Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: **6/2017/0**4/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Г.Ц*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц***д холбогдох эрүүгийн *** дугаартай õýðãèéã 2017 оны 5 дугаар сарын 02-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Ц***, 1989 оны 12 дугаар сарын    06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс сартуул, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 20** оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г.Ц*** нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ** цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дүгээр байрны ** тоот М.Ч***ын гэрт, үүдний өлгүүрт байсан куртикны халааснаас 542 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Ц***ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

            Би 2017 оны 4-р сарын 03-ны өдрийн ** үед Нэгдсэн эмнэлэг орж цусны шинжилгээ өгчихөөд Дархан сумын **-р багийн **дүгээр байрны урд явж байсан. Тэгээд зүс таних нэг настай эрэгтэй хүнтэй тааралдаад гэрт чинь ороод бие засчихья гэж хэлээд тэр хөгшинтэй **тоот гэрт нь орсон. Би гэрт нь ороод угаалгын өрөөнд нь орж бие засчихаад гарч ирээд гарах гэж байсан чинь үүдний хувцасны өлгүүрт цагаан саарал куртик байсан. Тэр куртикны энгэрийн халаасанд 20 000 дэвсгэртүүд цухуйж байсан. Тэгэхээр нь би аваад гараад явчихсан. Би тэндээс гараад Дархан сумын ** дугаар багт байрлах “НИ***” ломбарданд орсон. Би тэнд өөрийнхөө монетон гинжээ 370 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан түүнийг хүүтэй нь нийлүүлээд 410 400 төгрөг төлөөд авсан. Тэгээд хажуу талд нь байдаг “АЖ***” ломбарднаас монетон ээмгээ 45 000 төгрөгөөр барьцаалуулсан байсан тэрийгээ 46 100 төгрөгөөр бас авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,

 

   Хохирогч  М.Ч***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

            Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Дархан сумын **-р багийн Үйлчилгээний төвд байрлах Төрийн банкны АТМ-ээс 546 000 төгрөг авсан. Тэгээд Дархан Номин худалдааны төв орж жаахан хүнсний зүйл аваад гэртээ ирсэн. Намайг гэрлүүгээ орох гээд орц руу ороход орцон дотор 2 давхарт махлаг хүүхэн зогсож байсан. Тэр хүүхэн би судалгаа авч яваа юм, танайд орж болох уу  гэхээр нь тэг тэг гэж хэлээд гэртээ оруулсан. Би гэртээ ороод худалдаж авсан хүнсний зүйлээ хөргөгчинд хийчихээд өмсөж явсан цагаан саарал куртикээ үүдний өлгүүрт өлгөсөн. Энэ хооронд нөгөө эмэгтэй дэвтэр гаргаж ирээд юм бичээд байсан. Тэгснээ бал гарахгүй болчихлоо танд бал байна уу гэхээр нь би хөргөгчин дээрээс бал авч өгсөн. Тэгээд би жижиг өрөөнд орчихоод гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй дээр 3 давхарт хүн ирчихлээ гэж хэлээд гараад явсан. Тэр эмэгтэйг гарч явсаны дараа куртикныхаа халаасанд байсан мөнгөө үзсэн байхгүй байсан. Тэгээд Цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Л.Д*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Г.Ц*** ирж 8.1 гр монетон гинжээ 410 000 төгрөг төлөөд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,    

 

Гэрч Б.Э*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

Б.Ц*** нь 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр монетон ээмгээ 45 000 төгрөгөөр барьцаалж 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1 170 төгрөгийн хүү тооцуулаад 46 170 төгрөгөөр авсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Б.У*** хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/, эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн **/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3-35/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-ийн 52-53/, эвлэрлийн гэрээ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.Ц*** нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ** цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн **дүгээр байрны **тоотод байх иргэн М.Ч***ын гэрээс үүдний өлгүүрт байсан куртикны халааснаас 542 000 төгрөг хулгайлсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэсэн хэдий ч хохирогч М.Ч*** нь шүүгдэгч Г.Ц***тэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Г.Ц*** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            Шүүгдэгч Г.Ц*** нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 20** оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд түүний ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Шинэ НИ***" ХХК-ны 21092 дугаартай барьцаат зээлийн гэрээ, "АЖ***" ХХК-ний ** дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  

            битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Г.Ц***ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол ó÷ðóóëñàí ãýìò хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Ýð¿¿ãèéí байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн õóóëèéí тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "Шинэ НИ***" ХХК-ны 21092 дугаартай барьцаат зээлийн гэрээ, "АЖ***" ХХК-ний ** дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч болон õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ гардуулснаас хойш 14 хоногийн дотор Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ