Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/00227

 

 

 

 

 

 

 

 

                  2022         02          16  

                                 181/ШШ2022/00227

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5-р хороо, 34-р гудамж 34 тоотод оршин суух Өндөр овогт Шаравын Байгалмаа /РД:УЗ64082307-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50,000-ийн 22 байр 4-44 тоотод оршин суух Бэсүд овогт Цогтбаатарын Мэнд-Амар /РД:ТА95111431/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 22-р хороо, Баруун алтан өлгий гудамж 418в тоотод оршин Ончуул овогт Рэнцэнгийн Сайнзаяа /РД:НЭ69061900/ нарт  холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсайхан,  хариуцагч Ц.Мэнд-Амар, Р.Сайнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Байгалмаа нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

 Манай ээж болох Ш.Байгалмаа Баянзүрх дүүргийн 5-р хороо монел 34-р гудамж 35 тоотод байрлах хашаа байшингаа 2015 оны 09 сард 55,000,000 сая төгрөгөөр Ц.Мэнд-Амарын хадам ээж болох Р.Сайнзаяа гэх хүнтэй аман гэрээ хийж  зарсан. Урьдчилгаанд эхлээд 5,000,000 төгрөг өгч дараа нь 3,000,00 төгрөг өгсөн байдаг. Увуулж цувуулж өгсөөр 2019 оны 10 сар гэхэд  14,000,000 сая төгрөг үлдсэн тул баталгаажуулан зээлийн  гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө 4,990,000 төгрөгийг Хаан банкны 5075401657 дугаартай Ш.Байгалмаагийн дансанд шилжүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Ц.Мэнд-Амартай зээлийн гэрээ хийснээс хойш 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг цувуулж, Ш. Байгалмаагийн дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш хашаа байшингаа шилжүүлэн авснаас хойш төлбөрийг төлж дууссан гээд нэг ч төгрөг төлөөгүй. Ц.Мэнд-Амартай хийсэн зээлийн гэрээгээр мөнгө хүлээлгэн өгөөгүй өмнөх хашаа байшин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл тооцоог хийж зээлийн гэрээ байгуулсан. Ц.Мэнд-Амар нь Р.Сайнзаяагийн хүргэн охинтой суусан хүн.

 Одоо үлдэгдэл болох 5,300,000 мянган төгрөгийг хариуцагч Ц.Мэнд-Амар, Р.Сайнзаяа нараас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ц.Мэнд Амар, Р.Сайнзаяа нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж доорхи тайлбарыг гаргасан:

Хариуцагч  Р.Сайнзаяа миний бие 2015 оны 9 сард нэхэмжлэгч гэх Ш.Байгалмаатай харилцан ярилцаад түүний хашаа, байшинг худалдан авахаар тохиролцсон. Эхлээд хашаа, байшингаа 55,000,000 төгрөгөөр зарна гэж ярьж байгаад миний зүгээс уг хашаа, байшинг нь 50,000,000 төгрөгөөр авах л хүсэл сонирхолтой байгаагаа хэлж 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон.

Эхлээд 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 145,000,000 төгрөгийг нь сар бүр цувуулж өгөх буюу нийт 3 жилийн хугацаанд төлөхөөр аман хэлцэл хийсэн.

5,000,000 төгрөгийн урьдчилгааг өгч хашаа, байшиндаа орсон, ингээд төлбөрийг сар бүр нь төлж явсаар, нөхөр маань 2015 оны 12 дугаар сард элэгний хорт хавдар тусаад, байнгын эмнэлэг, эмчилгээ хийлгэж, хэвтэрт орж, би түүнийгээ сахиж амьдралын хүнд байдал бий болсон. Иймээс хэсэг хугацаанд Ш.Байгалмаад мөнгөө төлж чадаагүй нь үнэн гэсэн хэдий ч Ш.Байгалмаатай уулзаж, ярилцаад хашаа, байшинг нь буцааж өгөөд, төлсөн мөнгөө буцааж аваад аман гэрээгээ буцаахаар санал тавьсан тэр үед 18,000,000 төгрөг төлсөн байсан боловч Ш.Байгалмаа нь буцаах боломж байхгүй гэснээр би үлдсэн мөнгийг нь төлөхөөр болсон юм.

Үүнээс хойш би түүний мөнгийг төлж явсаар 9,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн учир 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүргэн Ц.Мэнд-Амартай Ш.Байгалмаа нар нь зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 10 сард Ш.Байгалмаагийн Хаан банкны дансанд 4,990,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 510,000 төгрөгийг” Заяагийн хүү Мэндээгээс” гэж, 2021 оны 10 дугаар сард Ш.Байгалмаагийн дансанд “төлөгдөөгүй үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Ц.Мэнд-Амараас тооцоо дуусав” гэсэн гүйлгээний утгатайгаар бичиж тус тус шилжүүлсэн нь нийлээд 8,500,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн байна.

2020 оны 3 сард Ш.Байгалмаа нь хүү А.Энхсайхантайгаа миний ажил дээр орж ирээд мөнгөн аягаа ломбарданд тавих гэсэн чинь, ломбард хаалттай байна, чи А.Энхсайханд 80,000 төгрөг өгчихөөч гээд, мөнгөн аягаа надад үлдээгээд 80,000 төгрөгийг аваад явсан. Маргааш өдөр нь хүү А.Энхсайхан нь дахин миний ажил дээр орж ирээд 20,000 төгрөг нэмж авсан, үлдсэн 700,000 төгрөгөнд нь Ш.Байгалмаа нь гэртээ болон гуанзандаа зориулж надаас мах авч бэлэн бусаар тооцож аваад, бидний хоорондын хашаа, байшин худалдах, худалдан авах аман гэрээний харилцаа дуусгавар болсон.

Иймд миний бие Ш.Байгалмаагийн Ц.Мэнд-Амар, Р.Сайнзаяа нараас нэхэмжилж байгаа 5,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул Ш.Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн зээлийн гэрээ,  иргэний үнэмлэхний хуулбар,  нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга, 

 

 

4. хариуцагч нарын шүүхэд гаргасан бичгийн тайлбар,  2019 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээ,  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,  2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээ, гэрчилгээ, Р.Сайн заяагийн ХААН банкны дансны хуулга,

 

5. шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Р.Сайнзаяаг татан оролцуулсан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

           1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ш.Байгалмаа нь шаардлагын үндэслэлээ “хашаа, байшин худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөг болж,  2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрөө 4,990,000 төгрөг төлсөн, үлдэх 9,000,000 төгрөгөө “Зээлийн гэрээ” байгуулан төлөхөөр тохиролцсон, уг гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 5,300,000 төгрөгийг шаардаж байна.” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.Сайнзаяаг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нараас 5,300,000 төгрөг нэхэмжилсэн. 

 

3. Хариуцагч  Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нар нь “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бид худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг  төлж барагдуулахаар 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсанаас хойш Ш.Байгалмаагийн дансанд мөнгийг шилжүүлж тооцоо дууссан, би Ц.Мэн-Амарын хүүхдийг дагуулан Ш.Байгалмаагийн гуанз дээр нь очиж 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэх  тайлбар  тус тус гарган мэтгэлцэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч  нь Ш.Байгалмаа нь хариуцагч Ц.Мэнд-Амар, Р.Сайнзаяа нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр байгуулсан “зээлийн гэрээ”-ний дагуу шаардан хариуцагч нараас 5,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нар нь худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлж дууссан, 5,000,000 төгрөгийг бэлнээр ажил дээр нь буюу гуанзанд аваачиж өгсөн  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хариуцагч Р.Сайнзаяа нэхэмжлэгч Ш.Байгалмаа нарын хооронд 2015 оны 09 сард Баянзүрх дүүрэг 5-р хороо Монел 34-35 тоотод байрлах хашаа байшинг, гэр бүлийн эзэмшлийн газрын хамт  худалдахаар харилцан тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 Талууд сайн дурын үндсэн дээр худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа Р.Сайнзаяа, Ш.Байгалмаа нарын хооронд үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

 Нэхэмжлэгч Ш.Байгалмаа нь хариуцагч Ц.Мэнд-Амартай байгуулсан  “2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шаардсан боловч   хариуцагч Р.Сайнзаяа нь  Ш.Байгалмаагаас 2015 оны 9 сард Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелийн 34-35 тоотод байрлах Ш.Байгалмаагийн эзэмшлийн 406 мкв газар, мөн хаягт байрлах Ц.Амарсайханы эзэмшлийн 406 мкв газруудыг дээрхи байшингийн хамт худалдан авахаар тохиролцон, эд хөрөнгийг шилжүүлэн,  хариуцагч нар нь уг хаягт амьдардаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар маргаагүй. /х.х-ийн 36-39 хуу/

Хариуцагч Ц.Мэнд-Амар нь Р.Сайнзаяагийн охины нөхөр түүний хүргэн болох нь тэдний тайлбараар тогтоогдоно.

Дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед нэхэмжлэгч Ш.Байгалмаа нь “төлбөрийг 2 жилийн дотор төлвөл 50,000,000 төгрөгт худалдахаар, хугацаандаа төлбөрийг өгөхгүй бол 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон” гэж, хариуцагч Р.Сайнзаяа нь “55,000,00 төгрөг гэж тохироогүй 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж маргасан боловч талууд үүнийгээ нотлоогүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хашаа байшин худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар 14,000,000 төгрөг байсан боловч 4,990,000 төгрөгийг миний ХААН банкны дансанд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Р.Сайнзаяагийн нэр дээр шилжүүлэхээр тохирч, үлдэх 9,000,000 төгрөгийг гэрээ байгуулан төлөхөөр болсон.” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үнэн зөв тайлбар гэж үзэв.

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 11 цаг 45 минутанд 4,990,000 төгрөгийг Ш.Байгалмаагийн 5075401657 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлж, үлдэх 9,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөхөөр Ш.Байгалмаа Ц.Мэнд-Амар нар нь тохирсон гэж үзэхээр байна. /х.х-ийн 4,5 хуу/

Хариуцагч Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нар нь 2020 оны 04 сард Ш.Байгалмаагийн ажлын байр буюу хоолны гуанзанд бэлнээр 5,000,000 төгрөгийг хүргэж өгсөн гэх боловч түүнийгээ нотлоогүй. 

Ш.Байгалмаа, Ц.Мэнд-Амар нар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр “зээлийн гэрээ” байгуулсан, уг гэрээгээр 9,000,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохирсон, энэ гэрээ нь Ш.Байгалмаа Р.Сайнзаяа нарын хооронд амаар тохирч байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор хийгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдоно./х.х-ийн 2 хуу/

Ц.Мэнд-Амар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байгуулсанаас хойш Р.Сайнзаяагийн ХААН банкны 5075018040 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг Ш.Байгалмаагийн 5075401657 дугаартай дансанд шилжүүлжээ. /х.х-ийн 57,58 хуу/

Ш.Байгалмаа нь Р.Сайнзаяагаас увуулж цувуулан 1,000,000 төгрөгийн махыг гэртээ болон гуанзандаа зээлээр худалдан авсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд үүнийг төлбөрөөс хасахад татгалзахгүй гэв.

Хариуцагч нар нь зээлээр худалдан авсан мах 1,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Байгалмаад төлж үлдэх 5,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд хариуцагч Р.Сайнзаяа Ц.Мэнд-Амар нараас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нараас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг   хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 99,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Сайнзаяа, Ц.Мэнд-Амар нараас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Байгалмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ