Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2022/00237

 

 

 

 

  2022          03           03                                         151/ШШ2022/00237    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн ““““““““““ сумын ““““““““““,

Хариуцагч: Төв аймаг, ““““““““““ сум, 02 дугаар баг, Мандал пүүний дэнж, 04 дүгээр гудамжны 49 тоотод оршин суух Боржигон овогт ““““““““““гийн ““““““““““,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,865,410.96 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.”“““““““““

Хариуцагч: Д.”“““““““““

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмандал

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ сумын Засаг дарга нь Д.”“““““““““ид холбогдуулан 7,865,410.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Төв аймгийн ““““““““““ сумын ““““““““““гаас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээ Д.”“““““““““той байгуулж 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан. Гэвч иргэн Д.”“““““““““ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа утсаар ярьж шаардсан боловч төлбөрөө төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл 08 жил 03 сар 01 хоног өнгөрсөн байгаагаас ““““““““““гийн эрх ашиг зөрчигдөж хохирол учирсаар байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үүгэж тайлбарласан.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.”“““““““““ миний биед 2008 онд төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас олгогдсон 11,000,000 төгрөг бүхий 20*6 хэмжээтэй хүлэмж-1 ширхэг, жижиг оврын трактор 1 ширхэг, 30 тн багтаамжтай зоорь барих 6,000,000 төгрөг, эдгээр нийлээд  11,000,000 төгрөг юм. Гэтэл хүлэмж, трактор хоёр нь ирээд 6,000,000 төгрөг нь ирэлгүй 2011 он болсон. Тууштай хөөцөлдөж байж 5,000,000 төгрөгийг авч зоорь барьсан. 1,000,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй. 5,000,000 төгрөг авсан юм чинь гарын үсэг зурсан. Энэ төсөл эргэн төлөгдөхгүй, хүүгүй мөнгө байсан. Төв аймгийн 27 суманд агро хүлэмж зориулалтаар олгогдсон. Одоо болохоор ““““““““““гаас авсан мөнгө гээд байгаа. Би ““““““““““гаас төлөвлөгөө, төсөл, өргөдөл гаргаж зээл хүсээгүй. Үүний учир зүйг олж өгч тусална уу. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч Ж.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 5,000,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж бодож байна. Учир нь гэвэл 2008 онд Төв аймгийн 27 суманд 11,000,000 төгрөгийн төсөлд хамрагдаж жижиг трактор, хүлэмж, 30 тонны зоорь босгох 6,000,000 төгрөг бэлнээр ирэх байсан боловч над дээр ирээгүй юм. Тухайн үед сумын Засан дарга дээр очиж уулзахад надад бэлнээр 5,000,000 төгрөг өгөөд 1,000,000 төгрөгийг удалгүй өгнө гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан гээд гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан юм. Түүний дараа надаар ““““““““““гийн зээлийн хүүтэй мөнгө гарын үсэг зуруулж өгсөн болж таарсан юм. Би ““““““““““гийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Энэ нь миний алдаа юм. Миний өмнө хэлсэн төсөл нь эргэн төлөгдөхгүй төсөл байсан. Хэрэв би ““““““““““гаас зээл авсан бол миний бичиж өгсөн төсөл ёстой. Энэ талаар сумын засаг даргад тайлбар бичиж өгсөн. Одоо тухайн үеийн сумын Засаг дарга одоо нас барчихсан. Нэгэнт миний бие мэдэлгүй ““““““““““гийн зээлд гарын үсэг зурчихсан тул өмнөх миний хүлэмж, тракторын эргэн төлөлтгүй төслийн 6,000,000 төгрөгийг надад ирэх юм бол 5,000,000 төгрөгийг өгөх боломжтой гэж үзэж байгаа юм” гэв.

Нэхэмжлэгчээс Төв аймгийн ““““““““““ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3  дугаар хуралдааны тогтоолын хуулбар, Д.”“““““““““той байгуулсан зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Төв аймгийн ““““““““““ сумын Засаг даргын Тамгын газраас Д.”“““““““““той байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Д.”“““““““““ийн Төв аймгийн ““““““““““ сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт, ““““““““““ сумын ““““““““““гаас олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн иргэдтэй уулзсан баримт, “Шаргал төмс” төслийн хуулбар, Д.”“““““““““, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.”“““““““““ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зэргийг шүүх бүрдүүлсэн байна. (хх-22-31)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Төв аймгийн ““““““““““ сумын ““““““““““гийн 7,865,410.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”“““““““““ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Төв аймгийн ““““““““““ сумын ““““““““““гаас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээ Д.”“““““““““той байгуулж 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан. Гэвч иргэн ““““““““““ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа утсаар ярьж шаардсан боловч төлбөрөө төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл 08 жил 03 сар 01 хоног өнгөрсөн байгаагаас ““““““““““гийн эрх ашиг зөрчигдөж хохирол учирсаар байна. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 552,710.96 төгрөг, алданги 2,312,700 төгрөг нийт 7,865,410.96 төгрөгийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Д.”“““““““““ миний биед 2008 онд төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас олгогдсон 11,000,000 төгрөг бүхий 20*6 хэмжээтэй хүлэмж-1 ширхэг, жижиг оврын трактор 1 ширхэг, 30 тн багтаамжтай зоорь барих 6,000,000 төгрөг, эдгээр нийлээд 11,000,000 төгрөг юм. Гэтэл хүлэмж, трактор хоёр нь ирээд 6,000,000 төгрөг нь ирэлгүй 2011 он болсон. Тууштай хөөцөлдөж байж 5,000,000 төгрөгийг авч зоорь барьсан. 1,000,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй. 5,000,000 төгрөг авсан юм чинь гарын үсэг зурсан. Энэ төсөл эргэн төлөгдөхгүй, хүүгүй мөнгө байсан. Төв аймгийн 27 суманд агро хүлэмж зориулалтаар олгогдсон. Одоо болохоор ““““““““““гаас авсан мөнгө гэж байгааг гайхаж байна. Миний бие ““““““““““гаас төлөвлөгөө, төсөл, өргөдөл гаргаж зээл хүсээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ““““““““““ сумын Иргэн, Аж ахуй нэгж байгууллагад “Сумын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх сан”-гаар дамжуулан олгох зээлийн гэрээ (хх-н 35-р хуудас), 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн ““““““““““ сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан иргэн Д.”“““““““““ийн хүсэлт (хх-н 23-р хуудас), ““““““““““ сумын ““““““““““гаас олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн иргэдтэй уулзсан баримт (хх-н 24-р хуудас), “Шаргал төмс” төслийн хуулбар, Д.”“““““““““, Н.Цэцгээ нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №0013997 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар  (хх-н 25-29-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ сумын “““““““““““” нь хариуцагч Д.”“““““““““той зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг зээлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. 

Төв аймгийн ““““““““““ сумын “““““““““““”-аас иргэн Д.”“““““““““ нь 5,000,000 төгрөгийг бэлнээр тухайн үеийн засаг даргаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч энэхүү үйл явдалд талууд маргаагүй.

Харин тухайн 5,000,000 төгрөг нь өмнөх 2008 онд Хөдөө аж ахуйн газраас зарлагдсан эргэн төлөгдөхгүй төслийн мөнгө гэж бодоод авсан. Нэгэнт миний бие 5,000,000 төгрөгийг авсан болохоор мөнгө авсан гээд тухайн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хариуцагч Д.”“““““““““ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. 

Үүнээс үзвэл хариуцагч Д.”“““““““““ нь газар тариалан эрхлэх зориулалтаар 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийг, сарын 1.5 хувийн хүү төлөх, гэрээнд заасан зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгийн 0,5 хувийн торгууль төлөх нөхцөлтэйгөөр 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчийг төлөөлж ““““““““““ сумын Засаг даргын орлогч Г.”“““““““““, зээлдэгчийг төлөөлж Д.”“““““““““ нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх гэрээний зээлдэгч, зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн торгууль тооцохоор талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэх эрх зүйн зохицуулалтын дагуу талууд өөрсдөө сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой хууль зүйн үр дагавар бий болгох зорилгоор ямар хэлбэрээр хэлцэл хийхээ өөрсдөө сонгох эрх чөлөөтэй бөгөөд энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зохицуулсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ. 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч Д.”“““““““““ нь Төв аймгийн ““““““““““ сумын ““““““““““гаас зээл аваагүй гэж маргаж байгаа хэдий ч 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан баримт, мөн Төв аймгийн ““““““““““ сумын Засаг даргын Тамгын газарт иргэн Д.”“““““““““ нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрөө хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлтэд “... Миний бие Д.”“““““““““ нь 2011.05.03-нд ““““““““““гаас 5 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн хүү 1.8 сая үндсэн зээлтэйгээ нийлээд 6.8 сая болоод байна. Зээлийн хүүг ““““““““““гийн мөрдөгдөж байгаа жилийн 3 хувийн хүүгээр тооцож, хүүгийн хэмжээг тооцож өгнө үү...” гэсэн хүсэлт, ““““““““““гаас зээлийн хугацаа хэтэрсэн иргэдтэй уулзсан баримтын 23 дугаарт Д.”“““““““““ 2014.11.04-ний өдөр зээлийн төлөх хугацаатай өөрийн тайлбарт 11 дүгээр сарын 10-ны дотор хийнэ гэсэн тайлбарт гарын үсэг зуран баталгаажуулсан хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийг аваагүй гэсэн тайлбар няцаагдан үгүйсгэгдэж байна. 

Мөн хариуцагч Д.”“““““““““ нь би зээл авахдаа ямар ч төсөл өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2022/00725 дугаар захирамжаар тухайн зээлийг авахад иргэн Д.”“““““““““ийн бүрдүүлж өгсөн баримтуудыг авахад “Шаргал төмс” төсөл гэсэн нэртэй 5 хуудас бүхий төсөл ирүүлсэн бөгөөд тухайн төслийн хэрэгжүүлэгч нь Д.”“““““““““ гэр бүлийн хамт 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №42 дугаартай Төв аймгийн ““““““““““ сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Цэвэлсүрэнгийн албан тоот зэрэг нотлох баримтуудаар Д.”“““““““““ нь зээл авахаар хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.   

Иймд нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ сумын “““““““““““” нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, гэрээгээр тохирсон нэмэгдэл үүрэг буюу хариуцлага болох торгуулийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар тус тус шаардах эрхтэй байх тул 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ““““““““““ сумын Иргэн, Аж ахуй нэгж байгууллагад “Сумын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх сан”-гаар дамжуулан олгох зээлийн гэрээний 2.3, 5.2-т тус тус заасны дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 552,710,96 төгрөг, алданги 2,312,700 төгрөг нийт 7,865,410,96 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсноор бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ сумын “““““““““““” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.”“““““““““оос улсын тэмдэгтийн хураамжид 140,797 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 182 дугаар зүйлийн 182.2.1-т заасныг баримтлан хариуцагч Д.”“““““““““оос 7,865,410.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ сумын “““““““““““д” олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 140,797 төгрөгийг хариуцагч Д.”“““““““““оос гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ