Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/00366

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 зайсан, ... дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, Ш... овогт Г гийн Ө /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 02 дугаар хороо,... ийн гудамж ....  дугаар байр, ... тоот хаягт байрлах, Ю ББСБ ХХК /РД: ... /-д холбогдох,

 

Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа Ю ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Ю ББСБ ХХК-д өөрийн өмчлөлийн .... дугаараа барьцаалж ... дугаар зээлийн гэрээ байгуулж 24,875,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зориулан 6 сарын хугацаатай зээлсэн юм. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 24,875,000 төгрөг, зээлийн хүү 463,446 төгрөг, нийт 25,338,446 төгрөгийн зээлийг бүрэн төлж баарагдуулсан учир Ю ББСБ ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан өөрийн өмчлөлийн .... дугаарыг эргүүлэн авсан. Зээлээ төлж барагдуулсны дараа барилгын ажил гүйцэтгэхээр болж Голомт банкнаас зээл авах гэтэл та Ю ББСБ ХХК-иас 24,875,000 төгрөгийн зээл авч байсан байна, та зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул зээл олгох боломжгүй гэх хариуг авсан. Дээрх асуудлыг тодруулахаар хариуцагч Ю ББСБ ХХК-д очиж уулзахад та зээлээ төлөөгүй байна гэж хэлсэн. Г.Ө ийн хувьд зээлийг тус банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч Ю ББСБ ХХК-ийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №... дугаар албан бичгээр ... тоот зээлийн гэрээтэй ... регистрийн дугаартай Г овогтой Ө нь 25,338,446 төгрөгийг Ю ББСБ ХХК-ийн ажилтан зээлийн эдийн засагч Б.А гийн дансаар дамжуулан хаасан нь үнэн болно. Г овогтой Ө ийн зүгээс төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно гэх албан бичгийг өгсөн юм. Дээрх үйл явдлаас шалтгаалж Г.Ө Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн өртэй гэсэн мэдээлэлтэй байгаа учраас Г.Ө ийн хувьд дахин арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байна. Иймд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа Ю ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу талбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , С.Д нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Г.Ө 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай Ю ХХК-тай ... тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний 6.2.2-т заасны дагуу зээлийн төлбөрийг буцааж шилжүүлэхдээ манай байгууллагын Хаан банкин дахь ...тоот дансанд, мөн Голомт банкин дахь ... тоот дансанд хийхээр харилцан тохиролцсон байсан. Гэвч Г.Ө нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээнд заагдсан дансаар төлөөгүй ба манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Т.А гийн хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ төлбөр тооцоо нь одоог хүртэл манай байгууллагад төлөгдөж орж ирээгүй тул тус ... тоот зээлийн гэрээг хаах боломжгүй байгаа. Манай компанид ажиллаж байсан Т.А нь хэд хэдэн харилцагчаас зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн дансаар авч залилан хийсэн байх магадлалтай тул үүнийг бид .... дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байна. .... дүүргийн цагдаагийн хэлтсээс Т.А д холбогдуулан ... тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул Г.Ө болон Т.А нь хоорондоо ямар холбоо сүлбээтэй, харилцан хамааралтай эсэхийг шалгуулж тогтоолгоно. Мөн Г.Ө нь нийт 5 удаагийн гүйлгээгээр зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байдаг ба өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хамгийн сүүлд төлөлт 2019 оны 08 дугаар сарын 27-нд хийсэн. Г.Ө нь зээлийн төлбөрт Т.А гийн дансанд төлсөн гэх баримтыг үзүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулмааргүй байна. Голомт банкнаас зээл авахад танайхаас албан тоот хэрэгтэй байна, тус банкинд зориулж албан бичиг хийгээд өгөөч гэж хэд хэдэн удаа шаардаж хүсэлт гаргасны дагуу манайх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... тоот албан бичгийг хийж өгсөн. Т.А тай холбоотой асуудлаар талууд юуг гэж тохиролцсон бэ гэхээр Т.А гийн дансанд Г.Ө зээлийн төлөлтийг хийх ёсгүй байсан. Гэхдээ бид Т.А гийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа учраас та Т.А тай холбогдолгүй бол бид нартай хамтран ажиллаж цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж харилцан тохиролцоод явсан боловч цагдаагийн байгууллага дээр одоо хүртэл очиж мэдүүлэг өгөөгүй байгаа. Зээлийн барьцаа болох .... дугаарыг Г.Ө ийн нэр дээр шилжүүлнэ үү гэх Ю ББСБ ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаартай албан бичиг дээрх гүйцэтгэх захирал Б.М гэх нэрний өмнөх гарын үсгийг тухайн үед Т.А хуурамчаар зурсан гэж үзэж байгаа. Иймд Г.Ө нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ю ББСБ ХХК-д холбогдуулан Г.Ө ийн нэр дээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд өргүй гэж бүртгэхгүй байгаа Ю ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө т холбогдох мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд зөвтгөж бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ю ББСБ ХХК ... нэхэмжлэгч Г.Ө нь манай байгууллагаас 25,000,000 төгрөгийн зээлийг Мобиком корпораци ХХК-ийн .... дугаарыг барьцаалж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зөвхөн гэрээнд заасан дансанд төлөх ёстой байтал манай ажилтан, зээлийн эдийн засагч Т.А гийн Хаан банкин дахь ... тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн байдаг. Одоо Г.Ө нь үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ю ББСБ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлж, .... дугаарыг барьцаалахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкин дахь Г.Ө ийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч Г.Ө нь зээлийн эргэн төлөлтийг Хаан банкин дахь Ю ББСБ ХХК-ийн эзэмшлийн ...тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-нд 1,034,466 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-нд 5,000,000 төгрөг, мөн Ю ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч Б.А гийн Хаан банкин дахь ... тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлснөөр зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээний үүргээ зээлдэгч бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр зээлдүүлэгч Ю ББСБ нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот ... тоот гэрээний дугаартай Ю ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа .... дугаарыг Г гийн Ө ийн нэр дээр шилжүлнэ үү гэх албан бичгээр барьцаа хөрөнгийг зээлдэгчийн нэр дээр буцаан шилжүүлсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... тоот ... тоот зээлийн гэрээтэй Г.Ө нь тус зээлийн үлдэгдлийг тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч Б.А гийн дамжуулан хаасан нь үнэн болно гэх албан бичгийг Голомт банк ХХК-д гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, мөн хуулийн 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ө нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ.

Хариуцагч Ю ББСБ ХХК нь ... Зээлийн эргэн төлөлтийг зөвхөн гэрээнд заасан дансанд төлөх ёстой байтал манай ажилтан, зээлийн эдийн засагч Т.А гийн Хаан банкин дахь ... тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн, Т.А нь зээлийн эргэн төлөлтийг хувийн дансаараа авах эрхгүй этгээд гэж маргасан боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасан ба харуицагч Ю ББСБ ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот албан бичгүүдээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Г.Ө ийг зээлийн төлбөрөө эдийн засагч Б.А гийн дансаар дамжуулан төлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч нь Б.А гийн тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчаар ажилладаг байсан, Г.Ө нь Хаан банкин дахь Б.А гийн эзэмшлийн ... тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2Мэдээлэл нийлүүлэгч нь дараах үүрэгтэй:, 20.2.1зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх;, 20.2.3зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах; гэж зааснаар зээлийн мэдээллийн санд зээлдэгч Г.Ө ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх мэдээллийг зээлдүүлэгч Ю ББСБ нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа Ю ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 211 дүгээр зүйлийн 211.2, 236.4, 236.1.1-т заасныг баримтлан Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа Ю ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчи Ю ББСБ ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР