрчилгээ, Газар эзэмших гэрээ-ний хамт эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Миний хувьд Г.*******ыг хууран мэхэлсэн ямар нэгэн зорилго бүхий санаатай үйлдлийг огт хийгээгүй бөгөөд түүний сүүлд сонгож тохижуулсан газрыг газар дээр нь биечлэн очиж зааж өгөөгүй, манай бэр утсаар солбицлын цэгүүдийг гар утасны мессежээр явуулсныг Г. ******* өөрөө гэрээ хийхээс өмнө газар дээр нь очиж үзэж, үнэ хөлсөө тохиролцож худалдан авах гэрээ хийхээр зөвшөөрсөн. Би өөрийн газрыг сонгож авсныг мэдээгүй. Нэгэнт хэлцлийг тухайн үедээ хийж, харилцан үүргээ гүйцэтгэж дуусгавар болсноос хойш удаан хугацаа өнгөрсний дээр миний эзэмшиж байсан газарт эрхийн : болон биет байдлын ямар нэгэн доголдолгүй тул одоо уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй, нэгэнт Г.*******ын эзэмшлийн болсон газрыг би дамжуулан худалдах эрхгүй байна.Би Г.*******аас эрх шилжүүлэхэд надад төлсөн мөнгийг тухайн үедээ зарцуулж дууссан. Одоогоор тэтгэврээс өөр орлогогүй тул түүнд 8000000 төгрөгийг буцаан төлөх чадваргүй болно. Иргэн Г.******* газраа өөрөө очиж үзэх, сонгох болон ямар нэгэн байгууламж барихдаа газрын кадастрын зураглалын цэгт тэмдэглэгээг нарийвчлан шалгах бүрэн боломжтой, энэ зүйлийг гүйцэтгэхэд миний зүгээс ямар нэгэн саад учруулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Т.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хууран мэхэлсэн гэх:

эрх шилжүүлэх гэрээ хийхээс өмнө бэр гийн утасны чатаар өөрийн эзэмшиж байгаа байршлын солбилцолын цэгийн заалтууд бүхий кадастрын зургийг фото хуулбарыг *******д 2020 оны 0******* сарын 28-ны өдөр өгсөн. Энэ баримт хэрэгт авагдсан. Тухайн үед Б.гийн хөл гэмтэлтэй, газар дээр очиж заах боломжгүй гэдгээ нэхэмжлэгч *******д утсаар хэлсэн, өөрөөр хэлбэл газар дээр нь биечлэн очиж зааж өгөөгүй. Анх газрыг авахад яамнаас ямар нэгэн хашаа тоймтой зүйл бариагүй, задгай талбай байсан. Өөрөө олон очоогүй харин нөхөр нь хожим суурь цутгасан, /одоо нас барсан/ сүүлд нэгдсэн хашаа баригдсан, хэд хэдэн айл шинээр байшин барьсан зэргээс газрын байршлаа андуурахад бодитойгоор нөлөөлсөн. Өөрийн эзэмшлийн газрын байрлалаа өөрсдөө ч андуурч байсан нь хэрэгт авагдсан гийн мэдүүлгээр нотлогдсон байна. нар нь урьдчилан үгсэж хуурах санаа зорилгыг агуулаагүй, угаас хуурагдах боломжгүй учраас хууран мэхэлсний улмаас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

гийн үүрэг бол: Анх газар эзэмших эрх олгосон ЧД-ийн засаг даргын шийдвэрээр газрыг шилжүүлэх, эрхийн зөрчилгүй болохоо нотолж, хуульд зааснаар эрх олгосон бүх бичиг баримтыг ЧД-ийн ГЗБА-д буцаан өгч хянуулах, эрх шилжүүлэх гэрээ хүсэлтээ хавсаргах, Эзэмшиж байсан газраа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр төрд буюу өмчлөгчид буцаан тушаах шилжүүлэх үүрэгтэй.

газраа газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр болохыг батлах бүх бичиг баримтуудаа өмчлөгч-төрд буюу ЧД-ийн ГЗБА-нд буцаан өгсөн. Харин газрыг эзэмшигчид нь хүлээлгэн өгөх нь өмчлөгчийн үүрэг юм. Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан энэ журмын дагуу эрх хүлээн авагчид газрыг хуульд заасан ажиллагаануудыг гүйцэтгэж, зохих актуудыг үйлдэж шинэ эзэмшигчид газрыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба энэ хээрийн судалгааны ажлыг гүйцэтгээгүй учраас эрх шилжүүлэгч талууд газрын байршлыг андуурч байсныг илрүүлж газрын байршлыг зөв тодорхойлох ажлыг хийгээгүй байна. Үүнээс шалтгаалан дараа дараагийн зөрчил хохирол үүссэн байна. Яг бодит байдал дээр мэргэжлийн байгууллага ажилтны тусламжтайгаар иргэд газрын кадастрын зурагт заасан солбилцол цэг тэмдгийг зөв олж тогтоох боломжтой. Энэ ажлыг хийлгүүлээгүйгээс маргааны зөрчил их гарч иргэд хохирч маргалдаж байгаа нь үнэн.

Төөрөгдсөн гэх: Г.******* төөрөгдөлд орохгүй байх буюу газрын байрлал буруу гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Эрх шилжүүлэн авагч Г.******* өөрөө газрыг биечлэн үзэхдээ кадастрын зурагт заасан газрын эргэлтийн цэгүүд тухайн авсан газартай тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж аваагүй, анзаараагүй хэтэрхий хайнга хандсан. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд Т.гийн газар шилжүүлж байгаа газар мөн эсэхийг хянуулаагүй, солбилцолын цэг тэмдэглэгээгээ авч байршуулаагүй, гэрээний дагуу газраа хүлээлгэн өгөхийг шаардаагүй буруутай. Газар хүлээлгэн өгсөн хүлээн авсан акт ч нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамж Т.гийн газар кадастрын зурагт бичсэн солбилцолд байршилтай газрыг шилжүүлэхээр зөв гарсан. Г.******* өөрөө Батсайханы газраас өөр газрыг авахыг хүсэхгүй гэж дураар аашилж, Т.гийн газрыг миний сонирхохгүй шаардлага хангахгүй,одоогийн сонгосон газраас 200-300 метрийн зайд байршдаг гэж худал тайлбарыг шүүхэд гаргаж байна. Анхнаас Т.д хууль зүйн яаманд ажиллаж байх үед яамны ажилчдад зуслангийн газар эзэмшүүлэхээр олгосон Зүүн баруун тийш -120 метр , хойноос урагш 700 метр талбай бүхий доторх тав таван айлаар эгнээ үүсгэж олгосон газрын хойноосоо 2 дахь эгнээнд хамгийн баруун захад байрлаж байгаа газар юм. Энэ газар нь *******ын барилгын хана босгож байсан газраас 70-80 метрийн зайтай байдаг. Иймд ноцтой төөрөгдөлд орж гэрээ хийсэн гэж гэрээг хүчин төгөлдөр бус болгох эрх зүйн үндэслэлгүй энэ талаарх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.1-д зааснаар эрх, худалдахад эрх шилжүүлэгчээс эрх үүрэг бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим эрсдэл шинжинэ. Газрын тухай хуулийн 39-д зааснаар гийн хувьд үүрэг дуусгавар болсон. 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан. 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон. Иймд энэхүү маргаан үүссэнтэй холбоотой гэрээнээс татгалзах үүрэг хүлээхгүй гэсэн үг.

8 сая төгрөгийг буцаах шаардлагаас татгалзах үндэслэл: Т.гийн газар эзэмших эрх дуусгавар болгосон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Г.*******д олгосон газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр байгаа. Г.*******д Дүүргийн газын албатай тухайн газрыг эзэмших эрхтэй гэрээтэй. Г.*******д 2020 оны 8 сарын 24-ний өдөр олгосон 0000982 дугаартай тухайн газрыг эзэмших эрхийг гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд нэхэмжилсэн мөнгийг гаас гаруулж Г.*******д олгуулах тухай шүүхийн шийдвэр гаргах боломжгүй. Эсрэгээр Т.гийн эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлнэ. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл эдгээр актуудыг хүчингүй болгох, энэ зөрчил хэн үүргээс зөрсөн гэдгийг тогтоож, шийдвэрлэсэн нөхцөлд Г.******* 8,0 сая төгрөгийг болон бусад хохирлоо эргүүлэн олж авах боломж нээгдэнэ. Иймд анхны эзэмшигч Т. эрхээс татгалзаж зохих баримт бичгүүдийг буцаан тушаах үед эрх шилжүүлэгчийн хүсэлт баримтуудыг хүлээн авсан Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан уг эрхт биет байдлын доголдолтой эсэхийг газар дээр нь шалгах үүргийн дагуу хээрийн судалгаа хийгээгүй, түүнчлэн дараагийн эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгөөгүй, газрын төлөв байдлын дүгнэлт гаргаж өгөөгүй кадастрын зураглалын дагуу байрлалыг зөв тогтоож, цэг тэмдэглэгээг зааж өгөөгүйгээс зөрчил тухайн илрээгүй, хог уршиг даамжирсан байна. Энэ бүгдээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1- болон ЗХХШХ-ийн 13.1, 47.1.7, 53.5.1, 52.5.2-т зааснаар захиргааны хэргийн журмаар шийдвэрлэх харьяаллын маргаан байна.

Бүхэлд нь зөвшөөрөхгүй: Эзэмших эрх шилжүүлэх гэрээ бүхий газыг Э. Т.*******д газар дээр нь хүлээлгэн өгөх үүрэггүй.Т. өөрийнхөө газар эзэмших эрхийн хууль ёсны баримтуудыг нь эрх бүхий газарт бүрэн хүлээлгэн өгсөн. Энэ газрын эзэмших эрхээ төлбөртэйгөөр шилжүүлсэн. Т.гийн газар эзэмших эрх, гэрээ хүчингүй болгосон захирамж гарсан. Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан гэрээг иргэний шүүхийн журмаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй. Иргэний хуулийн 58.7-д зааснаар мэдэх боломжтой байсан бол хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжгүй гэж заасан байгаа. Манай талаас санаатай хуурсан зүйл байхгүй. Газраа андуурсан нь үнэн, андуурсан газрын зураг явуулсан нь бас үнэн. Гэхдээ Кадастрын жинхэнэ зургийг өгсөн. Хэлцэл нь хүчин төгөлдөр бус хийгдсэн талаар дүүргийн захиргаа нь хуулиараа шалгаад эрхийн зөрчилгүй гэдгийг шалгаж батлаад өгдөг байгууллага байгаа. 8,00,000 төгрөг авсан дээр бид нар маргаагүй. Энэ хэргийн бүх хохирлын нотлох баримтуудаас үзэхэд хохирол бодитойгоор тогтоогүй байна. Хохирлыг нөхөн төлөхийг зөвшөөрөхгүй байна. Яг жинхэнэ заръя гэж бодсон газраа зарсан. Тэр газрыг бичиг баримтаар нь Г.******* хүлээж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. Б.*******д газар эзэмшүүлэх ЧД-ийн засаг даргын захирамжаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Г.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ бүгд хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлд заасан хохирлыг төлөх үүрэггүй. Нэхэмжилсэн 8 сая төгрөг нэмэгдүүлсэн шаардлагад заасан хохирол зардлууд нь бүгд устаж гэмтсэн цаашид хэрэглэх боломжгүй болсныг, өөрөөр хэлбэл бодит хохирлын хэмжээ нотлогдоогүй,хохирол зөвхөн Т.гийн хууль бус үйлдэл гэм буруугаас шалтгаалсан учирсан гэж үзэх үндэслэлгүй гэм буруугийн болон хохирлын хооронд шалтгаант холбоогүй байна. Иймд дээрх бодит нөхцөл байдал болон ИХШХШТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4 болон *******5.1.1-д үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч Б.гийн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Газрын эрх шилжүүлэхэд цаанаасаа захиргааны байгууллага оролцоод явж байгаа. Хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг өмнө хурлаар шийдсэн байгаа.бодит хохирлоо нотолж чадахгүй байна гэж үзэж байна.Тэгээд ч үүнд ямар ч хамааралгүй байгаа. хэргийн хариуцагч биш энэ хэрэгт хамаарал байхгүй гэрчилгээ нь Т.д байсан. Эзэмшил шилжүүлэх гэрээний ажил явагдаж байгаа учир Г.******* газраа шалгаад газрын албанд очиж хүсэлт гаргаад явах эрх үүрэг нь Г.*******д байсан. Үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна. Буруу газар гэдгийг мэдэх боломжтой байсан. Жилийн дараа гарч ирснээ хохирол гарсан тул төл гэж хэлж байна,төлбөрийг өгөх боломж байхгүй. Прокурор төөрөгдсөн байна гэж прокурорын эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх боломжтой. н.Пүрэвдулам н.Батсайхан,******* нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулаад шийдвэр гарсан байна. Газрын асуудал яригдсан байна. Чөлөөлөхгүй мөнгө төгрөгөө авъя тодорхой хэмжээний ажил хийсэн байгаа гэж ярьсан байна. Шийдэгдээд дууссан асуудлаа өнөөдөр энд шаардах нь үндэслэлгүй байна. Тэр хохирол гээд хэлээд байгаа зүйлээ нотлох баримтаар нотолж өгөөгүй байна. Юу тийм эвдрэл гэмтэл гарсан тэрийгээ хэдэн төгрөгөөр хаанаас авсан нь нотлогдохгүй байгаа нь хохирол шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна гэв.

 

*******.Нэхэмжлэгчээс шүүхэд 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйлчилгээний бүртгэлийн хуудас, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,төлбөр төлсөн баримт, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021.09.27-ны өдрийн 4/2115 тоот хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2021.0*******.17-ны өдрийн 1299 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Г.*******,Т., Б. нараас гэрчээс асуусан мэдүүлэг, чатаар харьцаж байсан бичвэр, бусдын газар дээр байшин барьж буй зураг,барилгын материал худалдаж авсан орлого,бетон зуурмагын баримт, зарлагын баримтууд,ажил гүйцэтгэх гэрээ,гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.Пүрэвдуламын эзэмшлийн газрын гэрэл зураг,ХААН банкны дансны хуулга,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 182/ШШ2022/0332 дугаар захирамж, хариуцагч Т.гаас шүүхэд 2020.*******.8-нд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлүүд, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримтууд,газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Б.г гэрчээс асуусан мэдүүлэг, чатаар харьцаж байсан бичвэр,иргэний үнэмлэх, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2021.09.27-ны өдрийн 4/**************7 тоот гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд зэрэг болно./хх 5-20,27-45,57-97,102-122,128-181,185-3 /

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т., Б. нарт холбогдуулан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 1144 бүртгэлийн дугаартай Газрын эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ажиллагааны явцад ,320,400 төгрөгөөр шаардлагаа ихэсгэж нийт 27,320,400 төгрөг шаарджээ. /хх 1-2,100/

 

Шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2021/14552 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хамтран хариуцагчаар Б.г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна./хх 9*******-97/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

НЭГ: Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 1144 бүртгэлийн дугаартай Газрын эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын талаар:

 

1. Нэхэмжлэгч талаас: Газрын эрх шилжүүлэх гэрээ хийгээд газраа шилжүүлсэн.Гэтэл газар дээр барилга барих явцад өөр хүний газар гэж мэдсэн. Б.гийн зааж өгсөн газар нь Т.гийн газар биш болсон учраас ноцтой төөрөгдөлд орж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Т., Г.******* нарын хооронд байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Б.,Т. нарын буруутай үйлдэл буюу өөр хүний эзэмшлийн газрыг өөрийн газар гэж зааж өгч худалдсанаас болж газрын үнэд төлсөн 8,000,000 төгрөг, хүний эзэмшлийн газар дээр хуучин байсан хундамыг өндөрлөж цутгасан, бетонон стандарт шон болон кольцо хийлгэж тогны утас худалдан авч тог татуулсан, мак-ийн блок авч хүмүүс хөлсөлж ажил гүйцэтгүүлэн байшин бариулж байсан зардал, хохиролд нийт 27,320,400 төгрөг гаргуулна хэмээн шаарджээ.

 

2. Хариуцагч тал эс зөвшөөрч: Манай талаас санаатай хуурсан зүйл байхгүй. Газраа андуурсан нь үнэн, андуурсан газрын зураг явуулсан нь бас үнэн. Гэхдээ Кадастрын жинхэнэ зургийг өгсөн. 8,000,000 төгрөг авсан дээр бид нар маргаагүй. Хохирол нөхөн төлөхийг зөвшөөрөхгүй. Яг жинхэнэ заръя гэж бодсон газраа зарсан. Тэр газрыг бичиг баримтаар нь Г.******* хүлээж авсан, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Г.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ бүгд хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлд заасан хохирлыг төлөх үүрэггүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гээд байгаа нь нэг бол хуурагдсан, нэг бол төөрөгдсөн гэж үзэж байгаа.Гэрчилгээг шилжүүлсэн бүх зүйлс нь захиргааны хэргийн шүүх шийдэж байж энэ хэрэг нь цааш явах боломжтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 болон *******5.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар: нэхэмжлэгч Г.******* нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг хариуцагч Т.гаас 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан эзэмших эрхийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/420 дугаар захирамжаар газрыг түүнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр захирамж гарч, улмаар 2020 оны 08 дугаар сарын 24-нд Иргэний газар эзэмших эрхийн 0000982 тоот гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна. / хх 5-1*******, 28-34/

4. Чингэлтэй дүүргийн хороо, Гүнтэд зуслан тоотод байрлах 4*******5 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай эзэмшлийн газар нь хариуцагч Т.гийнх байсан ба түүний бэр Б.гийн зааж өгсөн газар дээр нэхэмжлэгч Г.******* нь байшин барихаар барилгын хүмүүсийг хөлсөөр ажиллуулан хуучин хундамыг өндөрлөн цутгуулж, Мак-н блок худалдан авч байшингийн хана өрүүлэн бетонон стандарт шон болон кольцо хийлгээд утас худалдан авч тог татуулан ажиллаж байхдаа тус газар нь өөр хүний эзэмшлийн газар болохыг мэджээ./ хх 102-121,2-3/

Тухайн маргаан бүхий газар иргэн Т.Пүрэвдуламын эзэмшлийн газар байсан болох нь Т.Пүрэвдуламын нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн хороо, Гүнтэд зуслангийн зориулалттай 400 м.кв газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00332 дугаар захирамжаар нотлогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

5. Дээрх талуудын хооронд хийгдсэн 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.1-д заасны дагуу байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

 

Эрх худалдан авах гэрээнд зааснаар газар эзэмших эрх худалдсан Т. нь тухайн эрх шилжүүлэх гэрээгээр Г.*******ын эзэмшилд Чингэлтэй дүүргийн хороо, Гүнтэд байрлах 4*******5 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг шилжүүлэх үүрэгтэй.

 

Гэтэл тухайн эрх шилжүүлэх гэрээгээр өгсөн гэх газар нь гэрээнд заасан дүүрэг, хороо, зарна гэсэн газарт байрлах боловч тус газрын эзэмшигч нь иргэн Т.Пүрэвдулам байх бөгөөд газрын талбайн хэмжээ 400 м.кв буюу гэрээнд заасан газрын талбайгаас бага, нэгж талбарын дугаар өөр болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон.

 

*******.Хариуцагч талаас яг жинхэнэ заръя гэж бодсон газраа зарсан, эрх худалдахад эрх шилжүүлэгчээс эрх үүрэг бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим эрсдэл шилжинэ. Т.гийн газар эзэмших эрх дуусгавар болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Г.*******д газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр байгаа, дүүргийн газын албатай тухайн газрыг эзэмших эрхтэй гэрээтэй. Тэр газрыг бичиг баримтаар нь Г.******* хүлээж авсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй хэмээн маргадаг.

 

Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.3-д Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Т., нэхэмжлэгч Г.******* нарын хооронд хийгдсэн 2020 оны 0******* сарын 08-ны өдрийн зуслангийн газрын эзэмших эрх шилжүүлсэн гэрээ нь хуульд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй боловч тухайн гэрээний дагуу эзэмшихээр шилжүүлсэн гэх газар нь бусдын эзэмшлийн газар байх тул хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд гэрээний 1.2-т зааснаар гэрээний үүргээ бодитоор, зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх үзэв.

 

Энэ нь хариуцагч Б.гаас тухайн газрын байршлын солбицлын цэгийн заалтууд бүхий кадастрын зургийн фото хуулбарыг утасны чатаар Г.*******д өгөхдөө газар дээр нь хундам суурийг нь өөрсдөө хийж цутгасан газар байгаа гэж хэлсний дагуу газрыг олж очиход хуучин хундам цутгасан газар байсан ба тэрээр тай видео дуудлага хийж, фейс бүүк дээр зарна гээд тавигдсан зар мөн эсэхийг асууснаар газрыг 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон,үүнд хариуцагч талаас маргаагүй,

харин ч тухайн үед Б.гийн хөл гэмтэлтэй, газар дээр очиж заах боломжгүй гэдгээ нэхэмжлэгч *******д утсаар хэлсэн, газар дээр нь биечлэн очиж зааж өгөөгүй, анх газрыг авахад ямар нэгэн хашаа тоймтой зүйл бариагүй, задгай талбай байсан, өөрөө олон очоогүй, нөхөр нь хожим суурь цутгасан, сүүлд нэгдсэн хашаа баригдсан, хэд хэдэн айл шинээр байшин барьсан зэргээс газрын байршлаа андуурахад бодитойгоор нөлөөлсөн. Өөрийн эзэмшлийн газрын байрлалаа өөрсдөө ч андуурч байсан, газраа андуурсан нь үнэн, андуурсан газрын зураг явуулсан нь бас үнэн гэж бусдын газрыг андууран зааж өгснөө хүлээн зөвшөөрч тайлбарлажээ.

 

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ.

Хариуцагч Т.гийн эзэмшлийн газрыг түүний бэр Б. андуурч бусдын газрыг зааж өгсний улмаас тухайн газрын эзэмших эрхийг худалдан авах хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч Г.*******аас Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг Т.гаас 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан 8,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдсон.

 

8. Хариуцагч талаас Т. нь газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр болохыг батлах бүх бичиг баримтуудаа өмчлөгч-төрд буюу Чингэлтэй дүүргийн Газрын албанд буцаан өгсөн.Харин газрыг эзэмшигчид нь хүлээлгэн өгөх нь өмчлөгчийн үүрэг. Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан энэ журмын дагуу эрх хүлээн авагчид хуульд заасан ажиллагаануудыг гүйцэтгэж, зохих актуудыг үйлдэж, шинэ эзэмшигчид газрыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба хээрийн судалгааны ажлыг гүйцэтгээгүй учраас эрх шилжүүлэгч талууд газрын байршлыг андуурсан, газрын албаны ажилтан газрыг зааж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

 

Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох гэж, энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалт нь хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг газрын албаны ажилтан газрыг зааж өгөх үүрэг хүлээх талаар зохицуулаагүй тул тайлбар үндэслэлгүй, бусдын газрыг андуурч зааж өгсөн үйлдэлд тэднийг буруутгах боломжгүй юм.

9. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, 58.2-д Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж, 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж, 58.4-д Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно гэж заасны дагуу хийсэн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэхээр зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Г.*******аас хариуцагч Т.тай байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч Г.*******аас хүссэн бодит эзэмшилдээ авах газрынхаа эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж байна гэж ойлгосны улмаас ноцтой төөрөгдөж хариуцагч Т.тай 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан байна.

 

Учир нь хариуцагч гаас бусдын эзэмшлийн газрыг андууран нэхэмжлэгчид зааж өгсөн нөхцөл байдал нь 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах шалтгаан болжээ.

Өөрөөр хэлбэл эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах гол хүчин зүйл буюу үйлдэл хийхэд нь нөлөөлжээ.

 

11.Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно гэж,

207.1.1-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт үүргийг гүйцэтгэнэ гэж,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-д талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ гэж тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүргийг тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газарт гүйцэтгэгдэх тул хариуцагч Т.гаас Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ 4*******5 м.кв газраа гэрээнд заасны дагуу бодитоор зохих ёсоор байгаа газарт өгөх байтал энэ үүргээ биелүүлээгүй, бусдын газрыг зааж өгсний улмаас хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийж ноцтой төөрөгдсөн гэж шүүх дүгнэв.

Тиймээс нэхэмжлэгч Г.*******аас хариуцагч Т.тай байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцов.

 

12. Хариуцагч тал гэрчилгээг шилжүүлсэн бүх зүйлс нь захиргааны хэргийн шүүх шийдэж байж энэ хэрэг нь цааш явах боломжтой хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, *******5.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж, энэ хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус зохицуулжээ.

Г.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Т.тай байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эрх худалдан авахад төлсөн 8,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй мөн тус шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд хамаарахгүй тул шүүх иргэний хэрэг үүсгэжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

ХОЁР: нэхэмжлэгч Г.*******аас газрын эрх шилжүүлж авахад төлсөн 8,000,000 төгрөг, хүний эзэмшлийн газар дээр хуучин байсан хундамыг өндөрлөж цутгахад 2,000,000 төгрөг, тог татуулан тогны стандарт шон болон кольцо хийлгэж, тогны утас худалдан авахад 1,900,000 төгрөг, мак-ийн блок худалдан авахад *******,879,400 төгрөг, барилгын хүмүүс хөлсөлж, ажил гүйцэтгүүлэхэд байшин бариулсны зардалд 4,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, материалын зардал 1,2*******5,000 төгрөг, модны материалын зардал 27*******,000 төгрөг нийт 27,320,400 төгрөг гаргуулахаар шаарджээ. / хх 100/

1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар: нэхэмжлэгч Г.******* нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг хариуцагч Т.гаас 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан эзэмших эрхийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогджээ. / хх 5-1*******, 28-34/

Нэхэмжлэгч Г.*******аас дээрх гэрээг байгуулахдаа хүссэн бодит эзэмшилдээ авах газрынхаа эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж байна гэж ойлгосны улмаас төөрөгджээ гэж шүүх үзсэн байна.

Энэ нь хариуцагч гаас бусдын эзэмшлийн газрыг андууран нэхэмжлэгчид зааж өгсөн явдал нь гэрээ байгуулах гол хүчин зүйл буюу үйлдэл хийхэд нь нөлөөлсөн.

 

2. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй талаар зохицуулсан.

 

Гэтэл хариуцагч гийн зааж өгсөн газрыг Г.******* нь өөрийн эзэмшлийн газар гэж үзээд газар дээр амьдрах зориулалтаар байшин барих ажил гүйцэтгэж байсны улмаас тухайн газрын эзэмшигч Т.Пүрэвдуламын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон нь тогтоогддог.

Хэрвээ хариуцагч нараас эзэмшлийн газраа биечлэн очиж зааж өгсөн бол нэхэмжлэгчээс бусдын эзэмшлийн газарт байшин барьж өөрөөс нь зардал гарч хохирол учрахгүй байжээ.

 

3. Тэрээр бусдын газар дээр байшин барихаар бараа материал худалдан авсан, хүмүүс хөлсөөр ажиллуулсан, цахилгааны тог татсан ,байшингийн ханын өрлөг хийсэн болох нь хэргийн 102-1, 18*******-3р талд авагдсан гэрэл зураг, зарлагын баримт,төлбөр төлсөн баримт,ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулганууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба эдгээр барилгын материалын төлбөрийг Г.*******аас нөхөр Ц.Гантөгсийн данснаас төлжээ.

Хэргийн 185-р талд нэхэмжлэгч Г.******* нь Ц.Гантөгстэй гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээг шүүхэд ирүүлсэн тус баримт хуульд заасан шаардлага хангасан тул шүүх үнэлэв.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн...хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй... гэж заасан ба шүүх талуудын хооронд байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцжээ.

Иймээс 27,320,400 төгрөгийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, модны зардал 27*******,000 төгрөг, Т.Пүрэвдуламаас авсан 2,421,000 төгрөг, тог татуулсны 1,900,000 төгрөг бүгд 7,597,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх ,7,400 төгрөгийг хариуцагч Т.гаас гаргуулахаар тогтов.

Учир нь өмгөөлөгчид төлсөн хөлс нь тухайн газар дээр байшин барихад гарсан зардал биш тул, 27*******,000 төгрөгийн модны зардлыг хасах боломжтой гэсэн, 2,421,000 төгрөгийг бусдаас авсан, тог /380/-ийг тухайн газрын эзэмшигч болох Т.Пүрэвдуламынх цаашид ашиглаж хэрэглэх тул түүнээс авах боломжтой гэж үзээд 1,900,000 төгрөгийг тус тус хасаж тооцсон болно.

 

4.Талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Гүнтэд байрлах 4*******5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар нь хариуцагч Т.гийн эзэмшлийн газар байх бөгөөд газраа зарах зарыг хариуцагч Б.гийн фейс бүүкэд байршуулсан, 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хариуцагч Т.тай байгуулсан болох нь нотлогдсон.

 

Түүнчлэн хариуцагч Т. нь бэр Б.д өөрийн эзэмшлийн газар байгаа байршлын солбицол бүхий цэгийн заалтууд бүхий кадастрын зургийг фото хуулбарыг Г.*******д утсаар явуулж, газрыг зааж өгсөн байна.

 

Иймээс түүнийг хариуцагч Т.гийн газрын эзэмших эрхийг худалдахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хэдий ч тодорхой хэлбэрийн шаардлага хангасан байхыг шаардахгүй, харин талуудын хүсэл зориг нийцсэнээр гэрээ байгуулагдсанд тооцож болох байна.

 

Мөн зуучлуулагчийн ашиг сонирхлын үүднээс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахад идэвхтэй үйлдэл үзүүлэн, яриа хэлэлцээр хийж, холбоо тогтоох зэргээр гэрээ байгуулахад нь нөлөөлөх юм.

 

5.Хариуцагч Б. нь нь эдгээр нөхцөлийг бүрдүүлсэн буюу зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Т.г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлаа нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар шүүх үнэлэхдээ хэргийн 28-45,57-90-р талд авагдсан нотлох баримтуудыг бичмэл нотлох баримтад тооцож үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******7,705 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.гаас нэхэмжлэлийн шаардлагаар хангасан хэмжээнд тооцоод улсын тэмдэгтийн хураамжид **************,5*******7.01 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118, 1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т., Г.******* нарын хооронд байгуулсан 2020 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.гаас ,7,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,597,000 төгрөг болон хариуцагч Б.д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******7,705 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид **************,5*******7 төгрөг 01 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ