Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/00200

 

 

 

 

 

 

 

         2022         02        14

           181/ШШ2022/00200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Ч Х Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “НШШГГ” ТБАГУТҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ч Х Х ББСБ” ХХК-иас НШШГГт холбогдуулж “Х Ү Т” ХХК, “А Б” ХХК нарын гаргасан нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар “ХХБ” ХХК-ны нэхэмжилсэн 1.195.621.533 төгрөгийг хариуцагч “Ч Х Х ББСБ” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талуудын үнийн санал зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн байна. Энэ хүртэл ажиллагаанд манай зүгээс гомдол гаргаагүй. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-185/22823, 4-185/22826, 4-185/22829 тоот мэдэгдлээр

-улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602.604.403 төгрөгөөр,

-улсын бүртгэлийн Ү-2206036709 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 11 тоот, 12 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29.433.443 төгрөгөөр,

-улсын бүртгэлийн Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 11 тоот, 12 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29.433.443 төгрөгөөр,

-улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 20 тоот, 97.15 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 273.960.000 төгрөгөөр,

-улсын бүртгэлийн Ү-2206036457 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 45 тоот, 14.4 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24.050.000 төгрөгөөр үнэлсэн болох, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг удирдлага болгон үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үл хөдлөх хөрөнгийн үнийг тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

1.1.Бидний банкинд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгүүд Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай /зайсанд/, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлж байгаа нь үнэлгээ хууль болон журамд заасан арга аргачлалаар хийгдээгүй, хувь хүний өмчлөх эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл, дээрх үнэлгээ зах зээлийн бодит үнээс хэт доогуур байна. Анх хөрөнгийн худалдаж авахдаа зөвхөн Будда виста дах нэг орон сууцыг 1,2 тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Зар мэдээллийн сайтаас үзэхэд үнэлгээ харьцангүй доогуур болох нь харагдана.

1.2.Мөн дээрх 5 хөрөнгөнөөс нэг хөрөнгийн тухайд өмчлөгч Ө.М-өөс үнийн саналыг авсан баримтгүй байдаг. Иймд дээрх 5 хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар “Ч Х Х ББСБ” ХХК-аас 1.195.621.533 төгрөгийг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан гудамжны 21/4 дүгээр байр, 20 тоотод байрлах, 97,15 мкв талбайтай, 3 өрөө сууц, мөн эрхийн улсын Ү-2206035457 бүртгэлийн дугаартай, мөн байрны 45 тоотод байрлах 14,4 мкв талбайтай автозогсоолыг тус тус битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20280918/28, 20280618/29 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч “Ч Х Х” ХХК болон өмчлөгч Ө.М, М.Э, төлбөр авагч “ХХБ” ХХК нарт “үнийн санал өгөх” тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/325 тоот “Шинжээч томилох” тогтоолоор “Х Ү Т” ХХК-ийг томилсон. “Х Ү Т” ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 273.960.00 төгрөгөөр, автозогсоолыг 24.050.000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 мкв, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206036709,  Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй, мөн байрны В2 давхар, 11, 12 тоотод байрлах тус бүр 12 мкв, автозогсоолуудыг тус тус битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20280918/26, 20280618/27 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч “Ч Х Х” ХХК болон өмчлөгч Ө.М, М.Э, төлбөр авагч “ХХБ” ХХК нарт “үнийн санал өгөх” тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/324 тоот “Шинжээч томилох” тогтоолоор “А Б” ХХК-ийг томилсон. “А Б” ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 4 өрөө орон сууцыг 602.604.403 төгрөгөөр, автозогсоолыг тус бүр 29.433.443 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

2.1.Нэхэмжлэгч үнэлгээ хэт бага, зах зээлийн ханшаас бага гэж тайлбарлаж байгаа ч баримтгүй байна.

2.2.Хэрэгт баримтаар өмчлөгч Ө.Мгөөс үнийн санал авахаар хүргүүлсэн мэдэгдэл, үнийн саналыг асуусан утсаар ярьсан тэмдэглэл, шуудангийн байгууллагаар хүргүүлсэн тэмдэглэгээ байгаа тул энэ тухай тайлбар үндэслэлгүй.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас баримтаар:  2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний мэдэгдлүүд, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамж, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, нэр бүхий 5 хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, “Х Ү Т” ХХК, “А Б” ХХК нарын хийсэн үнэлгээний тайлангууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ./хэргийн 5-9, 17-56/

Хариуцагч талаас баримтаар: шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 20, 23-ны өдрийн М.Э, Ө.М нарт эрх үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл, бичиг баримт хүлээн авах баталгаа, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоолууд, түүнийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгүүд, бүртгэлийн хэлтсээс буцаан ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хариунууд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, түүний тэмдэглэл, төлбөр авагчаас гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл, өмчлөгч М.Э, Ө.М болон төлбөр төлөгч үнийн санал ирүүлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлүүд, төлбөр төлөгч болон М.Э нараас ирүүлсэн үнийн саналууд, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч томилсон тогтоолууд, шинжээчид эрх үүрэг хууль танилцуулсан баримт, хууль тайлбарласан тэмдэглэл, мэдээлэл тодруулсан баримт,  шинжээч томилсныг мэдэгдсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт хүлээлцсэн баримт, “Х Ү Т” ХХК болон “А Б” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт  үнэлгээний тайланг хүргүүлсэн мэдэгдлүүд, энэ ажиллагааны тухай шийдвэр гйүцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, сонингийн зар,  2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дуудлаг худалдаанд оруулах тухай мэдэгдлүүд, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг тус тус баримтаар ирүүлжээ. /хх 62-206/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Ч Х Х ББСБ” ХХК “НШШГГ” ТБАГУТҮГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: нэр бүхий 5 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн, түүнчлэн үнийн саналыг авахдаа өмчлөгч Ө.Мгөөс  нэг хөрөнгийн хувьд үнийн санал аваагүй, энэ тухай баримтгүй гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, өмчлөгч Ө.Мгөөс түүний өмчлөлийн хөрөнгүүдэд үнийн саналыг авсан, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үнэлгээний мэдэгдэлд тусгагдсан гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар “Ч Х Х ББСБ” ХХК 1.192.526.143 төгрөгийг “ХХБ” ХХК-д төлөхөөр, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий 10 хөрөнгүүдээс хангуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 21-22/

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2020 оны 10 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд өмчлөгч М.Э, Ө.М нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх үүргийг танилцуулж,  ажиллагаатай холбоотой бичиг баримтыг ямар хаягаар хүлээн авах талаарх баталгааг авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлжээ. /хх 23-24, 62-72, 135-145/

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20280918/14, 20280918/15 тоот “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор барьцаа хөрөнгөнүүдээс маргааны зүйл болсон Ө.Мгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан гудамжны 21/4 дүгээр байр, 20 тоотод байрлах, 97,15 мкв талбайтай, 3 өрөө сууц, М.Эийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206035457 бүртгэлийн дугаартай, мөн хаяг дах байрны 45 тоотод байрлах 14,4 мкв талбайтай автозогсоолыг тус тус битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20280918/28, 20280618/29 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хураажээ. /хх 75-83/ Мөн барьцаа хөрөнгө болох Ө.Мгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 мкв, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206036709,  Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй, мөн хаяг дах байрны В2 давхар, 11 болон 12 тоотод байрлах тус бүр 12 мкв талбайтай автозогсоолуудыг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20280918/22, 20280918/21 тоот “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20280918/26, 20280918/27 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 149-156/ Дээр дурдсан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

4.Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст дурдсан 10 хөрөнгөнөөс 5 хөрөнгийг үнэлсэн хэсэгт гомдол гаргасан. Үүнээс нэг хөрөнгийн хувьд өмчлөгч Ө.Мгөөс үнийн санал аваагүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон 5 хөрөнгөнөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935, Ү-2206036706, Ү-2206036709,  Ү-2206036708 дугаарт тус тус бүртгэлтэй дөрвөн хөрөнгийн өмчлөгч Ө.М байх бөгөөд харин нэг хөрөнгө буюу эрхийн улсын Ү-2206035457 бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан гудамжны 21/4 дүгээр байр, 45 тоотод байрлах 14,4 мкв талбайтай автозогсоолын өмчлөгч М.Э байна.  /хх 25-29, 73-74, 146-148/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу өмчлөгч Ө.Мгөөс үнийн саналаа ирүүлэх талаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр утсаар “дөрвөн хөрөнгөд үнийн санал өгөх талаар” утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэлд “үнийн санал өгөх боломжгүй, шинжээчээр томилж өгнө үү” гэснийг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна. Мөн Ө.Мд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-185/21596 дугаар мэдэгдлээр дөрвөн хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг шуудангийн байгууллагаар тухайн өдөртөө хүргүүлсэн болох нь мэдэгдэл дэх шуудангийн байгууллагын дардас, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэгт тусгагдсан байна. /хх 85, 89-90, 158, 161-162/

Нэгэнт Ө.М маргааны зүйл болсон 5 хөрөнгөнөөс 4 хөрөнгийн өмчлөгч, нэг хөрөнгийн хувьд өмчлөгч биш тул түүнээс өөрийнх нь өмчлөлийн нэр бүхий 4 хөрөнгөд үнийн санал авахаар ажиллагаа хийсэн нь хуульд нийцнэ. Иймд энэ тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч “Ч Х Х ББСБ” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-185/21597 дугаар мэдэгдлээр маргааны зүйл болсон таван хөрөнгөд үнийн саналыг авахад “өмчлөгчийн өгсөн саналыг дэмжинэ” гэсэн хариуг 11/2 тоот албан бичгээр ирүүлжээ. /хэргийн 86, 92, 159, 165/

Нэг хөрөнгийн өмчлөгч болох М.Эөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-185/21594 дүгээр мэдэгдлээр үнийн саналыг авахад “авозогсоолыг 60.000.000 төгрөг” гэж тус тус саналаа өгснийг төлбөр авагч “ХХБ” ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/9907 тоот албан бичгээр ирүүлжээ. /хх 93,166/ Иймд харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/325 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935, Ү-2206036457 дугаарт бүртгэлтэй хоёр хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Х Ү Т” ХХК-г, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/324 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706, Ү-2206036709, Ү-2206036708 дугаарт тус тус бүртгэлтэй гурван хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “А Б” ХХК-г тус тус шинжээчээр томилжээ. /хх 94, 167/

“Х Ү Т” ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан гудамжны 21/4 дүгээр байр, 20 тоотод байрлах, 97,15 мкв талбайтай, 3 өрөө сууцыг 273.960.00 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2206035457 бүртгэлийн дугаартай, уг байрны 45 тоотод байрлах 14,4 мкв талбайтай автозогсоолыг 24.050.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх102-116/

“А Б” ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 мкв, 4 өрөө орон сууцыг 602.604.403 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206036709,  Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй,  уг байрны В2 давхар, 11 болон 12 тоотод байрлах 12 мкв талбайтай хоёр ширхэг автозогсоолыг тус бүрт 29.433.443 төгрөгөөр үнэлжээ. /хх 175-190/

Шинжээчдийн дээрх үнэлгээг төлбөр төлөгч “Ч Х Х” ББСБ, төлбөр авагч “ХХБ” ХХК, өмчлөгч Ө.М, М.Э нарт тус тус 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-185/22824, 4-185/22823, 4-185/22829, 4-185/22828, 4-185/22826, 4-185/22825, 4-185/22827 тоот мэдэгдлүүдээр тус тус хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ. /хх 117-122, 191-196/

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул  шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан “А Б” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 мкв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602.604.403 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036709 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 11 тоот, 12 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29.433.443 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 12 тоот, 12 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29.433.443 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг, “Х Ү Т” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 20 тоот, 97,15 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 273.960.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036457 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 45 тоот, 14,4 мкв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24.050.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ч Х Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Хүсэлт шийдвэрлэх тухай” тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/00031 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ