Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2022/00155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , , тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

4 712 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

нэхэмжлэгчээс 3 240 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч Л.Оюунсувд /цахимаар/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.од холбогдуулан тавилгын үнэ 3 812 600 төгрөг, хувцасны үнэ 900 000 төгрөг, нийт 4 712 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 2020-2021 онд Д.ын гэрт хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Тухайн үед Д. нь гэртээ тавилга авах шаардлагатай байна гээд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тавилгын дэлгүүрээс 10 092 600 төгрөгийн тавилгыг бэлэн мөнгөөр болон миний нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж худалдаж авсан. Уг мөнгөнөөс 6 280 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 3 812 600 төгрөгийг гаргуулна. Энэ дүнд банк бус санхүүгиын байгууллагад төлсөн хүү 242 000 төгрөг орсон. Мөн би Д.ын гэрт өөрийн хувцсыг орхиж явсан бөгөөд авах гэтэл байхгүй, устгаж шатаасан гэж хэлсэн. Иймд хариуцагчаас тавилгын үнэ 3 812 600 төгрөг, хувцасны төлбөр 900 000 төгрөг, нийт 4 712 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган хувцасны үнэ 900 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 3 812 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас утасны үнэ 150 000 төгрөгийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

2. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 9 849 800 төгрөгийн тавлигыг хамт амьдрах хугацаандаа Д.******* худалдан авсан, уг тавилгууд одоо өөрт нь байгаа дээр маргахгүй, үүнээс 7 790 000 төгрөгийг төлсөн, сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчээс авах ёстой тул одоо төлбөрийг тооцоо байхгүй гэж маргасан. Мөн банк бусаас авсан зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан 3 240 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа: Д.*******тай 2020-2021 онд хамтран амьдарч байх хугацаанд Д.******* нь охиндоо утас авна гээд 150 000 төгрөг, турк улсаас цүнх авна гээд 300 000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 300 000 төгрөг, өвлийн гутал, цамц, куртик нийт 800 000 төгрөг, өвлийн куртик 1 000 000 төгрөг, өөр хүний дансаар 2 000 000 төгрөг, эм тарианы мөнгө 1 000 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөгийг Д.*******д өгсөн. Д.ын шилжүүлсэн 7 790 000 төгрөгийг нэмэхэд 13 240 000 төгрөг болж байгаа. Үүнээс нэхэмжлэгчийн тавлигын үнэ 9 849 800 төгрөгийг хасаж, үлдэх 3 240 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт дараах баримтууд авагдсан байна.

А. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн

- -ын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4/069 дүгээр барьцаат зээлийн ... Sony-kdl 50w 660 гэх зурагт, Likas 33 гэх буйдан, Vortina riv гэх стек зэрэг 5 645 620 төгрөгөөр худалдаж авсан ... гэрээ,

- ХХК-ийн Д.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулбар,

- ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн кредит дансны хуулга,

Б. Хариуцагчаас гаргаж өгсөн ХХК-ийн Д.ын нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас тавлигын үнэ 4 000 000 төгрөг, хувцасны үнэ 900 000 төгрөг, нийт 4 900 000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тавлигын үнэ 3 812 600 төгрөг, хувцасны үнэ 900 000 төгрөг, нийт 4 712 600 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хуралдаан дээр хувцасаа хүлээн авсан тул хувцасны үнэ 900 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно.

 

2. Хариуцагч нь Д.******* нь охиндоо утас авна гээд 150 000 төгрөг, турк улсаас цүнх авна гээд 300 000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 300 000 төгрөг, өвлийн гутал, цамц, куртик нийт 800 000 төгрөг, өвлийн куртик 1 000 000 төгрөг, өөр хүний дансаар 2 000 000 төгрөг, эм тарианы мөнгө 1 000 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг надаас авсан. Тавлигын үнэд 7 790 000 төгрөг төлсөн, 5 450 000 төгрөгөөр өөрт нь эд зүйл авч өгөөд нийт 13 240 000 төгрөг болж байгаа. Үүнээс тавлигын үнэ 9 849 800 төгрөгийг хасаж, үлдэх нэхэмжлэгчээс 3 240 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гаргажээ.

 

3. Шүүхийн зүгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар нь 2020-2021 он хүртэл хугацаанд хамтран амьдарсан, Д.******* нь Д.од Sony-kdl 50w 660 маркийн зурагт, Likas 33 загварын буйдан, Vortina riv загварын стенк, шкаф, ор зэрэг тавилгуудыг нийт 9 849 800 төгрөгөөр худалдан авч хүлээлгэн өгсөн, эдгээр тавлига нь одоо Д.ын эзэмшилд байгаа гэх үйл баримт талуудын маргаангүй байдлаар тогтоогдсон байна.

 

5. Нэхэмжлэгч нь тавлига авахад зориулж банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү 242 000 төгрөгийг тавлига авсан 9 849 000 төгрөг дээр нэмж нийт 10 091 000 төгрөгийг хариуцагчаас авах ёстой гэж шаардлагаа үндэслэсэн. Үүнээс хариуцагчийн төлсөн 6 800 000 төгрөг хасч тооцоод 3 812 600 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Нийт зарцуулсан мөнгөн дүнг нэхэмжлэгч 10 992 800, 10 092 800, 10 092 600 төгрөг гэж өөр өөр байдлаар тайлбарладаг ч тавлигын үнэ дээр хүү 242 000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо шүүх хуралдаанд тайлбарласан тул 9 849 000+242 000=10 091 000 төгрөгийг нэхэмжлэгч тавлига авахад зарцуулсан гэж нэхэмжлэлээ үндэслэсэн байна.

Уг дүнгээс нэхэмжлэгчийн тайлбарласнаар төлөгдсөн 6 800 000 төгрөгийг хасч тооцоход 3 291 000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 812 600 төгрөгийн хэмжээнд хянан шийдвэрлэж байна.

Хариуцагч нь 9 849 000 төгрөгөөр тавлига авч өгсөнтэй маргахгүй, бэлнээр 7 790 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс авах ёстой мөнгөнөөсөө үлдэгдэл 2 059 800 төгрөгийг хасч тооцсон тул төлөх төлбөргүй, мөн хүүгийн төлбөрийг төлөх гэж маргасан.

 

6. Хэрэгт авагдсан хариуцагч Д.ын ны дансны хуулгаар тавлига авсан 2021 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн данс руу:

- 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 190 000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 100 000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1 050 000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 18-ны өөр 1 000 000 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 200 000 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 030 000 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг,

- 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1 030 000 төгрөг, нийт 7 615 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагад 242 000 төгрөгийн хүү төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул талууд маргаагүй байдлаар тогтоогдож буй тавлигын үнэ 9 849 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7 615 000 төгрөгийг хасч тооцоход 2 234 800 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талууд хамтран амьдрах хугацаандаа бий болгосон, одоо дээрх тавилгууд хариуцагчийн эзэмшилд байгаа тул хамтран өмчлөх дундын хөрөнгийн үнэд 2 234 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй болон илүү нэхэмжилсэн 1 577 800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь хувцасны үнэ 900 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдвал зохино.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гар утасны үнэ 150 000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нотлох баримтын хуваарилалтын хувьд энэ тохиолдолд хариуцагч нь Д.*******д улсаас цүнх авна гээд 300 000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 300 000 төгрөг, өвлийн гутал, цамц, куртик нийт 800 000 төгрөг, өвлийн куртик 1 000 000 төгрөг, өөр хүний дансаар 2 000 000 төгрөг, эм тарианы мөнгө 1 000 000 төгрөг зэрэг эд зүйл авч өгснөө баримтаар нотлох үүрэгтэй.

Гэвч хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан 3 090 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн харилцааны явцад үүссэн гар утасны үнэ 150 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс нотлогдоогүй 3 090 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9. Хэрэгт авагдсан хариуцагч Д.ын ны дансны хуулгаар нэхэмжлэгчийн данс руу:

- 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 100 000 төгрөг,

- 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг,

- 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 100 000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг,

- 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 60 000 төгрөг,

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 төгрөг,

- 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 000 төгрөг,

- 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15 000 төгрөг, нийт 405 000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч энэ нь тавлига авахаас өмнө шилжүүлсэн тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөгдсөнд тооцогдохгүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үүнтэй холбогдуулж гаргаагүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль аль шаардлагад оруулан тооцоогүй болохыг дурдвал зохино.

 

10. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөг, хариуцагчийн төлсөн 66 790 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.оос тэмдэгтийн хураамжид 50 707 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.*******гаас тэмдэгтийн хураамжид 5 150 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэв.

 

12. Нэхэмжлэгч талд шүүхийн даалгавараар болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулсан бөгөөд уг асуудал дээр маргах зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.оос 2 234 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******гаас 150 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.од тус тус олгож,

үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 577 800 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 090 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчаас хувцасны үнэ 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөг, хариуцагчийн төлсөн 66 790 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50 707 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 5 150 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ