Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00304

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.А/РД /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э/РД: /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: А.А, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч Г.Энхтулгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т А.А миний бие нь, өөрийн нөхөр болох Г. Этай 2006 онд албан ёсны гэр бүл болж, 2008 онд бидний дундаас хүү маань төрсөн. Одоо 13 настай.

Энэ амьдралын 13 жилийн хугацаанд нөхөр болох Э нэг бус нэлээд хэдэн эмэгтэйтэй холбогдож байснаар бидний гэр бүлийн амьдралд үл итгэх байдал үүсч улмaap хэрүүл тэмцэлтэй амьдардаг болсон. Энэ хугацаанд миний бие бага насны, дунд сургуулийн хүүгээ бодож гэр бүлээс гадуурхи олон асуудлуудыг нь нэг бус удаа тэвчиж, хараагүй сонсоогүй юм шиг дуугүй өнгөрч байсан ч нэхэл дагал болж гуйж, уйлж дуулж, хэрүүл тэмцэл хийж ч байсан.

Түүний гэртээ ирэх нь цөөрсөөр сүүлдээ өөр эхнэртэй болсон гэсэн сураг дуулдаж би амьдарч буй гэрийг нь хайж сурагласаар очиж, тэдний хамт амьдарч байгааг өөрийн нүдээрээ харсан улмаар тэд гэр бүл болсноор хүүтэй ч болцгоосон. Миний бие гэр бүлээ авч үлдэхийн тулд түүний араас цөхрөнгөө бартал явдаг байсан.

2015-2016 оны хооронд хөдөө ажлаар явлаа, мөнгө төгрөг олох гээд яваад байна чамаас өөр эмэгтэй байхгүй гэж бас л худлаа хэлж, итгүүлж горьдлого төрүүлж байсан ч Шагдар овогтой Оролзодмаа гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч улмаар тэд хүүтэй болсон учраас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тэрээр надад байсан 30 сая төгрөгийг бид байраа зарж үлдсэн мөнгийг хадгалж байсан байр авахын тулд эргүүлж бизнесд оруулах гээд байна надад өгчих гээд авсан. Одоогоор би хөлсний байранд cap бүр 600,000 төгрөг төлж өнөөдөр амьдарч байгааг Э өөрөө мэднэ. Иймд бидний гэр бүлийг цуцалж өгнө үү.

Хүү Энхтулгын Батболдыг миний асрамжинд үлдээж эцэг Г.Эас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Э миний бие А.Атай 2005 онд гэр бүл болж амьдарсан. Дундаас маань 2008 онд хүү Э.Батболд мэндэлсэн болно.

Бид гэр бүлийн таарамжгүй харьцаанаа болж тусдаа амьдарч, одоо шүүхийн журмаар гэр бүл цуцлуулж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүү Э.Батболддоо хуульд заасан тэтгэмж болон олгогдох мөнгөийг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно.

Хүүхдийн асрамж дээр маргахгүй ба ээж А.А дээр байлгахад татгалзах зүйлгүй.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн “Энэрэнгүй үйлс” ӨЭМТ-ийн Хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 132 тоот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, 0028160 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0215184 дугаар Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч Г.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Э нь гэрлэлт цуцлуулахыг, хүүхдийг А.Агийн асрамжид үлдээхийг зөвшөөрнө гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч Г.Э нар нь гэр бүл болсноо 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Харчу овогт Энхтулгын Батболд төрсөн болох нь зохигчийн тайлбар, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний болон Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч Г.Э нар нь цаашид хамт амьдрах, эвлэрэх бодит шалтгаангүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хүү Э.Батболд нь эх А.Атай амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба хүү Э.Батболдыг эх А.А нь өөрийн асрамжид үлдээхийг хариуцагч Г.Э зөвшөөрсөн байх тул хүү Э.Батболдыг эх А.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч Г.Э нь хүү Э.Батболдыг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх тул хариуцагч Г.Эас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Э.Батболдыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 130 980/нэг зуун гучин мянга есөн зуун ная/ төгрөгөөс 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 60 780/жаран мянга долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Эас улсын тэмдэгтийн хураамжид 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож, хариуцагч Г.Эас улсын тэмдэгтийн хураамжид 68 287/жаран найман мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Годмой Чоймбол овогт Авирмэдийн А, хариуцагч Харчу овогт Ганболдын Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Харчу овогт Энхтулгын Батболдыг эх А.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Харчу овогт Энхтулгын Батболдыг 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Эас хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх А.Ад олгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А, хариуцагч Г.Э нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэгэн нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 130 980/нэг зуун гучин мянга есөн зуун ная/ төгрөгөөс 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 60 780/жаран мянга долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Эас улсын тэмдэгтийн хураамжид 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож, хариуцагч Г.Эас улсын тэмдэгтийн хураамжид 68 287/жаран найман мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ