Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03030

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03030

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** оршин байх, *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 499.07 м/куб мод гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч *** ХХК нь ***-ны өдөр *** ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь 1,100,000,000 төгрөгийн үнэтэй, Оросын холбооны улсад бэлтгэсэн, 2,000 м/куб хэмжээтэй Нарс мод /үүнээс 1 м/куб зүсмэлд 60-70 хувь нь палк, 30-40 хувьд нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй банз/-ыг 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд нийлүүлэх, нэхэмжлэгч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд ***-ны өдөр 270,000,000 төгрөг, ***-ны өдөр 65,000,000 төгрөг, ***-ны өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 440,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч *** ХХК нь 2021 оны 07 дугаар сард 165,528,000 төгрөгийн үнэ бүхий 300.93 м/куб модыг нийлүүлсэн. Үлдэгдэл 499.07 м/куб модыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *** ХХК, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбарт гаргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, ***-ны өдрийн *** тоот бэлтгэн нийлүүлэх гэрээ, *** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот шаардлага, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот санхүүгийн тайлбар бичиг, Хаан банк ХХК дахь ***ын эзэмшлийн *** тоот, ***ын *** тоот дансны хуулга, ***-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, авлага, өглөгийн дэлгэрэнгүй мэдээлэл, худалдан авалтын захиалгын баримт, 2021 оны 07 дугаар сарын 22, 25-ны өдрийн орлогын баримт, 2021 оны 07 дугаар сарын 20, 22, 25-ны өдрийн зарлагын баримт, нэхэмжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК-ийн ***, 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд *** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 27-1 гэх огноо, дугаартай өртөгийн тооцоо, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** гэх огноо, дугаартай албан бичиг, төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан 499.07 м/куб мод нийлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК нь ***-ны өдөр *** ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь 1,100,000,000 төгрөгийн үнэтэй, Оросын холбооны улсад бэлтгэсэн, 2,000 м/куб хэмжээтэй Нарс мод /1 м/куб зүсмэлд 60-70 хувь нь палк, 30-40 хувьд нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй банз/-ыг 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд нийлүүлэх, нэхэмжлэгч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд ***-ны өдөр 270,000,000 төгрөг, ***-ны өдөр 65,000,000 төгрөг, ***-ны өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 440,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч *** ХХК нь 2021 оны 07 дугаар сард 165,528,000 төгрөгийн үнэ бүхий 300.93 м/куб модыг нийлүүлсэн. Үлдэгдэл 499.07 м/куб модыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан эсхүл зөвшөөрсөн талаарх хариу тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаагүй болно.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ***-ны өдрийн *** тоот бэлтгэн нийлүүлэх гэрээ, *** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот шаардлага, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот санхүүгийн тайлбар бичиг, Хаан банк ХХК дахь ***ын эзэмшлийн *** тоот, ***ын *** тоот дансны хуулга, ***-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, авлага, өглөгийн дэлгэрэнгүй мэдээлэл, худалдан авалтын захиалгын баримт, 2021 оны 07 дугаар сарын 22, 25-ны өдрийн орлогын баримт, 2021 оны 07 дугаар сарын 20, 22, 25-ны өдрийн зарлагын баримт, нэхэмжлэх, Хаан банк ХХК-ийн ***, 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч *** ХХК-тай ***-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 1,100,000,000 төгрөгийн үнэтэй, Оросын холбооны улсад бэлтгэсэн, 2,000 м/куб хэмжээтэй Нарс мод /үүнээс 1 м/куб зүсмэлд 60-70 хувь нь палк, 30-40 хувьд нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй банз/-ыг 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд нийлүүлэх, нэхэмжлэгч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч гэрээний урьдчилгаанд ***-ны өдөр Хаан банк ХХК дахь ***ын эзэмшлийн 5020900284 тоот данснаас 270,000,000 төгрөг, ***-ны өдөр Хаан банк ХХК дахь *** ХХК-ийн эзэмшлийн 5175008855 тоот данснаас Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь хариуцагч *** ХХК-ийн эзэмшлийн 475063202 тоот данс руу 65,000,000 төгрөгийг, ***-ны өдөр Хаан банк ХХК дахь ***ын эзэмшлийн *** тоот данснаас 35,000,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хаан банк ХХК дахь ***ын эзэмшлийн *** тоот данснаас 70,000,000 төгрөгийг, нийт 440,000,000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь гэрээний үүрэгт 2021 оны 07 дугаар сард 165,528,000 төгрөгийн үнэ бүхий 300.93 м/куб модыг нэхэмжлэгчид нийлүүлсэн, үлдэх 499.07 м/куб модыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Дээрх үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

7. Иймд хариуцагч *** ХХК-иас ***-ны өдөр байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 499.07 м/куб хэмжээтэй, үүнээс 1 м/куб зүсвэрийн 60-70 хувьд нь нарсан палк, 30-40 хувьд нь нарсан банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй нарсан банзыг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,530,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,530,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас гэрээний үүрэгт 499.07 м/куб хэмжээтэй Нарс мод /үүнээс 1 м/куб зүсвэрийн 60-70 хувьд нь палк, үлдэх 30-40 хувьд нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй/-ыг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,530,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,530,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР