Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00303

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.А/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н газар” / /-д холбогдох,

Тушаалыг хүчингүй болгуулах, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал, Н.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Нэхэмжлэгч Т.Аын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөр-Очир овогтой А миний бие Н газарт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр газрын даргын Б/53 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлөгдсөн.

Захиргаа, санхүүгийн хэлтэст Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон 4 дэх жилдээ ажиллахдаа хариуцсан ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй болно.

Үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлөгдсөн талаар:

1. Надад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ажлаас чөлөөлөх 12 тоот мэдэгдэл өгсөн бөгөөд энэхүү мэдэгдэлд албан тушаалын тодорхойлолтод заасан Мэргэшил, туршлага, мэргэшил-ийн шаардлага хангахгүй байгаа тул ажпаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн байсан. Энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбарыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газрын даргад өгсөн.

Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газрын даргын Б/46 дугаар тушаалаар Т.А намайг үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2. Манай байгууллагын газрын даргаар М.Баяраа томилогдон ажилснаас хойш 2021 онд байгууллагын албан хаагчдын 20%-д нь мэдэгдэх хуудас өгч ажлаас чөлөөлсөн байдаг.

2021.05.25-ны өдөр гэхэд л Захиргаа, санхүүгийн хэлтсийн 4 албан хаагчдад нэгэн зэрэг мэдэгдэл өгсөн бөгөөд хүсэлтээ өгөхийг шаарддаг, тохиролцдог асуудал удаа дараа гарсаар байна.

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга 2021.07.01-ны өдөр хүсэлтээ өгчих тэгвэл тушаалын заалтыг нь өөрчилж 2 сарын тэтгэмж болгон өгье гэсэн. Миний бие ажпаас чөлөөлөгдөх үндэслэлгүй учир өөрийн үзэл бодолдоо үнэнч байж татгалзсан хариуг өгсөн.

3. Байгууллагын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/125 дугаартай тушаалаар Байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гэнэт байгуулагдсан байдаг. Комисс байгуулагдсанаас хойш 1 өдрийн дараа Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох 01 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд Уг комиссын зорилго нь нийт албан хаагчдыг хамруулаагүй, зөвхөн дүгнэлтэд дурдсан 4 хүнийг л ялгаварлан шалгасан байсан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага 2019 оны Улсын үзлэгээр Архивын Ерөнхий газар Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/11 дугаар дүгнэлтээр Архивын ажилтан болох миний ажил албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлыг дүгнэж, байгууллагын архивын үйл ажиллагаа бүрэн хангалттай 95% (А) үнэлгээ авсан.

Анх ажилд ороход албан тушаалын тодорхойлолтод зааснаар Архив, бичиг хэргийн ажилтанд тавигдах тусгай шаардлага нь Бакалавр зэрэгтэй, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх гэсэн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Миний бие бакалавр зэрэгтэй, 2016 онд Хүний нөөцийн удирдлагын академид Албан хэрэг хөтлөлтийн мэргэжпийн сургалт, 2019 онд Амжилтын алхам мэргэжил сургалтын академид Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн ур чадварын сургалтад хамрагдаж мэргэшсэн.

5. Манай байгууллага 2019 оны Газрын даргын А/326 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалаар албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх ажлыг хэлтсийн дарга нарт даалгасан байдаг. Гэвч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажил хийгдээгүй. Газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/258 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулсан. Миний бие энэхүү албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүргийн дагуу ажпаа хийсээр ирсэн.

Гэтэл шинээр томилогдсон Орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолтод дээр архивын ажилтан нь эрх зүйч мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагад нийцэхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. Миний бие энэхүү албан тушаалын тодорхойлолттой огт танилцаж байгаагүй, танилцсан тухай гарын үсэг ч зураагүй байдаг.

Энэхүү 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаал нь давхардсан дугаартай/archive edoc цахим программд бүртгэлгүй, байгууллагын архивд эх хувиараа архивлагдаагүй, 2020 тушаалын бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй/ ба энэ тушаалыг огт харж байгаагүй. Энэхүү тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан архивын ажилтны албан тушаалын тодорхойлолт нь дагаж мөрдөх огноо, албан тушаалын тодорхойлолт баталсан огноо бичигдээгүй албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэжил нь архив судлал, эрх зүй, мэргэшил харгалзахгүй гэж заасан. Мөн албан тушаалын тодорхойлолтын баталгаажуулах хэсэг дээр он, cap бичигдээгүй, газрын даргын нэрийг гараар бичсэн, ЗСХ-ийн даргын нэр бичигдээгүй байх тул албан тушаалын тодорхойлолтыг хуурамч байж болзошгүй гэж үзэж байна.

Байгууллагын архивын 2020 оны цахим нөхөн бүрдүүлэлтийн ажлыг archive doc цахим программд газрын даргын 2020 оны нийт А/642, Б/62 тушаалыг цахимд оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаартай тушаал нь Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын балансаас хөрөнгө шилжүүлэх тухай тушаал байгаа юм.

6. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн байдлыг минь харгалзан үзэлгүй хүнлэг бус шийдвэр гаргасан Н газар нь 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгууллага дээр албан хаагчдаас ковидын түргэвчилсэн шинжилгээ авахад миний шинжилгээний хариу эерэг гарсан. Давтан шинжилгээний хариу гараагүй байхад 2021.06.30-ны өдөр ажлаас минь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасан байдаг Гэвч миний 2021 оны ээлжийн амралтыг өгөлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаартай Т.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Комиссын дүгнэлтэд мэргэжил, мэргэшил, туршлага гэж байгаа. Мэргэжлийн тухайд мэргэжлийн үнэмлэх байна. Үнэмлэх шаардлага хангахгүй байна гэж дүгнээгүй. Хууль бус гэж өөрсдөө нотлоогүй учраас энэ дүгнэлт үндэслэлгүй. Мэргэшил гэдэг бол тодорхой дадлага байна. Энэ хүн 2016 оноос хойш ажилласан учраас мэргэшээгүй, дадлагажаагүй гэх үндэслэл байхгүй. Туршлагагүй гэж байгаа. Өмнө нь 3, 4 жил ажилласан хүнийг яагаад туршлагагүй гэж байгаа юм. Тийм учраас үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэж тушаал гарсан байна. Тушаалд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Цалингийн тухайд харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлттэй байгаа.” гэв.

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал, Н.Төрболд нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр Т.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 3, 4 үндэслэл байна. Нэгдүгээрт Т.Аын хувьд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан. Тухайн үед Хөдөлмөрийн гэрээгүй байсан. Хоёрдугаарт Нийслэлийн өмчийн харилцааны даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А230 дугаартай тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан архивын ажилтны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад архив судлал, эрх зүйч гэсэн мэргэжилтэй гэсэн байдаг. Энэ шаардлагыг Т.Аын хувьд хангахгүй байна гэж үзсэн. Энэ үзсэн асуудлыг тухайн албан газрын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг. Т.Аыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б46 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхөд түүнд холбогдох бүхий л цалин, тэтгэмж, нэмэгдэл 1,795,496 төгрөгийг олгосон.

Ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжийг ээлжийн амралттай нь олгосон. Үүнийг Т.А хүлээж авсан. Энэ утгаараа тухайн өмчийн газрын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа. Ингээд Т.Аын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Мэргэжил, мэргэшил хоёрын хооронд хуулийн ойлголт байгаа. Мэргэжил гэдэг тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар дадлагын цогцыг хэлнэ. Мэргэшил гэдэг нь тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг чадвар дадлагын түвшинг хэлнэ. Ийм ойлголтын зөрүү байгааг шүүх анхаарахыг хүсч байна. Хамгийн гол нь бид нарын үзээд байгаа зүйл бол тухайн үед Т.А ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрч улмаар холбогдох тэтгэмжийг хүлээж авсан. Хэрвээ зөвшөөрөхгүй байсан бол буцааж шилжүүлэх арга хэмжээ авах байсан гэж үзэж байгаа. Энэ утгаараа тухайн үед тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа учраас хариу тайлбараа дэмжиж байгаа.

Өмнөх шүүх хуралдаанд бас тайлбарлаж хэлж байсан. Одоо дахин хэлье. Т.Аын хувьд 2018 онд архив, бичиг хэргийн ажилтан гэдэг ажлын байранд томилогдож байсан. Тухайн үед А250 гэдэг тушаал хэрэгжиж байсан нь үнэн. 2019 онд Төрийн албаны хууль батлагдаж түүнийг дагаж мөрдөх дүрэм, журам шинэчлэгдэн батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар тогтоол батлагдсан. Бүх дарга саналаа өгөөд батлагдсан тушаал байдаг. Үүнийг Т.А хараагүй гээд байгааг би үнэндээ худлаа гэж бодож байна. Яагаад гэвэл Т.Аын хувьд нэгдүгээрт албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон мэргэшлийн шаардлага хангахгүй байсан. Барилгын коллежийн архитектур мэргэжилтэй байсан. Мэргэшил гэдэг шаардлагад архив албан хэрэг хөтлөлтөөр сурсан байх ёстой. Хүний нөөцийн академид архив, албан хэрэг хөтлөлтөөр сурсан гээд байгаа. Энэ бол худлаа. Нотлох баримт дээр ч байгаа. ХАБ-аар сурсан байдаг. Дараа нь 2019 онд архивын ажилтан гэдэг мэргэшлээр сурсан гээд байгаа. Сураагүй гэдгийг байгууллага хамт олноороо гэрчилж нотолно.

Яагаад гэвэл архивын шалгалт ирэхээс өмнө энэ хүн мэргэжлийн  хуудсыг зүгээр утсаар яриад авсан байдаг. Мөн байгууллагаас 160,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэтэл утсаар ярьж байгаад 04 сард мэргэжлийн үнэмлэх гаргуулж авсан. Нотариатаар батлуулсан гээд байгаа бүгдээрээ худлаа. Тийм учраас шүүхэд тайлбар гаргаад ажилтны ажлыг шалгаж өгөөч гэсэн албан бичиг явуулсан. Албан тушаалын тодорхойлолтыг баталсан тушаалын талаар өмгөөлөгч яриад байгаа. Энэ нь зүгээр шалгагдсан асуудал байгаа. 6, 7 байгууллагад гомдол гаргасан байдаг. Тэрнийх нь дагуу эрх бүхий байгууллагаас шалгаад хариу ирүүл гэсэн бичиг ирээд манай байгууллага дээр 10 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ ор үндэсгүй гэдгийг би баталж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр зүйл хэлье. Сая мэргэжил, мэргэшил гээд зөндөө ярилаа. Энэ дээр онол хэлэлцэх зүйл байхгүй. Нэг сарын сургалтын курсээр мэргэжил олгоод байх нь ямар байдаг юм бол энэ дээр шүүх бүрэлдэхүүн анхаараач ээ. Хоёрдугаарт цалин, тэтгэмж гэж яриад байна. Өөрөө 1,795,496 төгрөгийг хүлээгээд авсан. Тухайн тушаалыг хүлээн зөвшөөрсөнд тооцоод байгаа. Зөвшөөрөхгүй хуулийн байгууллагаар явах байсан бол яагаад мөнгө авсан юм. Хуулийн байгууллага шүүх хүлээж авах ёсгүй гэж үзэж байгаа. Тайлбар хэвээрээ байна.” гэв.

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн Б/46 дугаар Т.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 00403 дугаар Мэргэжлийн үнэмлэхний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн № 1144111581 Сертификатын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн Б/216 дугаар захирамж болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 04 сарын 09-ний өдрийн А/85 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №Б/53 дугаар Т.Аыг ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 сарын 01-ний өдрийн №03 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 сарын 25-ны өдрийн №12 мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 сарын 01-ний өдрийн Захиргааны шийдвэр мэдэгдэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн Б/46 дугаар Т.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/310 дугаар Сургалтын зардал гаргах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №0908 Төлбөрийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 05-ны өдрийн Нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн А/412 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Дотоод хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн Дотоод хяналт, шалгалтын Илтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Т.Аын гаргасан тайлбарын хуулбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 сарын 27-ны өдрий №01 Захиргаа санхүүгийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэл, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2020 оны 05 сарын 25-ны өдрийн А/23 дугаар Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай тушаал, Нийслэлийн Архивын газрын 2022 оны 01 сарын 07-ны өдрийн Илтгэх хуудас, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн А/125 дугаар Комисс байгуулах тухай тушаал, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 сарын 25-ны өдрий 01 дугаар Комиссын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Албан тушаалын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.А хариуцагч Н газарт холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н газар нь архитектур мэргэжилтэй байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад тэнцэхгүй нь тогтоогдсон гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Архивын ажилтнаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил ... эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;” гэж заасан.

Зохигчид архивын ажилтны ажлын байр байнгын ажлын байр болох талаар маргахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №03 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №03 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

№03 дугаар Хөдөлмөрийн гэрээний 7-д гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна;”, 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;” гэж заасан.

Зохигчид №03 дугаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь №03 дугаар Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1 дэх заалтад заасныг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр №03 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.А нь архитектур мэргэжилтэй талаар маргахгүй байх ба хариуцагчийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар дүгнэлтэд Т.А нь Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжил, туршлага, мэргэшил-ийн шаардлагуудыг тус тус хангахгүй байна гэсэн болох нь 2021 оны 5 дугаар сарны 25-ны өдрийн 01 дугаар дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбоотой хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталж, мөн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албаны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлахад төрийн албаны төв байгууллагын зөвшөөрөл шаардлагагүй байна.

Нэхэмжлэгчийн хашиж байсан архивын ажилтны албан тушаал нь ТҮ-5 зэрэглэлд хамаардаг болох нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №03 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай тушаалын болон А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралт Албан тушаалын тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралт болох Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын боловсрол, мэргэжил гэсэн хэсэгт зааснаар архивын ажилтанд Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, архив судлал эсхүл эрх зүйч мэргэжилтэй байх тусгай шаардлага тавьжээ.

Нэхэмжлэгч нь “Ченж энд Вин” ХХК-ийн Амжилтын алхам мэргэжил сургалтын академид архив албан бичиг сургалтанд хамрагдсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн № 0908 Төлбөрийн хүсэлтийн болон 00403 дугаар Мэргэжлийн үнэмлэхний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралт болох Албан тушаалын тодорхойлолтод зааснаар архивын ажилтны албан тушаалын тусгай шаардлагад ажилтан нь архив судлалын эсхүл эрх зүйч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй байх тусгай шаардлагыг тавьжээ.

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс ... сургалт дагнан эрхэлж болно.4.3-т Дээд сургууль нь ... магистрын сургалт эрхэлж болно.”, 4.4-т “Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг ... байгууллага байна.” гэж заасан.

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь архив судлалын мэргэжлээр бакалаврын зэрэг олгосон сургалтад хамрагдсан гэж үзэх үндэслэлгүй болох нь 00403 дугаар Мэргэжлийн үнэмлэхний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

“Ченж энд Вин” ХХК-ийн Амжилтын алхам мэргэжил сургалтын академийн 00403 дугаар Мэргэжлийн үнэмлэхний хавсралтад нэхэмжлэгчид архив судлалын мэргэжил болон бакалаврын зэрэг олгосон талаар тусгаагүй байна.

“Ченж энд Вин” ХХК-ийн Амжилтын алхам мэргэжил сургалтын академийн 00403 дугаар Мэргэжлийн үнэмлэхний хавсралтаар нэхэмжлэгч нь Их сургууль, Дээд сургууль, Коллежид архив судлалын мэргэжлээр суралцаж, бакалавр зэрэг олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн хариуцагчийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь нэхэмжлэгч ур чадварын хувьд архивын ажилтны албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг хэрхэн тогтоосон тодорхой бус байх боловч нэхэмжлэгч нь архитектур мэргэжилтэй байх тул мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн болох нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №12 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан №03 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аын тушаалыг хүчингүй болгуулах, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аын тушаалыг хүчингүй болгуулах, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Аын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 2022 оны  02 сары 23 өдөр

                            181/ШШ2022/00303