Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2022/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Т-т холбогдох

Гэм хорын хохирол 45,57,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагч Ц.Т, иргэдийн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2020-2021 онуудын эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 13,890,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаа дутуу авсан цалин хөлсний зөрүү 7,680,000 төгрөг, эхнэр Ч.Хн нөхөр Д.Г-г  асарсан 2020-2021 онуудад олох ёстой орлого 24,000,000 төгрөг, нийт 45,570,000 төгрөг гаргуулах тухай   

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Хариуцагч Ц.Т  нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэхэмжлэгч Д.Г-г  зодож, биед нь санаатайгаар хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид эмчилгээ, сувилгаа, асаргааны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн.

Иймд хариуцагч Ц.Т аас гэм хорын хохирол болох дараах зардлуудыг нэхэмжилж байна. 2020-2021 оны эмчилгээ, сувилгаа, асаргааны унааны зардал болох 13,890,000 /арван гурван сая найман зуун ерөн мянга/ төгрөг.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасан хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж, ажил хийж байсан үеэсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 350,000 төгрөг авдаг. Эм тариа, эмчилгээ, хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн сарын цалин болох 670,000 төгрөгөөр тооцож, Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож бодоход хоёр жилийн хугацааны зөрүү болох 7,680,000 төгрөг.

Нэхэмжлэгч Д.Г би өмнөх нэхэмжлэлдээ цалин, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэж нэхэмжилж байсныг 2019 оны 06 сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэснийг үндэслэсэн болно.

Миний эхнэр Ч.Х-н нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан бусдын байнгын асаргаанд байх шаардлагатай улмаас олох ёстой байсан бизнесийн орлогоо алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 24,000,000 төгрөг.

Үүний зарим хэсгийг би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжилсэн боловч нотлох баримтууд шаардлага хангахгүй байна гэж үзээд нотлох баримтаа хуулийн дагуу шаардлага ханган бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжилж байна. Ч.Х нь “Онгод-Шүтээн” нэртэй 1 гишүүнтэй ХХК-иар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан болно.

3. Хариуцагчийн татгалзал:

Д.Г-д хохирол учруулсан гэж шүүх үзсэн тул 25 сая төгрөгөөр торгуулж, 2018 онд бүх торгуулаа төлсөн. Гэвч Д.Г нь 2018-2020 онуудад 3 удаа тус бүр 100 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгснийг хоёрыг нь буцааж, нэгийг нь 10 сая төгрөг гарсныг одоо төлж байгаа. Үүний дараа 2020-2021 онд 80 сая төгрөг нэхэмжилж, одоо шүүх дээр маргаан үүсээд явж байгаа. Одоо дахин 45,570,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2015-2021 онуудын гаргаж байгаа баримт нь урьд шүүхээр хэрэгсэхгүй болгосон баримтууд байна. Нэг жил болоогүй, шүүх дээр маргаан явж байхад маш богино хугацаанд их мөнгө нэхэж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

4. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00195 дугаар шийдвэр

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/39 дүгээр “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж

- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актД.Г

- Тэтгэврийн дэвтэрД.Г

- Нийгмийн даатгалын дэвтэрД.Г

- Хөдөлмөрийн дэвтэрД.Г

- Татвар төлөгчийн дэвтэрД.Г

- Татварын тодорхойлолт/“Онгод шүтээн” ХХК/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ/“Онгод шүтээн” ХХК/

- Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтД.Г

- Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас/13А, 13Б маягт/

- Эрүүл мэндийн картД.Г  1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн картД.Г  3 ширхэг

- СД-ширхэгД.Г

- “Агинарын Овоо” ХХК, “Их буудал” ХХК-иудын тодорхойлолт

- “Юнител” ХХК болон  “Мобиком” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 01/70 дугаар албан бичиг

- Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт, хот хоорондын зорчих тасалбар

- “МБДХ”, “Рефлекс”, “Сөүл нүдний төв”, “Алтболд”, “Бүжингоо”, “Болор мэлмий”, “Sondra eye clinic” зэрэг хуулийн этгээдийн орлогын ордер, үзлэгийн хуудас, е-баримт

- Ч.Дулмаа, О.Эрдэнэбулган зэрэг иргэний зарлагын баримт

- “Ундрах жүүр тулга” ХХК, “Баярт-Олон” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монгол Шуудан” ХК зэрэг хуулийн этгээдийн е-баримт

- “Магнай трейд” ХХК, “Тод-Ойл” ХХК, “Ти-Эм-Ойл” ХХК, “Хөрс” ХХК зэрэг хуулийн этгээдийн шатахууны е-баримт

- Нотариатчийн тасалбар 1 ширхэг

- Гадаад хэл дээрх “Daxen LLC нэртэй 7 ширхэг баримт

- “Хишиг арвин дэлгэрэх” ХХК-ийн е-баримт, зарлагын баримт

- “Монос” ХХК, “Эрдэнэ” ХХК, “Монгол Бүйлс фарм”, “Бамбайн Үндэс”, “Алтай тан”, “Аминдэм-Алтай”, “Сант-Арвин”, “Түмэн туяа” ХХК, “Бүтээгч Плазма”, “Энто”, “Тунбилэг”, “Дакал фарм”, “Марант фарм”, “Даян-Ирээдүй” зэрэг эмийн сангийн е-баримт

5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт: Үгүй

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр

- Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 215/МА2020/00022 дугаар магадлал

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: үгүй

8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Д.Г нь 2020,2021 онуудын эмчилгээ, унааны зардал, 24 сарын цалинг Ц.Т аас нэхэмжлэх нь зүйтэй. Нотлох баримт хангалттай гэж үзэж байна. Д.Г-н  эхнэр Ч.Х-н орлогын зарим хэсгийг авч үзэх шаардлагатай.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т т холбогдуулан “гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсан” үндэслэлээр 2020-2021 онуудын эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 13,890,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2020-2021 онуудад дутуу авсан цалин хөлсний зөрүү 7,680,000 төгрөг, эхнэр Ч.Х-н нөхөр Д.Г-г асарсан 2020-2021 онуудад олох ёстой орлого 24,000,000 төгрөг, нийт 45,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Т  нь “Урьд шүүхээр шийдвэрлэгдсэн хохирлыг дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурьдсан хохирол нь баримтаар батлагдаагүй” үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Хоёр. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурьдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

Гурав. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Г-н биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар зохигч маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч Ц.Т  нь нэхэмжлэгч Д.Г-н  биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Дөрөв. Эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 13,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Шүүхээс нэхэмжлэгч Д.Г-эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 45,570,000 төгрөгийг хариуцагч Ц.Т аас гаргуулах шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн дээрх зохицуулалтад дурьдсан нөхцөл хангагдаж буй эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох тооцоог гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т аас эмчилгээний зардал 13,890,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч эмчилгээ, эм тариа, унааны зардал тус бүрийн хэмжээг нарийвчлан тодорхойлсон тооцоог нэхэмжлэлдээ дурьдаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн бичмэл нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, эм тариа, унааны зардал болон бусад зардлын хэмжээг дор дурьдснаар тооцсон дүнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:

4.1. Нэхэмжлэлд хавсаргасан Авто тээврийн үндэсний төвийн Говь-Алтай аймаг дахь салбарын тодорхойлолт, нийтийн тээврийн хэрэгслээр хот хооронд зорчих тасалбар зэрэг  бичмэл нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г эхнэр Ч.Х, охин Г.М нарын унааны зардлыг хүснэгтээр үзүүлбэл:

нэг. Унааны зардал

Д.Г

Баримтын нэр

Зорчсон огноо

Чиглэл

Тээврийн хэрэгслийн дугаар

Үнэ

/төгрөгөөр/

2020 он

1

Тодорхойлолт

2020.04.14

 

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

86-16 УБТ

51,600

2

Тодорхойлолт

2020.05.06

 

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

07-66 УНН

51,600

3

Тодорхойлолт

2020.05.27

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

99-90 УНК

51,600

4

Тодорхойлолт

Тасалбар

2020.07.25

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар,Сонгинохайрхан

88-81 УНП

51,600

5

Тодорхойлолт

2020.08.13

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-02 ГАҮ

51,600

6

Тодорхойлолт

2020.08.29

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

51,600

7

Тодорхойлолт

Тасалбар

2020.09.20

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

08-88 ГАҮ

51,600

8

Тасалбар

2020.09.30

2020.10.01

Эрдэнэт Улаанбаатар

Төмөр зам

20,200

9

Тодорхойлолт

Тасалбар

2020.10.05

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

Дүн

433,000

2021 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

2

 

Тодорхойлолт

2021.10.10

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-20 ГАА

63,800

3

Тодорхойлолт

2021.10.17

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

72-00 УБД

63,800

Дүн

179,200

Нийлбэр дүн

612,200

/Ч.Хишигмаа/

2020 он

1

Тодорхойлолт

2020.04.14

 

Говь-Алтай Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

86-16 УБТ

51,600

2

Тодорхойлолт

2020.05.06

 

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

07-66 УНН

51,600

3

Тодорхойлолт

2020.05.27

Говь-Алтай, Есөнбулаг Улаанбаатар Сонгинохайрхан

99-90 УНК

51,600

4

Тодорхойлолт

Тасалбар

2020.05.31

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

5

Тодорхойлолт

Тасалбар

2020.06.07

Говь-Алтай, Есөнбулаг Улаанбаатар Сонгинохайрхан

21-21 ГАҮ

51,600

6

Тодорхойлолт

2020.06.21

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Дэлгэр

36-70 УБЗ

47,100

7

Тодорхойлолт

Тасалбар

2020.08.07

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

98-98 ГАҮ

51,600

8

Тодорхойлолт

Тасалбар

2020.08.29

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

51,600

9

Тодорхойлолт

Тасалбар

2020.09.20

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

08-88 ГАҮ

51,600

10

Тасалбар

2020.09.30

2020.10.01

Эрдэнэт Улаанбаатар

Төмөр зам

20,200

11

Тодорхойлолт

Тасалбар

2020.10.05

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

Дүн

531,700

 

2021 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

2

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.19

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

38-83 ГАА

63,800

3

Тодорхойлолт

Тасалбар

2021.10.10

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-20 ГАА

63,800

4

Тодорхойлолт

Тасалбар

2021.10.17

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

72-00 УБД

63,800

Дүн

243,000

Нийлбэр дүн

774,700

/г.мөнгөнчавхдас/

2020 он

1

Тасалбар

2020.08.29

Улаанбаатар,Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

25,800

2021 он

2

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

Нийлбэр дүн

77,400

Нийт дүн

1,464,300

                       

4.1.1. Нэхэмжлэгч Д.Г эхнэр Ч.Х  охин Г.М нарын хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон хугацааг амбулаторийн карт, өвчтөн илгээх хуудас, эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, дараах унааны зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

Унааны зардал

Д.Г

Баримтын нэр

Зорчсон огноо

Чиглэл

Тээврийн хэрэгсэл

Үнэ

/төгрөгөөр/

2020 он

1

Тодорхойлолт

2020.05.27

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

99-90 УНК

51,600

2

Тодорхойлолт

Тасалбар

2020.07.25

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар,Сонгинохайрхан

88-81 УНП

51,600

3

Тодорхойлолт

2020.08.13

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-02 ГАҮ

51,600

4

Тодорхойлолт

2020.08.29

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

51,600

5

Тодорхойлолт

Тасалбар

2020.09.20

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

08-88 ГАҮ

51,600

6

Тодорхойлолт

Тасалбар

2020.10.05

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

Дүн

309,600

2021 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

2

 

Тодорхойлолт

2021.10.10

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-20 ГАА

63,800

3

Тодорхойлолт

2021.10.17

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

72-00 УБД

63,800

Дүн

179,200

Нийлбэр дүн

488,800

/Ч.Хишигмаа/

2020 он

1

Тодорхойлолт

2020.05.27

Говь-Алтай, Есөнбулаг Улаанбаатар Сонгинохайрхан

99-90 УНК

51,600

2

Тодорхойлолт

Тасалбар

2020.06.07

Говь-Алтай, Есөнбулаг Улаанбаатар Сонгинохайрхан

21-21 ГАҮ

51,600

3

Тодорхойлолт

Тасалбар

2020.08.07

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

98-98 ГАҮ

51,600

4

Тодорхойлолт

Тасалбар

2020.08.29

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

51,600

5

Тодорхойлолт

Тасалбар

2020.09.20

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

08-88 ГАҮ

51,600

6

Тодорхойлолт

Тасалбар

2020.10.05

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

Дүн

309,600

 

2021 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

2

Тодорхойлолт

Тасалбар

2021.10.10

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

00-20 ГАА

63,800

3

Тодорхойлолт

Тасалбар

2021.10.17

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

72-00 УБД

63,800

Дүн

179,200

Нийлбэр дүн

488,800

Нийт дүн

977,600

                 

4.1.2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр болон Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 215/МА2020/00022 дугаар магадлалаар хянан шийдвэрлэгдсэн дараах унааны зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй юм. Үүнд:

Унааны зардалД.Г

Баримтын нэр

Зорчсон огноо

Чиглэл

Тээврийн хэрэгсэл

Үнэ

/төгрөгөөр/

2020 он

1

Тодорхойлолт

2020.04.14

 

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

86-16 УБТ

51,600

2

Тодорхойлолт

2020.05.06

 

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

07-66 УНН

51,600

Унааны зардал/Ч.Хишигмаа/

2020 он

1

Тодорхойлолт

2020.04.14

 

Говь-Алтай Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

86-16 УБТ

51,600

2

Тодорхойлолт

2020.05.06

 

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

07-66 УНН

51,600

Дүн

206,400

                 

Дээрх унааны зардал нь урьд дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар хянан шийдвэрлэгдсэн бөгөөд одоо уг иргэний хэрэг хяналтын гомдлоор Улсын Дээд шүүхэд хянагдаж байгааг зохигч шүүх хуралдаанд харилцан хүлээн зөвшөөрсөн болно.

4.1.3. Нэхэмжлэгч Д.Г-н  амбулаторийн карт, өвчтөн илгээх хуудас, эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай тохироогүй, бусад бичмэл нотлох баримтаар дэмжигдээгүй дараах унааны зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Унааны зардалД.Г

Баримтын нэр

Зорчсон огноо

Чиглэл

Тээврийн хэрэгсэл

Үнэ

/төгрөгөөр/

2020 он

1

Тасалбар

2020.09.30

2020.10.01

Эрдэнэт Улаанбаатар

Төмөр зам

20,200

Унааны зардал/Ч.Хишигмаа/

2020 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2020.05.31

Улаанбаатар Сонгинохайрхан Говь-Алтай, Есөнбулаг

09-20 УНИ

51,600

2

Тодорхойлолт

2020.06.21

Улаанбаатар Сонгинохайрхан

Говь-Алтай, Дэлгэр

36-70 УБЗ

47,100

3

Тасалбар

2020.09.30

2020.10.01

Эрдэнэт Улаанбаатар

Төмөр зам

20,200

Дүн

118,900

 

2021 он

1

Тодорхойлолт

Тасалбар

2021.07.19

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

38-83 ГАА

63,800

Дүн

63,800

Нийлбэр дүн

202,900

                 

Нэхэмжлэгч Д.Г нь Орхон аймгийн Эрдэнэт хотод эмчилгээ хийлгэсэн гэх байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар нотлогдохгүй байна.

Эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагаар Эрдэнэт хотруу зорчсон гэх байдлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотлоогүй болно.

Эхнэр Ч.Х нь дангаараа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Дэлгэр  сумруу тус тус зорчжээ.

Энэхүү шалтгаанаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Давж заалдах гомдол гаргах шаардлагатай байсан, гэртээ цахилгааны засвар хийлгэсэн” гэж тайлбарласан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг эмчлүүлэхтэй холбогдон гарах зайлшгүй зардалд хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн болно.  

4.1.4. Нэхэмжлэгч Д.Г-н  охин Г.Мөнгөнчавхдасын хот хооронд зорчсон дараах унааны зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Унааны зардал/г.мөнгөнчавхдас/

2020 он

1

Тасалбар

2020.08.29

Улаанбаатар,Сонгинохайрхан

Говь-Алтай, Есөнбулаг

55-56 ГАҮ

25,800

2021 он

2

Тасалбар

2021.07.08

Говь-Алтай, Есөнбулаг

Улаанбаатар Сонгинохайрхан

52-52 ГАА

51,600

Дүн

77,400

Учир нь нэхэмжлэгч Д.Г-н  охин Г.М төрсний бүртгэлийн лавлагаа иргэний хэргийн материалд авагдаагүй, зайлшгүй шаардлагаар эцэг, эхийн хамт хот хооронд зорчсон гэх байдал нь баримтаар нотлогдоогүй болно. Уг нөхцөл байдлыг  хэрэгт авагдсан бусад нотлох баримт дэмжин баталсангүй.

Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасны дагуу дээрх дүгнэлтийг хийсэн болно.

4.2. Иргэний хэрэгт авагдсан эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/-ний гэх бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Г-н  эмчилгээний зардлын тооцоог хүснэгтээр үзүүлбэл:

Хоёр. Эмчилгээний зардалД.Г

2020 он

 

Баримтын нэр

Огноо

Харилцагч

Эмчилгээ утга

Баримт

дүн

1

Үзлэг

2020.04.16

Bolor melmii

Үзлэг

0

2

Зарлагын ордер

2020.06.16

МБДХ нүдний эмнэлэг

Үзлэг

20,000

3

Бичлэг

2020.08.06

Бүжингоо хүүхдийн мэдрэлийн эмнэлэг

Нойрны үеийн бичлэг

0

4

Е-баримт

2020.08.03

МБДХ нүдний эмнэлэг

Бараа

30,000

5

Е-баримт

2020.08.25

Сөүл нүдний төв

Ерөнхий үзлэг

30,000

6

Үзлэг

2020.08.25-26

 Sondra eye clinic

Үзлэг

0

7

Тооцооны хуудас

2020.08.26

Ч.Дулмаа

Нойрны үеийн ЭЭГ

60,000

8

Кассын орлогын ордер

2020.09.23

Рефлекс нүдний эмнэлэг

ҮЕР

30,000

9

Зарлагын ордер

2020.09.23

МБДХ нүдний эмнэлэг

Үзлэг

20,000

10

Потенцил

2020.09.23

Рефлекс нүдний эмнэлэг

ҮЕР

0

11

Е-баримт

2020.10.05

Алтболд мэдрэлийн эмнэлэг

Ерөнхий үзлэг

50,000

Дүн

240,000

2021 он

1

Е-баримт

2021.04.09

Нэгдсэн эмнэлэг

Бараа

1,000

2

Зарлагын ордер

2021.07.21

МБДХ нүдний эмнэлэг

Үзлэг

40,000

3

Зарлагын ордер

2021.07.27

МБДХ нүдний эмнэлэг

Үзлэг

50,000

4

Е-баримт

2020.08.25

О.Эрдэнэбулган

Эвлэрлэгийн зузаан хэмжих

35,000

5

Зарлагын ордер

2021.10.11

МБДХ нүдний эмнэлэг

Үзлэг

40,000

Дүн

166,000

Нийт

406,000

Энэхүү тооцоог нэхэмжлэгч Д.Г-н  амбулаторийн картад бичигдсэн эмчилгээ хийсэн огноо, эмнэлгээс өвчтөн илгээх хуудсаар 2020 онд 4 удаа, 2021 онд 2 удаа тус тус Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотруу зорчсон хугацаатай харьцуулан дүгнэж, эмчилгээний зардалд 406,000 төгрөгийг хариуцагч Ц.Т аас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй байна.

Дээрх эмчилгээний зардал 406,000 төгрөгийн баримт нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн эмчилгээний зардлаас цаг хугацааны хувьд хожуу байх тул “урьд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эмчилгээний зардал” гэсэн агуулга бүхий хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

4.3. Нэг талаас хариуцагч Ц.Т нь нэхэмжлэгч Д.Г-н  биед гэмтэл учруулсантай холбогдон зайлшгүй гарах зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. Нөгөө талаас нэхэмжлэгч нь өөрөөс гаргасан зайлшгүй зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй.

Энэхүү зайлшгүй байх шаардлагад нийцэхгүй дараах шатахуун,  кофе, цай худалдан авсан болон харилцаа холбоо, шуудан, нотариатийн үйлчилгээний зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Энэхүү зардлыг хүснэгтээр үзүүлбэл:

гурав. Бусад зардал/Д.Г Ч.Хишигмаа/

Баримт

Огноо

Харилцагч

Утга

Үнийн дүн

2020 он

1

Е-баримт

2020.04.24

Ундрах жүүр тулга ХХК/УБ/

---

123,800

2

Е-баримт

2020.04.03

Ундрах жүүр тулга ХХК/УБ/

Бараа

50,000

3

Е-баримт

2020.04.24

Ундрах жүүр тулга ХХК/УБ/

---

50,000

4

Мөнгөн тасалбар

2020.05.12

Нотариатч 355

Үйлчилгээний хөлс

2,400

5

Е-баримт

2020.05.27

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

500

6

Е-баримт

2020.10.03

ГА Шуудан салбар

Дугтуй, далбаа

1,159

7

Е-баримт

2020.10.19

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

400

8

Е-баримт

2020.10.21

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

400

9

Е-баримт

2020.12.04

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

400

Дүн

229,059

2021 он

1

Е-баримт

2021.01.28

ГА Шуудан салбар

Марк, дугтуй

2,380

2

Е-баримт

2021.02.04

ГА Шуудан салбар

Марк, дугтуй

7,159

3

Е-баримт

2021.03.24

ГА Шуудан салбар

Марк, дугтуй

3,900

4

Е-баримт

2021.03.24

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

700

5

Е-баримт

2021.04.01

ГА Шуудан

Марк, дугтуй

7,420

6

Е-баримт

2021.04.19

Цахилгаан Холбоо ХК

Канон, принтер

500

7

Е-баримт

2021.04.22

ГА Шуудан салбар

Марк, дугтуй

6,100

8

Е-баримт

2021.06.20

МТ ШТС

Шатахуун

45,400

9

Е-баримт

2021.07.30

МТ ШТС

Шатахуун

50,500

10

Е-баримт

2021.07.30

МТ ШТС

Шатахуун

150,000

11

Е-баримт

2021.08.05

МТ ШТС

Шатахуун

240,000

12

Е-баримт

2021.08.22

Tod Oil LLC/UB/

Шатахуун

83,000

13

Е-баримт

2021.08.22

Ти-Эм-Ойл ХХК

ШТС Баянхонгор

Шатахуун

65,000

14

Е-баримт

2021.09.28

Баярт-Олон ХХК/ГА/

Кофе, цай

55,200

15

Е-баримт

2021.11.01

Баярт-Олон ХХК/ГА/

Кофе, цай

91,400

16

Е-баримт

2021.11.18

Баярт-Олон ХХК/ГА/

Кофе, цай

131,300

17

Е-баримт

2021.11.24

Хөрс ШТС

Шатахуун

5,000

18

Е-баримт

2021.11.29

Баярт-Олон ХХК/ГА/

Кофе, цай

24,200

19

Е-баримт

2021.12.15

Цахилгаан Холбоо ХК

Бараа

1,100

Дүн

970,259

Нийт

1,154,588

Кофе, цай, шатахуун худалдан авсан болон харилцаа холбоо, шуудан, нотариатын байгууллагаар үйлчлүүлсэн зардал нь нэхэмжлэгч Д.Г-н  эмчилгээ хийлгэхэд гарсан зайлшгүй зардал болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсонгүй.  

Нефтийн бүтээгдэхүүн худалдан борлуулах үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжээс авсан шатахууныг чухам ямар тээврийн хэрэгсэлд авсан, уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн эсэх, зорчсон маршрут нь эмнэлгийн карт, өвчтөн илгээх хуудастай цаг хугацааны хувьд тохирч байгаа эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд баримтаар батлагдаагүй болно.

Өөрөөр хэлбэл эмчилгээний зориулалтаар кофе, цай худалдан авч хэрэглэсэн, зайлшгүй шаардлагаар шатахуун худалдан авсан гэх байдлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотлоогүй болно.

4.4. Нэхэмжлэлд хавсаргасан эм, тариа худалдан авсан зарлагын баримт болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад түүвэр хийхэд нэхэмжлэгч Д.Г-н  эм, тарианы зардлыг хүснэгтээр үзүүлбэл:

Тав. Эм, тарианы зардал

/Хишиг арвин дэлгэрэх ХХК/

Баримт

Огноо

Харилцагч

Үйлчлүүлэгч

Үнийн дүн

2020 он

1

Зарлагын баримт

2020.11.24

Хишиг арвин дэлгэрэх ХХК

Д.Гэрэлт-Од

Ч.Хишигмаа

118,000

2

Зарлагын баримт

2020.11.27

Хишиг арвин дэлгэрэх ХХК

Д.Гэрэлт-Од

Ч.Хишигмаа

166,100

Дүн

284,100

2021 он

1

Зарлагын баримт

2021.01.13

Хишиг арвин дэлгэрэх ХХК

Д.Гэрэлт-Од

Ч.Хишигмаа

126,300

2

Зарлагын баримт

2021.03.15

Хишиг арвин дэлгэрэх ХХК

Д.Гэрэлт-Од

Ч.Хишигмаа

533,400

3

Зарлагын баримт

2021.03.26

Хишиг арвин дэлгэрэх ХХК

Д.Гэрэлт-Од

Ч.Хишигмаа

76,500

Дүн

736,200

2020 он

1

Е-баримт

2020.03.31

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

33,000

2

Е-баримт

2020.04.06

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

850

3

Е-баримт

2020.04.20

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

10,000

4

Е-баримт

2020.05.08

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

1,000

5

Е-баримт

2020.05.08

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

18,950

6

Е-баримт

2020.05.11

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

10,400

7

Е-баримт

2020.07.06

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

23,940

8

Е-баримт

2020.07.21

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

1,000

9

Е-баримт

2020.09.10

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

32,400

10

Е-баримт

2020.11.07

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

12,400

11

Е-баримт

2020.11.09

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

51,600

Дүн

195,540

2021 он

1

Е-баримт

2021.01.13

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

55,000

2

Е-баримт

2021.01.13

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

2,500

3

Е-баримт

2021.02.19

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

121,500

4

Е-баримт

2021.03.31

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

27,900

5

Е-баримт

2021.04.16

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

16,000

6

Е-баримт

2021.04.16

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

50,000

7

Е-баримт

2021.04.16

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

4,505

8

Е-баримт

2021.04.18

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

8,000

9

Е-баримт

2021.05.27

Хишиг арвин дэлгэрэх ХХК

---

17,909

Дүн

303,314

Нийт

1,519,154

Эм, тарианы зардал/Монос ХХК/

Баримт

Огноо

Харилцагч

Үйлчлүүлэгч

Үнийн дүн

2020 он

1

Е-баримт

2020.04.15

Монос Говь-Алтай

---

4,050

2

Е-баримт

2020.11.05

Монос Говь-Алтай

---

8,340

3

Е-баримт

2020.11.12

Монос Говь-Алтай

---

21,910

4

Е-баримт

2020.11.12

Монос Говь-Алтай

---

5,100

5

Е-баримт

2020.11.13

Монос Говь-Алтай

---

14,550

6

Е-баримт

2020.11.14

Монос Говь-Алтай

---

14,690

7

Е-баримт

2020.11.17

Монос Говь-Алтай

---

17,100

8

Е-баримт

2020.11.18

Монос Говь-Алтай

---

2,200

9

Е-баримт

2020.11.20

Монос Говь-Алтай

---

3,500

10

Е-баримт

2020.11.23

Монос Говь-Алтай

---

60,960

11

Е-баримт

2020.12.11

Монос Говь-Алтай

---

8,190

12

Е-баримт

2020.07.29

Монос-Улаанбаатар

---

22,050

13

Е-баримт

2020.08.05

Монос-Улаанбаатар

---

23,752

Дүн

206,392

2021 он

1

Е-баримт

2021.03.19

Монос Говь-Алтай

---

178,750

2

Е-баримт

2021.03.19

Монос Говь-Алтай

---

6,745

3

Е-баримт

2021.04.15

Монос Говь-Алтай

---

17,300

4

Е-баримт

2021.05.18

Монос Говь-Алтай

---

2,150

5

Е-баримт

2021.06.07

Монос Говь-Алтай

---

4,700

6

Е-баримт

2021.06.10

Монос Говь-Алтай

---

8,100

7

Е-баримт

2021.08.06

Монос-Улаанбаатар

---

340

Дүн

218,085

Нийт

424,477

Эмийн зардал/бусад аж ахуйн нэгж/

2020 он

1

Е-баримт

2020.07.27

Эрдэнэ

---

15,700

2

Е-баримт

2020.08.27

Монгол Бүйлс фарм

---

30,000

3

Е-баримт

2020.09.11

Бамбайн Үндэс

---

4,200

4

Е-баримт

2020.11.13

Алтай тан

---

8,000

5

Е-баримт

2020.11.13

Алтай тан

---

8,300

6

Е-баримт

2020.11.13

Алтай тан

---

9,000

7

Е-баримт

2020.11.13

Ариун тун

---

19,800

8

Е-баримт

2020.12.03

Аминдэм-Алтай

---

15,000

9

Е-баримт

2020.12.06

Аминдэм-Алтай

---

29,500

Дүн

139,500

2021 он

1

Е-баримт

2021.01.11

Бамбайн Үндэс

---

12,750

2

Е-баримт

2021.02.18

Сант-Арвин

---

30,000

3

Е-баримт

2021.02.22

Бамбайн Үндэс

---

24,000

4

Е-баримт

2021.03.11

Түмэн туяа ХХК

---

220,000

5

Е-баримт

2021.03.25

Түмэн туяа ХХК

---

19,200

6

Е-баримт

2021.04.04

Бамбайн Үндэс

---

26,400

7

Е-баримт

2021.06.02

Бамбайн Үндэс

---

28,750

8

Е-баримт

2021.07.21

Бүтээгч Плазма

---

11,000

9

Е-баримт

2021.07.22

Энто

---

202,250

10

Е-баримт

2021.07.23

Бүтээгч Плазма

---

15,700

11

Е-баримт

2021.07.26

Тунбилэг

---

14,250

12

Е-баримт

2021.07.27

Дакал фарм

---

25,800

13

Е-баримт

2021.07.29

Марант фарм

---

31,950

14

Е-баримт

2021.09.14

Алтай тан

---

14,850

15

Е-баримт

2021.10.03

Ариун тун

---

27,500

16

Е-баримт

2021.10.08

Бамбайн Үндэс

---

6,950

17

Е-баримт

2021.10.16

Даян-Ирээдүй

---

33,800

18

Е-баримт

2021.11.05

Бамбайн Үндэс

---

41,000

19

Е-баримт

2021.11.07

Ариун тун

---

4,200

20

Е-баримт

2021.11.07

Ариун тун

---

614,200

21

Е-баримт

2021.11.09

Ариун тун

---

18,650

22

Е-баримт

2021.11.10

Түмэн туяа ХХК

---

400,000

23

Е-баримт

2021.11.16

Алтай тан

---

15,000

24

Е-баримт

2021.11.16

Ариун тун

---

8,400

25

Е-баримт

2021.11.18

Ариун тун

---

31,500

26

Е-баримт

2021.11.21

Ариун тун

---

37,950

27

Е-баримт

2021.12.15

ГА эм хангамж

---

8,350

Дүн

1,924,400

Нийт:

2,063,900

Нийлбэр дүн

4,007,531

                               

Дээрх эм, тариа авсан хугацааг амбулаторийн карт, өвчтөн илгээх хуудас, эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай харьцуулан тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, дээрх зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүл мэндийн дэвтрээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 07 дугаар сарын 03-ны өдөр, 08 дугаар сарын 05-ны өдөр, 08 дугаар сарын 17, 25-ны өдөр 09 дүгээр сарын 25-ны өдөр, 11 дүгээр сарын 02,09,25-ны өдөр, 12 дугаар сарын 01,02-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10,25,26-ны өдөр, 04 дүгээр сарын 15-ны өдөр, 07 дугаар сарын 21-ний өдөр, 07 дугаар сарын 23-ны өдөр, 09 дүгээр сарын 08,13-ны өдөр, 10 дугаар сарын 08,11, 14-ний өдөр тус тус үзлэг хийлгэсэн бичилт тусгагджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр болон Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 215/МА2020/00022 дугаар магадлалаар хянан шийдвэрлэгдсэн эм, тарианы зардлын баримтыг энэхүү иргэний хэрэгт авагдсан эм тарианы баримттай нэг бүрчлэн харьцуулахад хоорондоо давхцалгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул “урьд шүүхээр шийдвэрлэгдсэн эм тарианы зардлыг дахин нэхэмжилсэн” гэх хариуцагч Ц.Т ийн тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим эм тарианы зардал нь дээрх шийдвэр, магадлалаар шийдвэрлэгдсэн зардалтай огнооны хувьд давхцалтай боловч үнийн дүнгийн хувьд өөр, үнийн дүнгийн хувьд ижил боловч огнооны хувьд өөр байна.  

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна”, 7.4 дахь хэсэгт “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж тус тус заажээ.

Гадаад хэл дээр бичигдсэн албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй дараах баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:

Дөрөв. гадаад хэл дээрх баримт/Д.Г Г.Мөнгөнсувд/

Баримт

Огноо

Харилцагч

Гүйлгээний утга

Үнийн дүн

2020 он

1

Cashbill

2020.04.03

Daxen LLC

---

102,100

2

Cashbill

2020.08.05

---

---

130,000

 

3

---

2020.10.30

---

---

900

Дүн

232,100

2021 он

1

Cashbill

2021.09.28

Daxen LLC

---

55,200

2

Cashbill

2021.11.01

Daxen LLC

---

91,400

3

Cashbill

2021.11.18

Daxen LLC

---

67,000

4

Cashbill

2021.11.29

Daxen LLC

---

24,200

5

Cashbill

2021.12.15

Daxen LLC

 

130,300

Дүн

368,100

Нийт

601,100

Тав. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 7,680,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Г нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 670,000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс нэг сарын тэтгэврийн хэмжээ 350,000 төгрөгийг хассан дүн 320,000 төгрөгийг 2020-2021 онуудын 24 сараар үржүүлж, 7,680,000 төгрөгийг хариуцагч Ц.Т аас гаргуулахаар нэхэмжилжээ. 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй”,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0140114 дүгээр актаар нэхэмжлэгч Д.Г-н  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар хугацаагүйгээр сунгажээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан нэхэмжлэгч Д.Г-д нэг сард 350,000 төгрөгийн тэтгэвэр тогтоосон түүний тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт тусгагджээ.

Гэвч хариуцагч Ц.Т ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүнд зэргийн гэмтэл авах үед нэхэмжлэгч Д.Г нь цалин хөлс авч байсан нь нотлогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт 2015 оны 08 дугаар сараас хойшхи хугацааны хөдөлмөрийн хөлс  болон түүнээс суутгасан шимтгэлийн бичилт тусгагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Г-н  хариуцагч Ц.Т аас 2021-2020 онуудад дутуу авсан цалин хөлс 7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.      

Учир нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний хэмжээ нь даатгуулагчийн нэг сарын цалин хөлснөөс нэг сарын тэтгэврийн хэмжээг хассан дүнгээр тодорхойлогдох юм.

Энэ талаар ижил агуулга бүхий эрх зүйн дүгнэлт хийж, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00195 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгааг дурьдах нь зүйтэй.

Энэхүү шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн дутуу авсан цалин хөлс 7,920,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаа хамаарч байх бөгөөд энэхүү иргэний хэргийн тухайд дутуу авсан цалин хөлс 7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь 2020-2021 онууд хамаарч байна.

Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2020-2021 онуудад дутуу авсан цалин хөлс 7,680,000 төгрөг гаргуулах шаардлагыг урьд иргэний хэрэгтэй холбоотой боловч өөр нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй болно.

Энэхүү үндэслэлээр “урьд шүүхээр шийдвэрлэгдсэн цалин хөлсний зөрүү шаардсан нэхэмжлэлийг дахин гаргасан” гэх агуулга бүхий хариуцагч Ц.Т ийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Зургаа. Эхнэр Ч.Х-н нөхөр Д.Г-г  асарсан хугацаанд олох ёстой орлого 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  олгосон 000026145 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 3247457 регистрийн дугаартай, хүнсний дэлгүүр гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй, “Онгод шүтээн” ХХК-ийн 1 хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх удирдлагын бичилт хийгдээгүй байна.

“Онгод шүтээн” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь нэхэмжлэгч Д.Г-н эхнэр Ч.Х нь болох нь Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтод тусгагджээ.  

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар эрүүл мэндийн хувьд иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон нэхэмжлэгч Д.Г-н асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Ч.Хишигмааг тогтоожээ.

Нэхэмжлэгч Д.Г нь байнгын асаргаа шаардлагатай иргэн болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтод дурьджээ.

Эдгээр бичмэл нотлох баримтаар эхнэр Ч.Х нь байнгын асаргаа шаардлагатай нөхөр Д.Г-г  асран хамгаалж, харгалзан дэмжих шаардлага гаргасан, уг шалтгаанаар тодорхой хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдаж, орлого буурсан байхыг шүүх үгүйсгэхгүй.

Гэвч нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн албан бичиг, тодорхойлолт, “Агинарын Овоо” ХХК, “Их буудал” ХХК, “Юнител” ХХК, “Мобиком” ХХК зэрэг гэрээт аж ахуйн нэгжийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар  Ч.Х-н дангаар хувьцааг нь эзэмшдэг “Онгод шүтээн” ХХК-ийн орлогыг тодорхойлох боломжгүй байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 01/70 дугаар албан бичигт “Онгод шүтээн” ХХК-ийн татвар төлөлтийн дүнг тусгаснаас бус нэг жилийн үйл ажиллагааны орлогын дүн мэдээ тусгагдаагүй.

Мөн түүнчлэн “Онгод шүтээн” ХХК-ийн талаарх Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтын хамрах огноо нь 2021 он байх бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн орлогын хэмжээ бичигдээгүй, гэрээт борлуулагч болохыг гэрчилсэн “Агинарын Овоо” ХХК, “Их буудал” ХХК, “Юнител” ХХК, “Мобиком” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн тодорхойлолтоор “Онгод шүтээн” ХХК-ийн үйл ажиллагааны орлогын хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Энэ тохиолдолд шүүх дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Д.Г-н  эхнэр Ч.Х-н дангаар хувьцааг нь эзэмшдэг “Онгод шүтээн” ХХК-ийн жилийн орлогын хэмжээг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн болно.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00195 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт болон гэрээт борлуулагчийн тодорхойлолт зэргийг үндэслэн Ч.Х-н орлогыг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, эхнэр Ч.Х-н нөхөр Д.Г-г асарсан хугацаанд олох ёстой орлого 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ талаарх зохигч маргаагүй болно.

Энэхүү шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн эхнэр Ч.Х-н олох ёстой байсан орлого 36,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаа хамаарч байх бөгөөд энэхүү иргэний хэргийн тухайд олох ёстой байсан орлого 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь 2020-2021 онууд хамаарч байна.

Иймд 2020-2021 онуудад олох ёстой байсан орлого 24,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг урьд иргэний хэрэгтэй холбоотой боловч өөр нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй болно.

Иймд “урьд шүүхээр шийдвэрлэгдсэн орлогыг дахин нэхэмжилсэн ” гэх агуулга бүхий хариуцагч Ц.Т ийн тайлбарыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй байна.

Найм. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.М нь нэхэмжлэгчийн Д.Г-н  2020-2021 онуудын эмчилгээ, унааны зардал, 24 сарын цалин хөлсний зөрүү, эхнэр Ч.Х-н орлогын зарим хэсгийг хариуцагч Ц.Т аас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхээс эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь баримтаар нотлогдож буй нэхэмжлэгч Д.Г эхнэр Ч.Х нарын унааны зардал 977,600 төгрөг, эмчилгээний зардал 406,000 төгрөг, эм тарианы зардал 4,007,531, эмчилгээний зардалд нийт 5,391,131 төгрөгийн зайлшгүй зардлыг хариуцагч Ц.Т аас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлээс үлдэх 40,178,869 төгрөг нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд иргэдийн төлөөлөгч А.Мөнхчимэгийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн зарим хэсэг нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, үлдэх хэсэг нь баримтаар нотлогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болохыг дурьдав.  

Ес. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгтгэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 5,391,131 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,208 төгрөгийг хариуцагч Ц.Т аас гаргуулан улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Т-с 5,391,131/таван сая гурван зуун ерөн нэгэн мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,178,869/дөчин сая нэг зуун далан найман мянга найман зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч  Ц.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Т аас 5,391,131 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,208/нэг зуун нэг мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ                                                Н.ОЮУНБИЛЭГ