Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0108/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Иргэдийн төлөөлөгч Б.Ж***,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Г***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б***, Ө.Ө***, Х.Б***,

Шинжээч эмч М.Э***

Шүүгдэгч Б.С***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С***д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.С***, 1991 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, зоч лам мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Зурагтын ** тоотод оршин суух, "Гоц авъяас” зөн билгийн академид зоч лам ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.С*** нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн “Эзэнт гүрэн” рестораны гадна 23:30 цагийн үед Р.Б***тэй маргалдан зодож биед нь гэмтэл учруулсны улмаас Р.Б*** нь Дархан сумын 12 дугаар багийн ** дүгээр байрны 30 тоотод байрлах гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 07 цагийн орчим нас барсан гэмт хэрэгт õîëáîãäжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.С***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

   2016 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цаг өнгөрч байхад *М* нэртэй караокеноос гарч явах үед араас ажлын нормын хувцастай 30 гаран насны согтуу эрэгтэй агсам тавих маягтай салаавч гаргаад, аа пизда эд нар зам тавчихгүй гэж орилж чарлаад ирэхээр нь манай эхнэр Ө*** зам тавьж өгч шатаар тэр хүнийг түрүүлж буулгасан. Тэгэхэд тэр хүн хажуугаар гарч шатаар уруудаад явахдаа гарынхаа салаавчийг гаргаад янз бүрийн үйлдэл үзүүлээд байхаар нь би тэр хүнд хандаж “Чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу над руу нэг эргэж харчихаад шатаар буугаад гараад явчихсан. Тэгээд шатаар эхнэр бид 2 бууж байхад араас манай 2 найз болох Д***, З*** нар бууж ирээд бид нар хамт гадагш гарсан. Гадаа гарахад шатаар буусан залуу өөрийнхөө өмсч явсан нормын хувцастай ижил хувцас өмссөн гурван залуу, нэг эмэгтэйтэй нийлээд тавуулаа болчихсон зогсож байсан. Тэгээд шатаар бууж явсан залуу бид нар руу хандаж “одоо том дуугардаа, согтуу бандиа” гэж орилсон. Тэгэхээр нь би хэрүүл хийгээд яахав гээд цаашаа явсан чинь нөгөө согтуу залуу манай эхнэрүүдийг “янхан, гичий, алаараа тооцоогоо хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь Д*** уурлаж “та нар юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс бид нарыг хашсан маягтай болоод тэгээд өөр нэг залуу Д***ыг шууд цохиж аваад зодоон эхэлсэн. Тэгэхэд нь би айгаад боль гээд ойртож чадахгүй байхад манай эхнэр тэр хүмүүсийг Д***аас салгах гээд очиход шатаар бууж явах үед агсраад байсан залуу манай эхнэрийн араас дайраад яг цохих гэж байхаар нь би эхнэрээ өмөөрөөд тэр залууг цохих гэж байгаад толгойн араар нь хий цохиод өөрөө газар уначихсан. Тэгээд босоод ирэхэд нөгөө агсан тавиад байсан залуу халтираад ч юм уу, намайг унахад шүргэлцсэнээс ч болсон уу ямарч байсан би уначихаад эргээд босоход нөгөө залуу газар уначихсан байсан. Тэгэхээр нь би нөгөө зодолдож байсан хүмүүс рүү гүйсэн. Тэгэхэд нөгөө газар унасан залуу миний хөлнөөс зуурсан бөгөөд би халтирч унах гээд байхаар нь тэр залуугийн зуурсан гарыг нэг удаа өшиглөсөн, тэгэхэд нөгөө залуу нөгөө гараараа намайг барьж авах гээд сарвайхаар нь би тэр гарыг нь дахиад өшиглөсөн. Тэгээд би тэр залуугаас салаад эргэж харахад Д*** нөгөө хүмүүстэй зууралдаад бүгд зогсчихсон байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст “манай найзыг одоо тавь” гэж хэлэхэд тэр хүмүүс манай найзыг тавьсан. Тэгээд тавихаар нь бид нар салаад машинд суугаад явсан. Тэгээд эргээд харахад нөгөө газар унасан залуу босоод явж байсан. Гэхдээ тэр залуу өөрөө боссон уу нөгөө хэд нь татаад босгосон уу гэдгийг сайн харж чадаагүй. Ямарч байсан тэр хүмүүс бүгд BSB дэлгүүрийн тийшээ босоод явж байсан.

   ...Би гэрчээр өгсөн мэдүүлгээ санаж байгаа. Тухайн үед би өөрөө сандарчихсан, тархи толгойд болсон процесс хольж, солигдоод болсон асуудлыг холиод цохисон ч юм шиг цохиогүй ч юм шиг санаад тэгээд цагдан хорих байранд ороод сайн бодсон чинь цохих гээд оноогүйгээ санасан. Би тэр хүнийг цохих гээд онолгүй газар унах үед тэр хүнтэй шүргэлцээд тэгээд тэр хүн газар унасан болов уу гэж бодоод байгаа юм. ...Би тэр хүнтэй ойрхон байсан болохоор шүргэлцсэн байж л таарна. Тухайн үед гадаа халтиргаатай байсан шүү дээ. ...Би тухайн үед харин тэр хүнийг татаж аваад цохисон санаад байсан юм. Тухайн үед би 2-3 шил пиво уусан байсан бас жоохон согтсон байсан. Тэгээд би цагдан хорих байранд ороод бодож байхдаа “өө нээрээ би чинь тэр хүнийг барьж авч цохиогүй, цохих гэж байгаад өөрөө унасан”-аа санасан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Р.Г*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

Талийгаач Р.Б***нь миний төрсөн дүү. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ унтаж байтал манай төрсөн дүү И*** миний **** дугаарын утас руу өөрийнхөө **** дугаараас залгаж ярьсан. Тэгэхэд өглөөний 7 цаг л өнгөрч байсан юм. И*** хэлэхдээ “Б*** өнгөрсөн шөнө архи уусан согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд өглөө дадлагатаа явах ёстой тэгсэн чинь бие нь нэг сонин болчихсон байна, та яаралтай ирээч” гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуулгүй яаараад шууд хувцас хунараа өмсөөд гэрээсээ гараад таксинд суугаад шинэ хорооллын **-р байны гадна очсон. Намайг гэрээс гараад таксинд суугаад явж байхад, таксинаас бууж байхад дүү И*** дахин дахин залгаж ирж байна уу гээд надаас асуусан. Ингээд би шууд гэрт нь яваад ороход И*** 2 ихэр охин болох А***, М***/14-н настай/ нарын хамтаар том өрөөндөө сууцгааж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б*** нэг сонин болсон, 00-ын өрөөнд байна гэж хэлэхээр нь би 00-ын өрөө рүү яваад очиход Б*** суултуур дээр өмдтэйгээ суучихсан, хойшоогоо биеэрээ налаад почигны хажуугаар толгойгоо оруулаад налсан байдалтай, 00-ын өрөөний шал, тосгуур нил цус болсон, өөрийнх нь царай хувхай цайчихсан байдалтай байсан. Тэгээд би тухайн үед айсан бөгөөд Б*** гээд татахад бүтэн биеэрээ хөдлөөд, гарыг нь бариад үзэхэд хөрчихсөн байсан. Ингээд дүүгээ эмнэлэг дуудсан уу гэж асуухад дуудаагүй гэхээр нь би эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд эмнэлгээс над руу цагдаад давхар ханд гэж хэлсэн. Тэгэхэд өглөөний 7:35 цаг болж байсан. Тэгж байтал гаднаас нагац ах болох Б*** орж ирсэн. Би ирэх замдаа түргэн дуудсан гэж хэлж байсан. Ингээд түргэн их удаагүй орж ирээд талийгаачийн цогцсыг хараад 00-ын өрөөнөөс гаргаад ир гэхээр нь би татаж гаргасан. Тэгээд түргэний эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Ингээд түргэн явахад зөрөөд Цагдаагаас хүмүүс ирсэн. Дүү хэлэхдээ Б*** согтуу орж ирсэн. Тэгэхдээ нэг хүүхэн дагуулж орж ирээд нөгөө хүүхэн нь өглөө 6 цаг өнгөрч байхад явсан. Шөнө талийгаачийг 00-ын өрөө рүү ороод бөөлжөөд байсан гэж хэлсэн. ...бидний хувьд бол маш их гомдолтой байна.

Бид нар оршуулгын зардалд нийт 5 371 566 төгрөг гарсаныг баримтаар нэхэмжилж байна. Оршуулгын зардалд гарсан зардлаас өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36/,

 

Гэрч Б.М*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

2016 оны 11-р сарын 22-ны өдөр Төмөр замын вокзалд дадлага хийх гээд эрэгтэйчүүд нь дадлагынхаа багажаа бэлдэж 17 цагийн үед Дархан өртөөний дарга Б*** гэж хүнд шалгуулчихаад Ш***, Б***, Б***, А***, Э*** бид зургаа шинэ Дархан ороод Шинэ хорооллын **-р байранд очиж Б***гийн гэрт Э*** цүнхээ тавина гээд байрны урд үлдээд би цаашаа Олон улсын худалдааны төв орж эхнэр О***тай уулзчихаад Ш*** луу утсаар яриад хаана байгааг нь асуухад 380-н байрны эсрэг талд байдаг *М* караокены 8 номерын өрөөнд байна гэж хэлсэн. Тэгээд би тэнд очсон чинь Ш***, Э***, Б***, А***, У*** тав 4 шил Нийслэл пиво уугаад сууж байсан. Би очоод юм авч уугаагүй тэд нарын ууж байсан пивоноос нь амсаад бид нар караокед дуулаад суусан. Тэгээд ууж байсан чинь 4 шил пиво дуусаад дахиад 6 шил захиалж авсан. Тэгээд 30-40 минутын дараа Б*** ирээд жаахан дуулж байгаад Б*** бид хоёр орой 19 цаг өнгөрч байхад караокенээс гараад Шинэ хорооллын **-р байранд хаалганы дугаарыг нь сайн мэдэхгүй ямар ч байсан 1 давхарт байдаг юм байна лээ байрных нь гадаа очоод гэрийнхээ цонхоор дүүгээсээ хувцасаа аваад гэртээ оруулж тавьчихаад бид 2 буцаад нөгөө *М* караокед орж нөгөө хэдтэйгээ нийлж дуулсан. Тэнд байж байхдаа Б*** утсаар нэг хүн дуудсан тэгсэн удалгүй дүү нь гээд нэг залуу ирээд 0,75 граммын Экс архи авч өгсөн тэр авч өгсөн архийг нь Ш***, Б***, Б***гийн дүү уусан. Би архинаас уугаагүй. Тэгээд уугаад дуулаад байж байхад Б***ын эхнэр нь ирээд гэрлүүгээ явсан А*** бас гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. Архи нь дуусаад Б*** 0,75 граммын Болор архи аваад уусан тэгж байх хооронд Б***гийн дүү гэх залуу 22 цагийн үед явсан. Сүүлд Б***гийн авсан Болор архийг Ш***, Б***, У***, М***нар уусан. Э*** бид 2 архинаас огт уугаагүй. Нэг мэдэхэд У*** явчихсан М***, Э***, Ш***, Б*** бид 5 үлдчихсэн дуулж байгаад 23 цаг өнгөрч байхад тэр *М* караокеноос гарах гэхэд 54 000 төгрөгний тооцоо гарсан гэсэн. ...караокенаас 2 эмэгтэй, 2 залуу гарч ирж байсан чинь тэр 2 залуутай нь Ш***, Б*** 2 маргалдсан. Тэгэхээр нь би Ш***ыг салгаад цааш нь аваад явсан. Тэд нарын араас Ш*** дахиад дуудаад араас нь очоод Ш*** нэг залуутай нь маргалдаж байхад нь би араас нь очиж маргалдаж байсан залууг нь цааш нь түлчихээд боль гээд болиулсан. Тэр залуу цааш явж байгаад өмднийхөө тэлээг тайлаад Ш***ыг ороолгоод Ш*** тэр залуу 2 зодолдсон. Тэгээд би дундуур нь ороод салгасан чинь хамт явсан эмэгтэй нь Ш***ын цамцнаас нь зуурчихаад нүүр лүү нь цохиод өшиглөөд байсан. Тэр дунд Ш***ыг салгах гээд явж байсан. Тэгсэн чинь нэг хүүхэн цүнхний оосор юм уу нэг юмаар миний нүүр лүү ороолгосон. Тэгээд нэг харсан чинь нүдний шилтэй залуу хараад зогсож байснаа гэнэт Б***гийн толгой  хавь руу цохиж унагаачихаад унасан хойно нь гэдэс цавь руу нь өшиглөсөн. Ш***ыг салгах гээд дийлэхгүй байж байсан чинь хамт явсан нүдний шилтэй залуу нь ирээд Ш***ыг хоёулаа нийлээд зодоод замаар явж байсан цагаан Frius 20 машины жолооч гарч ирээд надтай нийлж тэд нарыг салгаж өгсөн. Тэгээд би Ш***ыг салгаж аваад цаашаа явсан тэр хооронд нөгөө 2 эмэгтэй, 2 эрэгтэй таксинд суугаад явчихсан байсан. Тэгэхэд Б*** замын хажууд явган хүний зам дээр өмнө унасан газраа хэвтэж байтал цагдаа нар ирээд Б***г яасан юм бэ гээд хацарлуу нь алагдаад дуудсан чинь Б*** сэрсэн боловч юм дуугараагүй. Цагдаа нар надаас хэр их уусан юм бэ энэ залуу чинь архи уугаад согтсондоо хэвтээд байгаа юмуу гэж асуусан тэгэхээр нь би архи уугаад согтсоныг нь бас зодолдсоныг нь хэлсэн. Тэгээд цагдаа нар та нарт ямар нэгэн гомдол санал байна уу гэхэд би гомдолгүй гэхэд цагдаа нар гэр гэртээ харьцгаа гэж хэлсэн. Тэгээд Ш***, М***бид 2 Б***г 2 талаас сугадаж босгоод гэрлүү нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөхөд Б***гийн дүү нь хаалга тайлж өгсөн би гэрийнх нь үүдэнд оруулаад М***Б***тэй хамт гэрт нь үлдсэн. Ш*** бид хоёр гараад би Ш***ыг гэрт нь хүргэж өгөөд Ш*** надад таксины мөнгө авч өгөөд би гэртээ 01 цаг өнгөрч байхад харьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/,

 

            Б.Ш***ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

 

...2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой ** цагийн орчим Дархан-Өртөөн дээр дадлага хийж байгаа манай ангийн А***, Б***, Э*** бид 4 шинэ хорооллын худалдааны төвийн “*М*” караокед ороод хүний нэг нэг пиво уугаад сууж байхад гаднаас У***, М*** хоёр орж ирээд 6 шил пиво аваад уугаад сууж байхад А***, Б*** хоёр гэртээ харилаа гээд гараад явсан. Удалгүй Б*** /талийгаач/ гаднаас ганцаараа орж ирээд буцаж гарч яваад дүүгээ дагуулж орж ирээд дүү нь эхлээд 0,75 гр “Экс” архи авч өгөөд уугаад сууж байхад М***гаднаас орж ирж, У*** гэр лүүгээ явсан. Ингээд М***, Б***, Э***, М***, Б***гийн дүү бид зургаа үлдээд экс архийг дуусгаад дараа нь 0,75 гр “Болор” архи Б***гийн дүү нь аваад бид нар ууцгаасан. Ингээд 22 цагийн орчим “*М*” караокеноос гарсан бөгөөд би архи их уусан болохоор их согтсон байсан нэг мэдсэн чинь 380 айлын байрны замын эсрэг талд Б*** газар уначихсан, намайг хоёр залуу хоёр талаас цохиод хамт явсан эмэгтэй нь миний нүүрийг маажаад байсан бөгөөд миний нүүр лүү тэлээгээр цохиж байсан. Тэгэхэд М*** намайг салгаад надтай маргалдаж байсан танихгүй хоёр залуу, хоёр эмэгтэй таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд байж байхад эргүүлийн хоёр цагдаа ирээд “Юу болсон юм бэ” гэж асуухаар нь бид нар хоорондоо зодолдоогүй ээ бид нартай маргалдсан хүмүүс таксинд суугаад яваад өглөө уучлаарай гэж хэлсэн. Тэгэхэд эргүүлийн хоёр цагдаа одоо тэгээд зүгээр үү, нэгнийгээ гэрт нь оруулж өгч чадах уу гэж асуусан. Тэгэхээр нь зүгээр зүгээр бид нар нэгнийгээ гэрт нь оруулж өгч чадна гэж хэлээд Б***г босгоод М*** сугадаад аваад явсан. Худалдааны төвийн ард гараад М*** Б***г үүрээд Б***гийн гэрт оруулж өгсөн. Би гадаа нь хүлээгээд суух байсан болохоор Б***гийн гэрт хэн байсныг мэдэхгүй байна. М***Б***тэй хамт хононо гээд үлдсэн. Бид нар Б***г тасарсан байна л гэж бодсон. М*** дараа нь намайг гэрт хүргэж өгсөн.

...Б*** бид хоёр архины ихэнхийг уусан, Б*** их согтуу байсан. Б*** их дөлгөөхөн зан ааштай, анги хамт олондоо нэр хүндтэй, үг дуу цөөтэй,  хааяа нэг архи уудаг байсан, архи уусан үедээ жоохон агсам хүн зантай байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

 

            Гэрч О.М***ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би үйлчилгээний төвд найзындаа байж байхад намайг нэг сургуулийн зүс таних У*** гэх охин нэрийг нь сайн мэдэхгүй байна Макс караокед хүрээд ир гээд 20 цаг өнгөрч байхад залгасан. Тэгээд намайг очиход У***, Б*** ах Ш*** ах М*** гээд залуу бас нэрийг нь мэдэхгүй нэг залуу байсан. Тэгээд бөөнөөрөө дуулаад 0,75 литрийнн Сархад нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд удалгүй У*** бас нэрийг нь мэдэхгүй намхандуу залуу 2 яваад караокед би Ш***, Б***, М*** бид 4 үлдээд цагаа сунгаад дуулж байгаад 23 цаг өнгөрөөгөөд гарахаар болсон. Тэгээд тооцоо хийх болсон чинь Б*** ах би тооцоо хийнэ караокед үлдсэн харин М***, Ш*** бид 3 гадаа зогсож байсан. Тэгсэн караокеноос бармен хүүхэн гарч ирээд энэ хүн чинь тооцоо хийх боломжгүй согтуу байна шүү дээ гэж хэлэхээр нь би караоке руу орсон. Тэгсэн Б*** ах зөрөөд гарсан. Тэгээд би караоке руу ороод хэдэн төгрөгийн тооцоо юм бэ гэж асуучихаад би гараад ирэхэд Ш***, М***, Б*** ах 3 хоёр хүүхэн хоёр залуутай нохой гичий гээд хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Юунаас болсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна ямарч байсан Б*** ах руу шар үстэй нэг  хүүхэн бас нэг залуу 2 дайраад тэр залуу нь Б*** ахын хөл рүү нь өшиглөөд бас гараараа нүүр лүү нь цохиод газар унагаасан. Газар унасан хойно нь дээрээс нь өшиглөж зодсон эсэхийг нь бол би мэдэхгүй байна. Бас шар үстэй хүүхэн нь цүнхнийхээ оосроор Б*** ахын толгой руу цохиод Б*** ах руу дайраад байхаар нь би болиулах гээд очиход шар үстэй хүүхэн нь намайг цүнхнийхээ оосроор толгой руу цохисон. Тэр үед Ш*** бас нөгөө хүүхэн залуу 2-той нь маргалдаж муудалцаад заамдалцаад байсан. Харин М*** салгах гээд байж байсан. Тэгээд зодоон гайгүй болоод нөгөө 2 хүүхэн, 2 залуу таксинд суугаад яваад өгсний дараа хэн цагдаа дуудсан эсэхийг мэдэхгүй байна 1 эмэгтэй, 2 эрэгтэй цагдаа ирсэн бөгөөд цагдаа нарыг ирэхэд Б*** ах цохиулсан газраа хэвтээд л байсан бөгөөд бид нар архи их уусандаа хэвтээд байна гэж бодсон. Тэгээд цагдаа нар ирээд юу болоод байгаа талаар асууж байсан тэгсэн караокены эзэн болон бармен эмэгтэй гарч ирчихсэн энэ хүмүүс тооцоогоо хийгээгүй гэж хэлээд 50 200 төгрөгийн тооцоогоо хийгээч ээ гээд Ш***, М*** бид 3-аас нэхээд байсан. Тухайн үед бид нарт мөнгө байгаагүй учраас би иргэний үнэмлэхээ утасны дугаартайгаа хамт өгсөн. Тэгсэн цагдаа нар яг аль нь гэдгийг мэдэхгүй байна ямар хүмүүстэй маргалдаж муудсан юм бэ та нарын бие зүгээр үү ямар нэг гомдол санал байна уу гэж асуухад ...зүгээр ээ, бид нар одоо ингээд яваад өгнө бэртэж гэмтсэн зүйл байхгүй  өглөө ирээд тооцоогоо хийгээд бичиг баримтаа авчихна аа гээд Б*** ах газраас босоод ирэхээр нь М*** бид 2, 2 талаас нь түшээд аваад М***, Ш***, Б*** ах бид 4 Б*** ахын гэр лүү алхаад явсан. ...Б*** ах өөрөө босоод явж чадахгүй байсан бөгөөд Ш***, М*** нар хоёр талаас нь сугадаад явсан чинь жоохон яваад явж чадахгүй байсан.

Тэгээд гэрийнх нь гадаа очоод хаалгыг нь тогшиход нэг эмэгтэй хүүхэд хаалга онгойлгож өгсөн бөгөөд М*** бид 2 Б*** ахтай хамт гэр лүү нь орсон. Тэгсэн Б*** ах үүдний коридорт газар уначихсан босохгүй байсан би бодохдоо архи их уусан болохоор тасарчихлаа л гэж бодсон. Тэгээд М***, Ш*** 2 яваад өгсөн. Харин би том өрөөнийх нь диван дээр хувцастайгаа хэвтсэн бөгөөд нэг эгч надад хөнжил авч өгсөн. Тэгээд л би унтаад өгсөн, харин Б*** ах коридорт унтаад өгсөн. Тэгээд би өглөө 06:30 цагт сэрээд Б*** ах ажилтай байсан болохоор сэрээх гээд том өрөөнөөс гарахад Б*** ах коридорт байхгүй 00-ын өрөөнд суултуур дээр суучихсан хойшоо гэдийчихсэн нүдээ аниатай сууж байсан. Тэгээд би архи нь гараагүй л юм байх гэж бодоод эгчээс нь “ Б*** ах одоо яана аа ээлжтэй шүү дээ” гэсэн чинь эгч нь унтлагын өрөөндөө хэвтэж байснаа наадах чинь архи нь гараагүй байна аа, өглөө үүрээр өрөөнөөсөө мөлхөж гараад саяхан л 00 орсон гэж хэлсэн. Тэгээд би ус уучихаад гэрээс нь 06.50 цагийн орчим гараад У***ын гэр лүү явсан. Тэгээд ажил руугаа очсон.

Б*** ах газар хэвтэж байхдаа ямар нэг зүйл хэлээгүй босож чадахгүй л дээшээ хараад хэвтээд байсан тэрүүхэн тэндээ хөл, гараа хөдөлгөөд хэвтээд байсан. Биеийнх нь аль нэг хэсэгт ил харагдах шарх гэмтэл цус байгаагүй. Б*** ах архи уухаараа ямар нэг ааш араншин гараад байдаггүй, өчигдөрын хувьд хэвийн л байсан ер нь согтохоороо сэтгэл хөөрөл ихтэй болчихдог. ...Гэрт нь нэг жоохон охин, жирэмсэн эгч байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-46/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.А***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

Б*** ах хүнтэй уулзаад ирье гээд 20 цагийн орчим гэрээс гараад явсан. Тэгээд Б*** ахыг гэртээ ирэхгүй болохоор нь И*** эгч түүн рүү залгаад хаана байгаа талаар нь асуухад Б*** ах айлд хичээлээ хийж байна 22 цаг гээд очно гэсэн. И*** эгч, ихрийн өрөөсөн Мөнхүүш бид гурав зурагт үзэж байгаад 00 цагийн орчим унтсан. Унтаад удаагүй байхад гаднаас хаалга хүн тогшсон. Хаалгаа онгойлгоход танихгүй эрэгтэй өндөр ах Б*** ахын гэр мөн үү гэж асуухаар нь би ор луугаа ороод хэвтсэн. Тэгээд И*** эгч манай гэрт ирсэн хүмүүстэй коридорт юм яриад зогсоод байх шиг харагдсан. Тэгсэн чинь Б*** ах шалан дээр хэвтэж байх шиг харагдсан тэгээд би тоохгүй унтаад өгсөн. Шөнө Б*** ах бөөлжөөд байх шиг сонсогдсон. Өглөө би хичээлдээ явах гээд 07 цагт босч И*** эгч, М***нарыг сэрээсэн. 00 өрөө рүү бие засах гээд очиход 00 өрөөний хаалга онгорхой, шал нь цус болчихсон байдалтай Б*** ах 00 өрөөний суултуур дээр суугаад унтаж байгаа юм шиг харагдсан. Тэгээд би Б*** ахыг унтаж байгаа юм байна гэж бодоод угаалтуурын өрөө орж гар нүүр шүдээ угаачихаад байж байхад И*** эгч манай аав руу залгаад Б*** нэг сонин болчихсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.М***мөрдөн байцаалтад өгсөн. 

 

...00:30 цагийн орчим хаалга тогшиход миний ихэр А*** хаалга онгойлгож өгсөн. Тэгээд орж ирээд юм яриад байхаар нь очоод харах үед ах нилээд согтуу хөл дээрээ тогтож чадахгүй үүдэнд шалан дээр хэвтэж байсан. Тэр үед ахтай хамт дадлага хийж байгаа гэсэн нэг эмэгтэй манай эгч И***той үүдэнд бааранд манай ахыг хүмүүс зодсон, ахтай хамт ирсэн тэр эмэгтэй тэр хүмүүсийн дундуур орж салгаж байх үедээ толгойдоо цохиулсан гэж ярьж байсан. Тэгээд тэр эгч маргааш манай ахтай хамт дадлага хийнэ гэсэн учраас манай эгч И*** ахыг авчирсан эгчид том өрөөнд ор засч өгөөд тэр эгч манайд хоносон. Ахыг дааж босгох хүн байхгүй учраас ах үүдэндээ унтсан. 01 цагт ах босоод 00 өрөөнд бөөлжөөд огт гарахгүй байсан. Гарангуутаа 00-ийн үүдэнд хөл дээрээ тогтож чадахгүй унаж байгаад бид нарын унтаж байсан өрөөнд толгой нь орж ирээд уначихсан. Тэгэхээр нь И*** эгч хажуу өрөөнд орж унт гээд унтуулах гэтэл ах явж чадахгүй хажуу талын өрөөний хаалганы хажууд унтаад өгсөн. Тэр үед 00-ийн өрөө рүү шагайж үзэхэд өрөөний шал нь цус болчихсон байсныг харсан харин суултуурыг хараагүй. Тэгээд И*** эгч ахын хаанаас цус гарч байгаа юм бол гээд ам хамрыг үзэхэд цус гарсан  зүйл байхгүй байсан. Цусаар шээсэн юм болов уу гэхэд өмд нь тэлээтэйгээ байсан гэсэн. Унтаж байхад ах бас л 00-ийн өрөөнд орж бөөлжөөд байсан. Тэгээд миний санаж байгаагаар 00-ийн өрөөнөөс гараагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/, 

 

Гэрч Р.И***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...20 цаг өнгөрөөгөөд манай машиныг гадна зогсоол дээр тавина гэж гараад буцаад цонхоор түлхүүр өгөөд ангийнхантайгаа дадлагын зааварчилгааг дэвтэр дээрээ бичнэ манай ангийнхан бөөнөөрөө сууж байна 20:10 цаг гээд ороод ирнэ гээд гарсан. Шөнийн 00:30 цагт хаалга, цонх цохиод байхаар нь 2 дүүгээ хаалга онгойлгоод өгөөч гэсэн чинь манай хоёр дүү Б*** ахын ангийн хүүхдүүд гэнээ гэсэн. Гараад иртэл Б***г коридорт хэвтүүлчихсэн ангийн охин нь гээд нэг эмэгтэй зогсож байсан. Тэр охин хэлэхдээ бид нар ангиараа Макс караокед орсон. Б*** ах аймаар их архи уусан Б*** ах намайг манай гэрт хоночих дандаа эмэгтэй хүн байдаг гэсэн гэхээр нь би за за гээд тэр охиныг том өрөөнд ороод унт гэж хэлсэн. Харин Б*** анх яаж хэвтсэн байсан тэр хэвээрээ доошоо хараад үүдэнд хэвтээд үлдсэн. Тэгж байгаад архи нь гарахаар өрөөндөө ороод унтах байх гэж бодсон. 01-02 цагийн орчим Б*** босож ирээд гадуур хувцасаа тайлчихсан 00-ийн өрөөний гэрлийг асаах гээд байгаа бололтой байхаар би яасан гэсэн чинь шээе гэхээр нь би 00-ийн өрөөний гэрлийг асааж өгөөд хаалгыг онгойлгож өгсөн. Б*** 00-ийн өрөөнд хаалгаа дотроос нь түгжээд орсоноо жоохон байж байгаад нэг түгжээд нэг онгойлгоод нэг болохоор өшиглөж онгойлгоод байгаа бололтой бөөлжих гээд байгаа бололтой хий огиулаад байсан. Хэсэг хугацааны дараа 03 цагийн үед 00-ийн өрөөнд байсан эд зүйлийг гаргаж хаяад байхаар нь босоод харсан чинь 00-ийн өрөөний суултуурын өмнө бөөлжих гээд байгаа бололтой зогсож байсан тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь бөөлжих гээд байна гэж хэлсэн. Тэгээд хартал 00-ийн өрөөн дотор шалан дээр бага зэрэг шингэн устай юм шиг цус мэт зүйл байхаар нь би гайхаад өмдөндөө шээсэн юм болов уу гэж бодсон чинь ямар ч гэсэн өмдөө тайлсан шинж харагдаагүй би суултуур луу харсан чинь бас бага зэрэг цустай юм шиг цэр мэт зүйл байсан. Тэгээд гутлаа тайлах гээд тайлж чадахгүй болохоор нь М***г босгож үдээсийг нь тайлуулсан чинь өөрөө гутлаа тайлаад бөөлжих гээд байгаа бололтой дахин 00-ийн өрөө рүү орсон. Тэрнээс хойш жоохон байж байгаад гадуур өмдөө тайлаад коридорт гаргаад өөрөө дотуур өмдтэйгөө 5 цагийн орчим унтлагын өрөө рүү зүгээр босоод орсон. Тэгэхээр нь 1 цагаас хойш унтаагүй юм чинь унтчих байх гэж бодоод би унтчихсан байсан. Тэгээд унтаж байсан чинь Б*** ахтай ирсэн охин намайг аниа гээд дуудаад сэрсэн чинь Б*** ах дадлагатай явахгүй юм байх даа гэхээр нь цаг хэд болж байна гэхэд 6:30 цаг болж байна гэхээр нь "5 цаг болж байхад унтсан нэмэргүй байхаа" гэж хэлсэн чинь 00-ийн өрөө рүү хараад байсан. Тэгээд тэр охин 00-ийн өрөө рүү хараад байсан. Тэгээд би 30 минутын дараа хоёр дүүтэйгээ босоход 00-ийн суултуур дээр Б*** сууж байсан. Тэгэхээр нь унтаж байгаа юм байх гэж бодоод сэрээчих байх гээд хаалгыг нь хаачихаад хоёр дүүтэйгээ угаалгын өрөөнд орж нүүр гараа угаачихаад шинжилгээ өгөх гээд бэлдсэн сокны шилний тагыг хайгаад 00-ийн өрөөний хаалгыг онгойлгосон чинь Б*** ах нэг сонин чимээ гарахгүй байхаар нь гарт нь хүрээд үзсэн чинь хүйтэн, царайг нь харсан чинь хөхөрчихсөн байдалтай байсан. ...Эмнэлэг ирээд Б*** ахыг нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,

 

Гэрч Э.Ө***ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

            ...ингээд бид нар тэр хүмүүсийн хажуугаар зөрөөд гараад явтал бид нарын араас тэр хүмүүсийн нэг залуу нь “та нар дотор байсан шигээ том том дуугардаа” гэж орилсон. Тэгээд бид нар эргээд харахад тэр орилсон залуу нь “тэр согтуу нь нааш ир дээ” гээд Д***ыг дуудсан. Тэгэхээр нь бид нар хэнийг юу гээд байгаа юм бэ гээд жаахан маргаж эхэлсэн. Тэгэхэд нь би зодоон болохвий гээд нөхөр болон Д***ыг татаад явах гэж байхад З*** нөгөө хүмүүсийг боль гээд очсон. Тэгсэн чинь тэд нарын нэг нь болох шар өнгийн формтой бусдыгаа бодвол арай залуухан залуу нь З***гийн куртикны захыг үстэй нь хамт зуураад барьчихсан байсан. Тэгэхэд хажуугаас нь нөгөө согтуу ах “өлөгчингүүд минь, алнууд минь” гээд элдэв муухайгаар хэлээд бас тооцоо гээд нэг сонин юм ярьчихсан. Тэгэхэд манай нөхөр болон Д*** нар уурлаж та нар юу гээд хүний эхнэр доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр арай өндөр нуруутай /шатаар бууж байснаас өөр/ согтуу ах өөдөөс нь хүрээд ирэхээр нь Д*** өөдөөс нь очоод 2 талаас зууралдаж авцгаасан. Тэгээд би салгах гээд тэр 2-ын голоор орсон. Тэгэхэд тэр хүмүүстэй хамт явсан хүмүүс нь бүгд орж ирээд Д***ыг цохиод эхэлсэн. Тэгэхэд тэнд байсан хүүхэн ч гэсэн салгах гээд явж байсан. Тэгээд харахад манай нөхөр нөгөө шатаар бууж байсан намхан нуруутай, салаавч гаргадаг ахыг цохиод унагаачихсан байсан. Би яг цохихыг нь хараагүй. Сүүлд тэд нараас салаад явсны дараа манай нөхөр ярихдаа намайг Д***ыг салгаж авах гээд байж байхад нөгөө салаавч гаргадаг согтуу ах миний араас цохих гэхээр нь болиулсан гэж ярьж байсан. Яг яаж унагааснаа бол хэлээгүй. Тэгээд зодоон салсан. Тэгэхэд Б*** гээд Приус-20 машинтай залуу тэнд байсан бөгөөд бид нар өөрсдөө бараг зугтаагаад Б***гийн машинд суугаад явсан. Ингээд бид нар шууд Д***ын гэрт очиж хоносон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/,

 

Гэрч У.З***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...С***, Д*** хоёр түрүүлээд алхаж байсан араас нь Ө*** бид хоёр алхаад явж байхад үүдэнд зогсож байсан залуу нь хөөе муу алнуудаа, янхануудаа чаддаг юм бол тооцоо хийчих гэж орилсон. Тэгэхээр нь би өөрсдөө тооцоогоо хий, би яахаараа чиний тооцоог хийдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд Ө*** бид хоёр урагшаа хараад явж байтал хажуугаар ажлын хувцастай гурван залуу зөрсөн, нэг нь цэнхэр оруулагатай куртиктэй хоёр нь шар оруулагатай куртиктэй байсан. Тэгсэн чинь миний араас цэнхэр оруулагатай хувцастай залуу гүйж ирээд намайг бариад авсан. Тэгэхэд Ө*** тэр залууг цохиж тавиулсан. Тэгсэн чинь манай нөхөр үү байсан уу эсвэл С*** байсан уу би яг харж амжаагүй гүйж ирээд тэр залуу цохиж аваад хоорондоо зодолдоод эхэлсэн. Би хэн нь хэнтэйгээ яаж зодолдоод байгааг сайн хараагүй бөгөөд олон ажлын хувцастай залуучууд байсан болохоор хэн нь манай нөхөртэй зодолдоод, хэн нь С***тай зодолдоод байгааг ялгаж харж чадаагүй. Ө*** бид хоёр салгах гээд тэр ажпын хувцастай хүмүүсийг татсан, би нуруу руу нь цохисон, мөнх цүнхний оосорны түгжээ тасраад газар унахаар нь би цүнхнийхээ оосороор нуруу руу цохисон боловч салахгүй хоорондоо зодолдоод байсан. Тэр дунд нэг ажлын хувцастай залуу нь газар уначихсан байсан. Би хурдан явах гээд зам дээр гар өргөөд машин зогсооход зам дээр нэг ажлын хувцастай залуу нь гүйж ирээд манай нөхөр Д***тай зууралдаад заамдалцаад цохилцоод байсан. Тэгэхэд цаанаас С*** гүйж ирээд манай нөхөр Д***ыг салгаад машинд суулгаад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/,

 

Гэрч Д.Д***ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2016 оны 11 дүгээр сарын  22-ны орой ** цагийн орчим би хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад зах дээр эхнэрийгээ авах гээд явж байхад С***сүрэн, Ө*** хоёртой таарсан. Тэднийхтэй нэг хашаанд 2 жил амьдарсан гэр бүлийн найзууд болохоор ойрд уулзаагүй нэг газар сууж юм ярья гээд эхнэрийг ажлаас нь тарахаар хүүхдүүдээ 380-д айлд дүүгийндээ аваачиж өгчихөөд С***сүрэн, Ө***, манай эхнэр З*** бид дөрөв хуучин Дарханы Nice бааранд ороод 22 цагийн орчим Худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулдаг *М* караокед ороод 1 цаг дуулаад гарсан. Караокенээс гараад С***сүрэн бид хоёр түрүүлээд гараад явсан араас хоёр эхнэр гарч ирсэн. Тэгэхэд араас ажлын хувцастай залуу наад согтуу бандийгаа зогсоож бай гэж орилсон. Тэгэхэд хажууд зогсож байсан ажлын хувцастай 3 залуу бид хоёрыг тойроод зогссон. Тэгэхэд араас орилсон намхан биетэй 30 гаран насны залуу хүрч ирээд -чи дотор хэлсэн үгээ дахиад хэлдээ гэсэн тэгэхээр нь би чи хэнийг хэлээд байгаа юм бэ гэхэд хажуугаас нэг залуу намайг цохиод авсан. Тэгээд би намайг цохисон залуутай зууралдаад шат руу буусан бөгөөд шатны доор хунгар цас руу гар дүрээд босоод ирэхэд намайг цохисон уу эсвэл татаад унагаасан уу мэдэхгүй нэг мэдсэн чинь ухаан алдаад газар хэвтэж байсан. Тэгээд нэг сэрэхэд намайг ажлын хувцастай хүүхэн өшиглөх гэж байхад нь боссон. Тэгээд цаашаа эргэхэд нэг залуу нь миний хөлөөр тэвэрч аваад зууралдсан бөгөөд би тэр хүнтэй зууралдсан чигээрээ машин зам руу ороод машины толь мөргөөд зогссон. Тэгэхэд жолооч нь бууж ирээд толь хугаллаа гэж хэлэхэд жолооч нь зүс мэддэг Б*** гэж залуу байсан. Тэгээд Б***гийн машинд бид дөрөв суугаад хүргүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-81/,

 

Гэрч Д.А*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Орой 23:40 цагийн орчим төвөөс Эзэнт гүрэн рестораны гадны хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн. Ингээд ахлах дэслэгч Э.Х***бид 2 дуудлага өгсөн газарт 5 минутын хугацаанд очсон. Очиход худалдааны төвийн урд талбайн 380 тал руугаа буух шатны харалдаа газарт 1 залуу хэвтчихсэн, хажууд нь 2 залуу 1 хүүхний хамтаар зогсож байсан. Ингээд энэ хүмүүс дээр очиж уулзахад сая зодолдож байгаад салсан хүмүүс байна, зодоон хийсэн хүмүүс машинд суугаад явчихсан гэж хэлсэн. Ингээд бид нар ямар хүмүүс байсан талаар нь асуухад 2 эмэгтэй, 2 эрэгтэй гээд нийт 4 хүн байсан бөгөөд дөнгөж сая машинд суугаад явчихлаа, Frius 20 маркийн машин байсан дугаар, номер зэргийг нь хараагүй гэж хэлсэн. Ингээд юу болсон талаар нь тодруулахад тэнд байсан хүмүүс дотор М*** гэх архи уугаагүй эрүүл залуу байсан бөгөөд тэр нь “бид нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, тэгээд нэг мэдэхэд маргаан болоод зодоон болсон тэгээд тэр хүмүүс явчихлаа” гэж хэлсэн. Ингээд бид нар тэр хүмүүсийг харахад Ш*** гэх залуугийн нүүр маажигдсан шархтай байсан ба газар хэвтэж байсан залууг нь Б*** гэж хэлж байсан. Харахад нүүрний духны баруун хэсэгт жижигхэн шалбарсан юм шиг шархтай өөр гэмтэл шарх гэхээр зүйл ажиглагдаагүй. Ингээд бид нар энэ хүн чинь зүгээр юм уу яасан юм бэ. 103 дуудаж үзүүлье гэж хэлээд 103 дугаарын утас руу 23:48 цагт залгахад 103-ын утас авахгүй байсан. Тэгээд Б*** гэх хүнийг нь архи ууснаас болоод хэвтээд байгаа юм уу зодуулснаасаа болоод хэвтээд байгаа юм уу гээд нөгөө хэдээс нь асуухад архи их уусан, согтсон байгаа архинаасаа болсон байх гэж хэлсэн. Та нар гомдол саналтай бол бид нар бүрэлдэхүүн дуудаж зодоон хийсэн хүмүүсийг чинь хайж олъё гэж хэлэхэд Б*** гэх залуу нь газар хэвтэж байснаа босч ирээд явган суусан. Тэгэхээр нь би Б***гаас танд зодуулснаас үүссэн гэмтэл шарх байна уу бие чинь яаж байна, гомдол санал байна уу гэхэд Б*** нь санал гомдол байхгүй, би зүгээрээ гэж хэлсэн. Нөгөө хүмүүс нь ч гэсэн бид нарт гомдол санал байхгүй, Б*** ахын гэрийг мэдэх болохоор бид 3 хүргээд өгчихье гэж хэлж байсан. Ингэж ярьж байхад энэ хүмүүсийн орсон гэх *М* баарны зөөгч хамт зогсч байсан бөгөөд энэ хүмүүс манайхаар үйлчлүүлж байгаад гарахдаа 50-аад мянган төгрөгийн тооцоо үлдээчихээд, тооцоогоо хийгээгүй гээд нэхээд зогсч байсан. Тэгэхэд Б*** гэх залуу нь тооцоог би өөрөө хийнэ гэж хэлж байсан. Ингээд тэнд энэ хүмүүстэй хамт байсан эмэгтэй болох М***нь өөрийнхөө иргэний үнэмлэхийг гаргаж үлдээгээд маргааш тооцоо хийе гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 эрэгтэй нь Б***г сугадаж 2 талаас нь өргөөд BSB талаараа тойроод шинэ хорооллын чиг рүү явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

 

Гэрч Ө.Ц*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15-н цагаас *М* караоке дээр ажилдаа ирсэн. **-н цагийн орчим төмөр замын нормын хувцастай 3-4 хүн манай 8 номерын өрөөнд орсон. Тухайн хүмүүс 3-н цаг дуулна гэж тооцоо хийсэн бөгөөд манайх 3 цаг авбал 1 цаг үнэгүй байдаг болохоор тэр хүмүүс нийт 4-н цаг дуулахаар болсон. Ингээд тэр хүмүүс пиво захиалж уусан бөгөөд тэр хүмүүс дээр нэмэгдээд хүмүүс ирээд байсан. Яг хэдэн хүн ирсэнг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Нэг эрэгтэй гаднаас ирээд 1 шил Болор архи авсан. Ингээд тэр хүмүүс орой хаахаас өмнө гарцгаасан. Тэгэхэд нэг настай ах нь ганцаараа үлдсэн бөгөөд тэр ахыг тооцоо хийх ёстой гээд байсан.Тэгэхэд манай 4-н тоотын өрөөнд сууж байсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй мөн гарч ирээд тооцоо хийсэн. Тэр хүмүүс манайхаас гараад шатаар уруудаад явж байхад нь би 8-н номерт орсон хүмүүсээс тооцоо авахаар гарсан. Намайг гадаа гараад 8-н номерт байсан хүмүүсийг дуудаад та нар тооцоогоо хийгээч гэж хэлж байхад 4-н тоотод орсон 2 эрэгтэй, 2 эмэгтэй бид нарын хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд цаана очоод 4 номерын хүмүүс, 8-н номерт орсон хүмүүстэй маргаж эхэлсэн. Анх юу гэж эхэлж маргасныг би анзаараагүй. Тэгээд би тэр хүмүүс дээр яваад очиход эхлээд тооцоо хийж чадахгүй байж гээд 4-н номерынхон хэлээд маргалдаад эхэлсэн. Ингээд тэр 4 номерт байсан 2 хүүхэн нөгөө төмөр замын ажлын хувцастай хүмүүс рүү дайраад эхэлсэн бөгөөд тэгэхэд тэр 2 залуугийн нүдний шилгүй залуу нь өмднийхөө тэлээг тайлсан уу өөр газраас гаргаж ирсэн үү ямарч байсан тэлээ гаргаж ирээд тэрүүгээрээ нөгөө нормын ажилчдын хувцастай хүмүүсийн нэгний лав толгойруу нь 5-6 удаа цохиж авсан. Тэгэхэд 2 эмэгтэйн арай махлаг, шар үстэй хүүхэн нь  нэг нормын хувцастай өндөрдүү залуугийн нүүрийг гараараа маажиж авсан, нөгөө арай туранхай хүүхэн нь цүнхний оосроор бас хүмүүсийг цохиод байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,

 

Гэрч Д.Н*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байсан би цэвэрлэгээ хийгээд байж байтал зөөгч Ш*** –гадаа Ц*** бармен байгаа дуудаад өгөөч гэхээр нь би гадагшаа гарсан. ...хүмүүс зодолдож байсан. Намайг очоод анх харахад хоёр хэсэг болчихсон хүмүүс зодолдож байсан бөгөөд нэг талд нь ямарч байсан нэг залуу газарт уначихсан залууг эрүүндээ сахалтай, нүдний шилтэй залуу толгой руу нь 2-3 удаа өшиглөж байхыг би харсан. Нөгөө талд нь бусад нь бужигналдаад хоорондоо зууралдаад зодолдож байсан. Тэгээд би Ц***г дуудаж байна гэж хэлэхад Ц*** Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зогсож байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/,

 

Шинжээч эмч Д.Т*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

Давсаг гэдэг маань дүүрэх үедээ хөндий тэлэгдэж тэр хэмжээгээрээ давсагны хана сунаж нимгэрдэг ба давсаг хоосон байх үедээ салст бүрхэвч дээр олон нугалаас үүсч үрчийдэг, шээсээр дүүрэх үед эдгээр атираа нь алга болдог. Энэ үед өшиглөх үед давсагны хана задардаг. Тэрнээс шээсгүй үед давсаг улам жижгэрч ердийн үедээ 5x4 см хэмжээтэй болдог бөгөөд ийм үедээ бага аарцгийн хөндийд, өмнөөсөө умдагны заадалны араар, эр хүний хувьд шулуун гэдэсний өмнөд хананд тулж байрладаг. Шээсээр дүүрээд ирэхээрээ бөөрөнхий хэлбэртэй болдог бөгөөд эдий хэмжээтэй дүүрэх үедээ умдагны заадлын дээгүүр цухуйж байрладаг. Ийм үед ямар нэг хүч үйлчилсэн тохиолдолд амархан задрах эрсдэл ихтэй болдог. Шээх үед давсагны ханын булчин агшилж, давсагны хуниас булчин сулардаг. Хүнд зэргийн согтолттой үед ухаан балартаж рефлекс болон өвдөлт мэдрэхгүй сулардаг. Биеийн температур судасны цохилт, амьсгалын тоо буурч, нүүр хөхөлбөр өнгөтэй болж орчноо мэдрэх мэдрэхүй эрс багасах, эсхүл бүүр алга болдог. Ийм учир энэ талийгаачийн хувьд давсагны задрал гэмтэл авснаа мэдэхгүй байсан байх боломжтой бөгөөд дотуур цус алдалт улам нэмэгдсээр цус алдалтын шокоор нас барсан байх боломжтой гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95/,

 

Шинжээч эмч Э.О*** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 94/, гэрч Ш.Р*** /хх-ийн 51/, Г.О*** /хх-ийн 52-53/, Б.Б*** /хх-ийн 54-55/, Г.Б*** /хх-ийн 56-57/, Б.У*** /хх-ийн 60/, Б.Э***/хх-ийн 61/, Э.Н*** /хх-ийн 62/, О.Э*** /хх-ийн 63/, Ж.Д*** /хх-ийн 64/, С.Ш*** /хх-ийн 65/, Н.Ү*** /хх-ийн 66/, Б.Б*** /хх-ийн 67/, Э.М***/хх-ийн 68/, Б.Э*** /хх-ийн 72-73/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.М***, Э.Ө***, хохирогч А.Ш***, гэрч У.З***, гэрч Б.Э***, У.З***, гэрч Б.М***, У.З*** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 54-59/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1.Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал задрал, хуйхан доорхи цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачийн биед илэрсэн давсаг урагдал задрал нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр, давсаг дүүрэн шээстэй байх үед үүсгэгдэх боломжтой.

3.Талийгаачид илэрсэн давсагны урагдал задрал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц дотуур цус алдалт нь ГЗТЖ-ын 3.1.12. 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Талийгаачийн биед илэрсэн духны баруун талын хуйхан доорхи цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5.Талийгаачийн цусанд 3,2 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна.

6. Талийгаач нь гэмтлийн шокоор /хурц дотуур цус алдалт/ нас баржээ.

7. Талийгаачид илэрсэн давсагны урагдал задралын гэмтлийг авсан даруйд эмнэлэгт хандаж яаралтай эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдаж болно.

8.Талийгаачийн биед үхэлд хүргэх өвчин илэрсэнгүй.

9.Талийгаачийн цусны бүлэг 0I байна гэжээ /1-р хх-ийн 97-98/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10396 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх цэнхэр өнгийн оруулгатай ажлын зузаан өмд, цэнхэр өнгийн дженсэн өмд, ягаан эрээн өнгийн хос оймс, талийгаачийн гэх цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, улаан өнгийн цамц, цэнхэр өнгийн судалтай футболка, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн дотоож, нил ягаан эрээн өнгийн хос оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2.Талийгаачийн гэх цэнхэр өнгийн судалтай футболка, саарал өнгийн дотоожин дээрх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна.

3.Хэргийн газрын үзлэгийн гэх цэнхэр өнгийн оруулгатай ажлын зузаан өмд, цэнхэр өнгийн дженсэн өмд, ягаан эрээн өнгийн хос оймс, талийгаачийн гэх цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, улаан өнгийн цамц, хар өнгийн ноосон өмд, нил ягаан эрээн өнгийн хос оймсон дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

4. Хэргийн газрын үзлэгийн гэх цэнхэр өнгийн оруулгатай саарал өнгийн ажлын куртик, хар өнгийн хос ботинк, хар саарал өнгийн ноосон малгай, куртикны хар өнгийн дотор цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ /1-р хх-ийн 106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7084 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1.Улаан өнгийн цамцны шошгонд ханзарсан уранхай, хөх өнгийн оруулгатай саарал өмдний түдүүлэнд гарсан ханзарсан уранхай, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн хүрмэнд гарсан ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр Ш***р гарсан байна. Саарал өнгийн дотоожинд гарсан уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас уранхайгүй байна гэжээ /1-р хх-ийн 110-111/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1.Урьд гаргасан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ №108 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Р.Б***-н цогцост давсагны урагдал задрал, хэвлийн хөндий дэх 2500 мл цусан хураа, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогджээ.

3. Дээрх давсагны урагдал задрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвлийн тус газарт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр духны хэсэгт үйлчлэхэд үүсгэгдэнэ.

4. Давсагны урагдал задрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэпг, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгг хамаарагдахгүй.

5.10.Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл давсагны урагдал задрал гэмтлийн улмаас гэмтэл, цус алдалтын шокод орж нас баржээ.  

6.7.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна.

8.Дээрх давсагны урагдал задрал гэмтэл нь хэрэг У*** болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

9.Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.

15.Талийгаач нь давсагны урагдал задрал гэмтлийн үед талийгаач шокод орж нас барах хүртэл хэсэг хугацаанд амьд явах бөгөөд энэ хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

11.16.Давсагны урагдал задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал шээсээр дүүрсэн давсагт хүчтэй даралт, шахалт үүссэнээс үүсдэг гэмтэл бөгөөд ердийн уналт, доргилт, явганаас унах үед үүсэх боломжгүй юм. Хүчтэй даралт шахалт гэдэгт давсагт хүчтэй цохилт, шахалт үүсгэх мохоо зүйлийн үйлчлэлийг ойлгоно.

12.Давсагны урагдлын улмаас хэвлийн хөндийд аарцгийн хөндийд шээс сул асгарах бөгөөд шээсний хүчлийн үйлчлэлийн улмаас аарцаг болон хэвлийн хөндийд хүчтэй өвдөлт мэдэгдэнэ. Үүний улмаас хэвлийн гялтангийн үрэвсэл үүсэн шокод орох нэг хүчин зүйл болно.

13.Дээрх гэмтлийг авсан хүн өмд, гутал тайлах, босож явах, үйл хөдөлгөөн хийх боломжтой.

14.Шээс хүрэх мэдрэмж төрөх нь давсаг хагарах үед илэрдэг онцлог шинж тэмдгийн нэг юм гэжээ /2-р хх-ийн 61-63/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-**/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-23/, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-28/, *М* караокены камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-30/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 33/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 31, 32/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 1**-123/, сэтгэцийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 131-132/, хохирлын баримтууд /2-р хх-ийн 1-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226/, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 248/, эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2017.3.15-ны өдрийн 25, 26 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 94-95/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б С***сүрэн нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн “*М*” караокены гадна Р.Б***тэй маргалдан зодож бие махбодид нь давсагны урагдал задрал бүхий гэмтэл учруулсны улмаас Р.Б*** нь хэвлийн битүү гэмтэл цус алдалтын шоконд орж нас барсан болох нь гэрч Б.М*** /хх-88-91/, Р.И*** /хх-76-77/, насанд хүрээгүй гэрч Г.А*** /хх-69/, насанд хүрээгүй гэрч Г.М***/хх-70-71/, Б.Ш*** /хх-41-42/, О.М***/хх-43-46/, Д.А*** /хх-/хх-47-48/, Ө.Ц*** /хх-49-50/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Д.Т***байцаасан тэмдэглэл /хх-94-94/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-98/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7084 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110-111/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 61-63/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч Б.С***нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлээгүй хохирогчийн хэвлийн тус газар өшиглөөгүй эхнэрээ хамгаалж талийгаачийн гар руу нь хоёр удаа өшиглөсөн гэсэн нь хэрэгт авагдсан

            гэрч Б.М***ын мөрдөн байцаалтад өгсөн: "...талийгаач Б*** зодоон дунд ороод ирэхэд нөгөө нүдний шилтэй залуу хараад зогсож байснаа гэнэт Б***гийн толгой хавь руу цохиод унагасан бөгөөд унасан хойно нь гэдэс  хавь руу өшиглөж авсан. ...Б*** замын хажууд явган хүний зам дээр өмнө унасан газраа хэвтэж байтал цагдаа нар ирээд Б***г яасан юм бэ гээд хацар луу нь алгадаад дуудсан чинь сэрсэн боловч юм дуугараагүй. Тэгээд Ш***, М***бид хоёр Б***г хоёр талаас нь сугадаж босгоод гэр лүү нь хүргэж өгсөн" гэх /хх-ийн 88-91/,

   Б.Ш***ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...Б***г босгоод М*** сугадаад аваад явсан. Худалдааны төвийн ард гараад М*** Б***г үүрээд Б***гийн гэрт оруулж өгсөн. М***Б***тэй хамт хононо гээд үлдсэн гэх /1-р хх-ийн 41-42/,

Насанд хүрээгүй гэрч Г.А***гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэгээд И*** эгч манай гэрт ирсэн хүмүүстэй коридорт юм яриад зогсоод байх шиг харагдсан. Тэгсэн чинь Б*** ах шалан дээр хэвтэж байх шиг харагдсан" гэх /1-р хх-ийн 69/,

Насанд хүрээгүй гэрч Г.М***мөрдөн байцаалтад өгсөн: "...00:30 цагийн орчим хаалга тогшиход миний ихэр А*** хаалга онгойлгож өгсөн. Тэгээд орж ирээд юм яриад байхаар нь очоод харах үед ах нилээд согтуу хөл дээрээ тогтож чадахгүй үүдэнд шалан дээр хэвтэж байсан. И*** эгч ахыг авчирсан эгчид том өрөөнд ор засч өгөөд тэр эгч манайд хоносон. Ахыг дааж босгох хүн байхгүй учраас ах үүдэндээ унтсан. 01 цагт ах босоод 00 өрөөнд бөөлжөөд огт гарахгүй байсан. Гарангуутаа 00-ийн үүдэнд хөл дээрээ тогтож чадахгүй унаж байгаад бид нарын унтаж байсан өрөөнд толгой нь орж ирээд уначихсан. Тэгэхээр нь И*** эгч хажуу өрөөнд орж унт гээд унтуулах гэтэл ах явж чадахгүй хажуу талын өрөөний хаалганы хажууд унтаад өгсөн. Тэр үед 00-ийн өрөө рүү шагайж үзэхэд өрөөний шал нь цус болчихсон байсныг харсан харин суултуурыг хараагүй. Тэгээд И*** эгч ахын хаанаас цус гарч байгаа юм бол гээд ам хамрыг үзэхэд цус гарсан  зүйл байхгүй байсан" гэх /1-р хх-ийн 70-71/, 

Гэрч Р.И***гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...гараад иртэл Б***г коридорт хэвтүүлчихсэн ангийн охин нь гээд нэг эмэгтэй зогсож байсан. Тэр охин хэлэхдээ бид нар ангиараа Макс караокед орсон. Б*** ах аймаар их архи уусан Б*** ах намайг манай гэрт хоночих дандаа эмэгтэй хүн байдаг гэсэн гэхээр нь би за за гээд тэр охиныг том өрөөнд ороод унт гэж хэлсэн. Харин Б*** анх яаж хэвтсэн байсан тэр хэвээрээ доошоо хараад үүдэнд хэвтээд үлдсэн. 01-02 цагийн орчим Б*** босож ирээд гадуур хувцасаа тайлчихсан 00-ийн өрөөний гэрлийг асаах гээд байгаа бололтой байхаар би яасан гэсэн чинь шээе гэхээр нь би 00-ийн өрөөний гэрлийг асааж өгөөд хаалгыг онгойлгож өгсөн. Б*** 00-ийн өрөөнд хаалгаа дотроос нь түгжээд орсоноо жоохон байж байгаад нэг түгжээд нэг онгойлгоод нэг болохоор өшиглөж онгойлгоод байгаа бололтой бөөлжих гээд байгаа бололтой хий огиулаад байсан. Хэсэг хугацааны дараа 03 цагийн үед 00-ийн өрөөнд байсан эд зүйлийг гаргаж хаяад байхаар нь босоод харсан чинь 00-ийн өрөөний суултуурын өмнө бөөлжих гээд байгаа бололтой зогсож байсан тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь бөөлжих гээд байна гэж хэлсэн. Тэгээд хартал 00-ийн өрөөн дотор шалан дээр бага зэрэг газар шингэн устай юм шиг цус мэт зүйл байхаар нь би гайхаад өмдөндөө шээсэн юм болов уу гэж бодсон чинь ямар ч гэсэн өмдөө тайлсан шинж харагдаагүй би суултуур луу харсан чинь бас бага зэрэг цустай юм шиг цэр мэт зүйл байсан. Тэгээд гутлаа тайлах гээд тайлж чадахгүй болохоор нь М***г босгож үдээсийг нь тайлуулсан чинь өөрөө гутлаа тайлаад бөөлжих гээд байгаа дахин 00-ийн өрөө рүү орсон. Тэрнээс хойш жоохон байж байгаад гадуур өмдөө тайлаад коридорт гаргаад өөрөө дотуур өмдтэйгөө 5 цагийн орчим унтлагын өрөө рүү зүгээр босоод орсон. Тэгэхээр нь 1 цагаас хойш унтаагүй юм чинь унтчих байх гэж бодоод би унтчихсан байсан. ...Тэгээд би 7 цагийн үед хоёр дүүтэйгээ босоход 00-ийн суултуур дээр Б*** сууж байсан гэх /1-р хх-ийн 76-77/,

Шинжээч эмч Д.Т***н мөрдөн байцаалтад өгсөн: "...шээсээр дүүрэх үед эдгээр атираа нь алга болдог. Энэ үед өшиглөвөл давсагны хана задардаг. ...Хүнд зэргийн согтолттой үед ухаан балартаж рефлекс болон өвдөлт мэдрэхгүй сулардаг. Биеийн температур судасны цохилт, амьсгалын тоо буурч, нүүр хөхөлбөр өнгөтэй болж орчноо мэдрэх мэдрэхүй эрс багасах, эсхүл бүүр алга болдог. ...энэ талийгаачийн хувьд давсагны задрал гэмтэл авснаа мэдэхгүй байсан байх боломжтой бөгөөд дотуур цус алдалт улам нэмэгдсээр цус алдалтын шокоор нас барсан байх боломжтой гэх /1-р хх-ийн 95/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...11.16.Давсагны урагдал задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал шээсээр дүүрсэн давсагт хүчтэй даралт, шахалт үүссэнээс үүсдэг гэмтэл бөгөөд ердийн уналт, доргилт, явганаас унах үед үүсэх боломжгүй юм. Хүчтэй даралт шахалт гэдэгт давсагт хүчтэй цохилт, шахалт үүсгэх мохоо зүйлийн үйлчлэлийг ойлгоно. 12.Давсагны урагдлын улмаас хэвлийн хөндийд аарцгийн хөндийд шээс сул асгарах бөгөөд шээсний хүчлийн үйлчлэлийн улмаас аарцаг болон хэвлийн хөндийд хүчтэй өвдөлт мэдэгдэнэ. Үүний улмаас хэвлийн гялтангийн үрэвсэл үүсэн шокод орох нэг хүчин зүйл болно. 13.Дээрх гэмтлийг авсан хүн өмд, гутал тайлах, босож явах, үйл хөдөлгөөн хийх боломжтой. 14.Шээс хүрэх мэдрэмж төрөх нь давсаг хагарах үед илэрдэг онцлог шинж тэмдгийн нэг юм" /2-р хх-ийн 61-63/ зэргээр няцаагдаж байх бөгөөд түүнийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

            Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, талийгаачийн бие махбодид учруулсан гэмтэл нь нас барах хүртэлх цаг хугацааны хоорондын шалтгаант холбоо зэргээс шүүгдэгч Б.С***г гэм буруугүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй Аймгийн Прокурорын газраас түүний гэм буруутай үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүнд хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Р.Г***оршуулгын зардалд нийт 5 371 566 төгрөг нэхэмжилсэн нь 2-р хавтаст хэргийн 1-30-р хуудсанд авагдсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байна гэж үзэн дээрх хохирлыг шүүгдэгч Б.С***гээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Р.Б***гийн өмсөж явсан гэх куртик, өмдний хослол 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, улаан ягаан өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн өвлийн хос ботинк 1 ширхэг, чернилэн ягаан хос оймс 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, өвлийн куртикны дотор 1 ширхэг, цахилгаантай, задгай энгэртэй, цэнхэр өнгийн зүүн энгэрт жордонгийн эмблем бүхий бэлтгэлийн цамц 1 ширхэг, битүү дугуй захтай урд энгэртээ хээ бүхий зураглалтай улаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хөндлөн судал бүхий  футболка 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Г***т буцаан олгож,

            "*М*" караокены хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгч Б.С***гийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 3710 ДАР улсын дугаартай Mark 2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх

 

 

 

тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд нөхөн тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх,  

Шүүхэд иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 176 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.С***г согтуугаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч С.С*** 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Б.С***д оногдуулсан 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.С***гийн цагдан хоригдсон 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.С***гийн хувьд ногдох хөрөнгөөс 5 371 566 /таван сая гурван зуун далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн **-р брак байрны ** тоотод оршин суух Р.Г*** /****/-т олгосугай.  

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Р.Б***гийн өмсөж явсан гэх куртик, өмдний хослол 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, улаан ягаан өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн өвлийн хос ботинк 1 ширхэг, чернилэн ягаан хос оймс 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, өвлийн куртикны дотор 1 ширхэг, цахилгаантай, задгай энгэртэй, цэнхэр өнгийн зүүн энгэрт жордонгийн эмблем бүхий бэлтгэлийн цамц 1 ширхэг, битүү дугуй захтай урд энгэртээ хээ бүхий зураглалтай улаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хөндлөн судал бүхий  футболка 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Г***т буцаан олгож,

    "*М*" караокены хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.С***гийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий ** ДАР улсын дугаартай Mark 2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд нөхөн тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

 

                      ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД