Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1187

 

 

 

 

 

    2020             09             10                                     2020/ДШМ/1187                                                                                   №  Т  M № 546                                  МАЛАЛ

Б.Б-, Б.Д-, Ш.Г-, А.А-,                                                                                                                       М.М-, О.А-, Б.Д нарт                                                                                                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б.Д-, М.М- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Ш.Г-гийн өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Р.Бүдханд,

шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Г.Эрдэнийн бичсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Б.Д-, Ш.Г-, А.А-, М.М-, О.А-, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1802005110297 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 0 дугаар баг, Бумбатын 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2. Г овгийн Б-ы Д, Улаанбаатар хотод 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо 00 дүгээр хороолол 000 дугаар байрны 00 тоотод түр оршин сууж байсаэ, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. Ц овгийн Ш-ын Г, Улаанбаатар хотод 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын 00 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар байрны 000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

4. Р овгийн А-гийн А, Улаанбаатар хотод 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:000000000/

5. Т овгийн М-ын М, Улаанбаатар хотод 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:000000000/

6. Х овгийн О-ын А, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1974 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Ган зам-00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

7. Х овгийн Б-ны Д, Улаанбаатар хотод 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан.

Б.Б- нь Б.Д-ий захиалгын дагуу 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ОХУ-аас сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 88 таблет /616 капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цавын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр оруулж ирэн, Б.Д-д 2015 оны 08 дугаар сард 18 таблет /126 капсул/, 2015 оны 09 дүгээр сард 2 удаа 36 таблет /252 капсул/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан,  2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 34 таблет /238 капсул/ Б.Д-д худалдахыг завдсан гэмт хэрэгт,

Б.Д- нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Б.Б-д захиалж ОХУ-аас сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 88 таблет /616 капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цавын шалган нэвтрүүлэх боомтоор 4 удаа зохих зөвшөөрөлгүйгээр оруулж ирэн, 2016 оны 02 дугаар сард М.Халиунд нийт 4 капсулыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэгт, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,13 грамм жинтэй Мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Ш.Г- нь 2016 оны 07, 08 дугаар сард сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 136 капсул эмийг А.А-д, 2016 оны 09 дүгээр сард 4 капсул эмийг М.Халиунд зохих зөвшөөрөлгүйгээр тус тус худалдсан гэмт хэрэгт,

А.А- нь 2016 оны 08 дугаар сард сэтгэцэд нөлөөт Анданте гэх нэртэй 10 капсул эмийг Н.Ууганбаярт, 2 капсул эмийг Н.Чинбат, О.Энхсайхан нарт, 3 капсул эмийг Т.Тэмүүжинд зохих зөвшөөрөлгүйгээр тус тус худалдсан гэмт хэрэгт,

М.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр О.А-т захиалж сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй 49 таблет /343 капсул/ эмийг Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оруулж ирэн, мөн сарын 27-ны өдөр 20 таблет /140 капсул/ эмийг Б.Д-, О. Энхтулга нарт худалдсан гэмт хэрэгт,

О.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.М-ын захиалсны дагуу сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй 49 таблет /343 капсул/ эмийг Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оруулж ирсэн гэмт хэрэгт,

Б.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,13 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Д-д хууль бусаар худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн түүний завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ш.Г-, А.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-г хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд, шүүгдэгч Б.Д-ийг эмийг импортолсон, худалдсан, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Ш.Г-г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.А-г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд, шүүгдэгч М.М-ыг эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд, шүүгдэгч О.А-ыг эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд, шүүгдэгч Б.Д-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Ш.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх 2 жил 6 сар хорих ялаар, Б.Б-д оногдуулсан хорих ялуудын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-, Б.Д-, Ш.Г-, А.А-, Б.Д-, О.А- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ий цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Б.Д-ий цагдан хоригдсон 33 хоног, шүүгдэгч Ш.Г-гийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 2 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-, А.А- нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-од оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 350 капсул “Анданте” нэртэй эм, О.Энхтулгын тээврийн хэрэгслээс хураагдсан 133 капсул “Анданте” нэртэй эм, 2x3 см хэмжээтэй тунгалаг өнгийн ууттай /шинжилгээнд дээж авч шинжилсний дараа 0,07 грамм болсон/ “Мөс гэх бодис, хагарсан тарианы усны шил, М.М-ын биед үзлэг хийхэд хураагдсан дотроо эмгүй хоосон “Анданте” нэртэй эмийн 3 ширхэг капсул, эрээн өнгийн болон улаан шар өнгийн босоо зураастай гуурс 2 ширхэг, М.М-ын гэрт нэгжлэг хийхэд хураагдаж шинжилгээ хийгдсэн “Анданте” нэртэй эмний хөх цэнхэр өнгийн эмгүй хоосон 1 ширхэг капсул, тарианы усны шилний толгой хэсэг, 1 ширхэг гуурс, М.М-ын унаж явсан тээврийн хэрэгслээс “Анданте” нэртэй 182 капсул эм, Макропен Мидекамицин 400мг гэсэн бичигтэй 1 таблет болох 8 капсул эм зэрэг эд зүйлсийг тус тус устгахыг, мөн АЮ299092 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн, АМ99544600 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн, ЗИ15244860 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн, ЗИ4679814 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхээр Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, М.М-ын Е2014884 дугаартай гадаад паспортыг өөрт буцаан олгож, нууц ажиллагааны магадлагаа, магадлагаанд хавсаргагдсан 1 ширхэг CD, мөн 8 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудаст М.М-ын цахим хаягт үзлэг хийсэн 1 ширхэг CD зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.М-ын биед үзлэг хийхэд хураагдсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 105 ширхэг буюу нийт 2,100,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг анхаарч үзэлгүй, намайг хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тус тусад нь ял оноон нэмж нэгтгэн миний эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоосон нь хуульд нийцэхгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа билээ. Эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг бөгөөд өндөр настай эцэг, эхээ асардаг тул миний ар гэрийн байдал болон хүү Б.Анхбаяр маань 14 настай, хаашаа ч хазайж мэдэх насан дээрээ байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү” гэжээ.  

Шүүгдэгч О.А- давж заалдах гомдолдоо: “Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-аас ирэхдээ М.М-од өгөх илгээмж болох 49 таблет “Анданте” гэх нэртэй эмийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт холбогдож, уг үйлдлийн талаар анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр гэртээ бага насны буюу 5 настай хүүхдээ хардаг. 2 охин маань Улаанбаатар хотод оюутан. Би улс хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэн ар гэрээ тэжээдэг. Манай гэр бүлийн хувьд өөр орлогын эх үүсгэвэргүй. Одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 8 хувийн зээлтэй байранд амьдардаг. Оюутан охин Улаанбаатар хотод байр түрээслэн амьдардаг. Хайрт ээж минь 2020 оны 01 дүгээр сард цусны хорт хавдар гэдэг хүнд өвчин тусч, намайг хоригдож байхад нас барсан мэдээ ирсэн нь маш хүнд туслаа. Ээжийн минь эмчилгээний зардал, гэр бүлийнхээ амьдрал ахуйн бүх асуудлыг шийдэх нь миний нуруун дээр явж ирсэн. Ачлалт аав, ээждээ сайн хүү нь байх, хань үр хүүхэддээ сайн хань, сайн аав байх гэж хичээж өдий 46 нас хүрэхдээ нэг ч удаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх удаа хууль бус зүйл хийгээд түүнийхээ хариуцлагыг ухамсарлаж гэм буруугаа хүлээгээгүйн улмаас эрх чөлөөгөө хязгаарлуулан суух ямар хэцүү болохыг гүнээ ойлгож гэмшиж байна. Нөгөө талаар амьжиргааны хэдэн төгрөгийн төлөө хүний дайвар ачаа авч, хуулиар хориглосон эмийг хууль бусаар хил нэвтрүүлж, ирээдүй болсон залуусаа хордуулах эмийг оруулж ирсэндээ туйлын их харамсаж байна.

Өөрийн зүгээс гэм буруугаа хүлээж байна. Тухайн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухаарч ойлгосон тул миний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг тэнсэж өгнө үү. Би цаашид өөрийн хийх үйлдэлд хянамгай хандаж хайрт аав, хань, үр хүүхдийнхээ төлөө хуулийн дагуу, шударгаар хөдөлмөрлөх болно. Надад итгэж боломж олгоно уу” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болортуяаг хууль бусаар эм худалдахыг завдсан болон эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг учраас завдсан үйлдэлд нь оноосон 6 сар хорих ялыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт шүүгдэгчид хамааралгүй тул түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс хэрэг шийдвэрлэсний дараа хавтаст хэргийн материалтай танилцаад гэрчээр О.А-ийн өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, гүйцэтгэх ажиллагааны материал зэрэг нотлох баримтуудыг үндэслэн О.А-ийн холбогдсон хэргийн зүйлчлэлтэй маргах боломжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд О.А- нь тухайн үед уг хэргийг хэрэгсэхгүй болно гэж итгээд хийсэн үйлдлээ ойлгож байгаа ч өмгөөлөгчийн зөвлөсний дагуу гэм буруугүй гэсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон нь 1 жил хорих ял оногдуулах гол үндэслэл болсон. Би О.А-тай уулзаж үйлдэл, хэргийн зүйлчлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар тайлбарлан ойлгуулсан гэм буруутай болохоо ойлгож ухаарсан. О.А- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл хангагдсан байна. Иймд түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Шүүгдэгч Б.Б-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан ба түүний үйлдсэн хэд хэдэн удаагийн төгссөн, төгсөөгүй үйлдлүүдийг нэгтгэн дүгнэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г нэг төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа, ял шийтгэхдээ завдсан үйлдэлд тусад ял оногдуулж, нэмж нэгтгэсэн тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Б.Д-, М.М- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.М-, Б.Д- нар нь гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Д- нь өрх толгойлсон ганц бие эцэг, бага насны хүүхдийн хамт амьдардаг болох нь хавтас хэрэгт авагдсан хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон тул торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Г-гийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Г- нь 5 хүүхэдтэй, хамгийн бага нь өнөөдөр 3 нас хүрч байна. Иймд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлтэй тул Ш.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Р.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.А- нь 1-3 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Хэрэгт шалгагдаж байх явцад нөхөр нь салаад явсан, өрх толгойлсон эмэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д-ий хувьд М.М-од мөнгөндөө өгсөн болохоос гүйцэтгэх ажлын баримт байхгүй. Ерөнхийдөө Б.Д-д өгсөн үйлдэл тогтоогддог болохоос зарсан үйлдэл тогтоогддоггүй. Иймд шүүх бүрэлдэхүүн үнэхээр худалдаалах зорилго байсан эсэхийг нь анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, М.М-,  Б.Д-, Ш.Г-, А.А-, О.А-, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдол, эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогдоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, Б.Б- нь Б.Д-ий захиалгын дагуу 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ОХУ-аас сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 88 таблет /616 капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цавын шалган нэвтрүүлэх боомтоор 4 удаа зохих зөвшөөрөлгүйгээр оруулж ирэн, Б.Д-д 2015 оны 08 дугаар сард 18 таблет /126 капсул/, 2015 оны 09 дүгээр сард 2 удаа 36 таблет /252 капсул/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 34 таблет /238 капсул/ тус эмийг Б.Д-д худалдахыг завдсан гэмт хэрэг,

Б.Д- нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Б.Б-д захиалж ОХУ-аас сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 88 таблет /616 капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цавын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр оруулж ирэн, 2016 оны 02 дугаар сард М.Халиунд нийт 4 капсулыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,13 грамм жинтэй Мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

Ш.Г- нь 2016 оны 07, 08 дугаар сард сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй нийт 136 капсул эмийг А.А-д, 2016 оны 09 дүгээр сард 4 капсул эмийг М.Халиунд зохих зөвшөөрөлгүйгээр тус тус худалдсан гэмт хэрэг,

А.А- нь 2016 оны 08 дугаар сард сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй 10 капсул эмийг Н.Ууганбаярт, 2 капсул эмийг Н.Чинбат, О.Энхсайхан нарт, 3 капсул эмийг Т.Тэмүүжинд зохих зөвшөөрөлгүйгээр тус тус худалдсан гэмт хэрэг,

О.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.М-ын захиалсны дагуу сэтгэцэд нөлөөт “Анданте гэх нэртэй 49 таблет /343 капсул/ эмийг Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оруулж ирсэн гэмт хэрэг,

Б.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,13 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Д-д хууль бусаар худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-1/4593 дугаар албан бичиг /7-р хх 60/,

Б.Б-гийн Е1592681 дугаарын гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 66/,

эд мөрийн баримтууд /3-р хх 72/,

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 28, 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн “Анданте эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдан борлуулахыг хориглоно, шинжилгээнд ирүүлсэн “Анданте 10мг” капсултай эм нь залеплоны таних урвал өгч үйлчлэгч бодис агуулагдаж 104.2% байна. Эрүүл мэнд,  Спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад “Залеплон” эм нь сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон” гэх шинжээчийн дүгнэлтүүд /3-р хх 96-97, 5-р хх 58-59/,

            шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “... 2015 оны 07 дугаар сард Д-тэй танилцсан. Намайг Орос руу бараанд явдаг гэдгийг мэдээд “Анданте” гэх эмний нэрийг бичиж өгөөд “Энэ эм хойно эмийн санд нь байдаг. Та сураглаад аваад ирээч” гэсэн. 2015 оны 08 дугаар сарын сүүлээр бараанд явахдаа Боорз хотод эмийн сангаас 1 ширхэг “Анданте” эмийг 18,000 төгрөгөөр бодож нийт 17-18 ширхэгийг аваад Эрээн цавын хилээр биедээ халаас болон бусад хэсэгтээ хийж оруулж ирсэн. Д-д “Анданте” гэх эм нийт 17-18 таблет буюу 126 ширхэг эмийг 1 таблетийг нь 50,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Д- дахин нөгөө эм хэрэгтэй байна гэхээр нь 18 таблетыг оруулж ирээд 1 таблетийг нь 50,000 төгрөгөөр тооцож өгсөн. Мөн нөгөө эмнээсээ аваад ирээч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сард дахиж хойшоо яваад бас л 18 ширхэгийг авчирч Д-д зарсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг хойшоо бараандаа явах гэж байхад Д- утсаар яриад нөгөө эм хэрэгтэй байна гэхээр нь Боорзын нөгөө авдаг эмийн сангаасаа 34 таблет буюу 238 ширхэгийг Эрээн цавын хилийн боомтоор халаас болон биеийн цээжин хэсэг, хөлөндөө скочдон нууж оруулж ирээд Улаанбаатарт Д-д өгөх гэж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /3-р хх 119-120/,

            шүүгдэгч Б.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 06 дугаар сард тэр эгчтэй танилцаад, надад “Анданте” гэх эмийг зардаг болсон. Эмийг 7 ширхэгийг 50,000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Би өөрөө цааш нь авах хүмүүст 60,000-70,000 төгрөгөөр зардаг. Сард нэг удаа ирж надад эмийг зардаг байсан ба 70 ширхэг дотор авдаг байсан. 2016 оны 06 дугаар сараас дахин худалдан авч эхэлсэн ...” /3-р хх 113-114/,

“... Болортуяа эгчтэй танилцаад 2015 оны 08 дугаар сард 3 таблет буюу 18 капсултай эмийг 1 таблетыг нь 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Халиунд 1 таблетыг нь 60,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард Болортуяа эгчээс 18 капсулыг 1 ширхэгийг нь 50,000 төгрөгөөр худалдаж аваад Халиунд 60,000 төгрөгөөр өгсөн. 2015 оны 11 дүгээр сард дахин Халиунд 60,000 төгрөгөөр зарсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 гаран капсултай “Анданте” эмийг 1 ширхэгийг 50,000 төгрөгөөр худалдан авч, мөн Халиунд 50,000 төгрөгөөр зарж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Болортуяа эгчээс авч, Халиунд өгдөг байсан ...” /3-р хх 122-123/,

шүүгдэгч Б.Д-ий мөрдөн байцаалтын шатанд М.М-оос “Анданте” эмийг худалдан авсан тухай болон Б.Д-өөс “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодис худалдаж авсан гэх агуулга бүхий мэдүүлэг /1-р хх 187-188, 189-190/,

шүүгдэгч М.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Д-өөс 2016 оны 02 дугаар сарын эхээр 1 удаа Анданте эмийг худалдаж авсан. Түүнээс хойш уулзаагүй явж байгаад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд уулзаж 3 капсулыг худалдаж авсан ...” /4-р хх 9, 208/,

М.М-ын сэжигтнээр өгсөн “...Машинд болон биед байсан “Анданте” гэх эмийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгаас ирсэн автобусны жолоочоос нь тосож аваад Д-тэй 91898868 дугаарын утсаар холбогдож Энхтулга тэр хоёртой “Sky” их дэлгүүрийн зогсоол дээр уулзаад 20 таблет “Анданте” өгч мөнгөө бэлнээр нь авч байгаад цагдаад баригдсан..., Машинд суух үед Д-, Энхтулга хоёр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байсан....”/1-р хх 161-162,

О.А-ийн яллагдагчаар өгсөн “...Би “Sekv Sekv” гэх хаягтай Мөнх-Орших гэх залууд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явсан автобусны жолоочоор дамжуулан гялгар ууттай орос цэргийн малгайд хийсэн 49 ширхэг таблеттай эм мэт зүйлийг явуулсан нь үнэн... Гэдээ би өөрөө хилээр оруулж ирээгүй...” /9-р хх 30-32/ гэх мэдүүлгүүд,  

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр М.Халиунаас цэнхэр өнгийн гадартай 4 ширхэг эм, жижиглэн тайрсан ундааны соруул 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /4-р хх 179/, Б.Б-гаас 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Анданте” гэсэн бичигтэй 34 таблет эмийг хураан авсан тэмдэглэл /3-р хх 67/,

            Иргэний харьяалал, шилжилт хөД-ий ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2774 дугаартай албан бичиг /3-р хх 210-213/,

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай албан бичиг /4-р хх 107-118/,

            гэрч Б.Цолмонбаатарын “... Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас уг эмийг бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Анх 2009 оны 06 дугаар 23-ны өдөр улсын эмийн бүртгэлд бүртгэж байсан. Уг эм нь яагаад хасагдах болсон гэхээр өсвөр насны хүүхэд залуучуудын дунд эмийн зүй бус хэрэглээ ихсэж, улмаар цагдаагийн байгууллагад уг эмтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдсээр байгаатай холбогдуулан Унгар Улсын Гедеон Рихтер үйлдвэрээс Анданте 10 мг, 7 капсултай эмийг бүртгэлээс хасуулах хүсэлт ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Бүртгэлээс хасагдах шийдвэр гарсан тохиолдолд Монгол Улсын хилээр импорт хийгдэхгүй, худалдахгүй хориглосон гэж ойлгож болно. Андантед залеплон гэх бодис агуулагддаг, залеплон нь үндсэн үйлчлэгч, эмчилгээнд үйлчилгээ үзүүлж байгаа бодис юм. Анданте эмэнд 10 мг залеплон бодис агуулагдсан байгаа. Энэ нь нэг удаагийн тун юм...” /7-р хх 50-53/,

            шинжээч Т.Гэрэлт-Одын “... Анданте буюу залеплон гэх бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтаагүй. Харин Эрүүл мэнд, Спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/184 тоот журамд өөрчлөлт оруулах тухай жагсаалтанд орсон...” /7-р хх 54-56/,

гэрч Н.Оюунчимэгийн “... нойргүйдлийн эсрэг хурдан үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт эм бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл эмийн хамаарал бий болж, донтолт үүснэ ...’’ /5-р хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 12-20/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 46-47/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 73-74/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12664 дугаартай “... О.Энхтулга, Б.Д- нарын шээсэнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан тетрагидроканнабинол /ТНС/ илрэв...” гэх дүгнэлт /1-р хх 91-93/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12695 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “Лидокайн” гэсэн бичиглэлтэй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил тус бүрээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. “50” дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.1393 грамм, цэвэр жин нь 0.1056 грамм, Шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0714 грамм болов...” гэх дүгнэлт /1-р хх 98-101/,

            Мэргэжлийн хяналтын газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн лабораторийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02-03-185/1569 дугаартай “... Анданте 10мг эмийн үйлчлэгч бодис Залеплон ... нь Монгол Улсын эмийн бүртгэлээс 2014 онд хасагдаж, Эрүүл мэнд, Спортын сайдын 2016 оны А/184 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын Б бүлэг буюу Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад хамаарах тул “Сэтгэцэд нөлөөт эм” болох нь тогтоогдож байна...” гэх дүгнэлт /1-р хх 146-147/,

            зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 1-2/,

            Б.Д-ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түүний биед хийсэн шээсний шинжилгээнээр сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт /3-р хх 8-9, 22-23/,

            шүүгдэгч О.А-ын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /8-р хх 223-237/,

            шүүгдэгч А.А-, Ш.Г- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /5-р хх 105-106, 5-р хх 144/ мэдүүлгүүд, нууц ажиллагааны магадлагаа зэргээр нотлогдон тогтоогджээ.  

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнийн үндсэн дээр шүүгдэгч Б.Б-г эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, эмийг зохих зөвшөөрөлгүй худалдахыг завдсан, шүүгдэгч Б.Д-ийг эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Ш.Г-, А.А- нарыг эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, шүүгдэгч О.А-ийг эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, шүүгдэгч Б.Д-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Д-, Ш.Г-, А.А-, О.Алтанхуяаг, Б.Д- нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон. Шүүгдэгч Ш.Г-, А.А- нарын гурав хүртэлх насны хүүхэдтэй байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч Б.Д-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн өмнөх шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож ял оногдуулан энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэсэн зэрэг нь хуульд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн төгссөн болон төгсөөгүй нэг төрлийн гэмт хэрэгт тус тусад нь ял шийтгэж эрх зүйн байдлыг дордуулсан гэх давж заалдах гомдол, эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн өөрчилж, оногдуулах ялын төрөл, хэмжээг шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Эмийн үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учраас төрийн хяналт дор тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдаж, хуулийн өндөр шалгуур, нарийн стандартыг мөрдлөг болгодог. Хэрэв энэ төрлийн үйл ажиллагааг төрийн хяналтаас гадуур явуулбал нэг талаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох, нөгөө талаас нийгэмд эмийн зохисгүй хэрэглээ газар авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хор аюултай. Энэ агуулгаар эмийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг нийгмийн аюул ихтэйд тооцогдоно.

“Анданте” эмийн найрлагад залеплон гэх бодис агууллагддаг бөгөөд сэтгэцэд нөлөөлж нойргүйдлийн эсрэг хурдан үйлчилгээ үзүүлдэг, удаан хугацаанд хэрэглэвэл донтолт үүсгэдэг талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн эмийн сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээг нь ашиглан нууцаар, хууль бусаар худалдаалж байсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих, тэнсэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч М.М-од торгох ял оногдуулжээ. Учир нь, түүний үйлдсэн хэрэгт шүүгдэгч О.А-ийг гүйцэтгэгч хамтран оролцсон гэж прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхээс 1 жил хорих ял шийтгэсэн байхад шүүгдэгч М.М-ыг хатгагчаар хамтран оролцсон гэсэн атлаа 6000 нэгжээр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэснийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч М.Мөнх-Очирт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаас үзэхэд шүүгдэгч Б.Д-ий үйлдсэн өмнөх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэсэн мэтээр ойлгомжгүй бичсэн байх тул үүнийг давж заалдах шатны зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлтүүдийг оруулж, хорих ялыг торгох ялаар солих, тэнсэх талаар гаргасан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүгдэгч О.Алтанхуяаг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1127 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч М.М-од холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.   

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жил 7 сарын хорих шийтгэсүгэй ...” гэж өөрчилж, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б-гийн “... Хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү ...”, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын “... Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН