Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г.Н” ОУТББ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “О.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халах тушаал гарсан буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, М.Я,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч О.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аль нөхцөл байдал бий болсон талаар танилцуулаагүй атлаа шууд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, өөр хүн авч ажил хүлээлцүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын алин ч бий болоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан.

 

Ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой.  Дотоод журмын 17.16.4-т заасан зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдээд тэмдэглэл үйлдэнэ гэдэг зохицуулалттай.

Нийт ажилчдын тоог бодитоор цөөрүүлсэн үйл баримт болсон эсэх дээр маргадаг. Нийт ажилчдын тоог 90 болгож бууруулсан гэж тайлбарладаг. Бүтцийн баримтыг гаргаж өгсөн. Баримтыг үзэхэд дандаа нэг талаас үйлдэж болох баримт байгаа юм. 02 дугаар сарын 26-ны өдөр ажилчдаа орон тоо байхгүй боллоо гэж чөлөөлчхөөд 03 дугаар сарын 01-ний өдөр буюу 5 хоногийн дараа өөр ажилтныг тухайн албан тушаалд шинээр авсан.

Санхүүжилт нь буурсан учраас орон тоог бууруулсан гэдэг боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт нь буурсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин 11 сар 15 хоног, сарын 1,200,000 төгрөгийн цалинтай, нийт 13,800,000 төгрөгийг байна. Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагч ажилд эгүүлэн томилуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах гэв.

 

2.Хариуцагч “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...санхүүжилт нь өмнөх 2020 онтой харьцуулахад 30-40% хувиар багассан бөгөөд байгууллагад хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан.

“Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” А/005/21 дугаартай тушаал болон “Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” А/007/21 дугаартай тушаалууд тус тус гарсан.

Дээрх тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон, тус байгууллагад ажилтны орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтан тус бүрийг дуудан уулзаж уг тушаалыг танилцуулсан мөн байгууллагын дотоод сүлжээнд ашигладаг “Доксвейв” сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан.

О.Г нь уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захирлын тушаал нь үндэслэлгүй гарсан талаар байгууллагын удирдлагад и-мэйл хаягаар дамжуулан гаргасан байдаг. Ажлаас чөлөөлөх тухай урьдчилж мэдэгдээгүй гэх боловч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан байдаг.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсыг хэлтэс бүр дээр очиж зуруулсан.

Ажилчдын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлсэн, О.Г 50.8 хувийн үнэлгээтэйгээр үнэлэгдсэн. Ажилчдын орон тоог цөөрүүлэхдээ ажилчдын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг харьцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

О.Гт 4-5 сарын тэтгэмж буюу 5,8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон, хэрвээ ажилдаа эгүүлэн орох сонирхолтой байсан бол тус тэтгэмжийг авахгүйгээр ажилдаа эгүүлэн орно гэж маргах боломжтой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс сарын дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон маргааны талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

   3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, “Г.Н” ОУТББ-ын захирлын 2021.02.26-ны өдрийн Б/042/21 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн шаардлага тодруулж, ихэсгэсэн баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас “Г.Н” ОУТББ төлөөлөгчийн газрын зөвшөөрөл, томилолтын хуудас, 2021.05.04-ний өдрийн 113/21 дугаартай итгэмжлэл, орлогын дэлгэрэнгүй тайлан, 2021.01.04-ний А/001/21 дугаартай тушаал, цалингийн хүснэгт, 2021.01.29-ний А/005/21 дугаартай тушаал, түүний хавсралтууд, 2021.01.29-ний өдрийн А/007/21 дугаартай тушаал, хавсралт, 2021.02.09-ний өдрийн А/009/21 дугаартай тушаал, О.Гийн тойрох хуудас, 2021.05.19-ний 122/21 дугаартай итгэмжлэл, 2021.05.04-ний өдрийн 111/21 дугаартай итгэмжлэл, Орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам, 2021.06.17-ны өдрийн “Г.Н” ОУТББ төлөөлөгчийн газрын зөвшөөрөл, үйл ажиллагааны мэдээлэл, О.Гийн тодорхойлолт, Гүүд нэйборс ОУТББ Монгол дахь төлөөлөгчийн газрын 2021.04.12-ны 092/21 дугаартай албан бичиг, 2021.08.12-ны 240/21 дугаартай итгэмжлэл, Covid-19 нөхцөл байдлын талаарх үйл ажиллагааны удирдамж 1-р хагасын тойм, 2-р хагасын төлөвлөлт, Covid-19-ийн үйл ажиллагааны удирдамж, Гүүд нэйборс ОУТББ Монгол дахь төлөөлөгчийн газрын 2021.08.12-ны 186/21 итгэмжлэл, 2019.02.21-ний Б/004/19 дугаартай Хүний нөөцийн өөрчлөлт хийх тухай тушаал, хавсралт, 2019.11.13-ны Б/033/19 дугаартай Байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, хавсралт, 2019.11.28-ны Б/035/19 дугаартай Зарим ажилтныг томилох тухай, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн О.Гийн Хөдөлмөрийн гэрээ, Гүүд нэйборс ОУТББ Монгол дахь төлөөлөгчийн газрын 309 дугаартай итгэмжлэл, 2021.02.02-ны өдрийн Гүүд нэйборс ОУТББ Монгол салбарын захиралд хүргүүлэх шаардлага, О.Гийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт, О.Гийн Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан, М.Гэрэлсайханы үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт, М.Гэрэлсайханы Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан, З.Ундрахын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт, З.Ундрахын Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан,

Наранцацралтын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт, Наранцацралтын Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан, Гүүд нэйборс ОУТББ Монгол дахь төлөөлөгчийн газрын 2021.10.27-ны №309/21 дугаартай итгэмжлэл гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021.05.03-ны өдрийн Б/088/21 дугаартай тушаал, 2021.04.01-ний Б/066/21 тушаал, 2021.04.01-ний 051/21 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2021.06.02-ны Б/114/21 тушаал, 2021.06.02-ны 61/21 Хөдөлмөрийн гэрээ, 2021.05.25-ны Б/110/21 тушаал, 2021.07.23-ны Б155/21, 2021.06.23-ны Б/129/21, 2021.05.24-ний 058/21 хөдөлмөрийн гэрээ, 021.06.07-ны Б/117/21, 2021.04.05-ны Б/073/21, 2021.07.01-ны В/140/21, 2021.05.03-ны Б/090/21, 2021.04.05-ны 053/21 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2021.04.01-ний Б/065/21, 2021.05.03-ны Б/89/21, 2021.04.01-ний өдрийн 050/21 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2021.05.03-ны Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах, 2021.06.02-ны Б/11б/21, 2021.03.01-ны Б/048/21, 2021.03.02-ны 008/21 Хөдөлмөрийн гэрээ, 2021.06.02-ны Б/115/21, 2021.06.02-ны 60/21 Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын тоо ба Хөлсөөр ажиллах гэрээний талаарх мэдээлэл /2021 оны 03-07 сар/, 2021 оны 3 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөлсөөр ажиллах гэрээтэй ажилтнуудын дэлгэрэнгүй бүртгэл, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №1 Хөлсөөр ажиллуулах, 2021.07.05-ны 82/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2021.05.20-ны №38/21 Ажил гүйцэтгэх гэрээ, 2021.05.22-ны №39/21 Ажил гүйцэтгэх гэрээ, 2021.05.19-ны №37/21 Ажил гүйцэтгэх гэрээ,  2021.05.10-ны №34/21 Хөлсөөр ажиллах гэрээ, 2021.05.10-ны 35/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.07-ны №14 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.07-ны №13 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №1 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.07-ны №15 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №8 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.12-ны №3 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.11-ний №02 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.25-ны №4 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.21-ний №5 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.10-ны №006/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.03.10-ны №007/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.10-ны №010/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.03.10-ны 008/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.01-ний 004/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.05-ны №21/04 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.02-ны №21/02 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.02-ны №21/03 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.11-ний №03/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №7 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №9 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021 оны №14/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.20-ны №012/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.05.27-ны №013/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны өдрийн №09/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №010/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.18-ны №011/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.10-ны №08/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны №03 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.24-ны №07/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.24-ний №06/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.24-ний №05/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.09-ний 004/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.02.08-ны №003/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, Ш.Амгалангийн хөлсөөр ажиллуулах гэрээ, А.Түвшинжаргалын Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны №04 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.14-ний №25/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны №22/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.18-ны №127/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, Ц.Эрдэнэцэцэгийн №017/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №019/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.05.20-ны №020/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №016/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №018/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.06-ны №012/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.06-ны №011/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.06-ны №013/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.06-ны №014/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.04.06-ны №21/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны №21/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны №24/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.06.15-ны 26/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.06.02-ны 23/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.07.06-ны 030/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.06.23-ны 28/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.06.07-ны №12 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.07.06-ны 031/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.06.07-ны №11 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.01.22-ны 01/21 Машин түрээсийн гэрээ, 2021.03.10-ны 005/21 Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, 2021.03.22-ны №3 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.25-ны №4 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.25-ны №5 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.04.13-ны №6 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №008/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №006/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №007/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.05.17-ны №005/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.13-ны №003/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.03-ны №002/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.03-ны №004/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.01.27-ны №001/21 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.22-ны №2 Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021.03.21-ний Ажлын байрны сургалт зохион байгуулах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын дэлгэрэнгүй тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, сарын тайлан, Гүүд нэйборс ТБОНБ-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7,   сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021.02.26-ны В/037/21 тушаал, Г.Энх-Амарын 2021.02.17-ны өргөдөл, 2021.02.25-ны А/010/21 тушаал, хавсралт, 2021.03.31-ний Б/062/21 дугаартай тушаал, Б.Баярмаагийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хүний нөөцийн зөвлөлийн хурлын 2021.01.18-ны өдрийн 01/21 дугаартай тэмдэглэл баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч О.Г нь “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан “О.Гийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халах тушаал гарсан буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын алин ч бий болоогүй, мэдэгдлийг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой,  Дотоод журмын 17.6.14-т заасан зохицуулалтыг зөрчсөн, нийт ажилчдын тоог цөөрүүлсэн баримт нэг талаас үйлдсэн баримтууд, ажилчдаа чөлөөлчхөөд 5 хоногийн дараа өөр ажилтныг тухайн албан тушаалд шинээр авсан, санхүүжилт нь буурсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: санхүүжилт багассан, байгууллагад зарим орон тоог хасах, орон тоог цөөрүүлэх шаардлагын дагуу орон тооны дээд хязгаарыг тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тушаалыг танилцуулсан, дотоод ашигладаг “Доксвейв” сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захирлын тушаал нь үндэслэлгүй гарсан талаар өргөдөл гаргасан,

Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшингээр 50.8 хувиар үнэлэгдсэн, ажилчдын орон тоог цөөрүүлэхдээ ажилчдын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг харьцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. О.Г тэтгэмжийг авахгүйгээр ажилдаа эгүүлэн орно гэж маргах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч О.Г нь “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/035/19 дугаартай тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/042/21 дугаартай “О.Гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагч О.Гийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/035/19 дугаартай тушаал, “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/042/21 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

           

            “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/042/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захирлын А0058/21, А007/21 тоот тушаалыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагч О.Гийн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...” гэж нэхэмжлэгч О.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

О.Гтэй ажил олгогчийн байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №26 дугаартай Хөдөлмөрийн гэрээ нь Ундны ус эрүүл ахуйн ажилтны ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба үүнээс хойш Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар томилогдон ажилласан ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулаагүй талаар хэн аль нь маргаагүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

 

Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны нэгэн адил гэж үзнэ.

 

“Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/035/19 тушаал, “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/042/21 тушаал болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, талуудын хооронд дээрх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй хэдий ч О.Г нь Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар ажиллаж байсан тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд нэхэмжлэгч О.Г нь дахин нэхэмжлэлээ 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч О.Г хэтрүүлээгүй гэж үзнэ.

           

  Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

“Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/005/21 дугаартай “Байгууллагын стартеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалаар үйл ажиллагааны стартеги төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, өөрчлөлт орж буй албан тушаалын нэршлийг тус тус баталж, байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 

            Дээрх тушаалын дагуу зарим албан тушаалын нэршил өөрчлөгдөж, “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/007/21 дугаартай “Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавсралтаар нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон нийт 14 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.

 

            Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтцийн өөрчлөлт болон орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор уг албан тушаалд ажиллаж байсан О.Гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

           

Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага өөрийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулахдаа Орон нутгийн хөгжлийн зохицуулагч, захиргааны ажилтан, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч /case/, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч нарын албан тушаалыг орон нутгийн хөгжлийн зохицуулагч болгож өөрчилжээ.

           

            Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгох ба Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагч 6 орон тооноос 2 орон тоогоор цөөрсөн, уг 6 ажилтнаас Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээг үндэслэн О.Г нийт 50,2 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог цөөрүүлсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ижил албан тушаалын ажилтнуудаас үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэн хамгийн бага оноогоор үнэлэгдсэн О.Гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байна. 

 

            Ажил олгогчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны Б/042/21 дугаартай О.Гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цөөрүүлсэн болсон болох нь баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд ажил олгогч нь зөвхөн цөөрүүлсэн орон тооноос ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч тал шинээр ажлын байрыг ажил олгогч бий болгосон талаар тайлбарлаж маргадаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хасагдсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан.

 

Хариуцагч “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь О.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа шинээр орон тоо бий болгосон байдал тогтоогдохгүй.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

 

            “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40.5-д зааснаар энэ тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг О.Гт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн атлаа 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг мэдэгдсэн болох нь О.Г-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчид гаргасан өргөдөл, болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохоос гадна О.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон А/007/21 дугаартай тушаал нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан зэргээс үзэхэд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заажээ.

 

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас халагдсаны тэтгэмж олгох талаар заагаагүй хэдий ч талуудын тайлбараар нэхэмжлэгч О.Г-т 4-5 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 5,800,000 төгрөгийг олгосон талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн ажлын байр буюу тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн үндэслэлээр уг албан тушаалыг эрхэлж байсан ажилтны үйл ажиллагааны үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэн шалгаруулж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба харин ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлэх тухай шийдвэр гаргахдаа ажилтнуудад мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээргүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/042/21 дугаар тушаалаар О.Г-ийг Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул О.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөр ажил албан тушаал эрхэлж байсан бол ажилгүй байсан хугацааны цалин олгогдохгүй гэж тайлбарлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалт нь хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгохоор заасан ба хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгчийн тайлбараар О.Г-ийн хувьд өөр ажил эрхэлж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

           

Нэхэмжлэгч О.Г-ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч О.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 13,800,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу О.Г-ийн ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлс нь 61,783 төгрөг болох нь хэрэгт авагдсан О.Гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч О.Гийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2020 оны 12, 2021 оны 1, 2 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу О.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 14,827,920 төгрөг болж байгаа хэдий ч нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалинг 13,800,000 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нэхэмжлэгч О.Гт ажлаас халагдсаны тэтгэмжид 5,800,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байх тул нэхэмжлэгч талын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 13,800,000 төгрөг гэж тогтоосон дүнгээс ажлаас халагдсан тэтгэмжид олгосон 5,800,000 төгрөгийг хасаж тооцон, 8,000,000 төгрөгийг хариуцагч “Г.Н” ОУТББ-аас гаргуулж, нэхэмжлэгч О.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас нэхэмжлэгч О.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч О.Г-ийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+142,950 төгрөг/ нийт 213,150 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ийг “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Г-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч “Г.Н” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 213,150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС