Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2021/00903

 

 

 

 

 

 2021         11           18                                         151/ШШ2021/00903                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ““““““““““ / /,

Хариуцагч: ““““““““““ / / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,281,440.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “””””””””, хариуцагч ”“““““““““, хариуцагч нарын өмгөөлөгч Ц””””””””””, нарийн бичгийн дарга ......... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1300020123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,500,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Г.”“““““““““ Х дахь 5002007632 тоот дансанд 18,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,079,993.30 төгрөг, зээлийн хүүд 6,016,318.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,057.71 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1300020123 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 254 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа амаар болон бичгээр зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдий хүрээнд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1300020123 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр болох 14,420,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 2,851,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,655 төгрөг, нийт 17,281,440.57 төгрөгийг хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.”“““““““““ нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хнаас 1300020123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,500,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ ажиллаж байх хугацаандаа төлж байсан. Ажлаасаа гарсан, ажлаасаа гарснаар зээлээ төлөх боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор зээлийг нь үндсэн төлбөрөөс чөлөөлж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт хийгээд түүнээс хойш 17,281,440.57 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлд тусгасан. 254 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. нэхэмжлэлийн дүнд тусгагдсан мөнгийг гаргуулах хүсэлттэй байгаа” гэв.

Хариуцагч Д.”“““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Д.”“““““““““ миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Г.”“““““““““гаар 18,500,000 төгрөгийн зээлийг авхуулсан нь үнэн болно. Тус зээлийг 2020 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн хэдий ч коронавируст халдварын улмаас ажил зогсож зээлийг төлөх боломжгүй болоод байна. Одоогийн байдлаар нийт 11,000,000 төгрөгийг төлсөн хэдий ч хүүд 6,000,000 төгрөг, үндсэн зээлээс 4,000,000 төгрөг төлөгдсөн байна. Одоогоор хугацаа хэтэрсэн хуримтлагдсан хүү 2,800,000 төгрөг болсон гэсэн. Энэхүү хүүг төлөх боломжгүй болсон тул хуулийн дагуу шийдэж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.”“““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Г.”“““““““““ миний бие  2016 оноос Төв аймаг, Зуунмод суманд байрлах “Могол ноос” ХХК-д машинист ажилтай ажиллаж байх хугацаандаа Хнаас өрхийн хэрэгцээнд зориулан 7,000,000 төгрөгийн зээл авч байсан. Гэтэл 2019 онд аав Тувааны Ганбаатар маань уушгины хүнд хагалгаанд орох шаардлагатай болсон учраас цалингийн зээлээ нэмж, 10,000,000 төгрөг авсан. Авсан зээлээ хугацаандаа төлж байсан хэдий ч ковид-19 цар тахалтай холбоотой ажил зогсож зээлээ төлөх аргагүй болсон. Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн нялх хүүхэдтэй одоогийн байдлаар ямар ч төлөх боломжгүй. Охин бид хоёр ковид тусаад тусгаарлалтад байгаа тул шүүхээс хүсэх нь миний  зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлийн дүнгээс хасаж үлдэгдэл мөнгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Миний ээж Даваа ““““““““““г миний бие төлөөлөгчөөр оролцуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Надад тайлбар байхгүй. Манай өмгөөлөгч ярина” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

18,500,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээс 4,000,079 төгрөг төлөгдсөн байгаа юм. 6,116,318 төгрөг зээлийн хүүд төлөгдсөн байгаа юм. Нийт 11,057,000 төгрөг өгсөн байгаа. Үндсэн төлбөр нь 14,420,000 төгрөг, хүү 2,851,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,655 төгрөг байгаа юм. Одоо үлдэгдэл төлбөр нь 17,281,440.57 төгрөг гэж гарч ирж байгаа. Байгуулсан гэрээг харахаар үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасан байна. Манай тал 18,500,000 төгрөгийн зээл авсан, 11,000,000 төгрөг зээлд төлсөн байхад одоо 17,281,440.57 төгрөгийн өр үлдэж байгаа юм. Зээл авсан өгсөнд маргаан байхгүй” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагч нарын өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,281,440.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийг бүхэлд хүлээн зөвшөөрч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй гэж эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 17,281,440.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...иргэн Д.”“““““““““, Д.”“““““““““ нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №1300020123 дугаартай 48 сарын хугацаатай 18,500,000 төгрөгийн зээлийг авсан...” “...Улмаар зээлдэгч нар энэхүү зээлээ төлөлгүй хугацаа хэтэрч 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус дээрхи зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нь сунгасан бөгөөд зээлдэгч нар нь үндсэн зээлэнд 4,079,993,30 төгрөг, зээлийн хүүнд 6,016,318,85 төгрөг нийт 11,057,071 төгрөг төлсөн...” “...иймд зээлийн гэрээний үүрэгт 17,281,440.57 Д.”“““““““““, Д.”“““““““““ нараас гаргуулж өгнө үү гэжээ...”

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзалын үндэслэлээ: “...Бид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №1300020123 дугаартай 48 сарын хугацаатай 18,500,000 төгрөгийн зээлийг авсан үнэн...” “... зээлийн гэрээнээс үлдсэн үндсэн зээлийг төлж барагдуулахад татгалзахгүй, маргахгүй харин хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргээс чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Х” ХХК нь Г.”“““““““““, Д.”“““““““““ нартай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1300020123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,500,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Г.”“““““““““гийн Х” ХХК дахь 5002007632 тоот дансанд 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Зохигчидын байгуулсан дээрхи гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

Мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1300020123 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үлдэгдэл үндсэн зээл болон зээлийн хугацааг сунгаж эргэн төлөх графикийг шинэчлэн тогтоосон байна.

 

Энэ нь зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Зээлдэгч нар нь дээрхи хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.    

 

Дээрхээс үзэхэд зохигчидын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд нэхэмжилэгч нь шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 1300020123 дугаар зээлийн гэрээг авч үзвэл, хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэйг заажээ.

 

Гэвч Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 12 дугаар сар хүртэл үндсэн зээлд 4,079,993,30 төгрөг, зээлийн хүүнд 6,016,318,85 төгрөг нийт 11,057,071 төгрөгийг төлөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал, хариуцагч Д.”“““““““““, Т.”“““““““““ нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь “Х” ХХК-иас 18,500,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй бөгөөд 2020 оны 12 дугаар сар хүртэл тухайн зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байгаад дэлхий нийтээр тархаж буй /COVID-19/ цар тахал өвчний улмаас ажилгүй болж энэхүү хугацаанаас хойш төлбөр төлөх боломжгүй болсон тул зээлийн хүү 2,851,785,57 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 9,655 төгрөгнөөс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

Гэвч дээрхи тайлбараа хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нар нь нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд үндсэн зээл 4,420,000 төгрөг, зээлийн хүүнд 2,851,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,655 төгрөг, нийт 17,281,440.57 төгрөгийг гаргуулж Х” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч Г.”“““““““““д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус шүүх хуралдаанд өөрийн хамтран зээлдэгч Д.”“““““““““г оролцуулан миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.”“““““““““ түүний өмгөөлөгч Хүрэлбаатар нар татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нараас 244,357 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нараас зээлийн гэрээний үүрэгт 17,281,440.57 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”“““““““““, Д.”“““““““““ нараас 244,357 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ